Баяр наадмын өдрүүдэд хүйтэн бороо, нойтон цас орох, аянга цахилгаан буух гэх мэт байгалийн аюулт үзэгдэл ихэнх аймаг сумдыг хамарч 2 хүн нас барж, 1 хүн түлэгдэн гэмтэж, урьдчилсан байдлаар нийт 10154 орчим толгой бог мал хорогдлоо. Үүнд: Хүйтэн бороо: Завхан аймгийн Баянхайрхан сумын Асгат багийн “Худгийн дөрөлж” гэдэг газар 2015 оны 07 дугаар сарын 12-ны өдөр малдаа явсан П… …
Tag Archives: нийгэм
July, 2015
-
17 July
Японы ОУ-ын эрүүл мэнд нийгмийн хамгааллын их сургуулийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Улсын Их Хурлын гишүүн Г.Баярсайхан өнөөдөр /2015.07.16/ Япон Улсын Олон Улсын эрүүл мэнд нийгмийн хамгааллын их сургуулийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Боловсрол, соёл, шинжлэх ухааны дэд сайд Б.Тулга болон албаны бусад хүмүүс байлцав. Уулзалтын эхэнд Япон Улсын Олон Улсын эрүүл мэнд нийгмийн хамгааллын их сургуулийн удирдах зөвлөлийн дарга Кунинори Такаги, Улсын Их Хурлын гишүүн Г.Баярсайханыг цаг зав гарган хүлээн …
-
12 July
Амиа хорлохыг завдсан хүнийг аварлаа
Өчигдөр согтуу эмэгтэй амиа хорлохыг завдсан бөгөөд түүнийг ОБЕГ-ын алба хаагчид аварсан байна. Тодруулбал, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны Таван шарын 1 дүгээр байрны 3 дугаар давхрын тагт дээр хүн гарсан унах гээд байна гэсэн дуудлага 2015.07.11-ний өдрийн 10:08 цагт ОБЕГ-т ирсэн байна. Дуудлагын дагуу Нийслэлийн Онцгой байдлын газрын 7 албан хаагч, 2 автомашинтай ажиллаж иргэн А (36 настай, …
-
10 July
Долдугаар сарын 11-нээс 15-ны өдрүүдэд тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
Үндэсний их баярын замын хөдөлгөөний зохион байгуулалтын талаар: – Үндэсний их баяр наадмын өдрүүдэд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах, хөдөлгөөн зохицуулах хяналт тавих чиг үүрэгтэйгээр 25 газар, хэлтсийн нийт 503 алба хаагч өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах ба Хууль сахиулахын их сургуулийн 200 сонсогч, Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 3-р хэлтсийн 50 алба хаагч нэмэгдлээр ажиллана. – 2015 оны 7-р сарын 11-нээс 15-ны …
-
10 July
БНСУ-ын визийн хугацааг сунгалаа
БНСУ-д Ойрхи-Дорнодын Коронавирусын халдвар гарсны улмаас тус улсад зорчих аялалаа хойшлуулсан иргэдийн визийн хүчинтэй хугацааг дахин гурван сарын хугацаагаар сунгахаар боллоо. Энэхүү шийдвэрийг тус улсын ХЗЯ-наас гаргасныг БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-наас албан ёсоор мэдэгдэв. Энэ нь 2015 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс 6 дугаар сарын 30-ны хооронд авсан БНСУ-д зорчих богино хугацааны визтэй иргэдийн зөвхөн визийн хүчинтэй хугацаанд …
-
10 July
Туул голоо цэвэрлэлээ
Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадамд “Хоггүй наадацгаая” уриан дор Хан-Уул дүүргийн Тохижилт Үйлчилгээний Төв ОНӨААТҮГ нь 2015 оны 07-р сарын 08-ны өдөр Масс агентлаг, Баялаг Бүтээгчдийг Дэмжих Холбоо, Ноён Пицца 19001950-ийн 200 орчим гишүүдтэй хамтран Туул голын эрэг орчмын газрыг цэвэрлэлээ. Цэвэрлэгээнд сайн дураараа оролцож байгаль, эх дэлхийгээ хамгаалах үйлсэд нэгдсэн дээрх байгууллагуудын нийт гишүүдэд талархсанаа …
-
10 July
Э.Бөхбат: Архи ууж, дүрэм зөрчөөгүй бол шинээр баталсан хуулиас айлтгүй
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг УИХ-аар баталсантай холбогдуулан Замын цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга,цагдаагийн хурандаа Э.Бөхбаттай ярилцлаа. -Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг УИХ баталлаа. Олон нийт таатай хүлээж авахгүй байх шиг байна. Машин унахад хэцүү боллоо. Дандаа торгоно, шийтгэнэ, журамлана, хорино гэсэн заалт байна гэж шүүмжлэх хэсэг ч байна. Та мэргэжлийн хүний хувьд ямар санал бодолтой байгаа …
-
10 July
Наадмын өдрүүдэд худалдаа, үйлчилгээний газруудын ажиллах цагийн хуваарь
