Tag Archives: нийгэм

February, 2015

  • 23 February

    Увс аймгийн Өмнөговь суманд янгир ямаа хамуурчээ

    Увс аймгийн Өмнөговь сумын нутагт янгир ямаа хамуурч орон нутгийн хэмжээнд арга хэмжээ авч байгаа ч үр дүнд хүрэхгүй байгаа талаарх мэдээлэл цацагдаж эхэллээ. Тодруулбал, Өмнөговь сумын Улиастай, Баянгол багийн нутагт орших Төрийн тахилгат Алтан Ханхөхий, орон нутгийн тусгай хамгаалалттай Яргайт ууланд бэлчээрлэн амьдардаг янгир ямаанууд хамуурч одоогийн байдлаар зургаан настай тэх, гурван настай эм янгир хамуурсан байдалтай үхсэн байсныг …

  • 23 February

    “Хүний амь нас эрсдэх нөхцөл үүссэн байсан”

    Ноён ууланд олборлолт явуулахыг эсэргүүцэж өлсгөлөн зарлаж байсан “Босоо хөх Монгол” ТББ-ын гишүүдийг урьд шөнө 00.50 цагийн орчимд албадан тараасан гэх мэдээлэл гарсан.  Тэгвэл энэ талаар цагдаагийн байгууллагаас сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм.  Энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга цагдаагийн хурандаа Б.Баатархүүгийн сэтгүүлчдийн асуултад хэрхэн хариулсныг хүргэж байна.  -Өлсгөлөн зарласан иргэдийн ямар шалтгаанаар тараасан нь тодорхой бус байна …

  • 23 February

    Шатарчин гэр бүлүүд өрсөлдөхөөр болов

    Шатарчин гэр бүлүүдийн дунд болдог “Гэр бүл 2015” тэмцээн энэ сарын 28- наас ирэх сарын 1-нд Хан- Уул дүүргийн 115 дугаар сургуулийн байранд болох гэж байна. Тус тэмцээнд оролцогч багууд хоёр хүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд багийн нэг гишүүн нь 18- аас доош насных байх юм. Тэмцээн швейцарь системээр долоон өрөг болж, эхний таван байрт шалгарсан баг мөнгөн шагнал хүртэх ажээ. …

  • 23 February

    Залуу эмэгтэйчүүд чуулна

    Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх “Залуу эмэгтэйчүүд” клуб “Хүчирхэг эмэгтэйчүүд энхтайвны гүүр болдог” чуулганыг 2015 оны 03-р сарын 01-нд Нийслэлийн Иргэний танхимд зохион байгуулах гэж байна. Энэхүү чуулганаар эмэгтэйчүүдийн оролцоо, эмэгтэйчүүдийн эрх, ололт амжилт болон алдаа оноотой талуудыг гаргаж ирэх, түүнчлэн нийгэмд хүргэх уриалгыг боловсруулах юм байна.Чуулганд нийгэм улс төр, соёл урлаг, гэр бүл, хүний эрх, бизнесийн чиглэлээр салбартаа манлайлал болсон …

  • 23 February

    Дүүргүүдийн эрүүл мэндийн төвд шалгалт хийлээ

    Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас дүүргүүдийн Эрүүл мэндийн төвд шалгалт хийв. Шалгалтаар зарим дүүргийн Эрүүл мэндийн төвийн эмийн санд эм бэлдмэлийг заагдсан хэмд хадгалаагүй, тусгаарлах өрөөнд өвчтөн хүлээн авсан, яаралтай тусламжийн эм тарианы нөөцийг бүрдүүлээгүй, бэлэн байдлыг хангаж ажиллаагүй, бодисын гадна талд бүртгэл тэмдэглэгээ хийгээгүй, хүүхдийн түргэн тусламжийн хэсэгт хүчилтөрөгч, шаардлагатай эмнэлгийн хэрэгсэл дутагдалтай гэх зэрэг зөрчлүүд илэрсэн. Мөн эмнэлгүүдийн тусгаарлах …

