Tag Archives: нийгэм

February, 2015

  • 22 February

    Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын сар шинийн золголт боллоо

    Хаврын тэргүүн сарын шинийн тавны билэгт сайн өдөр Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын албан хаагчид сар шинийн золголтоо хийлээ. Золголтод НИТХ-ын дарга Д.Баттулга, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл болон бусад удирдлагууд оролцож, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотыг удирдаж байсан үе үеийн удирдлага,  ахмадуудаа урьж хүндэтгэл үзүүллээ  гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

  • 22 February

    Дархан-Уул аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс шинэ байртай боллоо

    Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ болон албаны бусад төлөөлөгчид энэ сарын 16-ны өдөр Дархан-Уул аймагт албан томилолтоор ажиллаж, салбар хэлтсийн үйл ажиллагаатай танилцлаа.  Энэ хүрээнд тус аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн шинэ байрны нээлтэнд оролцсон. Орон нутаг дахь Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсүүд нь өөрийн гэсэн бие даасан байргүйгээс иргэддээ төрийн үйлчилгээг тэр бүр хүртээмжтэй, түргэн шуурхай хүргэж чадахгүй …

  • 22 February

    “Нарантуул” худалдааны төв энэ сарын 26-ныг дуустал амарна

    Худалдаа үйлчилгээний газруудын зарим нь өчигдрөөс хуваарийн дагуу ажиллаж эхэлсэн. Тэгвэл өнөөдрөөс сүлжээ дэлгүүр, супермаркетууд ердийн цагийн хуваарийн дагуу ажиллаж эхлэх аж. Харин “Хүчит шонхор” хүнсний зах энэ сарын 25-ныг, “Хар хорин” энэ сарын 23–ныг, “Нарантуул” худалдааны төв энэ сарын 26-ныг дуустал тус тус амрах гэнэ.

  • 22 February

    Дугаарын хязгаарлалт өнөөдрөөс үйлчилнэ

    Сар шинийн баярын өдрүүдэд дугаарын хязгаарлалт үйлчлээгүй. Учир нь шинийн 1, 2- нд бүх нийтийн амрах баярын өдрүүд, 3, 4-нд амралтын өдрүүд таарсан юм. Тэгвэл өнөөдрөөс ажлын өдөр эхэлж байгаа учир автотээврийн улсын дугаарын хязгаарлалтыг ердийнхөөрөө мөр дөж эхэлнэ. Өнөөдөр 1,6-аар төгссөн автомашин замын хөдөлгөөнд оролцохгүй.

  • 22 February

    Говьсүмбэр аймаг руу зорчихгүй байхыг анхааруулж байна

    Сар шинийн баярын өдрүүдэд хүйтний эрч чангарч, орон нутгийг зорих тээврийн хэрэгслийн тоо эрс нэмэгдсэн. Тэгвэл гурван хоногийн өмнөөс хүчтэй цасан шуурга шуурч, зам хаагдсанаас ОБЕГ-ын даргын шийдвэрээр баярын өдрүүдэд орон нутгийн зарим замыг хязгаарласан билээ. Энэ сарын 20-ны 23:00 цагаас хоёрдугаар сарын 21-ний 07:00 цаг хүртэл Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ аймгийн замыг хязгаарласан. Мөн баасан гаригийн өглөөний 07.00 цагаас бямба …

  • 22 February

    Чингэлтэй дүүргийн мэргэжлийн хяналтынхан дүүрэгтээ шалгалт хийлээ

    Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газрын Дэд даргын баталсан 2015 оны 01 дүгээр сарын 16-ний өдрийн 02-02/28 тоот “Сар шинийн баярыг угтсан урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх” удирдамжийн дагуу Чингэлтэй дүүрэгт худалдаа, үйлчилгээ явуулж байгаа 28 аж ахуйн нэгж, 231 иргэн хамрагдсан шалгалтыг Чингэлтэй дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийнхэн хийжээ. Шалгалтаар хаана үйлдвэрлэсэн нь тодорхойгүй, хаяг, шошгогүй, мал эмнэлэг, ариун цэврийн гэрчилгээгүй, …

  • 22 February

    1000 жилийн настай Будда бурханы барималд

    ЦЕГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрынхан өнгөрсөн нэгдүгээр сард Улаанбаатар хотоос 200 гаруй жилийн настай занданшуулсан шарилыг илрүүлсэн билээ. Энэхүү мэдээлэл цахим ертөнцөөр тархан олон улсын хэвлэл мэдээллийн агентлагууд ч энэ талаарх мэдээлэлд анхаарлаа хандуулж, мэдээлж байсан юм.  Тэрхүү шарилыг ард олноо “Өвгөн Гэсэр лам” хэмээн өргөмжлөгдсөн их хувилгааны шавь Цорж Санжжавынх болохыг ажлын хэсгийнхэн тогтоосон юм. Тэгвэл саяхан …

