Tag Archives: нийгэм

April, 2015

  • 21 April

    Жүжигчин Р.Оюунтуул Чинтэнгис хүүд туслах аяныг эхлүүллээ

    Хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэг хэсэгтээ л шуугиан тарьсан “Шинэ үе” продакшны жүжигчин бүсгүйчүүдийн хэрэг намжаад удаагүй байгаа. Жүжигчин Ц.Алдармаа, Д.Оюунтуул руу буцалсан халуун ус цацаж, биед нь хүнд гэмтэл учруулсан тул БНСУ-д эмчилгээ хийлгэж байгаад ирсэн. Урт хугацаанд эмнэлгээр явж эмчлүүлсэн Туулыг олон үзэгчид нь санасан нь лавтай. Тэрбээр “Хуримын сюрприз” кинонд жүжигчин Сөрөлт, Ууганбаяр, Золзаяа, Золбоот нартай хамтран тоглосон …

  • 21 April

    Ноолуур боловсруулах үйлдвэрүүдэд эргэлтийн хөрөнгийн зээл олгоно

    Ноолуур боловсруулах үйлдвэрүүдэд 100 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зориулалттай зээл олгож, ноолууран бүтээгдэхүүний экспорт нэмэгдүүлэх арга хэмжээг зохион байгуулахыг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатад даалгалаа. Үйлдвэрүүдэд эргэлтийн хөрөнгө гаргаснаар одоогийн үйлдвэрүүдийн нөөцөлдөг 3000 орчим тн ноолуур дээр нэмж 1670 орчим тн түүхий ноолуур бэлтгэнэ. Нэмж авсан ноолуураас жилийн хугацаанд 864 тн самнасан ноолуур бэлтгэж экспортлох боломжтой. Самнасан ноолуурыг экспортод  гаргаснаар 77,5 …

  • 21 April

    Шууданчид Ерөнхий сайдад шаардлага хүргүүлжээ

    Төрийн өмчийн хорооны ээлжит томилгоог эсэргүүцэж, “Монгол шуудан”-гийнхан 11 дэх өдрөө суулт зарлаж байна. Тэд “Монгол шуудан” компанийн захирал Ц.Батсайханыг хууль бусаар халах шийдвэрийг гаргаж, оронд нь мэргэжлийн бус хүнийг томилохоор зэхэж байна хэмээн үзэж байгаа юм. Шууданчид Төрийн өмчийн хорооны шийдвэрийг удаа дараа эсэргүүцсэн ч одоо болтол тодорхой шийдвэрт хүрч чадаагүй учир энэ асуудлаа шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн хоёрдугаар шүүхэд …

  • 21 April

    Нийслэлийн Засаг дарга “Чонон сүлд” киноны найруулагч Жан Жак Анног хүлээн авч уулзлаа

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Францын кино найруулагч, зохиолч Жан Жак Анно, МУСТА, жүжигчин Р.Анхням нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар кино урлагийн талаар санал солилцож, нийслэлийн 375 жилийн ойн медаль гардуулав. Уулзалтын үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Улаанбаатар хотод тавтай морилж байна уу. Таньтай уулзаж байгаа маань нэр төрийн хэрэг болж байна. Би …

  • 21 April

    Залуу эцэг, эхчүүд Facebook – т зориулж хүүхэддээ нэр өгдөг боллоо

    “Facebook”  гэх бидний мэдэх олон нийтийн сүлжээний \ОНС\ нэр болсон энэ үг нийгмийн амьдралд улам гүнзгий нэвтэрсээр. Facebook  нь интернет  хэрэглэгчдийн  харилцааны зүгээр нэг талбар байгаад зогсохгүй, орчин үеийн аав ээжүүдийн оюун санааг хөгжөөх эх сурвалж болж байх шиг. Ямартаа ч, шинээр төрөгсдийн талаарх сүүлийн үеийн мэдээлэл үүнийг баталж байна. Facebook бидний амьдралд ашигтай гэдэгтэй маргашгүй. Энд найз нөхдийнхөө алс …

  • 21 April

    Хандив, тусламжаа ирүүлсээр байна

    Манай Улсын зүүн гурван аймагт гарсан хээрийн гал түймрийн хамрах хүрээ, учруулж байгаа гарз хохирол гамшгийн хэмжээнд хүрч байгаатай холбогдуулан Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас түймэрт өртсөн сумдын малчид, иргэд, тэнд ажиллаж байгаа хүмүүст сэтгэл санааны дэм өгөх, хүнс, өргөн хэрэглээний бараа, эд материалын дэмжлэг, туслалцаа үзүүлэх хандивын арга хэмжээг салбарынхаа нийт аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн дунд зохион байгуулж …

  • 21 April

    Эх орон шатаж байхад эх орончид хаана байна

    Би эх орондоо хайртай, эх орондоо хайртай болохоор, эх орныхоо төлөө, эх орон минь хэмээн уулга алдагсад уул уурхай, элдэв төсөл хөтөлбөр, томоохон бүтээн байгуулалт хийх үеэр дуу дуугаа аван орилолдож, эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлдэг. Эх орон минь хэмээн тэд цээжээ дэлдэж, эх орноо аминаасаа илүү хайрлагсад мэт. Эх орныхоо төлөө уйлж чаддаг, жагсч чаддаг, тэмцэж бас чаддаг ч юм шиг. …

  • 21 April

    Эмнэлгийн тоног, төхөөрөмжийн техникчдийг сургалтад хамруулав

    Эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер, техникч нарт зориулсан “Рентген төхөрөмжийн хөгжил 2015” сэдэвт сургалтыг МХЕГ, ЭМХТ, Эйч энд Эйч ХХК  хамтран 2015 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр зохион байгуулж, сургалтанд нийслэл орон нутаг дахь бүх шатлалын эрүүл мэндийн байгууллагаас 174  инженер техникийн ажилтан оролцлоо. Сургалтанд улсын /ахлах/ байцаагч нар эмнэлгийн тоног төхөөрөмжийн хангамж, ашиглалт, засвар үйлчилгээнд анхаарах асуудлууд, рентген кабинет, …

  • 21 April

    Аврагч, гал сөнөөгчдөд хөдөлмөр хамгааллын гутал хандивлалаа

    “Дэм дэмэндээ дээс эрчиндээ” гэж сайхан үг бий. Зүүн аймгуудад гарсан ой, хээрийн түймрийн улмаас учирсан хохирлын хэмжээ нэмэгдэх хандлагатай байна. Түймэрт өртөн орон гэргүй болж, малаа алдсан иргэд, түймрийн голомтод ажиллаж буй албан хаагчдад болон түймрийн хор уршгийг арилгахад зориулан хувь хүн, аж ахуйн нэгж байгууллагаас сайн санааны хандив тусламжийг үзүүлсээр байна. Брэнд хувцасны дэлгүүр болох “S Outlet”, “Shirt …

  • 21 April

    “Монгол Улсын малын үржлийн ажлын стратеги төлөвлөгөө”-г шинэчлэн боловсруулах ажил эхэллээ

    2015-2025 оны хугацаанд Хүнс, хөдөө аж ахуйн салбарт төрөөс баримтлах бодлогыг шинэчлэн тодорхойлох үзэл баримтлалын хүрээнд  салбарын сайдын 2015 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/51 дүгээр тушаалаар “Монгол Улсын малын үржлийн ажлын стратеги төлөвлөгөө”-г шинэчлэн боловсруулах ажлын хэсгийг байгуулсан билээ. Ажлын хэсгийг ХХААЯамны СБТГ-ын дарга Л.Чой-Иш ахалж,  МАА-н салбарын мэргэжлийн төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн төлөөллийг  оролцуулан …

