Бараа бүтээгдэхүүн худалдагч, аж ахуй нэгжүүдийг хэрэглэгчдийн эрх ашгийг хохироохгүй байх, сахилга хариуцлагыг дээшлүүлэх, стандартын чанар, шаардлага хангасан хүнсний бараа бүтээгдэхүүнээр хангагдаж буй эсэхэд анхаарал хандуулах, хуурамч бараа бүтээгдэхүүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор ШӨХТГ төрийн бус байгууллагууд, аж ахуй эрхлэгчидтэй хамтарч хууль, эрх зүйн зөвлөмж зөвлөгөө өгөх “ХЭРЭГЛЭГЧ ТАНТАЙ ХАМТ” өдөрлөгийг Тусгаар тогтнолын талбай дээр зохион байгууллаа. Уг арга хэмжээнд Монгол …
Tag Archives: нийгэм
May, 2015
-
4 May
Шадар сайд У.Хүрэлсүх ШӨХТГ-ын үйл ажиллагаатай танилцлаа
Монгол Улсын Засгийн Газрын гишүүн Шадар сайд У.Хүрэлсүх өөрийн эрхлэх асуудлын хүрээний агентлаг болох Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын үйл ажиллагаатай танилцлаа. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Т.Аюурсайхан агентлагийн үйл ажиллагааны талаарх мэдээлэл болон сүүлийн үед хийж байгаа томоохон хяналт шалгалтуудын үр дүнгийн талаарх мэдээллийг өглөө. Мөн хөдөө орон нутагт орон тооны байцаагчгүйн улмаас хөдөөгийн иргэдийн эрх ашиг хохирч …
-
4 May
Ялалтын баярыг хоёр үе шаттайгаар тэмдэглэн өнгөрүүлнэ
Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ой 2015 онд тохиож байгаатай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны 01 тоот зарлиг гаргасан билээ. “Ойг угтан түүхэн ялалтын үнэ цэнэ, цэрэг эрсийнхээ байгуулсан гавьяаг сурталчлах, дайнд оролцогсод, ахмад дайчиддаа хүндэтгэл үзүүлэх, тэдний эх оронч сэтгэл зүтгэлийг залуу хойч үедээ өвлүүлэх, улс түмний найрамдалт харилцаа, зэвсэгт хүчний хамтын ажиллагааг хөгжүүлэхэд түлхэц өгөхүйц цогц арга …
-
4 May
Хамрын хийдэд “Хайрын төгөл” байгуулах үйлсэд нийтийн дуучид нэгдлээ
Тавдугаар сарын 9-10-ны бямба, ням гарагт 200 приусын цуваа нийслэлээс дорнын говь дахь Энерийн төвийг зорих гэж байна. Тэд Хамрын хийдийн ойролцоо 2000 ширхэг буйлс буюу монгол сакурагийн төгөл байгуулахаар ийнхүү нэгдэж байна. Төгөл байгуулах эко аялалын үеэр дуучид, уран бүтээлчдийн тоглолт болох бөгөөд “Монголын нэг өдөр” нэвтрүүлэг, “Хайрын төгөл” баримтат киноны зураг авалт хийгдэх аж. Мөн “Наран зүгт” хэмээх …
-
4 May
Нэг дүүрэг, 17 суманд малын халдварт өвчин гараад байна
2015.05.03-ны байдлаар нийслэлийн ХУД-т “Гахайн мялзан” өвчин, Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн дөрвөн суманд “Хонины цэцэг өвчний” гурав, Булган, Хөвсгөл аймгийн хоёр суманд “Боом” өвчний хоёр, Булган аймгийн нэг суманд “Цусан халдвар” өвчний нэг, Говь-Алтай, Дорнод, Төв, Булган, Хөвсгөл аймгийн 10 суманд “Галзуу” өвчний 11, нийт нэг дүүрэг, найман аймгийн 17 суманд малын халдварт өвчний 18 тохиолдол гараад байна. Дээрх нутаг …
-
4 May
Цурамнаас гал дахин дэгдэх аюултай байна
Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын нутагт дэгдсэн ойн түймэр сумын төв рүү 10 км, Баруун-Урт хот руу 20 км ойртсныг онцгой байдлын аврагчид, нутгийн ард иргэд шуурхай ажиллан, цурманд бүрэн оруулсан. Гэвч салхины хурд 18-20 м/с, зарим үед түүнээс ч хүчтэй байгаа учир түймэр цурамнаас алдагдаж дахин дэгдэх аюултай байна. Урд шөнө зүүн хойноосоо баруун урагшаа хүчтэй салхилсны улмаас түймэр дахин …
-
4 May
Чингисийн талбайд Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойд зориулсан баярын концерт болно
Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны 01 тоот зарлиг, Монгол Улсын Засгийн газрын 85 дугаар тогтоол, Батлан хамгаалахын сайдын А/83 дугаар тушаал гарсан. Үүнийг үндэслэн нийслэлийн Засаг дарга “Ой тэмдэглэх тухай” А/337 дугаар захирамж гаргаж, Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойд бэлтгэх, тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах нийслэлийн салбар комиссыг …
-
4 May
Өвөрхангай аймгийн Прокурорын газар шалгалт хийжээ
Өвөрхангай аймгийн Прокурорын газар аймгийн Цагдаагийн газрын Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тасгийн эрх бүхий албан хаагч нараас 2014 оны сүүлчийн хагас жил болон 2015 оны хоёрдугаар сарын байдлаар захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулсан эсэхийг удирдамжийн дагуу шалгажээ. Шалгалтын явцад тус тасгийн эрх бүхий албан хаагчдаас захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан нийт 552 материалыг …
-
4 May
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрөөр сэтгүүлчид ман-ын даргатай жаргал, зовлонгоо хуваалцлаа
УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболд Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан 60 гаруй хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгчдийг хүлээн авч уулзжээ. МАН-ын дарга сэтгүүлчидтэй өглөөний цай хамт уунгаа Монгол улсад хэвлэл мэдээллийн салбарт тулгамдаад буй асуудлуудаар харилцан ярилцаж, санал солилцсон юм. МАН-ын дарга М.Энхболд өглөөний цайн дээр “Сэтгүүлчид нийгмийг эмчилж, бусдын төлөө дуугарч яваад өөрсдийнхөө нийгмийн асуудлыг орхигдуулдаг санагддаг. Сэтгүүлчдэд …
-
4 May
АН-ын бүлгийн дарга, Хөгжлийн банкны захиралуудын 46,3 тэрбум юу болов?