  • 21 February

    Өнөөдөр зарим банкнууд амралтын цагийн хуваариар ажиллана

    Өнөөдрөөс эхлэн зарим банкнууд хэвийн цагийн хуваариар ажиллаж эхэлнэ. Үүнд: Голомт банкны Нарантуул, Да хүрээгээс бусад салбар энгийн буюу амралтын өдрийн хуваарийн дагуу ажиллана. Мөн ХААН банкны Сансар, Үйлдвэр комбинат, Ард кинотеатр, Бичил, 100 айл, Өнөр хороолол салбарууд тус тус 10.00-16.00 цагийн хооронд ажиллана. Харин Хас банкны Ард кинотеатр салбар 11.00-17.00, Түшиг 10.00-18.00 цаг хүртэл, Нарантуул салбар 10.00-19.00, Улаанбаатар их …

  • 21 February

    ОСНААУГ 24 цагаар ажиллаж байна

    Баярын амралтын өдрүүдэд Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар, түүний харьяа хэрэглэгчдэд үйлчлэх 16 төвийн ээлжийн инженер, жижүүр, цахилгаанчид 24 цагаар ажиллаж байгаа юм байна. Айл өрх, албан байгууллагуудын сантехникийн шугам бөглөрөх, хагарах зэрэг гэмтэл болон цахилгааны доголдолтой холбоотой дуудлагыг ОСНААУГ-ын Дуудлагын төвийн 70005454 дугаарын утсаар авч байгаа аж. эх сурвалж: www.olloo.mn

  • 17 February

    Онцгой байдлын алба өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана

    Сар шинийн баяртай холбогдуулан Онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаалаар 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 10:00 цагаас 2015 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 10:00 цаг хүртэл Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагыг албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлээд байна. Сар шинийн өдрүүдэд буюу 2015 оны 02 дугаар сарын 19-ний өдөр баруун зүгийн нутгийн зарим газраар, 20-ны өдөр баруун …

  • 17 February

    Прокурорын газраас хэвлэл мэдээллийн ажилчидад дурсгалын зүйл гардууллаа

    Айлчлан ирж байгаа 17-р жарны Модон хонь жилийн сар шинийн босгон дээр Монгол Улсын Ерөнхий прокурорын тушаалаар өнгөрөгч 2014 онд прокурорын байгууллагатай мэдээ, мэдээллийн чиглэлээр идэвхи зүтгэл гарган хамтарч ажилласан зарим хэвлэл мэдээллийн байгууллагын ажилчдад дурсгалын зүйл гардуулан өгөх арга хэмжээ өнөөдөр УЕПГ-т боллоо. Энэхүү арга хэмжээг Улсын Ерөнхий прокурорын туслах, Тамгын газрын дарга Б.Үнэнбат нээж :  2014 онд прокурорын …

  • 17 February

    Уяачдад Монгол Улсын цол хүртээлээ

    Улсын баяр наадмыг зохион байгуулах комиссоос өргөн мэдүүлсэн саналыг үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ХYII  жарны  хөхөгчин хонин жилийн босгон дээр зарлиг гаргаж олон жил хурдан морины уяа сойлго тааруулж улсын хэмжээний наадмуудаас түрүү, айраг авсан нэр бүхий уяачдад улсын цол хүртээлээ. Уяачдын цолыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Төрийн ордонд гардуулан өгөв. Монгол Улсын Тод манлай уяач цолоор Ховд …

  • 17 February

    Зам өргөссөн ч “зан” нь хэвээрээ бол түүх давтагдана

    Монголчуудын нийтээрээ тэмдэглэдэг баярын өдөр хаяанд ирлээ. Өнөөдөр битүүний өдөр маргааш “Амар байна уу” гэж буурлуудтайгаа золгодог. Сар шинийн баярын шинийн нэгэн, хоёрны  өдрүүдэд хотын зах гэр хороололын замууд ачаалал их авч бусад замын хөдөлгөөнд оролцогч нарт хүндрэл учруулахаас гадна механик түгжрэл саатал ихээр бий болгодог. Энэ нь мөнөөх замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нартай холбоотой. Тэд тэвчээргүй, замын хөдөлгөөний дүрмээ …

  • 17 February

    Цагдаагийн албан хаагчид алсын хараатай өдөр шөнийн дуран ашиглаж байна

    Улаанбаатар хотын цагдаагийн газраас “Сар шинэ” нэгдсэн арга хэмжээний хүрээнд Нийслэлийн 6 дүүрэг дэх цагдаагийн хэлтсүүдэд бүртгэгдсэн гэмт хэрэг зөрчийн судалгааг үндэслэн гэмт хэрэг ихээр үйлдэгдэж болзошгүй цэгүүд,   гэр хороололын гудамж, талбайд  үйлдэгдэж  байгаа хулгайлах болон бусад гэмт хэрэг, зөрчлөөс    урьдчилан сэргийлэх,  таслан зогсоох, илрүүлэх зорилгоор  өндөрлөг цэгээс алсын хараатай өдөр, шөнийн дуранг  эргүүлийн үйл  ажиллагаанд ашиглах боллоо. Хяналт тавьж …

  • 17 February

    Нийслэлийн сайн малчин, тариаланч, фермерүүд тодорлоо

    XVII дугаар жарны модон хонин жилийн босгон дээр нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ,  Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат нар “Нийслэлийн тэргүүний тариаланч”, “Тэргүүний тариаланч хамт олон”, “Тэргүүний фермер”, “Нийслэлийн сайн малчин”-аар   шалгарсан иргэдэд шагнал гардууллаа. Энэ үеэр нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ “Энэ сайхан өдөр өөрсдийнхөө хөдөлмөрийг …