  • 21 April

    “Эмэгтэйчүүдийн хөгжил, оролцоо” үндэсний чуулган амжилттай боллоо

    Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам 2013 онд “Эмэгтэйчүүдийн хөгжпийн бодлого-шинэчлэл” үндэсний чуулганыг зохион байгуулж, эмэгтэйчүүдэд тулгамдаж буй асуудал, түүнийг шийдвэрлэх арга замыг тодорхойлон хэлэлцэж, зөвлөмж гарган хэрэгжүүлэхээр болсон билээ. Тэгвэл өнөөгийн эмэгтэйчүүдийн нөхцөл байдал ямар байгаа, тулгарч буй бэрхшээлийг хэрхэн шийдвэрлэсэн зэрэг өмнөх чуулганы үр дүнг хэлэлцэх, цаашдын зорилгоо тодорхойлох зорилго бүхий “Эмэгтэйчүүдийн хөгжил, оролцоо” үндэсний чуулганыг зохион байгуулж …

  • 21 April

    Нийслэлийн хэмжээнд улаанбурхан өвчнөөс сэргийлэх, эмчлэх үйл ажиллагааг эрчимжүүлнэ

    Нийслэлийн Засаг дарга “Улаанбурхан өвчний дэгдэлтийг хязгаарлах талаар авах зарим арга хэмжээний тухай” А/310 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн хэмжээнд улаанбурхан өвчнөөс сэргийлэх, дэгдэлтийг хязгаарлах, оношлох, эмчлэх үйл ажиллагааг мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулахыг бүх шатны Засаг дарга нарт, Эрүүл мэндийн байгууллагуудыг мэргэжил арга зүй, нэгдсэн удирдлагаар ханган ажиллахыг нийслэлийн Эрүүл мэндийн газарт даалгав. Нийслэлд Улаанбурхан өвчний дэгдэлтийг хязгаарлах, эрүүл …

  • 20 April

    Зэвсэгт хүчнийхэн түймрийн голомтод ажиллаж байна

    ОБЕГ-ын даргын гаргасан хүсэлтийн дагуу ЗХЖШ-ын дарга тушаал гаргаж, ой, хээрийн түймэртэй тэмцэх ажилд  энэ сарын 12-ны өдрөөс эхлэн Зэвсэгт хүчний 327, 338 дугаар ангийн цэргийн алба хаагчид оролцож байна. Тухайлбал, Сүхбаатар аймгийн “Баруун тариа” бригадын чиглэлд Зэвсэгт хүчний 338 дугаар ангиас 115 хүн, 6 нэгж техниктэй, Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн 1 дүгээр бүлэг Дорнод  аймгийн Баян-Уул сумын чиглэлд …

  • 20 April

    Хүнс хөдөө аж ахуйн салбарын ажилчид нэг өдрийн цалингаа хандивлахаар боллоо

    Манай Улсын зүүн гурван аймагт гарсан хээрийн гал түймэрийн хамрах хүрээ, учруулж байгаа гарз хохирол гамшгийн хэмжээнд хүрч байгаатай холбогдуулан салбарын зүгээс шуурхай арга хэмжээ авч, хэрэгжүүлэх зорилгоор Хүнс, хөдөө аж ахуйн яамны гамшгийн штаб хуралдаж цалингаа хандивлах шийдвэр гаргажээ. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан түймэрт өртсөн сумдын малчид, иргэд, тэнд ажиллаж байгаа хүмүүст сэтгэл санааны дэм өгөх, хүнс, өргөн хэрэглээний …

  • 20 April

    Дархан чиглэлийн замд осол их гардаг 9 цэг байна

    Улаанбаатар-Дархан чиглэлийн А-0401 дугаартай улсын чанартай авто замд 52 дахь километрээс 161 дэх км хүртэл хамгийн их осол гардаг 9 цэг байгааг Мэргэжлийн хяналтын байгууллага тогтоолоо. МХЕГ-аас улсын хэмжээнд өрнүүлсэн “Хүний төлөө-зөв тус” сарын аяны хүрээнд замын ашиглалт, засвар арчлалт, шинэчлэлт, одоогийн байдал ямар байгааг өнгөрсөн гуравдугаар сарын 23-24-ний өдрүүдэд шалгасан юм. • Дарханы чиглэлийн 52 дахь км-т 2013 онд …