Цагдаагийн байгууллагын энэ оны спортын үйл ажиллагааны нээлт сагсан бөмбөгийн тэмцээнээр эхэллээ. “Буянт-Ухаа” спорт цогцолборт энэ сарын 6-7-ны өдрүүдэд үргэлжлэх “Монгол цагдаа-2015” тэмцээнд төв, орон нутгийн цагдаагийн байгууллагын 44 газар, хэлтэс, албаны 68 баг хурд, хүч сорьж байна. ЦЕГ-ын Мэдээлэл шуурхай удирдлагын төвөөс зохион байгуулж буй энэхүү тэмцээн нь сагсан бөмбөгийн шинэ дүрмээр зохион байгуулагдаж буйгаараа онцлогтой. Цагдаагийн байгууллагын алба …
Tag Archives: нийгэм
May, 2015
-
7 May
“Дулааны цахилгаан станц-4” ТӨХК-ийн шалган нэвтрүүлэх хэсэг шинэ байранд орлоо
Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалын дагуу цагдаагийн байгууллагын хамгаалалтад авснаар “ДЦС-4” ТӨХК-ний аюулгүй байдал, үйлдвэрлэлийн хэвийн ажиллагааг хангаж тухайн объектын нутаг дэвсгэрт байгаа өмч хөрөнгийг хамгаалах, хүн, тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлж, хэв журмыг сахиулах үүргийг гүйцэтгэж байна. Тус хэсэг нь Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрладаг бөгөөд 66.6 га талбайд байрласан 74 барилга байгууламж бүхий объектыг харуулын байнгын 11 цэгт харуулын цагдаа …
-
7 May
С.Мөнхбат: “Улс төрийн шинжлэх ухааны нэвтэрхий толь бичиг” бүтээх ажил ид үргэлжилж байна
Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхийн ивээл дор “Улс төрийн шинжлэх ухааны нэвтэрхий толь бичиг” бүтээх ажил өрнөж байна. Үндсэн хуулийн өдөр буюу ирэх 2016 оны нэгдүгээр сарын 13-нд уншигчдын гар дээр очих эл бүтээлийн талаар эрдэмтдийн багийг ахлан ажиллаж буй МУИС-ийн улс төр судлалын тэнхимийн эрхлэгч, Олон улсын улс төрийн шинжлэх ухааны холбооны гишүүн, доктор, дэд профессор С.Мөнхбаттай ярилцлаа. -“Улс …
-
7 May
Монгол, Туркийн батлан хамгаалахын сайд нар уулзлаа
Монгол Улсын Их Хурлын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон Бүгд Найрамдах Турк улсад ажиллалаа. Тэрээр өчигдөр Турк Улсын Батлан хамгаалахын сайд Исмет Иылмазтай Истанбул хотноо уулзаж ярилцсан байна. Сайд Ц.Цолмон хоёр улсын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа амжилттай хөгжиж байгааг тэмдэглээд, цаашид Туркт суралцах цэргийн албан хаагчдын тоог нэмэгдүүлэх, батлан хамгаалах аж үйлдвэрийн хамтын ажиллагааг өргөтгөх талаар ярилцлаа. Туркээс манай …
-
7 May
Амгалан – Ботаник орчмын авто замыг түр хугацаагаар хаана
Амгалан дулааны станцын дулааны магистраль шугамын угсралтын ажилтай холбогдуулж Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Амгалан – Ботаник орчмын авто замыг 5 дугаар сарын 08-ны 22:00 цагаас 5 дугаар сарын 10-ны 22:00 цаг хүртэл түр хугацаагаар хаахаар боллоо. Иймээс иргэд Та бүхэн зам түр хааж байгаа хугацаанд Дүнжингарав, Богд уулын арын замаар замын хөдөлгөөнд оролцоно уу гэж Нийслэлийн Авто замын газраас мэдээллээ.
-
6 May
БНСУ-д Хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийн анхааралд
Сүүлийн өдрүүдэд зарим мэдээллийн хэрэгсэллээр “БНСУ-д Хөдөлмөрийн гэрээгээр ажиллах иргэдийн бүртгэл 2015 оны 5-р сарын 6-8-ны өдрүүдэд Аймаг, дүүргүүдийн хөдөлмөрийн хэлтсүүдээр явагдах гэж байна” гэсэн ташаа мэдээлэл цацагдаж байна. Энгийн бүртгэл нь жилд нэг удаа Аймаг, дүүргүүдийн хөдөлмөрийн хэлтсүүдээр явагддаг бөгөөд энэ жилийн бүртгэлийн тов гараагүй байна. Тов тодорхой болмогц www.hudulmur.mn цахим хуудсаар мэдээлэх болно. Харин 2015 оны 5 сарын …
-
6 May
“Эрүүл хөрс-Эрүүл хүнс” сарын аян эхэллээ
Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас “Эрүүл хөрс-Эрүүл хүнс” сарын аяныг зургаадугаар сарын нэгнийг хүртэл хугацаанд улсын хэмжээнд зохиож эхэллээ. Аяны нээлт 2015.05.06-ны өдөр Эрх чөлөөний талбайд боллоо. Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын удирдлага, улсын байцаагч нар, холбогдох төрийн болон төрийн бус байгууллага, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжүүд аяны нээлтэд оролцов. Аж …
-
6 May
Б.Галаарид: Интернэтэд суурилсан сэтгүүлзүй бол манай салбарын ирээдүй