Өмнөх Шинэчлэлийн Засгийн газрын үед нэгэн дуулиан дэгдэж байлаа. Тухайн үед АТГ-аас хийсэн мэдээллээс үзвэл Эдийн засгийн хөгжлийн яам, Хөгжлийн банкинд хийсэн шалгалтуудаар онц их хэмжээний төлбөр мөнгөний асуудлууд гарч ирсэн бөгөөд Монроуд хэмээх компани нь УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатарынх гэдгийг Монгол даяараа мэдэх бөгөөд АТГ-т мэдүүлдэг хөрөнгө орлогын мэдүүлэгтээ ч мэдүүлсэн байдаг. Тухайн үед сайтуудаар “Эдийн засгийн хөгжлийн яам, Хөгжлийн …
-
4 May
Мал төллөлт 70.8 хувьтай байна
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд төллөвөл зохих эх малын 70.8 хувь буюу 15.2 сая эх мал төллөж, 14.9 сая төл үүнээс 36.6 мянган ботго, 206.8 мянган унага, 528.3 мянган тугал, 7519.7 мянган хурга, 6586.0 мянган ишиг хүлээн аваад байна. Төлийн тоо өмнөх 7 хоногоос 2.0 саяар нэмэгдэж, бойжилт 98.0 хувьтай байна. Мал төллөлтөөр Баян-Өлгий, Дундговь, Ховд аймгууд 80-аас дээш, Архангай, Баянхонгор, …
-
4 May
Цахим системээр газар өмчлүүлэх 3 дугаар ээлжийн бүртгэл үргэлжилж байна
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 10/39 дүгээр тогтоолоор батлагдсан байршлуудад иргэдэд газар шинээр өмчлүүлэх үйл ажиллагааг цахим хэлбэрээр шат дараатайгаар зохион байгуулж байгаа. 2014 онд зохион байгуулагдсан эхний ээлж, 2015 оны 1 дүгээр сараас эхлэн зохион байгуулагдсан 2 дугаар ээлжийн цахим газар өмчлөлийн ажлаар нийт 24766 нийслэлийн иргэн газар өмчилж авсан байна. Харин газар өмчлөлийн цахим системийн 3 дугаар …
-
4 May
Түймрийн хор уршгийг арилгах зардалд шаардагдах 1,8 тэрбум төгрөгийн асуудлыг шийдвэрлэв
Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгуудын нутаг дэвсгэрт гарсан хээрийн түймрийн нөхцөл байдалтай холбогдуулан түймрийн хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгоход Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссоос шуурхай арга хэмжээ аван ажиллаж байна. Түймэрт өртөн орон гэргүй болсон 44 өрхөд улсын нөөцөөс иж бүрэн гэр, гамшгийн голомтод үүрэг гүйцэтгэх шуурхай албаны болон эмнэлгийн тусламжийн УАЗ-22069, УАЗ-31512 маркийн 9 автомашиныг улсын нөөцөөс …
-
4 May
“Улаанбаатарын өдөр” соёлын арга хэмжээ Сөүл хотод болж өнгөрлөө
Улаанбаатар Сөүл хотын хооронд ах дүүгийн найрамдалт харилцаа тогтоосны 20 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. Ойн хүрээнд БНСУ-ын Сөүл хотноо “Улаанбаатарын өдөр” арга хэмжээг 05 дугаар сарын 01-03-ны өдрүүдэд зохион байгуулж, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл тэргүүтэй төлөөлөгчид Сөүл хотноо айлчилж байна. Айлчлалын багт нийслэлийн Засаг даргын Зам тээврийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр, нийслэлийн Засаг даргын …
-
4 May
“Үндэсний бичиг үсгийн баяр” боллоо
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг хэрэгжүүлэх, үндэсний бичиг соёлоо эрхэмлэн дээдлэх, сурталчлан түгээх, өвлүүлэн үлдээх арга хэмжээний хүрээнд БСШУЯ, Үндэсний номын сан, төрийн болон төрийн бус байгууллагууд, их дээд сургуулиудтай хамтран “Үндэсний бичиг үсгийн баяр”-ыг жил бүрийн 5 дугаар сарын эхний ням гарагт зохион байгуулдаг уламжлалтай. Жилээс жилд цар хүрээ нь тэлэн өргөжиж тус баярын нээлт өнөөдөр боллоо. Энэ үеэр БСШУЯ-аас …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл