Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газраас сар шинийн баярыг угтанзохион байгуулж буй “Хүнсний аюулгүй байдал” урьдчилан сэргийлэх сарын аяны үеэр хадгалалтын хугацаа дууссан, хаяг шошгоны зөрчилтэй нийт 7,8 сая орчим төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг илрүүлэн хурааж, устгажээ. Хоол хүнснээс шалтгаалсан хордлого гарахаас урьдчилан сэргийлэх, чанар, аюулгүй байдлыг хангуулах зорилгоор хийгдэж буй уг аянаар аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буйхүнсний худалдаа, үйлчилгээний газруудад …
Tag Archives: нийгэм
February, 2015
-
11 February
МСЭ-ээс ETV телевизэд талархал илэрхийлэв
ETV телевизийн сэтгүүлч Г.Тэгшжаргал тэргүүтэй уран бүтээлийн баг “Төөрөлдсөн тавилан” нэртэй эрэн сурвалжлах нэвтрүүлэг хийж, хувь заяаны эргүүлэгт төөрөлдсөн эх үрс, ахан дүүсийг уулзуулж, монгол үзэгчдийг бие биенээ хайрлах хүнлэг сэтгэлийн дор нэгтгэж чадлаа. Нэвтрүүлгийн баатар Л.Бямбасүрэнд Монгол төрийн тэргүүн өршөөл үзүүлсэн нь нэвтрүүлгийн баг мэргэжлийн өндөр түвшинд ур чадвартай ажиллаж, асуудлыг нийгмийн анхаарлын төвд хүргэж чадсаны бодит нотолгоо юм. …
-
11 February
“Ноён уулаа аварья” хөдөлгөөнөөс нойтон өлсгөлөн зарлалаа
Өнөөдөр Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд “Босоо Хөх Монгол” бүлгэм болон “Ноён уулаа аварцгаая” хөдөлгөөний төлөөл хэвлэлийн бага хурал хийж олон нийтэд мэдээлэл өглөө. Энэ мэдэгдэлдээ “бид Монголчуудын төдийгүй дэлхийн соёлын өв болсон түүх дурсгалын үнэт олдворуудаа хамгаалах, эх орныхоо бүрэн бүтэн байдлыг хадгалан үлдэх, уул ус, гол мөрнөө харийнхны гарт сүйтгүүлэхгүйн тулд бүтэн сарын хугацаанд тэмцсээр байна. Энэ …
-
10 February
Автобусны буудал дээр машинаа байрлуулвал эрхээ хасуулна
Автобусны буудал дээр машинаа байрлуулвал жолоодох эрхийг нь хасах арга хэмжээг тооцож эхэллээ Улаанбаатар хотын Замын цагдаагийн газар, Нийтийн тээврийн газар, Замын хөдөлгөөний удирдлагын төвтэй хамтран “Автобусны зогсоол” нэгдсэн арга хэмжээг хоёрдугаар сарын 2-ны өдрөөс хэрэгжүүлж байна. Энэ арга хэмжээний хүрээнд Сонгинохайрхан дүүрэг дэх Замын цагдаагийн тасгаас Замын хөдөлгөөний дүрмийн 11.5 “в” заалтыг зөрчиж чиглэлийн тээврийн хэрэгслийн буудал дээр зогсож …
-
10 February
ШӨХТГ-ын шалгалтаар Мобиком-д хэд хэдэн зөрчил илэрчээ
Мобиком корпораци ХХК нь үйлчилгээний үнэ тариф болон нөхцөлд өөрчлөлт оруулах тохиолдолд ажлын 5-аас доошгүй хоногийн өмнө мэдэгдэхээр гэрээндээ заасан байдаг.Гэтэл хэрэглэгч хэрэглээ хийгээгүй тохиолдолд суурь хураамж авдаггүй байсан нөхцөлийг өөрчилсөн шийдвэрийг 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр гаргахдаа 11 дүгээр сарын 1-ний өдрөөс мөрдөж эхлэхээр шийдвэрлэсэн нь хэрэглэгчдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд нийцээгүй буюу холбогдох хууль тогтоомж …
-
10 February
Савласан цэвэр усны чанар, аюулгүй байдлын талаар хэлэлцэж байна
Мэргэжлийн хяналтын байгууллагаас өнгөрсөн онд савласан цэвэр усны чанар, аюулгүй байдалд хийсэн хяналт шинжилгээний дүнг үндэслэн төрийн болон төрийн бус байгууллагууд, аж ахуйн нэгжүүдийг хамруулан хэлэлцүүлэг хийлээ. Савласан цэвэр усны чанар, аюулгүй байдлыг хангуулахад төр, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийн явцад тавигдах дотоод хяналтыг сайжруулах, бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангуулах зорилгоор хийгдэж буй уг хэлэлцүүлэгт ХХААЯ, МХЕГ, НМХГ болон дүүргийн холбогдох …
-
9 February
“Төөрөлдсөн тавилан” нэвтрүүлэгт оролцогч Л.Бямбасүрэнд уучлал үзүүлжээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Хорих 407 дугаар ангийн ялтан Л.Бямбасүрэнд уучлал үзүүлэх зарлигийг гаргажээ. Л.Бямбасүрэн өнгөрөгч 2004 онд аргагүй хамгаалалт хийж нөхрийнхөө аминд хүрсэн бөгөөд түүнд 18 жилийн ял оноогоод байсан юм. Түүний амьдралыг өнгөрсөн онд ETV телевизийн “Төөрөлдсөн тавилан” нэвтрүүлэг олон нийтэд хүргэсэн билээ. Л.Бямбасүрэн Ерөнхийлөгчийн өршөөлд багтсанаар эдлээгүй үлдсэн хорих ялаас …
-
8 February
Улс төрчдийн халаасаар дамжин харийнхны мэдэлд очиж буй Ноён уулаа хамгаалж 24 цагийн суулт зарлалаа
Монголчуудын шүтээн болсон Сэлэнгэ аймгийн Мандал сумын сумын нутагт байх Ноён уулыг ухаж сүйтгэхийг эсэргүүцэж өнөөдөр Босоо Монгол ТББ, Гал үндэстэн холбооноос Чингисийн талбайд 24 цагийн суулт зарлалаа. Ноён уулыг Сэлэнгэ аймгийн болон Сэлэнгэ аймгийн Мандал сумын орон нутгийн тусгай хамгаалалтанд авсан. Мөн ЮНЕСКО-ийн Дэлхийн соёлын үндэсний өвийн урьдчилсан жагсаалтад эртний ховор олдворуудыг албан ёсоор нэр дэвшүүлээд байгаа юм. Түүнчлэн …
-
8 February
Хэвийн боов, бууз, баншны үйлдвэрлэл эрхлэгчдэд зориулсан зөвлөмж
Мэргэжлийн хяналтын байгууллагын 2015 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу сар шинийн баярыг угтан “Хүнсний тухай”, “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай”, “Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай, “Төрийн хяналт шалгалтын тухай”, “Ариун цэврийн тухай” хуулиуд болон стандарт, дүрэм журмын хэрэгжилтийг шалгаж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангуулах талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх зорилгоор урьдчилан сэргийлэх …
-
7 February
Занданшуулсан шарилыг нутагт нь шүтээн хэлбэрээр зална
Нийслэлээс занданшуулсан шарил олдож монголчуудыг байтугай дэлхий нийтийг дэлдийлгэсэн явдал болсон. Тэгвэл өчигдөр энэхүү шарил ямар хүнийх байсныг тогтоож, асуудал нааштайгаар эргэж, ном журмын дагуу сайн үйлсийн талд ирснийг ажлын хэсгийнхэн хэллээ. Занданшуулсан шарил нь Архангай аймгийн Цахир сумын нутаг, Содномдаржаа уулын энгэрт 200 гаруй жилийн түүхтэй бунхлагдан оршиж байжээ. “Өвгөн гэсэр лам” хэмээн олноо өргөмжлөгдсөн их хувилгаан багшийнхаа бунханы …
-
7 February
Бид гурван сая хүнтэй болж, харин өвөрлөгчид 25 сая болжээ
Монголчууд бид саяхан гурван саяулаа болсон билээ. Харин бидний туурга нэгт өвөрмонголчууд 25 сая хүн амтай болжээ. Албан мэдээлэл сөхвөл 2014 эцсээр Өвөр Монголын байнгын оршин суугчдын хүн амын тоо 25 саяыг давсан байна. Сэтгүүлч Статистикийн товчооноос мэдээлснээр 2014 оны эцсээр Өвөр Монголын байнгын оршин суугчдын хүн амын тоо 25 саяыг давж, 25.05 саяд хүрсэн ба өнгөрсөн оны мөн үеийнхээсээ …
-
7 February
Сураггүй алга болсон залууг хайж байна
Завхан аймгийн Улиастай сумын Богдын гол багийн оршин суугч иргэн 23 настай Б гэгч залуу нэгдүгээр сарын 30-нд 22:00 цагийн орчим Жинст багийн нутаг “Уран байгаль” зочид буудлаас гэр рүүгээ яваад сураггүй болсон байна. Энэ тухай мэдээллийг хоёрдугаар сарын 3-ны өдөр өгсөн бөгөөд Онцгой байдлын хэлтсийн 10 албан хаагч, нэг автомашин, Цагдаагийн газрын таван албан хаагч, хоёр автомашин, орон нутгийн …
-
6 February
Гэр бүлийн хөгжлийг дэмжих жилийн үр дүнг тайлагналаа
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас 2014 оныг “Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил” болгон зарласан билээ. Тэгвэл өнөөдөр энэ хүрээнд ямар ажил хийж, хэрэгжүүлсэн талаар дэлгэрэнгүй тайлагнасан хэвлэлийн бага хурлыг зохион байгууллаа. Хуралд ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ, Төрийн нарийн бичгийн дарга Б.Отгонжаргал, Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга И.Нарантуяа болон яамд, гэр бүлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага, олон улсын …
-
6 February
Шилдгийн шилдгийг “Шар доктор” хүртлээ
“Монголд үйлдвэрлэв, Цагаан сар 2015” үзэсгэлэн худалдаа хаалтаа хийлээ. Хүнс, хөдөө аж ахуйн яам, Аж үйлдвэрийн яам, НЗДТГ-ын хамтран зохион байгуулсан эл үзэсгэлэн худалдаанд 800 гаруй аж ахуй нэгж оролцож, иргэд нэг тэрбум төгрөгийн худалдан авалт хийсэн талаар зохион байгуулагчид онцолж байв. Тус үзэсгэлэнгийн Шилдгийн шилдэг Гранпри шагналаар “Живэртийн Оргил” компанийн “Шар доктор” брэнд бүтээгдэхүүн хүртлээ. Тус компанийнхан 2012 оноос …
-
6 February
Хорлоо эмээ уйлж сууна
Сүүлийн өдрүүдэд зарим хэвлэл, цахим ертөнцөөр “Хорлоо эмээ байшингаа зарах гэж байна” гэсэн мэдээлэл гарах боллоо. Хорлоо эмээд туслах аян өрнүүлж, сувилалд хэвтүүлэн, байшин барьж өгөх ажлыг зохион байгуулсан “Монгол тусгал” ТББ-ын ажилтан н.Ням-Эрдэнээс тодруулахад, “Хаанаас, яагаад ийм яриа гараад байгааг ойлгохгүй байна. Хорлоо эмээ яасан гэж байшингаа зарах юм бэ. Тэгээд ч айлын хашаанд байдаг байшин нь одоохондоо манай …