Монгол Улсын Засгийн газар, Эрчим хүчний зохицуулах хорооноос нийслэлийн гэр хорооллын айл өрхийн ахуйн болон халаалтын зориулалтаар хүйтний улиралд орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифыг 100 хувь хөнгөлөх шийдвэр гарсан. Энэ шийдвэрийн дагуу Нийслэлийн гэр хорооллын айл өрхүүдийн шөнийн тарифыг оройн 21 цагаас өглөөний 6 цаг хүртэл тэглэх бөгөөд энэ оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс ирэх дөрөвдүгээр сарын 1 хүртэлх …
Tag Archives: нийгэм
January, 2017
-
9 January
Агаарын бохирдлыг бууруулахад иргэн таны оролцоо “технологийн үзэсгэлэн “өнөөдөр болно
БОАЖЯ, нийслэлийн ЗДТГ хамтран энэ сарын 9, 10-ны өдрүүдэд Агаарын бохирдлыг бууруулахад иргэн таны оролцоо “Технологийн үзэсгэлэн”-г Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхимын үзэсгэлэнгийн зааланд зохион байгуулах гэж байна. Дулаан алдагдал болон агаарын бохирдлыг бууруулах технологийн шийдлүүдийг танилцуулах зорилготой уг үзэсгэлэнд 50 гаруй аж ахуйн нэгж оролцохоор бүртгүүлээд байна. Агаарын чанарыг сайжруулах бүсийн айл өрхүүдийн шөнийн цахилгааны тарифыг тэглэсэнтэй холбогдуулан …
-
9 January
Тээврийн хэрэгслийн албан татвар хураалт өнөөдөр эхэлж байна
Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөрийг хураах ажил өнөөдрөөс эхлэн хурааж эхэллээ. “Нийслэлд авто тээврийн хэрэгслийн бүртгэл, төлбөрийн тогтолцоог шинэчлэн нэвтрүүлэх журам”-ын дагуу авто тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрийг улсын дугаарын сүүлийн тооноос хамаарч тухайн сардаа амжиж төлнө үү. Нийслэлд бүртгэлтэй бүх төрлийн авто тээврийн хэрэгсэлийн …
-
9 January
Утааны эсрэг тэмцэгчдэд та бидний тусламж хэрэгтэй байна
“Утааны эсрэг ээж аавууд” нэгдэж 1 дүгээр сарын 28-ны өдөр дахин жагсахаар болоод байгаа. Тэд дуу хоолойгоо төр засагт хүргэж, яаралтай арга хэмжээ авч өгөхийг шаардах юм. Гэхдээ аливаа үйл ажиллагаа, жагсаал, цуглааныг зохион байгуулахад хүндрэл бэрхшээл үргэлж тулгардаг. Дээрээс нам, улс төрийн захиалгатай жагсаал цуглаанд энэ хүндрэл бэрхшээл хамааралгүй байх л даа. Гэвч өөрсдийн итгэл, сэтгэлээрээ нэгдэж, үр хүүхдээ …
-
9 January
ЭМ-ийн сайд А.Цогцэцэг хотын дарга С.Батболдод албан тоот хүргүүллээ
Нийслэлийн хэмжээнд амьсгалын замын цочмог халдвар, томуу, томуу төст өвчин эрс нэмэгдэж, амбулаторийн үзлэгийн 13-17 хувь, хүүхдийн түргэн тусламжийн дуудлагын 56 хувийг тус тус эзэлж, хүүхдийн орны ачаалал 79.3 хувиар хэтэрсэн нь хязгаарлалтын арга хэмжээ авах хэмжээнд хүрсэн байна. Үүнтэй холбогдуулан Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдод албан тоот хүргүүллээ. Нийслэл хотод томуу, томуу …
-
9 January
Нийслэлийн эмнэлгүүд хүүхдэд зориулж нийт 596 ор нэмэлтээр гаргажээ
Амьсгалын замын цочмог халдвар ихэсч байгаатай холбогдуулан Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат, Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар болон албаны бусад хүмүүс Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт очиж ажиллалаа. Энэ сарын 06-ны мэдээллээр, нийслэлийн харьяа эмнэлгүүдийн орны ачаалал 25.0 хувиар нэмэгдсэн буюу 1871 орон дээр 2338 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдгээрийн 1415 нь хүүхэд …
-
7 January
160 мянган гишүүний сонголтоор Ардчилсан намын дарга “тодорно”
Ардчилсан намын даргын сунгаа орон нутагт үргэлжилж байгаа. Ийнхүү ажлын хүрээнд орон нутагт суугаа намын гишүүд нь ихээхэн баярлан хүлээн авч байгаа. Учир нь УИХ-ын сонгуулийн ялагдлын ард намын даргыг сонгох нь хамгийн чухал сонголтуудын нэг бөгөөд үүнийг газар дээр нь иргэдтэй уулзаж шийдвэрлэж байгаад ард түмэн бахархалтайгаар хүлээн авч байгаа юм. Намын даргад нэр дэвшиж байгаа Л.Гантөмөр, С.Эрдэнэ, Н.Алтанхуяг, …
-
7 January
Мал амьтны галзуу өвчнөөс сэргийлэхийг анхаарууллаа
Мал амьтны галзуу өвчнөөс сэргийлэх, золбин нохдоос сэрэмжилж, галзуугийн өвчний сэжигтэй тохиолдол илэрвэл мэргэжлийн байгууллагад яаралтай мэдэгдэхийг нийслэлийн Онцгой байдлын газраас анхаарууллаа. Энэ сарын 4-ны өдрийн 10.12 цагт Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт бэлчээрлэж явсан хонь руу золбин ноход дайрч, барьжээ. Уг мэдээллийн дагуу Онцгой байдал, Цагдаа, Мэргэжлийн хяналт, ТҮК-ийн ажилтан албан хаагчид шуурхай ажиллаж, золбин нохдоос дээж …
-
7 January
Зөвшөөрөлгүй уурхай иргэдийн аюулгүй байдалд нөлөөлж байна
Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалангаар ахлуулсан ажлын хэсгийнхэн Налайх дүүрэг дэх уурхайн нөхцөл байдалтай танилцав. Ажлын хэсэгт цагдаа, мэргэжлийн хяналт, онцгой байдлаас гадна Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газар, Уул уурхай, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах чиглэлийн бүх байгууллагын төлөөлөл багтсан байна. Налайхад ашигт малтмалын тусгай, хайгуулын болон ашиглалтын зөвшөөрөлтэй 75 аж ахуйн нэгж …
-
7 January
Тээврийн хэрэгслийн татвар хураах ажил энэ сарын 9-нөөс эхэлнэ
Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдолын төлбөр, авто зам ашигласны төлбөрийг хураах ажлыг энэ сарын 9-нөөс эхлэн явуулахаар болсон. Нийслэлийн Захирагчийн ажлын алба, Авто тээврийн үндэсний төв, нийслэлийн Татварын газар, Замын цагдаагийн алба, Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төвийн хамтарсан ажлын хэсгээс татвар, төлбөрийн ажлыг хэрхэн ямар хэлбэрээр явуулах талаар өнөөдөр …
-
7 January
Утааны эсрэг аав ээжүүд энэ сарын 28-нд дахин жагсана
2016 оны арванхоёрдугаар сарын 26-ны өдөр “Утааны эсрэг ээж, аавууд” нэгдэн Сүхбаатарын талбайд жагссан билээ. Тэгвэл “Утааны эсрэг ээж аавууд”-ын холбоо дахин нэгдэж “Боож Үхлээ” эсэргүүцлийн жагсаалыг энэ сарын 28-ны Бямба гарагт Сүхбаатарын талбайд 12:00 цагаас хоёр дахь удаагаа жагсаалаа зохион байгуулахаар болжээ. Г.Нараа
-
7 January
Өнөөдөр тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
Засгийн газрын ээлжит хуралдаанаар нийтээр тэмдэглэх баярын өдрийн холбогдох хуулийн заалтыг үндэслэн 2016 оны арванхоёрдугаар сарын 30-ны баасан гарагийн ажлын өдрийг 2017 оны нэгдүгээр сарын 7-ны бямба гарагийн амралтын өдөрт шилжүүлсэн. Энэхүү шийдвэрийн дагуу өнөөдөр буюу бямба гаригт бүх нийтээр ажиллах юм. Ингэснээр ажлын өдрийн тоо, албан хаагчдын цалингийн нийлбэрт өөрчлөлт орохгүй юм байна. Мөн НИТХ-ын тогтоолоор автомашины улсын дугаарын …
-
7 January
Д.Сүхбаатарын талбайд өнөөдөр “Ном солилцох өдөрлөг” болно
“Аз жаргалтай хот” хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн Соёл, урлагийн газраас санаачлан Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, уншигчид номоор нөхөрлөх, бусадтай номоо солилцох боломжийг бүрдүүлэх зорилгоор “Номоо солилцъё” өдөрлөгийг өнөөдөр зохион байгуулах гэж байна. Энэхүү өдөрлөгт Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд хүрэлцэн ирэхээс гадна нийслэлийн иргэдийг идэвхтэй оролцохыг уриалж байна. Мөн ном солилцсон эхний 100 …
-
7 January
Авто тээврийн хэрэгсэл эзэмшигчдийн анхааралд
“Нийслэлд авто тээврийн хэрэгслийн бүртгэл, төлбөрийн тогтолцоог шинэчлэн нэвтрүүлэх журам”-ын дагуу авто тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрийг улсын дугаарын сүүлийн тооноос хамаарч тухайн сардаа амжиж төлнө үү. Нийслэлд бүртгэлтэй бүх төрлийн авто тээврийн хэрэгсэлийн албан татвар, төлбөр хураах ажлыг 2017 оны нэгдүгээр сарын 9-нөөс тавдугаар сарын 31-ныг хүртэл зохион байгуулахаар болоод байна.
-
6 January
УИХ-ын дарга М.Энхболд аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нартай уулзлаа
Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нартай Төрийн ордонд уулзаж, парламентын үйл ажиллагаа, ирэх дөрвөн жилд баримтлах бодлого зорилт, цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж, үүрэг чиглэл өглөө. Тэрбээр ИТХ-ын дарга, Засаг дарга нарт шинэ оны болон Үндсэн хуулийн 25 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлж, ажилд нь амжилт хүсээд, дараах асуудлуудад анхаарлаа хандуулж ажиллахыг хүсэв. 1.Монгол …