Долдугаар сарын 11-15-ны хооронд буюу улсын баяр наадмаар дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй гэдгийг Замын цагдаагийн албанаас мэдээллээ. Нийтээр тэмдэглэх баярын өдрүүдэд дугаарын хязгаарлалт үйлчилдэггүй бөгөөд Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баярыг долдугаар сарын 11, 12, 13, 14, 15-ны өдрүүдэд байна гэж Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд заасан байдаг. Харин маргааш буюу долдугаар сарын 10-ны өдөр дугаарын …
Tag Archives: нийгэм
July, 2018
-
9 July
Намайг хорлох л гэж нууц ажиллагаа явуулаад байна уу даа
(Үзэг нэгт нөхдөдөө, дан ялангуяа эрэн сурвалжлах сэтгүүл зүйн чиглэлээр ажиллаж байгаа сэтгүүлчиддээ сэрэмжлүүлэх үүднээс үүнийг бичиж байна) Намайг уул нь 56 жил “хар сүүдэр” дагасан юмсан. Мөрдөж мөшгөсөн, баривчилсан, асууж шүүсэн, нутаг зааж 10 жил зургаан сар хүнд хүчир хөдөлмөрт зүтгүүлэн, МАХН–аас гурав хөөж, гурван удаа эргүүлж авсан, хэвлэл шуудан, утас шөрмөсөөр бол бараг л өдөр бүр дарамталсан. Үнэн …
-
9 July
Ажил үйлстээ манлайлсан иргэдээ Монголын төр сайшаан шагнах нь зүйн хэрэг
Тулгар төрийн 2227 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 812 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жил, Ардын хувьсгалын 97 жил, Ардчилсан хувьсгалын 29 жил, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж Монгол Улсын баатар цол, ардын болон гавьяат цол, төрийн одон медаль хүртээлээ. Төрийн дээд цол, одон, медаль гардуулах ёслол өнөөдөр Төрийн ордны …
-
9 July
Өнөөдрөөс хотын төвийн 14 зогсоолд 250 түрээсийн дугуйг байрлуулна
Улаанбаатар хотод түрээсийн дугуйн үйлчилгээг нэвтрүүлж буй “UBIKE” төслийн нээлт өнөөдөр 14:00 цагаас Чингисийн талбайд болох гэж байна. Төслийн хүрээнд өнөөдрөөс хотын төвийн 14 зогсоолд 250 түрээсийн дугуйг байрлуулж байгаа юм. Иргэд аль нэг зогсоолоос дугуй түрээслэн унаад өөр зогсоолд үлдээж болох бөгөөд төлбөрөө “Ubike Ulaanbaatar” аппликейшныг ашиглан хийнэ. Уг аппликейшнд дугуйн QR кодыг уншуулснаар дугуйн түгжээ тайлагдаж түрээсийн цаг …
-
9 July
Оюу толгой ХХК-ийн уурхайчдад илгээх МЭНДЧИЛГЭЭ
Оюу толгой ХХК анхны баяжмалаа экспортод гаргаж, Монголын уул уурхайн салбарын түүхийн хуудсанд нэгэн шинэ, тод мөр эхлүүлсний таван жилийн ойн баяр энэ өдрүүдэд тохиож байна. Өмнийн цэнхэр говьд бүтээн байгуулалт өрнүүлж, баялаг бүтээж, Монголын эдийн засагт дорвитой хувь нэмэр оруулан хөдөлмөрлөж буй Оюу толгой төслийн үе үеийн удирдагчид, тоног төхөөрөмжийг угсарч суурилуулан тохиргоо хийж, үр бүтээлтэй ажиллуулж ирсэн өндөр мэдлэг, чадвартай, сэтгэл зүтгэлтэй инженер техникийн ажилтнууд нийт уурхайчид Та бүхэндээ дэлхийн …
-
9 July
Жүжигчин П.Эрдэнэзааныг МУГЖ цол тэмдгээр шагнана
“Макс продакшн”-ы жүжигчин П.Эрдэнэзаан Монгол Улсын гавьяат жүжигчин цол тэмдгээр шагнуулна. Тэрбээр шагналаа өнөөдөр гардаж авах юм байна. П.Эрдэнэзаан нь Увс аймгийн Улаангом суманд дунд сургуулиа төгссөн бөгөөд багадаа жүжигчин болох тухай огтхон ч боддоггүй байжээ. Харин зураг зурах авьяастай байсан бөгөөд ОХУ-т уран зургийн үзэсгэлэн гаргаж байсан гэдэг. П.Эрдэнэзааны эхнэр Хөгжим бүжгийн коллежид хөгжмийн багш хийдэг бүсгүй бөгөөд тэднийх …
-
9 July
Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан
Малчид, иргэдийн анхааралд: Баяр наадмын өдрүүдээр ихэнх нутгаар бороо хуртай байх тул болзошгүй үер ус, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2018 оны 07 дугаар сарын 09-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун …
-
7 July
Хогийн цэгийг “Эко” хүүхдийн тоглоомын талбай болголоо
Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны Засаг дарга А.Сүххишигийн санаачлагаар Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар, “Тереза” ахмадын халамжийн төвтэй хамтран тус хорооны хогийн цэг, гуу жалга байсан газрыг засаж тохижуулан ногоон байгууламж бүхий эко тоглоомын талбай байгууллаа. Тус тоглоомын талбай байгуулагдсанаар бага насны хүүхэдтэй эцэг эхчүүд хүүхдээ салхинд гаргах, хүүхдүүд аюулгүй орчинд, ая тухтай тоглож наадахад тохиромжтой орчин бий болж …
-
7 July
Морь барианы хамгаалалтын шугамыг уртасгаж, шонгуудад цацруулагчтай тэмдэг нааж байна
Ардын хувьсгалын түүхт 97 жилийн ой, Үндэсний их баяр наадам болоход хэдхэн хоног үлдээд байна. Баяр наадмын үеэр үүрэг гүйцэтгэх алба хаагчдынхаа болон наадамчин олны аюулгүй байдал, ая тухыг хангах зорилгоор Цагдаагийн ерөнхий газрын Санхүү, аж ахуйн албанаас бүтээн байгуулалтын ажлуудыг эхлүүлсэн байна. Тухайлбал, “Хүй 7 худаг”-т байрлах цагдаагийн түр хүрээнд явган хүний зам тавьж, гэрэлтүүлгийн системийг шинэчилжээ. Мөн наадамчин …
-
7 July
Монгол бахархал болсон дээл хувцсаараа гоёцгооё
Үндэсний их баяр наадмын хөтөлбөрт багтсан “Дээлтэй Монгол” наадмыг 12 дахь жилдээ жанжин Д.Сүхбаатарын талбайд нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын аялал жуулчлалын холбоо, “Монгол Костюмс” ХХК хамтран уламжлал ёсоор энэ сарын 10-ны өдөр зохион байгуулах гэж байна. Тус наадам өнгөрсөн хугацаанд нүүдэлчдийн соёл, үндэстэн ястны дээл хувцас, эд хэрэглэлийг сурталчлан жуулчдын сонирхлыг татсан томоохон арга …
-
7 July
Алга болсон сэтгэцийн эмгэгтэй залууг эсэн мэнд олжээ
Дорноговь аймгийн Сайншанд сумын Зүүнбаян багийн “Цагаан-Элс” гэх газар долдугаар сарын 1-ний өдөр Багануур дүүргийн харъяат сэтгэцийн эмгэгтэй 50 настай эрэгтэй сураггүй болсон байна. Түүнийг алга болсон талаарх дуудлага тус аймгийн Онцгой байдлын газарт долдугаар сарын 2-ны өдрийн 20:30 цагт иржээ. Дуудлагын дагуу Онцгой байдлын газрын зургаан алба хаагч, Цагдаагийн газрын арван алба хаагч эрэн хайх ажиллагааг зохион байгуулж энэ …
-
7 July
МҮБХ: “Допингийн эсрэг төв” худал дүгнэлт гаргадаг асуудлаар Ерөнхийлөгчид хандлаа
МҮБХ-ныхон дахин Ерөнхийлөгчид хандлаа. Хэдийгээр Үндэсний их баяр наадам болох гэж байгаа ч хууль хяналтын байгууллага, шат шатны шүүхийн шийдвэрийг УИХ-ын гишүүн, Дархан аварга Б.Бат-Эрдэнэ нар биелүүлэхгүй байгаа учир ийнхүү арга буюу Ерөнхийлөгчид хандаж байгаа гэв. Энэ удаа Ерөнхийлөгчид хүсэлт гаргахдаа “Шат шатны шүүхийн шийдвэр тогтоолын дагуу байгуулагдсан албан ёсны МҮБХ нь 2017 оноос хойш 20 гаруй жил Монголын Үндэсний …
-
7 July
Зөвлөгөө: Наршилтаас сэргийлэх арга
Үндэсний их баяр наадмын өдрүүдэд бага насны хүүхэд болон томчууд наранд удаан явах, наршихаас сэргийлэх зөвлөгөөг хүргэж байна.
-
7 July
Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан
Малчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр усархаг аадар бороо орох тул болзошгүй үер ус, аянга цахилгаан, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2018 оны 07 дугаар сарын 07-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Төвийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсэг, баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Салхи баруун хойноос секундэд …
-
6 July
“С, Е” ангиллын жолооны үнэмлэхтэй залууст 1.5 -2 сая төгрөгийн цалинтай ажлын байр зарлагдлаа
Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газар, Монгол Улсын тээврийн салбарт тэргүүлж буй үндэсний 17 компанийн гишүүнчлэлтэй “Монгол Тээвэр Нэгдэл” ХХК-тай хамтран залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, тогтвортой ажлын байраар хангах зорилгоор өнөөдөр хамтын ажиллагааны санамж бичиг байгуулав. Санамж бичгийг нэг талаас нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир, нөгөө талаас “Монгол Тээвэр Нэгдэл” ХХК-ийн ТУЗ-ийн дарга бөгөөд ерөнхийлөгч С.Ганболд нар …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл