Tag Archives: нийгэм

March, 2017

  • 4 March

    Манай улсын хүн амын дунд сүрьеэгийн халдвар эрчимтэй тархаж байна

    2013-2015 оны хооронд Монгол улсын засгийн газар, Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, Сүреэгийн төсөл, ДЭМБ-ын хамтарсан санхүүжилтээр “Хүн амын дундах сүрьэгийн тархалтыг тогтоох судалгааг үндэсний хэмжээнд зохион байгууллаа. Судалгаанд Улаанбаатар хотын 8 дүүргийн 45 хороо, 15 аймгийн төвийн 21 баг, хөдөөгийн 32 сумаас нийт 50300 гаруй хүнийг сүрьеэгийн илрүүлэлтэд хамруулан, уушигны халдвартай хэлбэрийн сүрьеэгийн тархалтын түвшинг анх удаа тодорхойлсон байна. Энэхүү …

  • 4 March

    Алтан Овоо, Шилийн богд чиглэлийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлалаа

    Зам тээврийн хөгжлийн сайдын 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 46 тоот тушаалаар Улаанбаатар, Хэнтий, Сүхбаатар,  Дорнод аймгуудын чиглэлд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлалаа. Хязгаарлалт  03 дугаар сарын 03-ны өдрийн 18:00 цагаас 03 дугаар сарын 05-ны өдрийг дуустал үргэлжлэх юм. Улаанбаатар, Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгийн нутагт дэвсгэрт гоц халдварт “Шүлхий”, “Хонины цэцэг” өвчин гарч, өвчний тархалт нэмэгдэж байгаа учир бусад …

  • 4 March

    Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн

    2017 оны гуравдугаар сарын 04-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хэсгээр үүлшинэ. Зүүн аймгуудын зарим нутаг болон төвийн аймгуудын зүүн хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар солигдмол үүлтэй.Цас орохгүй. Салхибаруун хойноос  секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Ерөө голын хөндийгөөр 12-17 хэм, Хүрэн бэлчир, …

  • 3 March

    Д.Мөнх-Эрдэнэ: Э.Бат-Амгаланг хотын дарга бүрэн эрхийнхээ хүрээнд дүүргийн Засаг даргаар томилсон

    Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргаар өчигдөр Э.Бат-Амгаланг батламжилсан билээ. Үүнтэй холбоотойгоор өнөөдөр үүссэн нөхцөл байдал болоод хотын даргын захирамжийн хууль зүйн үндэслэлийн талаар Нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга М.Отгонбаяр, НЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд, Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал, Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Э.Ганхүү нар хэвлэлийн бага хурал хийлээ. …

  • 3 March

    Тусгай хамгаалалттай “Даян” нуураас загас агнаж, улсад их хэмжээний хохирол учруулсан хэргийг шалгаж байна

    Улсын тусгай хамгаалалттай “Даян” нуураас загас агнаж, улсад их хэмжээний хохирол учруулсан хэргийг Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын алба хаагчид илрүүлэн шалгаж байна. Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын алба хаагчид тус аймгийн Өлгий сумын 10 дугаар багийн иргэн С нь хууль бусаар зохих зөвшөөрөлгүй агнасан 565 ширхэг хадран, 54 ширхэг сугас загас, мөн Заарт харх /ондатар/-ны эд эрхтэнг хууль бусаар …

  • 3 March

    Гуравдугаар сарын цаг агаарын урьдчилсан мэдээ

    Цаг уур, орчны шинжилгээний газраас гуравдугаар сарын цаг агаарын урьдчилсан мэдээг гаргажээ. Энэ сард агaaрын дундаж температур нутгийн хойд хэсгээр 12-17 градус, Алтайн өвөр говиор 0-5 градус, бусад нутгаар 6-11 градус хүйтэн буюу Завханы зүүн хойд хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас 0.5-1.0 градусаар дулаан байна. БАРУУН ЗҮГИЙН НУТГААР: Энэ сарын сүүлчээр дулаарна Баруун зүгийн нутгаар нэг болон …

  • 3 March

    Алтан Овоо, Шилийн богд руу зорчихгүй байхыг анхааруулж байна

    Нийслэлийн нэг дүүрэг, дөрвөн аймгийн 17 суманд мал, амьтны гоц халдварт өвчин гарсантай холбогдуулан тогтоосон хорио цээрийн дэглэм үргэлжилж байна. Тухайлбал, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Асгат, Сүхбаатар, Баяндэлгэр, Түмэнцогт, Мөнххаан сумд, Дорнод аймгийн Матад, Хөлөнбуйр сумдад шүлхий өвчин гарсан тул хорио цээрийн дэглэм тогтоосон. Мөн Булган аймгийн Могод, Гурванбулаг, Дашинчилэн, Рашаант, Дорноговь аймгийн Дэлгэрэх, Сайншанд, Мандах сумд, Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын …

  • 3 March

    Зам тээврийн яам нь МИАТ-ын асуудалд анхаарлаа хандуулаач ээ

    Монголын иргэний агаарын тээвэр хэмээх сүржин нэртэйгээ харьцуулахад туйлын даржин үйлчилгээтэй МИАТ компанийн онгоцнууд сүүлийн үед байсхийгээд л саатах боллоо. Үүний улмаас гадаад, дотоодын олон ч иргэн цаг зав, мөнгө төгрөгөөрөө “шатацгааж” байна. Нөгөө талаас Монголын иргэний агаарын тээврийн салбарын нэр хүнд гадаад ертөнцөд ихээр унах боллоо. Гэтэл энэ бүхнийг засах ёстой МИАТ-ын удирдлагууд нь “стюардес” хүүхнүүдээс өөрийг бодож сэтгэж …

  • 3 March

    Сар шинийн баярын өдрүүдэд 27,697 зорчигч тээвэрлэсэн байна

    Сар шинийн баярын амралтын өдрүүдэд хот хоорондын чиглэлд зорчих иргэд, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн нэмэгддэг. Үүнтэй холбогдуулан Автотээврийн үндэсний төв, Замын цагдаагийн албатай хамтран гарч болзошгүй осол, хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор орон нутгийн Автотээврийн төвүүд болон Замын цагдаагийн тасгуудад онлайнаар үүрэг чиглэл өгч, иргэдийг түргэн шуурхай, аюулгүй зорчуулах, замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, гарч болзошгүй зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор бүрэн …

  • 3 March

    2020 он гэхэд зэрлэг амьтдын гуравны хоёр нь устах аюултай байна

    Нийслэл хотоос “Дэлхийн зэрлэг амьтан, ургамлын өдөр”-ийн хүрээнд ногоон бүсийн зэрлэг амьтдыг хавхаар барьж гэмтээдэг, урхи тавьж хууль бусаар агнадаг зөрчлийг арилгах, урьдчилан сэргийлэх зорилготой “Хавхгүй нийслэл” аяныг Дэлхийн байгаль хамгаалах сантай хамтран, хадгийг модонд зүүж гэмтээдэг, орчныг бохирдуулдаг явдлаас сэргийлэх зорилготой “Хадгаа дээдэлье, байгалиа хамгаалъя” уриалгыг Гандантэгчинлэн хийд, Бөөгийн нэгдсэн эвлэлтэй хамтран, нийслэлд өвөлждөг шувуудын тооллого, шувуу сонирхогчдын танин …

  • 2 March

    Орон нутагт цасанд суусан, мөсөнд цөмөрсөн гэх дуудлага зонхиллоо

    Сар шинийн өдрүүдээр орон нутгийн Онцгой байдлын газруудад цасанд суусан, мөсөнд цөмөрсөн гэх дуудлага нэлээд ирсэн байна. Тухайлбал,  Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Баян-Улаан багийн “Баян-Уул” гэдэг газар 2 зорчигчтой суудлын автомашин, Тосонцэнгэл сумын Баян-Улаан багийн “Шивэртийн-Ам” гэдэг газар 1 зорчигчтой суудлын автомашин;   Булган  аймгийн Хангал сумын Цулхар багийн “Өрөөлийн даваа”  гэдэг газар 8 зорчигчтой суудлын автомашин, Бугат сумын Ханжаргалант …

  • 2 March

    Замын цагдаагийн алба хаагчид баярын өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллалаа

    Замын цагдаагийн алба иргэдийг түгжрэл сааталгүй, аюулгүй зорчуулах зорилгоор баярын өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаа. Сар шинийн баяраар буюу Битүүн, Шинийн 1,2,3-ны өдрүүдэд Замын цагдаагийн албаны ЖШУХ нийт 1144 дуудлага мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн осол, хэргийн шинжтэй 910 гомдол мэдээлэл бүртгэгдсэн байна. Зам тээврийн ослын улмаас 14 хүний амь нас хохирч, 48 хүн хүнд, хөнгөн гэмтжээ. Үүнээс орон нутагт …

  • 2 March

    “Номоо солилцъё” өдөрлөг бямба гаригт Сүхбаатарын талбайд болно

      Нийслэлийн Соёл, урлагийн газар, Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сантай хамтран “Номоо солилцъё” өдөрлөгийг сар бүрийн эхний долоо хоногийн Бямба гаригт төв талбайд зохион байгуулсаар байгаа билээ.    Нийслэлийн иргэд цуглаж өөрт байгаа номоо сарын хугацаатай бусадтайгаа солилцож уншдаг тус өдөрлөг 3-р сарын 4-ны Бямба гаригийн 12:00-14:00 цагийн хооронд Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулагдана. Энэ дашрамд дуулгахад өнгөрсөн сард …

  • 2 March

    “Дипломат болон албан паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай хэлэлцээрт гарын үсэг зурав

    Монгол Улсын Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Швейцарийн Женев хотноо хуралдаж буй НҮБ-ын Хүний эрхийн Зөвлөл (ХЭЗ)-ийн ээлжит 34 дүгээр чуулганы 2017 оны 02 дугаар сарын 28-ний өдрийн Өндөр түвшний хуралдаанд оролцож үг хэлэв. Сайд Ц.Мөнх-Оргил хэлсэн үгэндээ Монгол Улсын Засгийн газраас олон улсын тавцанд болон үндэсний хэмжээнд хүний эрхийг хамгаалах, хөхиүлэн дэмжих чиглэлээр баримталж буй бодлого, авч хэрэгжүүлж буй арга …

  • 2 March

    Баярын өдрүүдэд замын хөдөлгөөн зохицуулахаар нийт 900 гаруй алба хаагч, сонсогчид ажиллалаа

    Монгол түмний уламжлалт Сар шинийн баярын өдрүүдэд Замын цагдаагийн алба хаагчид Монгол улсын замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, эрдэнэт хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалах эрхэм үүргээ нэр төртэй биелүүлэн ажиллав. Эдгээр өдрүүдэд Замын цагдаагийн алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд, бүрэн бүрэлдэхүүнээрээ ажилласан бөгөөд замын хөдөлгөөн зохицуулахаар нийт 900 гаруй замын цагдаа, …