1857 оны 3-р сарын 8-нд Нью-Йорк хотын оёдлын болон гутлын vйлдвэрийн ажилчид ажлын цагийг багасгах, гэрэл гэгээтэй, цэмцгэр тохилог ажлын байр бvрдvvлэх, эрчvvдтэй адил хeдeлмeрийн хeлс авч байх шаардлага тавин жагссан байна. Учир нь тэр vед эмэгтэйчvvд eдeрт 16 цаг хeлсгvй шахам ажиллаж байхад эрчvvд 10 цагаар ажилладаг байжээ. Энэ vед АНУ-д олон vйлдвэрvvдэд Ажилчдын холбоо хэмээх байгууллага vйл ажиллагаа …
Tag Archives: нийгэм
March, 2015
-
6 March
Хүнсний эрхийн бичгийн үйлчилгээ үзүүлэх дэлгүүрийг сонгон шалгарууллаа
ХУД-ийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн даргын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг Нийгмийн халамжийн тухай хуулийн 22.1.1-д заасан хамгийн бага орлоготой өрхийн гишүүн-иргэнд шаардлагатай хүнсний бүтээгдэхүүнээр үйлчилгээ үзүүлэх заалтыг үндэслэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 8.1.1-дэх зүйлийн дагуу Хүнсний эрхийн бичгээр 462 иргэнд үйлчилгээ үзүүлэх 9 дэлгүүрийг сонгон шалгарууллаа.
-
6 March
Онцгой байдлын албаны 300 гаруй албан хаагч орон сууцаар хангагдахаар боллоо
Монгол Улсын хүн амыг хямд үнэтэй, чанартай орон сууцаар хангах төрийн бодлогыг хэрэгжүүлэх, төрөөс зорилтот бүлгийн иргэд, төрийн тусгай албан хаагчдыг орон сууцаар хангах хөнгөлөлтийн бодлогыг хэрэгжүүлэх зорилт, Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын нийгмийн хамгааллын хөтөлбөрийн хүрээнд албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Онцгой байдлын ерөнхий газар, Төрийн орон сууцны корпорацийн хооронд …
-
6 March
Эмэгтэйчүүдийн баяраар архи хэтрүүлэхгүй байхыг анхаарууллаа
Хэдхэн хоногийн дараа эмэгтэйчүүдийн эрхийн хамгаалах өдөр буюу Эмэгтэйчүүдийн баяр болох гэж байна. Энэ өдрүүдэд гэмт хэрэг өсдөг гэнэ. Мөн энэ үеэр эмэгтэйчүүдийн эрүүлжүүлэх ачаалалтай ажилдаг болох нь жил жилийн Мартны 8-ны баярын үеэр ажиглагдсан байна. Түүнчлэн эмэгтэйчүүд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, танхайрах, гэр орондоо агсам согтуу тавьж, биенээ гэмтээх зөрчил нэмэгддэг аж. Тиймээс Улаанбаатар хотын цагдаагийн газраас эмэгтэйчүүдийг согтууруулах …
-
6 March
Бяцхан охинд амьдрал бэлэглэе
Монголчууд бид хэзээнээсээ өвдсөн зовсон нэгнээ тусалж тэтгэдэг уужуу сэтгэлтэй түмэн. Саяхан л 3 сая дахь иргэнээ өлгийдөн авч биднийг баярлуулсан нь саяхан. Инээд нь цангинаж хорвоог жаргалтай харцаараа гийгүүлж байх учиртай бяцхан үрсийн зарим нь хэн нэгний хүчирхийллийн золиос болж байхад зарим нэгэн хүнд өвчиндөө шаналан биендээ ахадсан зовлонг үүрч явна. Хулан охин одоо 10 сартай. Төрөлхийн зүрхний хүнд …
-
6 March
Монголд 10 эмэгтэй тутмын 8 нь зээлтэй байна
2015 оны Олон Улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг НҮБ-аас “Эмэгтэйчүүдийг чадавхижуулах-Хүмүүнлэг үйлсийг дэмжих” жил болгон зарласантай холбогдуулж Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн холбоо өнгөрөгч онд хийсэн “Монголын эмэгтэйчүүдийн амьдралын чанар”-ын судалгааныхаа дүнг өнөөдөр олон нийтэд танилцууллаа. Монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч Ц.Цогзолмаа: Судалгааг Фридрих Эбертийн сангийн дэмжлэгтэй, Стратеги академи, МУИС-ийн Улс төр судлалын тэнхим хамтран орон даяар түүврийн аргаар, нийт 15 мянга …
-
5 March
Хаалттай хаалганы цаана хайртай хүмүүсээ тамлахыг ээжүүд эсэргүүцэж байна
Гэр бүлийн хүчирхийлэлд өртөж амиа алдсан 4 настай охины асуудлаар “Ээж бүхний дуу хоолой” группээс өнөөдөр мэдээлэл хийлээ. 2015 оны 2 сарын 26-ны өдөр цахим сүлжээгээр 4 настай охин өөрийн эцэг болон хойд эхийн гарт хэрцгийгээр хөнөөгдсөнийг ээжүүд олж мэдээд маш их бухимдан гэр бүлийн, хүүхдийн хүчирхийллийн эсрэг нэгдэцгээжээ. Нэгэнт өнгөрсөн хэргийн хойноос халаглан яваад байгаагийн шалтгаан нь иймэрхүү хүчирхийллийн гэмт …
-
5 March
Монгол банк ямар хүмүүст нь их хэмжээний буцалтгүй тусламж олгов
УИХ-ын гишүүн Г.Уянга Монгол Улсын Ерөнхийлөгчийг болон Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтыг огцруулах асуудлыг хөндөнө гэдгээ удаа дараа мэдэгдээд буй. Тэрбээр “Битүүний өдөр тавын даваа эхэлчихсэн, УИХ-ын гишүүд IPAD дээрээ бөх үзээд сууж байсан ийм үйл явц дунд их олон гишүүн халамцуу байсан. Та нар бүгдээрээ харсан. Дараа нь шүүмжлэлүүд явж байсан. Ийм үеэр Ашигт малтмалын хууль, Урт нэртэй хууль, …
