Tag Archives: нийгэм

April, 2015

  • 23 April

    Сургуулийн хашаанд чоно байсныг устгажээ

    Баянзүрх дүүргийн наймдугаар хороо, 92-р сургуулийн хашаанд чоно явж байна гэсэн мэдээллийг нэгэн иргэн цагдаагийн байгууллагад өгсөн байна. Тодруулбал иргэн А өнгөрсөн шөнийн 02:35 цагт энэ дуудлагын өгсөн бөгөөд цагдаагийн алба хаагчид мэдээллийн дагуу шалгалт явуулахад тус сургуулийн хашаанд чоно байсан нь үнэн байжээ. Тиймээс уг чоныг Хот тохижилтын газрын анчинаар устгуулан, чоныг Онцгой байдлын хэлтэст хүргүүлсэн байна.

  • 23 April

    Пак Үн: Солонгос дахь монголчууд ихэвчлэн хулгай, танхайн хэрэгт холбогддог

    БНСУ-ын Цагдаагийн ерөнхий газрын Дотоод хяналт шалгалтын газрын дарга Нам Жу Сунг тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад айлчилж байна. Тус улсын Цагдаагийн ерөнхий газрын Дотоод хяналт шалгалтын газрын мэргэжилтэн, цагдаагийн хошууч Пак Үн хэлэхдээ, БНСУ-ын Цагдаагийн байгууллагад гадаадын иргэдтэй холбоотой гэмт хэрэг их бүртгэгддэг. Монголчуудын хувьд ихэвчлэн хулгай, танхайн хэрэгт холбогддогийг онцлон дурдав. Тэрээр “Гадаадын иргэн амьдарч байгаа газар гэмт хэрэг …

  • 23 April

    Төмөр замын хамгаалалтын зурваст аюулгүй байдлаа хангахыг үүрэг болголоо

    Нийслэлийн Онцгой байдлын газрын дэд дарга, Гамшгаас урьдчилан сургийлэх хэлтсийн дарга онцгой байдлын дэд хурандаа Б.Үнэнбаатар, Гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч онцгой байдлын хошууч С.Эрдэнэбаяр нар Улаанбаатар Төмөр замын Цэрэгжүүлсэн хамгаалалтын албаны дарга Д.Батхүү, тус албаны галын ахлах байцаагч Д.Гантөмөр нартай уулзаж төмөр замын хамгаалалтын зурвас дотор өвс ургамал, хог хаягдал шатаахгүй байх, аюулгүй байдлаа хангах талаар үүрэг чиглэл …

  • 23 April

    Хүүхдүүд аврагч нарт зориулж захиа бичлээ

    Нийслэлийн 23- р сургуулийн Д.Алтанмагнай багштай 1е ангийн бяцхан сурагчид ой, хээрийн түймрээс болж гэр оронгүй болсон айл өрхийн хүүхдүүд болон түймрийн голомтод ажиллаж буй аврагч, гал сөнөөгч ах нартаа сэтгэлийн дэм хайрлахын тулд урмын үгтэй захидал, амтат чихэр, шоколад, вакус зэрэг бүтээгдэхүүнийг хандивлав. Сурагчдын өөрсдийн санал санаачлагаар хийгдэж буй энэхүү сайн санааны ажлыг ангийн багш болоод эцэг эхчүүд нь …

  • 23 April

    Нялх төлийн нэмнээ малчны хотонд хүрнэ

    Нялх төлийн дуу цангисан малчны хотонд “Доктор авто сүлжээ” ХХК – ийн хамт олны бэлэглэсэн дулаан нэмнээ хүрнэ. “Доктор авто сүлжээ” ХХК -ийн хамт олон өөрийн компанийн хэрэглэгч жолооч нарын хандивласан автомашины бүрээсээр төлийн нэмнээ хийж малчдад зориулан илгээлээ. Тус компанийн хамт олон 9 дэх жилдээ малчиддаа зориулан төлийн нэмнээ хандивлаж байгаа юм.

  • 23 April

    Ухаалаг хот хөтөлбөрийн хүрээнд энэ онд хийгдэх ажлын төсвийг шийдвэрлэлээ

    Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор нийслэлийн Засаг даргын “Хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулах тухай” А/332 дугаар захирамж гарлаа. Тус захирамжаар нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2015 онд санхүүжих Ухаалаг хот хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалтыг баталлаа.  2015 онд  5 төрлийн ажлыг 2,8 тэрбум төгрөгөөр гүйцэтгэнэ. Захирамжаар батлагдсан төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороог нийслэлийн …

  • 23 April

    Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжид шагнал гардууллаа

    Монгол Улсын Засгийн газар, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим хамтран 2011 оноос жил бүр уламжлал болгон зохион байгуулж буй Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжид шагнал гардуулах ёслолын ажиллагаа боллоо. Ёслолын ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Сангийн сайд Ж.Эрдэнэбат, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат нар оролцож, шагнал гардуулсан юм. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Монгол Улсын Засгийн газрын тэргүүлэх нэг чиглэл …

  • 22 April

    Мэргэжлийн хяналтынхан түймрийн голомтод ажиллаж байна

    Сүхбаатар аймгийн Түмэнцогт, Мөнххаан суманд гарсан тал, хээрийн түймрийн голомтод аймгийн Мэргэжлийн хяналтын газраас 9 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж байна. Байгаль орчны болон мал, амьтан, чанар, хорио цээрийн хяналтын улсын байцаагчийн ахалсан баг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд малын сэг зэмийг устгах, ариутгах, халдваргүйжүүлэх ажилд оролцож байгаа юм. Дөрөвдүгээр сарын 22-ны өдрийн байдлаар 128 адуу, хоёр тэмээ, 950 хонь, 1266 …