  • 23 February

    Залуус Rokit bay, Gee нараар лекц уншуулах санал өгчээ

    Монголын Залуучуудын Холбооноос 7 дахь жилдээ зохион байгуулж буй “Залуу хүн” цуврал лекц тун удахгүй эхлэх гэж байна. Нийгмийн салбар бүрт амжилттай ажиллаж байгаа лидерүүд амжилтад хүрсэн нууцаасаа хуваалцаж, сонирхолтой энгүүн яриа  өрнүүлдэг энэхүү лекцийг мэдэхгүй залуус цөөхөн болжээ.    Өнгөрсөн жилүүдэд Олон Улсын харилцаа судлалын профессор, онц бөгөөд бүрэн эрхт элчин, дипломатич Д.Баярхүү, МҮОНТ-ийн “Гараг” продакшны захирал Г.Бадамсамбуу, “Оюун …

  • 23 February

    “Босоо хөх монгол” ТББ-ын гишүүн долоон иргэний талаар мэдээлэл хийлээ

    Чингэлтэй дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэр дэх “Хэлмэгдэгсдийн хөшөө”-ний урд өлсгөлөн зарлаж байсан “Босоо хөх монгол” ТББ-ын гишүүн долоон иргэнийг эрүүл мэндийн байгууллагын шийдвэрээр албадан эмчилгээнд хамруулсан талаар мэдээлэл хийлээ.     13 хоногийн турш өлсгөлөн зарласан “Босоо хөх Монгол” ТББ-ын гишүүн долоон иргэний эрүүл мэндийн байдал доройтож, цаашид хүний амь насанд хохирол учирч болзошгүй нөхцөл үүссэн эрүүл мэндийн байгууллагын дүгнэлтээр …

  • 23 February

    Монголд Фэйсбүүкийг түр хугацаанд хааж болзошгүй байна

    Өнгөрсөн шөнө хэлмэгдэгсдийн хөшөөний орчимд өрнөсөн үйл явдлыг иргэд цар хүрээгээрээ багахан үйл явдал агуулгын хувьд аваад үзвэл БНХАУ-ын Тянь-Ань-Мин-ий талбайд болсон үйл явдалтай дүйцүүлэн авч үзэж байна. Тодруулбал, Ноён уулийг ухуулахаар гадаадын компани тай Монгол улс 20% ийг авахаар тохирсон Улсын их хурлын гишүүд томчууд 2014 оны 2 сарын 24ны шөнөөр Улс орныхоо байгалийн баялагын төлөө зүтгэж өлсгөлөн зарлаж …

  • 23 February

    Мөнгөгүй хүн засал хийлгэх эрхгүй

    Монголчууд бид шинийн 15-нд багтаан ирж буй жилийнхээ засал номыг хийлгэдэг уламжлалтай. Ямар шашинтай бай хамаагүй хүн бүр л эдгээр өдрүүдэд жилийнхээ заслыг хийлгэдэг жам болсон. Тиймээс хүн бүр тухайн жилийнхээ засал номыг хуруулах гэж гандан хийдийг зорьдог билээ.Жил бүр нийслэлчүүд төдийгүй хөдөө орон нутгаас ч хүмүүс ирж заслаа хийлгэхээр Гандантэгчилэн хийдэд цугладаг байна. Ганц төв гандан гэлтгүй монгол орны …

  • 23 February

    Нэхмэлийн шарын зарим айлууд усгүй 3 хонож байна

    Сар шинийн үеэр цаг агаарын байдал эрс хүйтэрсэн билээ. Гэтэл энэ хүйтэний үеэр зарим хуучны барилгуудын цэвэр усны хоолой хөлдөж айлууд усгүй болсон байна. Жишээлбэл Хан-Уул дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэрт оршин нэхмэлийн байрнууд. Хэдийгээр орон сууцны засварын ажилчидад хэлсэн боловч “Засаж байгаа, хөлдсөн болохоор засвар авахгүй байна. ” гэж хэлээд ямар ч засвар хийхгүй 3 хонож байгаа юм байна. …