-
5 March
Хаврын тариалалт эхлэх цаг боллоо
Хүнсний аюулгүй байдал өндөр хэмжээнд яригдах болсон одоо цагт өрхийн хэрэглээний ногоог өөрсдөө тариалж хэрэглэх нь органик хүнсний ногоо хэрэглэх үндэс юм. Иймд доорх бяцхан мэдээллийг хүргэе. Нэг хүний жилийн хэрэгцээт ногоо, түүнийг тариалax талбайн хэмжээ Төмс, хүнсний ногооны Нэг хүний жилийн хэрэгцээ, кг-аар 1 м.кв талбайгаас авах ургац, кг-аар Нэг хүнд оногдох талбай, м.кв-аар 1. Төмс 128 4 …
-
5 March
Баянгол дүүрэгт гэмт хэргийг бууруулах арга хэмжээг эхлүүллээ
Улаанбаатар хотын цагдаагийн газраас харьяа дүүрэг дэх цагдаагийн хэлтэстэй хамтран Нийслэл хотын нутаг дэвсгэрт гэмт хэрэг, зөрчил өссөн хороодын нөхцөл байдлын үнэлгээнд тулгуурлан гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр оновчтой, үр дүнтэй ажил зохион байгуулахаар ажлын хэсэг гарган сар бүр нэг хороонд хуваарийн дагуу ажиллах боллоо. Энэ оны 3 сараас эхлэн Баянгол дүүргийн 17-р хороонд арга хэмжээг эхлүүллээ. Гэмт хэрэг, …
-
5 March
Эрчим хүчний салбарыг алдагдлаас гаргахад анхаарах хэрэгтэй
Эрчим хүчний сайд Д.Зоригт, дэд сайд Ө.Пүрэвбаатар нар Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн төрийн өмчит аж ахуйн түүгийн үйл ажиллагаатай танилцлаа. Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэнгийн гүйцэтгэх захирал Б.Амарсанаа эхлээд байгуллагынхаа талаар товч танилцууллаа. “Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэнгийн эх суурь 1959 онд тавигдсан. Өнгөрсөн хугацаанд үйл ажиллагаа, нэр хаяг, харьяалал хэдэнтээ өөрчлөгдөж байжээ. 2013 оноос ЭХЯ-ны харьяалалд шилжиж, 2014 …
-
5 March
Ой хамгаалагчдад мэдээлэл хийжээ
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Д. Бат-Өлзий нь 2015 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Хархорин сумд байрлах Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагч, байгаль орчны улсын байцаагч зэрэг эрх бүхийн албан тушаалтнуудыг оролцуулан харъяалан ажилладаг сумдын хэмжээнд 2012, 2013, 2014 онуудад гарсан Ойн тухай хууль тогтоомж зөрчих гэмт хэргийн шийдвэрлэлтийн …
-
5 March
Хуульд заасан үндэслэл журмын хэрэгжилтийн талаар цагдаагийн газруудад шалгалт хийжээ
Нийслэлийн прокурорын газрын 1 дүгээр улирлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу тус прокурорын газрын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсээс “Хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан ялтнууд, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан насанд хүрээгүй этгээдүүдэд тавих хяналт хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгжиж байгаа эсэх”-ийг дүүргийн Цагдаагийн газруудад шалгалт хийжээ. Шалгалтын дүнгийн хурлыг 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдөр …
-
5 March
“Мобиком” компани хэрэглэгчдийн хохироосоор байна
ШӨХТГ-т үүрэн холбооны оператор компаниудтай холбоотой санал гомдол ихээр ирдэг байна. Тэдгээр санал гомдлын дийлэнх нь “Мобиком” корпорацитай холбоотой байдаг бөгөөд хэрэглэгч хохирсон тохиолдол цөөнгүй байдаг. Энэ бүхэн нь тус компани хэрэглэгчдэд мэдээлэл өгөөгүйтэй шууд холбоотой байдаг. Тухайлбал “Мобиком”-ын хэрэглэгч гадаадад явахдаа олон улсын роуминг үйлчилгээг авсан тохиолдолд хэрэглэсэн ч эс хэрэглэсэн ч 300 000-10 000 000 төгрөгийн төлбөр гардаг байна. Хэрвээ гарсан …
-
5 March
С хепатитыг 98 хувийн үр дүнтэй эмчилдэг “Harvoni” эмийг Монгол Улс эмийн бүртгэлдээ бүртгэнэ
Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбын АНУ-ын Сан Франциско, Вашингтон хотуудад хийж байгаа ажлын айлчлал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өчигдөр /2015.03.05/ Гийлэд Сайнсэс / Gilead Sciences/ компанийн тэргүүн дэд захирлууд болох доктор Норберт Бишофберген, доктор Жон Мак Хачисон болон компанийн бусад эрдэмтэдийн төлөөлөлтэй уулзлаа. Монгол Улсын 400 гаруй мянган хүн өвчлөн шаналж байгаа элэгний вирусын өвчлөл тэр дундаа архаг С …