Tag Archives: нийгэм

April, 2015

  • 15 April

    “Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр” батална

    Нийслэлийн Засаг дарга “Ажлын хэсэг байгуулах тухай” А/253 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх “Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр” BRT /Bus rapid transit/ төслийг Монгол Улсын Их Хурлаар батлуулах бэлтгэл ажлыг энэ сарын 20-ны дотор хангаж, зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг баталлаа. Ажлын хэсгийн ахлагчаар нийслэлийн Засаг даргын Зам …

  • 15 April

    Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт Төв аймагт ажиллалаа

    Улаанбаатар болон Төв аймгийн нутаг дэвсгэрт эдийн засаг, нийгэм, хот төлөвлөлт, экологийн асуудлыг цогцоор нь шийдвэрлэсэн шинэ суурьшлын бүсүүдийг бий болгох замаар хүн амын хэт төвлөрлийг бууруулах, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг сайжруулах зорилгоор Богдхан уулын дархан цаазат газрын ойр орчмын газрыг улсын тусгай хэрэгцээнд авах асуудлыг судлах, санал боловсруулах Ажлын хэсгийг Засгийн газрын тогтоолоор өнгөрсөн нэгдүгээр сард байгуулсан …

  • 15 April

    Д.Батсайхан: Туулын хөвөөн дэх хорооллууд үерт өртөхөөр байна

    Улаанбаатар хотод 1966 онд болсон аймшигт үерийн талаар ахмадууд дуу алдан ярьдаг. Судалгаагаар ийм төрлийн үер 50-100 жилд давтагддагийг мэргэжлийн хүмүүс тогтоожээ. Аймшигт үерээс хойш 50 жил өнгөрч байна. Өөрөөр хэлбэл, үер давтагдах он тоолол эхэлсэн гэсэн үг. Тэгвэл Улаанбаатар хот үерийн болзошгүй нөхцөлд бэлэн үү. Сүүлийн хоёр, гурван жилд жижиг үерийн давтамж нэмэгдэж байгааг мэргэжлийн хүмүүс халаглан ярьж байна. …

  • 15 April

    Хяналтын хуудас ашиглаагүй газар, хэлтсийн дарга нарт хариуцлага тооцов

    Төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус шалгалтад хяналтын хуудас хамгийн бага ашигласан Хан-Уул дүүрэг, Дархан-Уул, Завхан, Ховд, Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газар, хэлтсийн дарга нарт сануулах арга хэмжээ авлаа. Нийт төлөвлөгөөт бус шалгалтын 47,7 хувьд нь хяналтын хуудас ашиглаагүй, нэгдсэн санд бүртгээгүй байгаа нь 2015 оны нэгдүгээр улирлын шалгалт, зөвлөн туслах үйлчилгээний гүйцэтгэлийн мэдээллийн нэгдсэн санд хийсэн дүн, шинжилгээгээр тодорхой болжээ. Энэ …

  • 15 April

    Лүнрэг Эш Төмөр: 2061 онд Монголд хувьсгалын шинжтэй төрийн томоохон эргэлт болно

    “Монгол шүтээн” төвийн айлдлын багш, Лүнрэг Эш Төмөрийн санаачлагаар Төв аймгийн Баянцогт сумын төвөөс 8 км зайтай орших элгэн хадны өвөрт Монгол шүтээн цогцолбор баригдаж байна. Тэрбээр өөрийн лекцийг уншиж буй бөгөөд 2061 он хүртэлх онцгой содон үйл явдлыг ч зөгнөн хэлдэг ажээ. Ханш нээх өдрөөр Лүнрэг Эш Төмөр нийслэлийн Хар хорин, Нарантуул зэрэг томоохон захуудад жижиг худалдаа, үйлчилгээ эрхэлдэг …

  • 15 April

    Дүүргүүдийн цагдаагийн хэлтсүүдэд техник хэрэгсэл гардуулах үйл ажиллагаа боллоо

    ЦЕГ-ын Гэмт хэрэгтэй тэмцэх газраас цагдаагийн байгууллагын хөгжлийн хөтөлбөрт тусгагдсан эрхэм зорилго, “Найдвартай баталгаатай үйлчилгээ-иргэд, олон нийтийн итгэл, дэмжлэг” хэрэгжүүлэхийн тулд хэргийн газрын үзлэгийг чанартай явуулах, цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны технологийг хөгжүүлэх, техник хэрэгслийн хангамжийг олон улсын жишигт нийцүүлэхээр ажиллаж байна. Үүнтэй холбоотой Улаанбаатар хотын дүүргүүдийн цагдаагийн хэлтсүүдэдтехник хэрэгсэл гардуулах  үйл ажиллагаа боллоо. Дүүргүүдийн цагдаагийн хэлтсүүдийн мөрдөн байцаагч нар хэргийн …

  • 15 April

    Алслагдсан 3 дүүргийн онцгой байдлын хэлтсүүдтэй онлайнаар хуралдлаа

    Нийслэлийн Онцгой байдлын газрын удирдлагууд  Багануур, Багахангай, Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн албан хаагчидтай цаг үеийн нөхцөл байдлын асуудлаар онлайнаар хуралдлаа. Нийслэлийн төр захиргааны Хангарьд орны 14 давхарт болсон хуралд нийслэлийн Онцгой байдлын газрын удирдлагууд оролцож  хаврын хуурайшилтын үед ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр албаны бэлтгэл бэлэн байдлаа хангаж, харьяа дүүргийн нутаг дэвсгэрт ногоон бүсийн шалгалтыг зохион байгуулж хяналт …