Үзэг цаас төдийхөн өвөртлөөд сурвалжлаганд гүйдэг, үсэг өрж тугалга цутган сониноо хэвлэдэг байсан түүх Монголын сэтгүүлзүй, хэвлэл мэдээллийн салбарын саяхны дүр зураг.Сургууль төгсөж мэргэжлийн сэтгүүлч болоод сонин сэтгүүлийн шинэ дугаар гаргах гэж хэвлэлийн будаг, дардастай ноцолдож явсан сүүлчийн төлөөлөл нь өнөөдөр тавин нас шүргэх төдий идэрхэн байна. Компьютер гэдэг нэгэн гайхамшгийг зөвхөн нарийн мэргэжлийн инженерүүд л ажиллуулж чадна, тэр хүмүүсийн …
-
6 May
Цэрэг татлага энэ долоо хоногт явагдана
Нийслэл Дүүргийн Засаг даргын Захирамжийн дагуу 2015 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 08, 09, 10-ны өдрүүдэд явагдана. Цэргийн албаны зарлан дуудах хуудас авсан иргэд тогтоосон хугацаанд бэлэн байж үүргээ биелүүлэхийг дүүргүүдийн цэргийн штабаас мэдэгдэж байна. Цэргийн жинхэнэ албаны зарлан дуудах хуудас хүлээн авсан иргэд иргэний үнэмлэх, цэргийн үүрэгтний үнэмлэх, эрүүл мэнд нийгмийн даатгалын дэвтэртэйгээ ирнэ. Дотоодын их дээд …
-
6 May
“Төсөв бол Монгол Улсын хамгийн том худалдан авагч юм”
Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд өнөөдөр Төсвийн хөрөнгө худалдан авах ажиллагааны тогтолцоогоор дамжуулан үндэсний үйлдвэрлэлийг дэмжих нь сэдэвт хэлэлцүүлэг боллоо. Уг хэлэлцүүлгийг Ерөнхийлөгчийн Иргэний оролцоо, эдийн засгийн бодлогын зөвлөх Л.Дашдорж хөтлөн явуулсан юм. Тэрээр хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ “Өнөөдөр та бүхэнтэй хамтарч улсын хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагаагаар дамжуулан үндэсний үйлдвэрлэлийг хэрхэн дэмжих вэ гэсэн хэлэлцүүлгийг хийхээр цуглараад байна. …
-
6 May
Ялалтын 70 жилийн ойд зориулсан ном, цомог, баримтат киноны нээлт боллоо
Аугаа их эх орны дайны ялалтын 70 жилийн ойд зориулан Ю.Кручкины бичсэн “Монголия была первой…” түүхэн баримтат ном, Монгол Улсын ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгээс эмхэтгэн гаргасан “Монголын ард түмэн: Бүхнийг фронтод, Бүгдийг ялалтын төлөө” баримт, гэрэл зургийн цомог, “Монголия была первой” баримтат киноны нээлт өнөөдөр Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд боллоо. Нээлтийн ёслолд ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт …
-
6 May
Б.Тамир, С.Болормаа: Хайр бүхнээс хүчтэй
Намайг Б.Тамир гэдэг. Би телевизийн салбарт ажилладаг жирийн л нэгэн залуу. Тэр нэгэн өвлийн хүйтэн өдөр “УБ” нэртэй жижигхэн кафед цай уух гэж орохдоо С.Болормаа гэх үзэсгэлэнт бүсгүйг олж харснаар миний амьдралын аз жаргалтай өдрүүд эхэлсэн юм даа. 2011 он. Өвлийн хүйтэн өдөр халуун цай уух гэж Хүнсний нэгдүгээр дэлгүүрийн хажууд “УБ” нэртэй жижигхээн кафед орлоо. Тэнд нэгэн үзэсгэлэнтэй бүсгүй …
-
6 May
“School police Эргүүл-2015” 700 эцэг эхчүүдийн анхдугаар чуулган боллоо
Нийслэлийн Иргэдийн Хурлын Дарга Б.Баттулгын 2013 оны 10-р сарын 23-ний өдөр баталсан SCHOOL POLICE эргүүлийн дүрэм журам хоёр дахь жилдээ амжилттай хэрэгжиж байна. Иймд School police эргүүлийн ажлын үр дүнд үнэлэх олон нийтэд эргүүлийн талаар мэдээ мэдээлэл өгөх зорилгоор эцэг эхчүүдийг хамруулсан анхдугаар чуулга уулзалтыг НИТХ, Улаанбаатар хотын цагдаагийн газар, Монголын сурагчдын холбоо, Shool police төвөөс санаачлан зохион байгууллаа. 2013-2015 …
-
6 May
Галзуу өвчнөөр 147 голомтод 222 мал амьтан өвчилжээ
Галзуу өвчний гаралт 2015 оны 05 сарын 05 -ны байдлаар 18 аймгийн 91 суманд 147 голомтод 222 мал амьтан өвчилсөн байна. Өвчилсөн малын 40,5 хувийг үхэр, 31,9 хувийг нохой, үнэг, чоно эзэлж байна. Харин боом өвчнөөр 3 аймгийн 9 суманд 15 мал өвчилжээ. Өнгөрсөн оны мөн үед мал амьтны галзуу өвчин 17 аймагт бүртгэгдэж нийт давхардсан тоогоор 128 суманд 303 …
-
6 May
Хонин цэцэг өвчнөөр 130 мал өвчлөөд байна
Хонины цэцэг өвчин 2015 он гарсаар Сүхбаатар аймгийн Баруун-Урт, Дарьганга, Хэнтий аймгийн Баян-овоо, Дорнод аймгийн Матад, Баянтүмэн сум зэрэг 3 аймгийн 5 суманд тус тус оношлогдсон. Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд 9 хонь, Дарьганга суманд 7 хурга, Хэнтий аймгийн Баян-овоо суманд 5 хонь, 6 хурга, Дорнод аймгийн Матад суманд 39 хонь, Баянтүмэн суманд 62 хурга, 2 хонь, нийт 130 мал өвчилсөн …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл