Авлигатай тэмцэх газарт ирүүлсэн Ашигт малтмалын газраас Ус, газрын тос, байгалийн хий, цацраг идэвхт болон түгээмэл тархацтай ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын хайгуул хийх зөвшөөрөл авах сонгон шалгаруулалттай холбоотой гомдлын дагуу хяналт шалгалт хийв. Ашигт малтмалын газар нь уг шалгаруулалтыг явуулахдаа “Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-д өөрчлөлт оруулсан талаарх мэдээллийг иргэд, олон нийтэд ойлгомжтой, бүрэн гүйцэд хүргээгүй нь …
Tag Archives: нийгэм
October, 2015
-
30 October
Газрын тосны бүтээгдэхүүний компанийн нөөцийг шинэчиллээ
2015 онд 16 аж ахуйн нэгж А-80 автобензин 8,155 тонн, АИ-92 автобензин 21,505 тонн, дизелийн түлш 50,030 тонн, ТС-1 онгоцны түлш 3,660 тонн компанийн нөөцтэй байх үүрэг хүлээн Засгийн газрын тогтоолд заасны дагуу нийт дүнгээр 83,350 тонноос доошгүй хэмжээнд барьж ажиллаж байна. Засгийн газрын энэ сарын 20-ны өдрийн хуралдаанаар 2016 онд газрын тосны бүтээгдэхүүний компанийн нөөц бүрдүүлэх аж ахуйн нэгжийн …
-
29 October
ХХААЯ-ын сайд Р.Бурмаа Дорнод аймагт ажиллаад ирлээ
УИХ-ын 75 дугаар тогтоолоор Халх гол суманд Хөдөө аж ахуйн чөлөөт бүс байгуулах шийдвэр гарсан. Тэгвэл энэ сарын 16-ны өдөр Өргөдлийн байнгын хорооны хурал дээр Хүнс хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа “Халх гол” төслийг танилцуулах мэдээлэл хийсэн юм. Тус хуралд Дорнод аймгийн иргэдийг төлөөлөн Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, Халх гол сумын Засаг дарга В. Мөнхтайван болон иргэн Н.Цэрэндулам нар …
-
29 October
Ноён уулыг улсын тусгай хамгаалалтад авахаар УИХ-ын тогтоолын төслийг өргөн барьжээ
Пүрэв гариг бүрт болдог ”Сайдын цаг” уулзалтад БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг оролцож, салбарын тулгамдсан асуудал, шийдэх арга замын талаар мэдээлэл өгч, сэтгүүлчдийн асуултад хариуллаа. Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 17,4 хувь нь буюу 27,2 сая га талбайг хамгаалалтын 33 захиргаа хариуцан ажилладаг. Улсын тусгай хамгаалалттай газрыг 30 хувьд хүргэх зорилтын хүрээнд шинээр найман газрыг тусгай хамгаалалтад оруулахаар ажиллаж байна. Төв аймгийн …
-
29 October
БНХАУ-д 6 тэрбум юаний мах нийлүүлэх санамж байгуулав
2014 онд БНХАУ-ын дарга Си Зиньпинь Монгол улсад айлчлахдаа “Монгол Улс, БНХАУ-ын хооронд иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг байгуулж, хөгжүүлэх тухай хамтарсан тунхаглал”-д гарын үсэг зурсан. Мөн энэ оны 9 дүгээр сард Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНХАУ-д айлчилсан. Хоёр орны дээд түвшний уулзалтуудын үр дүнд байгуулсан тунхаглалуудыг үндэслэн “Монгол-Хятадын анхдугаар экспо” энэ сарын 23-27-ны өдрүүдэд Хөх хотноо боллоо. Монголоос 1800 …
-
29 October
Монгол улс НҮБ-ын хүний эрхийн зөвлөлийн гишүүнээр сонгогдлоо
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулганы үеэр буюу 10 дугаар сарын 28-ны өдөр Нью-Йорк хотноо болсон НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн гишүүдийг сонгох сонгуульд манай улс НҮБ-ын гишүүн 172 орны саналыг авч, НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн гишүүнээр сонгогдлоо. Ази, Номхон далайн бүлэгт ногдож буй 5 суудлын төлөө нийт 7 орон өрсөлдсөн бөгөөд Монгол Улс хамгийн их саналыг авсан байна. Манай улстай …
-
29 October
АСЕМ-ын уулзалтыг зохион байгуулах Үндэсний зөвлөлийн X хуралдаан боллоо
2016 оны долдугаар сард Монгол Улсад зохиогдох АСЕМ-ын Дээд түвшний 11 дэх уулзалтыг зохион байгуулах Үндэсний Зөвлөлийн X хуралдаан боллоо. Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн даргалдаг Үндэсний зөвлөлийн энэ удаагийн хуралдаанаар Зам, тээвэр, харилцаа холбоо, нисэх буудлын бэлтгэл ажлын санхүүжилт, БНСУ-ын EXIM банкны зээлээр авахаар төлөвлөж буй улс, хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээнд зориулсан их багтаамжийн 300 автобусны асуудлыг хэлэлцлээ. 2015 оны эхний …
-
29 October
Махны үнэ тогтвортой байж хүнсний ногооны үнэ өсчээ