  • 23 February

    Олон нийтийн цагдаагийн сонгон шалгаруулалтанд 41 иргэн тэнцжээ

    Нийслэлийн хэмжээнд олон нийтийн цагдаагаар ажиллах хүсэлтэй иргэдийг сонгон шалгаруулсан. Ингэхдээ Цагдаагийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3, “Олон нийтийн цагдаагийн ажилтны дүрэм”-ийн 3.1 дэх хэсэгт бүрэн дунд ба түүнээс дээш боловсролтой, сэтгэц, эрүүл мэндийн үзлэгт тэнцсэн, цагдаагийн байгууллагын сургалтад хамрагдаж, тэнцсэн, эрх зүйч мэргэжилтэй  20 нас хүрсэн Монгол Улсын иргэний хүсэлтийг нь үндэслэн, сонгон шалгаруулж, олон нийтийн цагдаагаар …

  • 23 February

    Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлнэ

    Нийслэлийн ногоон бүсэд үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага, аж ахуйн нэгжийн барилга байгууламжид гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх шалгалтыг 2015 оны 03 дугаар сар, 9 дүгээр саруудад тус тус зохион байгуулахаар болжээ. Нийслэлийн Онцгой байдлын газраас ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг мэргэжлийн байгууллагатай хамтран хэрэгжүүлэх, түймэр гарсан үед шуурхай ажиллаж, үүрэг гүйцэтгэх нийслэлийн Аврах анги, …

  • 23 February

    Шуурхай мэдээ: Өлсгөлөнг оролцогчдыг цагдаа нар хүчээр буулгалаа

    Хилмэгдэгсдийн хөшөөний дэргэд өлсгөлөн зарлагсдын дөнгөж сая Цагдаагийн байгууллагын ажилтнууд хүчээр баривчлан авч явжээ. Цагдаагийн тусгайгийн ажилтнууд буу зэвэг өгсөн, бүрэн тоноглолтойгоо жагсан  гар хоосон  өлсгөлөн зарлагсдын  бүслэж, тэр  хавийн автомашины бүх чиглэлийг хааж байгаад  өлсгөлөнд оролцогчдыг хүч түрэмгийлэн ачааны машинд чихээд,  гэрийг нь буулгаж ачжээ. Цагдаа нар энэ үйлдлээ тайлбарлахдаа: “дээрээс ирсэн тушаал биелүүлж байна” гэсэн ганц өгүүлбэрээр хариулж …

  • 23 February

    Шуурхай мэдээ: Өлсгөлөн зарлагчидыг хүчээр тараахаар бэлтгэж байна

    Урт нэртэй хуулинд өөрчлөлт оруулахгүй байх, Ноён уулыг ухуулахгүй байхын төлөө “Босоо хөх Монгол” бүлгэмийн  залуус Хилмэгдэгсдийн хөшөөний урд  өлсгөлөн зарлаад 13 хонож байгаа.Тэд төр засгийн зүгээс тэдний шаардлагыг үл  тоомсорлон хандаж байгаа учраас өнөөдрөөс эхлэн хуурай өлсгfлөн зарлахаа тэдний зүгээс  мэдэгдсэн. Гэтэл яг одоо тэдний өлслөнг хүч түрэмгийлэн тараахаар  цагдаагийн тусгай  тасгийн албан хаагчид болон  цагдаагийн ажилтнуудын  хамтарсан хүч тойрч …

  • 23 February

    “Ичигсэд” хөдөлжээ

    Хавар болж, урин дулаан цаг ирэхтэй зэрэгцэн үүр ноохойндоо  хагас “үхмэл” байдалтайгаар ичиж  өвлийн хүйтнийг даван туулаад сэрдэг амьтад  цөөнгүй байдаг. Эдгээр амьтдыг ерөнхийд нь “ичигсэд” гэж нэрлэдэг. Мэдээжийн хэрэг хаврын тэргүүн сард ичсэн амьтад сэрэхгүй нь тодорхой. Тэд  сэрж сэргэн, ердийхн амьдралдаа орох  нь цаг хугацааны хувьд  хараахан болоогүй. Харин  хүмүүс бидний дунд “ичигсэд” бас байх. Тэдний зарим нь …