Tag Archives: нийгэм

February, 2015

  • 25 February

    Нийслэлээс “Оюутан цагдаа” төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

    Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ээлжит хурал боллоо. Хурлаар тус зөвлөлийн 2014 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтийн тайлан, 2015 оны төлөвлөгөөг батлах тухай асуудлыг хэлэлцлээ. Хуралд асуудлыг нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн нарийн бичгийн дарга Б.Энхболд танилцуулав. Нийслэлд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургуулийн орчин болон хүүхэд ихээр цугладаг үзвэр, үйлчилгээний газар, тоглоомын талбай …

  • 25 February

    Инженерийн хангамжийн байгууллагууд гамшгаас хамгаалах сургалтанд хамрагдлаа

    Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Улаанбаатар хотын шуурхай удирдлага зохицуулалтын төв болон нийслэлийн Онцгой байдлын газрын удирдлага зохион байгуулалтын доор нийслэлийн иргэддээ эрүүл аюулгүй, тав тухтай, цэвэр орчинг бүрдүүлэхийн төлөө ажилладаг инженерийн хангамж, нийтийн үйлчилгээний байгууллагуудыг хамруулсан Гамшгаас хамгаалах иж бүрэн сургалтыг зохион байгууллаа. Сургалтад “Улаанбаатар Дулааны сүлжээ” ХК, “Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ” ХК, “Ус сувгийн удирдах газар”, “Орон сууц …

  • 25 February

    Гэр бүл хүүхдийн хүчирхийллийн эсрэг тайван жагсаал хийнэ

    Төрсөн эцэг, хойд эхийнхээ гарт харамсалтайгаар, тамлуулж амиа алдсан бяцхан охины араас зул өргөж тайван жагсаал хийхээр болжээ.  Үүнийг хүүхдийн төлөө зарим ТББ-ууд зохион байгуулах юм байна. Мөн монголын ард түмэн дуу нэгтэйгээр дэмжиж оролцох аж.  Бага насны хүүхдүүд төрсөн эцэг эхнийнхээ гарт тамлуулж буй хэрэг сүүлийн үед удаа дараа гарч байгаа.  Тиймээс энэ удаагийн тайван жагсаалаар гэр бүл, хүүхдийн …

  • 25 February

    Ерөнхийлөгчид нээлттэй захидалуудыг хүргэхээ мэдэгдлээ

    Монголын байгаль орчны иргэний зөвлөл, гол нууруудын нэгдсэн хөдөлгөөн хил хязгааргүй гол мөрөн сүлжээ бусад төрийн бус байгууллагаас хамтарсан Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хандсан нээлттэй захидалуудыг гардуулах гэж байгаа талаар хэвлэл мэдээллийн хурал хийлээ. 2015.2.18 нд Монголын хүн ард цагаан сарын баяраа тэмдэглэж байх зуур сөрөг хүчингүй УИХ чуулган цөөнхийн төлөөллийг зөвхөн дэмжиж байгаа бол үг хэлүүлэх, дэмжихгүй бол үг …

  • 25 February

    Ерөнхийлөгч гадаадын хэрэгтнүүдэд өршөөл үзүүллээ

    Монгол Улсын Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд  Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр зарим хүнд уучлал үзүүлж, эдлээгүй үлдсэн хорих ялаас бүрэн чөлөөлөв. Татвар төлөхөөс зайлсхийсэн хэргээр ял эдэлж байсан АНУ-ын иргэн Жастин Капла, Бүгд найрамдах Филиппин улсын иргэн Кристобал Ж.Дэвид, мөн улсын иргэн Хилармон В.Кажуком ЖР нарт Монгол Улсын Ерөнхийлөгч уучлал үзүүллээ. Дашрамд сануулахад Филиппин Улсын Ерөнхийлөгчийн зүгээс Монгол …

  • 25 February

    “ITB BERLIN-2015” үзэсгэлэнгийн зохион байгуулагчид хэвлэлийн бага хурал хийлээ

    Монгол Улс анх удаа гол Түнш орноор оролцох “ITB Berlin-2015” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд оролцох бэлтгэл ажлыг удирдан зохион байгуулах үүрэг бүхий Үндэсний хорооны дэд дарга, БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол тэргүүтэй үзэсгэлэнгийн зохион байгуулагчид өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Хэвлэлийн бага хуралд БОНХАЖЯ-ныАялалжуулчлалынбодлогозохицуулалтынгазрындарга Б.Маргад,БСШУЯ-ны Соёлын бодлого зохицуулалтын газрын дарга Д. Гантөмөр, ГХЯ-ныГадаадсурталчилгаа, мэдээллийнгазрынзахирал Х. Мандахцэцэг, Аялал жуулчлал-Ирээдүй ТББ-ын тэргүүн Х.Есөнмөнх …

  • 25 February

    БСШУ-ы сайд Л.Гантөмөр жүжигчин Р.Анхнямд талархал илэрхийллээ

    Монголын жүжигчдээс анх удаа  олон улсад хөл тавьсан жүжигчин болох Р.Анхнямд БСШУ-ы сайд Л.Гантөмөр хүндэтгэл үзүүллээ. Р.Анхням нь “Оскар”-ын шагналт, Францын нэрт найруулагч Жан Жак Анногийн найруулсан “China Film Group”-ийн бүтээл “Чонон сүлд” кинонд тоглосон юм. Уг кино Монгол дахь нээлт энэ сарын 27-ны 19.00 цагт “Тэнгис”, “Өргөө”, “Соёмбо” кино театрт нэгэн зэрэг болох юм.      БНХАУ-д хоёрдугаар сарын 19-нд …