  • 14 April

    Монгол хүүхдүүд ОХУ-ын ялалтын парадад дуулна

    Аугаа их Эх орны дайны ялалтын 70 жилийн ой энэ онд тохиож байгаа. Энэхүү арга хэмжээнд Монгол улсын Зэвсэгт хүчний 75 албан хаагч оролцож Москва хотноо Улаан талбай дээр жагсаалд оролцож дэлхийн хорь гаруй улс гүрний хамт өөрийн орны нэр сүрийг бадраах гэж байна. Тэгвэл, үүнтэй зэрэгцээд нэг сайхан мэдээг албаны хүмүүс дуулгалаа. Тодруулбал Монгол улсын Батлан хамгаалахын Их сургуулийн …

  • 14 April

    Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ

    Өнөө шөнө Өвөрхангай, Өмнөговь, Дундговийн нутаг, Баянхонгор, Төв, Хэнтийн өмнөд, Дорноговийн баруун хэсгээр, маргааш өдөр Дундговь, Дорноговь, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна.

  • 14 April

    Ерөнхийлөгч ялалтын баярт оролцох дайчдын жагсаалын бэлтгэлтэй танилцав

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон нар өнөөдөр Агуу их Эх орны дайны ялалтын 70 жилийн ойн баярт улсаа төлөөлөн оролцож Москвагийн Улаан талбайд алхах дайчдын жагсаалын бэлтгэлтэй танилцав. Тэдгээр дайчид монгол цэргийн нэр хvндийг дэлхийн тvвшинд vнэлvvлэх тул бэлтгэлээ маш сайн хангах ёстой гэдгийг энэ үеэр албаны хүмүүс …

  • 14 April

    “Би бурханы шашинтан” сэдэвт гэрэл зургийн уралдаан зарлагдлаа

    Монголын Бурханы Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдээс Модон хонин жилийн босгон дээр “Билгийн мэлмий” хэмээх сэтгүүл эрхлэн гаргаж эхэлсэн билээ. Тэгвэл тус сэтгүүлийн зүгээс мэргэжлийн гэрэл зурагчид, гэрэл зураг сонирхогчдын дунд “Би бурханы шашинтан” сэдэвт гэрэл зургийн уралдааныг зарлаж байна. Бүтээлийг 4 сарын 13-наас 05 сарын 20-ны өдрийг дуустал хүлээн авах бөгөөд уралдааны нэр, агуулгад нийцсэн, үндэсний шашин соёлыг сурталчилсан, шаардлагад нийцсэн …

  • 14 April

    Дулааны II цахилгаан станцын дарга С.Бямбаахүүг ТӨХ хууль бусаар халахаар зүтгэж эхэлжээ

    Дулааны II цахилгаан станцын дарга С.Бямбаахүүг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тогтоолыг ТӨХ-ноос гаргасан байна. Түүний 2014 оны ажлын биелэлт “хангалтгүй” гэх шалтгаанаар ажлаасаа чөлөөлөгдсөн аж. Энэхүү тогтоолыг ажилтнууд нь мөн эсэргүүцэж байгаа гэнэ. Учир нь тус станцын дарга С.Бямбаахүү нь салбартаа олон ажил ажиллаж байгаа, ТӨХ-ны тогтоолын дагуу гүйцэтгэх захирлын 2014 оны зорилтот түвшингийн биелэлт нь 95.3 хувь гарсан байна. …

  • 14 April

    Б.Чинтэнгис хүүд тусламжийн гараа сунгаарай

    Монголчууд бид зовж зүдэрч яваа нэгэндээ тусалж, дэмжин сэтгэлийн дэм хайрлаж явдаг халуун сэтгэлт ард түмэн билээ. Аливаа өвчин зовлон хэлж биш хийсч ирдэг билээ. Хүний амьдралтай танилцаад нэг жил 3 сар болж буй Монголын нэг бяцхан ирээдүй хүнд зовлонд шаналан тарчилж байгаад элэг нэгт Монголчуудаасаа тусламжийн гараа сунгахыг эцэг эх нь уриалжээ. Харахад өр өвдөм энэ бяцхан хүүд туслах сайн үйлсийн давлагаанд дуучин …

  • 13 April

    Сөүлд Монгол хувцасны загварын шоу боллоо

    Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойг тохиолдуулан БНСУ-д суугаа ЭСЯ-наас Монголын Шилмэл загварын төвтэй хамтран Үндэсний хувцасны загварын шоу, урлагийн арга хэмжээг 4 дүгээр сарын 7-9-нд Сөүл хотноо зохион байгуулав. Шоу арга хэмжээг “Ж интертаймент” студийн продюсер Д.Ганболд найруулж, дизайнер Ж.Цэлмэг, Д.Өнөболор нарын эсгий, торго, ноолууран болон гоёлын нийт 66 загварыг манай загвар өмсөгч нарүзүүлж сонирхуулсны …

  • 13 April

    11 компанийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох, түдгэлзүүлэх санал гаргалаа

    Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас өнгөрсөн гуравдугаар сараас дөрөвдүгээр сар хүртэл улсын хэмжээнд өрнүүлсэн “Хүний төлөө-Зөв тус” аяны хүрээнд Дэд бүтцийн хяналтын болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын газрынхан барилга, өргөх байгууламж, эрчим хүч, зам тээвэр, уул уурхай, газрын тос зэрэг салбарт хийсэн ажлаа тайлагналаа. Дээрх салбаруудад гарч байгаа осол аваарийг бууруулах, урьдчилан сэргийлэх,  ажилтнуудын ажлын хариуцлага, сахилга батыг дээшлүүлэх, барилгын чанар, …