Тулгар төрийн 2224, Их Монгол улсын 809 жилийн ой, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний Их баяр наадмын өдрүүдэд худалдаа, үйлчилгээний газруудын ажиллах цагийн хуваарийг танилцуулж байна. Худалдаа, үйлчилгээ Улаанбаатар хотын нутаг дэсвгэрт үйл ажиллагаа явуулдаг худалдаа, үйлчилгээний байгууллагууд баярын өдрүүдэд дараахь цагийн хуваарийн дагуу ажиллана. Үүнд: Хүнсний дэлгүүрүүд 07 дугаар сарын 10–нд 09.00 –24.00 цагт ажиллаж, 07 дугаар сарын …
-
10 July
БРИКС-ийн уулзалт дэлхийн эдийн засгийн хөгжилд чухал нөлөө үзүүлнэ гэлээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БРИКС, Евразийн эдийн засгийн холбоо, ШХАБ-ын гишүүн болон ажиглагч орнуудын төр, засгийн тэргүүн нарын хамтарсан уулзалтад оролцож, үг хэлэв. Эдийн засгийн хөгжлөөрөө дэлхийд тэргүүлдэг 5 орны төрийн тэргүүн нарын оролцсон тус уулзалт нь анх удаа ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн хуралдаантай зэрэг зохион байгуулагдаж буйгаараа онцлог юм. Бүс нутаг төдийгүй олон улсын аюулгүй байдал, …
-
10 July
Монгол, Орос, Хятадын төрийн тэргүүн нарын дээд түвшний уулзалт болов
ОХУ-ын Уфа хотноо болж буй Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн 15 дугаар хуралдааны хүрээнд Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Төрийн тэргүүн нарын хоёр дахь удаагийн ээлжит дээд түвшний уулзалтыг өнөөдөр зохион байгууллаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачлагаар үүсгэн байгуулагдсан гурван талын хамтын ажиллагааны механизмыг манай хөрш орнууд дэмжин, ийнхүү дээд түвшний уулзалтыг хоёр дахь удаагаа хийж …
-
9 July
“Монгол Улсын өрсөлдөх чадварын тайлан 2014” судалгааны тайлангийн дүнг танилцуулав
Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд өнөөдөр “Монгол Улсын өрсөлдөх чадварын тайлан 2014”, болон “Дэлхийн өрсөлдөх чадварын тайлан 2015” судалгааны тайлангийн үр дүнгээс танилцууллаа. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Эдийн засгийн бодлого өрсөлдөх чадварын судалгааны төвийн /ЭЗБӨЧСТ/ Удирдах зөвлөлийн дарга П.Цагаан арга хэмжээг нээж үг хэлэхдээ “Эрхэм хүндэт хатагтай ноёд оо, Бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн Та бүхэнд талархал илэрхийлье. 2010 …
-
9 July
“ЗАСГИЙН ГАЗРЫН ЦОМ”-ын эзэн болсон баг тамирчдаа урамшуулав
“ЗАСГИЙН ГАЗРЫН ЦОМ”-ын эзэн болсон ЭХЯ-ын Хянал шинжилгээ, дотоод аудитын газрын дарга Л.Батсайхан ахлагчтай баг тамирчидад өнөөдөр ЭХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт баяр хүргэж мөнгөн шагналыг гардууллаа. Тэргүүн байр эзэлж “ЗАСГИЙН ГАЗРЫН ЦОМ”-ын эзэн болсон ЭХЯ-ны баг тамирчдын амжилтыг дурдвал, · Шатарын төрөлд эрэгтэй баг 1 дүгээр байр, эмэгтэй баг 4 дүгээр байр эзэлж, багаар 1 дүгээр байр, · …
-
9 July
Шингэрүүлсэн шатдаг хийг болгоомжтой ашиглахыг зөвлөлөө
МХЕГ-ын дарга, улсын Ерөнхий байцаагч Ш.Раднаасэдийн гаргасан Албан даалгаврын хүрээнд Дэд бүтцийн хяналтын газраас шингэрүүлсэн шатдаг хийн тоног төхөөрөмж ашиглагч аж ахуйн нэгж, иргэдэд зөвлөж байна. Шингэрүүлсэн шатдаг хийн тоног төхөөрөмжийн зураг төсөл, тоног төхөөрөмжийн угсралт, ашиглалтын шаардлага хангаагүйгээс хүний амь нас, эрүүл мэнд хохирч, орон сууц, барилга байгууламжид осол, аваар гарч болзошгүй. Иймээс шингэрүүлсэн шатдаг хий, хийн тоног төхөөрөмж …
-
9 July
“Халх гол”-д чөлөөт бүс байгуулна
Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны саналаар Хүнс хөдөө аж ахуйн чиглэлээр “Халх гол”-ын чөлөөт бүс байгуулах тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж гишүүдийн 85.2 хувиар баталлаа. Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг дагаж өргөн баригдсан “Халх гол” чөлөөт бүс байгуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн …
-
9 July
Завьт эргүүл Тэрэлж, Алтанбулаг чиглэлд хүч нэмэгдүүлэн ажиллана
Баяр наадмын өдрүүдэд иргэд нийслэлийн ногоон бүс, голын эрэгт амралтаа өнгөрүүлдэг тул нийслэлийн Онцгой байдлын газраас завь эргүүлийг хүч нэмэгдүүлэн маршрутыг уртасгаж Төв аймгийн Алтанбулаг сумын Туул гол дагуу мөн Налайх дүүрэгт Тэрэлж орчмын Туул голд иргэдийг голын усанд осолдож амь насаа алдахаас урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж ажиллахаар боллоо. Ингэснээр иргэдийг голын усанд осолдох амь насаа алдах аюулаас урьдчилан …