  • 25 February

    ШУА Гацууртын ордын ашиглалтын лицензтэй талбайд булш, дурсгал илрээгүй гэж үзэв

    ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгээс гаргасан тайлбар дүгнэлтийг бүрэн эрхээр нь хүргэж байна. Ноён уул, түүний орчны бүс дэх Археологийн дурсгалын хадгалалт, хамгаалалтын тухай Монгол Улсын Их Хурлын чуулганаар Гацууртын ордыг стратегийн ордод хамааруулахаар “Тогтоолын хавсралтуудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байгаатай холбогдуулан Ноён уул, түүний орчны бүс дэх археологийн дурсгалын хадгалалт хамгаалалтын талаарх бодит мэдээллийг танилцуулж байна. …

  • 25 February

    Авто тээврийн хэрэгслийн татвараа улсын дугаарын сүүлийн тооноос хамаарч төлнө

    Монгол Улсын “Авто тээврийн өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хууль, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хууль”-ийн дагуу авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийг эзэмшиж байгаа хувь хүн, хуулийн этгээд албан татвар төлдөг. Хуулинд хувь хүн авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг жилд нэг удаа тухайн жилийн зургадугаар сарын 01-ний дотор төлөх үүрэгтэй бол албан байгууллага, аж ахуйн нэгж …

  • 25 February

    Нийслэлийн ЕБС-иудын “ЭРТЭЧ МОНГОЛ” гурван сарын аян маргааш нээлтээ хийнэ

    Монгол Улсын боловсролын тогтолцоонд хүүхэд бүрийг хөгжүүлж, мэдлэг бүтээдэг тогтолцоог төлөвшүүлэхэд бүхнийг багш зааж өгнө гэсэн бэлэнчлэх сэтгэлгээнээс салж сурагч, багш өөрөө идэвхтэй, санаачлагатай, ёс суртахуунлаг, хариуцлагатайгаар суралцаж, хөгжих хэрэгтэйг таниулна. Багш сурагчдад эх оронч үзэл, ёс суртахуунлаг харилцаа, бүтээлч оролцоо, хариуцлагатай хандлагыг идэвхжүүлэн хөгжүүлэх зорилготой “ЭРТЭЧ МОНГОЛ” гурван сарын аяныг Нийслэлийн Ерөнхий боловсролын  50 сургуульд зохион байгуулах гэж байна. …

  • 25 February

    Энэ сарын 28-ны өдрөөс өмнө газар өмчлөх өргөдлөө баталгаажуулах хэрэгтэй

    Цахим системээр газар өмчлүүлэх 2 дугаар ээлжийн бүртгэл 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс 02 дугаар сарын 09-ний өдрийн хооронд болж дууссан. Цахим системээр газар өмчилж авахаар 13821 иргэн  сонгогдсон бөгөөд эдгээр иргэн 2 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн харъяа дүүргийн Өмч, газрын харилцааны албанд хандаж газар өмчлөх өргөдлөө баталгаажуулж байгаа. Энэ талаар нийслэлийн Өмчийн харилцааны газрын Газар өмчлөл, …

  • 25 February

    37 аж ахуйн нэгжийн газар эзэмших, ашиглах эрхийн хугацааг сунгалаа

    Нийслэлийн Засаг дарга “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай” А/134 дугаар захирамж гаргаж, нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас албан бичгээр ирүүлсэн саналын дагуу 37 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших, ашиглах эрхийн хугацааг сунгалаа. Газар эзэмших, ашиглах эрх нь сунгагдсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудтай холбогдох хууль тогтоомж, журмын дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг …

  • 25 February

    Авлигатай тэмцэх газар, Төрийн албаны зөвлөлтэй хамтран ажиллах Санамж бичиг байгуулав

    Авлигатай тэмцэх газар, Төрийн албаны зөвлөлийн хооронд Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Төрийн албаны тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах Санамж бичиг байгууллаа. Санамж бичигт Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Н.Ганболд, Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Цогоо нар гарын үсэг зурав. Санамж бичгийг байгуулснаар нийтийн албан …

  • 25 February

    Залуучуудын Хөдөлмөрийн төв биржид 220 нээлттэй ажлын байр байна

    Монголын Залуучуудын холбооны дэргэдэх Залуучуудын Хөдөлмөрийн Төв Бирж нь оюутан, залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд чиглэсэн шинэ ажлыг санаачлан хэрэгжүүлж, залуучуудын ажилгүйдэлд эзлэх хувийг бууруулах зорилгоор өдөр тутам цагийн болон байнгын ажлын байранд зуучлах,төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох сургалт, зөвлөгөө өгөх, оюутны дадлага хийх системийг хөгжүүлэх, дадлагад зуучлах зэрэг ажлуудыг зохион байгуулан ажиллаж байна. Тус  биржид өнөөдрийн  байдлаар …

  • 25 February

    Хил, хорио цээрийн хяналтаа сайжруулахыг үүрэг болголоо

    Мэргэжлийн хяналтын байгууллагын ээлжит цахим хурал өнөөдөр боллоо. Сар шинийн баярыг угтаж улсын хэмжээнд зохион байгуулсан урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын талаар нийслэл, орон нутгийн хяналтын газрууд мэдээлэл хийлээ. Шалгалтын үеэр хугацаа нь дууссан, муудсан, гэмтсэн хүнсний бүтээгдэхүүн худалдаалах, зориулалтын бус нөхцөлд хүнсийг тээвэрлэх, хадгалах зөрчлүүд нийтлэг илэрчээ. МХЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ш.Раднаасэд шалгалтын үеэр гадны биетээр бохирлогдсон импортын …