Махны дундаж үнэ 2015 оны 10-р сарын 4-р долоо хоногт хонины ястай нэг килограмм мах дунджаар 4390 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 5730 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.2 хувиар буюу 10 төгрөгөөр өсч, харин үхрийн цул мах 2.0 хувиар буюу 155 төгрөгөөр буурчээ. Энэ 7 хоногийн ажиглалтаар үхрийн мах “Баянзүрх”, …
-
28 October
Халх гол чөлөөт бүсээр улс төрийн шоу хийж байна
Сүүлийн үед Хүнс хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа олны шүүмжлэлд өртөх нь ихэссэн. Учир нь Халх гол чөлөөт бүсийг хэрэгжүүлэх яамны сайд гэдэг утгаараа бүх асуудлын “бамбай” болж байна. Гэвч энэ асуудал ганцхан ХХАА-н сайд Р.Бурмаа бус Хууль зүйн сайд, Аж үйлдвэрийн сайдад ч хамаатай асуудал. Гэтэл чухам яагаад ганц хүнийг онцолж нийгэмд сөргөөр харагдуулахыг хичээгээд байна вэ гэдэг олон …
-
28 October
Сураггүй болсон иргэн осгож амиа алдсан байсныг оллоо
Өнгөрсөн амралтын өдөр нийт нутгаар эрс хүйтэрч цасаар шуурсны улмаас нийслэлийн баруун, зүүн, урд хэсгийн авто замын нөхцөл байдал хүндэрч нийслэлийн Онцгой байдлын газрын бүрэлдэхүүн тухай бүр шуурхай арга хэмжээ зохион байгуулж цасан шуурганд өртөж амь насаа алдахаас 7 иргэнийг авран хамгаалж ажилласан. Иргэд өвлийн улиралд цаг агаарын хүнд нөхцөлд малд явах, хээр ганц нэгээр явснаас болж цасан шуурганд осгож …
-
28 October
Хятад, Монголын анхны экспо бидэнд боломж байгааг мэдрүүллээ
Энэ бол манай үндэсний үйлдвэрлэгчдийн хэлсэн үг. Монгол, Хятад хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтсны 65 жилийн ой энэ жил тохиож байгаа. Түүхэн 65 жилийн хугацаанд хөрш зэргэлдээ оршиж байгаа хоёр улс олон салбарт хамтран ажиллаж, олон чухал арга хэмжээ, айлчлал зохион байгуулж байсан ч анх удаагаа л өөрсдийнхөө үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнүүдийг нэг дор дэлгэн, үзэсгэлэн худалдаа зохион байгуулж, хоёр …
-
28 October
“Эх түүхээр аялахуй” аян МҮМ-д 3-н сарын турш үргэлжилнэ
Аяны үргэлжлэх хугацаа: 2015.10.20-12.29 Монголын шинэ үеийн түүхэнд болсон онцгой чухал үйл явдлуудыг хүүхэд залууст хүргэх, эх оронч үзэл төлөвшүүлэх зорилготой “Эх түүхээр аялахуй” аян ньМонголын Үндэсний Музейд 2015.10.20-ны өдөр нээлтээ хийлээ. Аяны хүрээнд “БНМАУ-ын тусгаар тогтнолын тухай бүх ард түмний санал хураалт-70 жил” үзэсгэлэнг олон нийтэд дэлгэн үзүүллээ. Уг үзэсгэлэнд БНМАУ-ын Ерөнхий Сайд, Маршал Х.Чойбалсангийн цүнх, тамхины мөнгөн хайрцаг, …
-
27 October
Монгол Улс дэлхийн хамгийн ядуу орнуудтай өрсөлдөх болжээ
Монголчуудыг гадныхан “алтан дээр суусан гуйлгачид” гэдэг. Арга ч үгүй биз. Газар доорхи байгалийн баялаг ихтэй хэдий ч иргэд нь ядуу хоосон амьдарч байна. Ингэж хэлвэл уншигч та итгэхгүй байх. Гэвч ядуу амьдарч байгааг дээрх зураг гэрчилнэ. Энэ бол нийслэлийн захын хорооллын дэлгүүрийн лангуу дах хамгийн эрэлттэй, худалдан авалттай “бараа”. Саяхан дэлхийн хамгийн өрөвдөлтэй улсуудын жагсаалтад Монгол Улс багтсан тухай мэдээллийг та …
-
27 October
Р.Бурмаа сайдын албаны машин осолдоогүй
УИХ-ын 75 дугаар тогтоолоор Халх гол суманд Хөдөө аж ахуйн чөлөөт бүс байгуулах шийдвэр гарсан. Тэгвэл энэ сарын 16-ны өдөр Өргөдлийн байнгын хорооны хурал дээр Хүнс хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа “Халх гол” төслийг танилцуулах мэдээлэл хийсэн юм. Тус хуралд Дорнод аймгийн иргэдийг төлөөлөн Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, Халх гол сумын Засаг дарга В. Мөнхтайван болон иргэн Н.Цэрэндулам нар …
-
27 October
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан Дэлхийн эдийн засгийн форумд оролцож байна
Арабын Нэгдсэн Эмират Улсын нийслэл Абу Даби хотноо 2015 оны 10 дугаар сарын 24-27-ны өдрүүдэд болж буй Дэлхийн эдийн засгийн форумын чуулга уулзалтын албан ёсны нээлт өнөөдөр болж байна. Уг форумд Монгол Улсаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, УИХ-ын гишүүн, НҮБ-ын Байгаль орчны Ассамблейн Ерөнхийлөгч С.Оюун нар оролцож байгаа бөгөөд тэд Дэлхийн эдийн засгийн форумын Уул уурхай, төмөрлөг, …