  • 22 April

    Том оврын автомашинуудыг хилийн застав, хилийн боомт дахь мэргэжлийн хяналтын албадад хуваарилна

    Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг долоо хоног бүрийн лхагва гаригт “Шийдлийн цаг” уулзалт зохион байгуулж, улс орны хэмжээнд тулгарсан асуудлыг шийдвэрлэдэг.  Анхны “Шийдлийн цаг” уулзалтаар яам, агентлаг, төрийн өмчит байгууллагуудын албан хэрэгцээнд шатахуун их зарцуулдаг, том оврын автомашин хэрэглэхийг зогсоож,  зөвхөн хөдөө ажлын дуудлагад туулах чадвар сайтай жийп машин, хот дотор 100 км-т 16 литрээс ихгүй шатахуун зарцуулдаг суудлын автомашин …

  • 22 April

    Монгол, Туркийн бизнес уулзалт боллоо

    Туркийн Гадаад эдийн засгийн харилцааны хороо, түүний дэргэдэх Турк, Монголын Бизнесийн зөвлөл болон Монгол Улсаас БНТУ-д суугаа ЭСЯ хамтран Монгол, Туркийн бизнес уулзалтыг Истанбул хотноо 2015 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр зохион байгуулав. Тус бизнес уулзалтыг Турк, Монголын Бизнесийн зөвлөлийн дарга К.Кололу, Монгол Улсаас БНТУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Б.Батхишиг нар нээж үг хэлэв. Дэлхийн Кадастрын …

  • 22 April

    Төрийн үйлчилгээ цахим хэлбэрт шилжиж эхэллээ

    Төрийн зарим үйлчилгээг хоёр жилийн өмнөөс ТҮЦ машинаас авдаг болсон бол өнөөдрөөс цахимаар авах боломжтой болж байна. МТШХХГ нэгдсэн портал сайт хөгжүүлэх төслийн нээлтээ өнөөдөр хийж, www.ezasag.mn сайт нээгдлээ. Тус газрын дарга Ц.Жадамбаа “Гар утас, суурин болон зөөврийн компьютер, тавлет зэрэг ухаалаг хэрэгсэл ашиглан интернэтэд холбогдсон газраас төрийн үйлчилгээг энэ сайтаас авч болно. Харин энэ үйлчилгээг авах эрх бүхий паспортоо …

  • 22 April

    НАМОХ-ны удирдлагууд орон нутагт ажиллаа

    Өнгөрсөн амралтын өдрүүдэд НАМОХ-ны ерөнхийлөгч Д.Гантулга, дэд ерөнхийлөгч З.Төмөртөмөө, ерөнхий нарийн бичгийн дарга Б.Батдорж нар орон нутагт ажиллаа. “Нийгмийн Ардчилал Монголын Оюутны Холбоо”-оос Хөвсгөл, Булган, Дархан, Эрдэнэт хотуудад “Оюутны Тэмүүлэл” хөтөлбөрийг санаачлан зохион байгуулаад байгаа билээ. Тус хөтөлбөрийн хүрээнд орон нутгийн оюутнуудад гол тулгамддаг асуудал болох дотуур байр, суралцах орчин нөхцлийг чухлаар хөндсөн байна. Хөвсгөл аймгийн хувьд томоохон хотуудын дараа орох монголын хамгийн …

  • 22 April

    “ Хариуцлагатай Залуу” сургалт боллоо

    Монголын Залуучуудын Холбоо нь Залуучуудын Зөвлөлийн сарын хүрээнд Монгол улсын хэмжээнд 650 гаруй аж ахуйн нэгж байгууллага дээр залуучуудын зөвлөлүүдийг байгуулаад байгаа билээ. Тэгвэл  эдгээр Залуучуудын зөвлөлөө идэвхижүүлэх, чадавхижуулах зорилгоор “ Хариуцлагатай Залуу” сургалтыг зохион байгуулж эхлээд байгаа билээ. Энэ удаад Монголын Залуучуудын Холбоо дөрөвдүгээр сарыг “Бүтээх  сар” болгон зарласантай холбогдуулан “Бүтээлч хандлага” гэсэн сэдвээр  сургалт зохион байгууллаа.  Уг лекц …

  • 22 April

    Улсын хилээс нэг км зайд түймэр ахин тулж ирлээ

    Хилийн хэсгээр гарч буй түймэр зарим хэсгээрээ намжсан байдалтай байгаа бол өнөөдөр өглөөний байдлаар /дөрөвдүгээр сарын 22-ны өглөөний 09.00 цаг/ зарим хэсгээр түймэр ассан хэвээр байна. Дорнод аймгийн Хилийн 0132 дугаар ангийн Хар нуурын хилийн заставын хариуцсан хэсгээр БНХАУ-ын талаас түймэр орж ирснийг хилчид Онцгой байдлын алба хаагчидтай хамтран унтраасан боловч 21-ний оройн 20.50 цагт ахин түймэр орж ирсэн байна. …

  • 22 April

    Эрчим хүчний яамныхан нэг өдрийн цалингаа хандивлахаар боллоо

    Зүүн аймгуудад гарсан хээрийн түймэр 10 сумыг хамарч урьдчилсан мэдээллээр 40 гаруй айл өрх орон гэргүй болж, 3000 гаруй мал хорогдоод байна. Түймрийн улмаас байгаль орчин, мал амьтан ихээхэн хэмжээгээр сүйдлээ. Тухайлбал, Сүхбаатар аймгийн Түмэнцогт сум гэхэд л нутаг дэвсгэрийн 90 гаруй хувь нь түймэрт өртөж ихээхэн хэмжээгээр нэрвэгдлээ. Орон нутагт тохиолдож буй гамшгийн хөнөөлийг багасгах, голомтод ажиллаж байгаа хүмүүст …