“Ой хээрийн түймрээс сэргийлэх, тэмцэх зарим арга хэмжээний тухай” болон Онцгой байдлын ерөнхий газрын даргын “Ой, хээрийн түймэртэй тэмцэх тухай” 02 дугаар албан даалгавар, нийслэлийн Засаг даргын 2015 оны “Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах арга хэмжээг зохион байгуулах тухай” А/173 дугаар захирамж, нийслэлийн Онцгой комиссын даргын “Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх тухай” 01 дугаар албан даалгаврын хэрэгжилтийг хангах ажлын …
Tag Archives: нийгэм
April, 2015
-
10 April
В.Путин манай ахмад дайчдын гавьяаг үнэллээ
Аугаа их ялалтын 70 жилийн ойн энэ онд тохиож байна. Ойн хүрээнд эх орны дайны үед БНМАУ, ЗХУ-ын холбоотон байж, Зөвлөлтийн улаан армийн ялалтад чухал үүрэг гүйцэтгэснийг үнэлж ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины зарлигаар Монголын 375 ахмад дайчдын гавьяаг үнэлж шагнахаар болсон байна. Мөн Москвагийн Улаан талбайд ирэх сарын 9-нд болох ялалтын баярын парадад манай улсын цэргүүд оролцохоор бэлтгэлээ базааж буй. Ялалтын парадад …
-
10 April
Ургах наран хороололд орчины эрүүл ахуйн хяналт, шалгалт хийлээ
“Ургах наран” хорооллын бохир ус хальж орчныг бохирдуулсан байдал болон тус хорооллын ашиглагдаж байгаа бохир усны гадна шугам сүлжээ, цооногийн ашиглалт, “Туул-1” коллекторын 2 дугаар үе шатны шугам сүлжээ /хуучин угсарсан/, шинээр угсарсан аваарийн хос шугам, сүлжээний угсралтын ажлын явц, байдалд Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2015 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн А/25 тушаалаар томилогдсон ажлын хэсэгт ЭМБСХХ, ДБХХ-ийн холбогдох …
-
10 April
“Шуурхай ажлын штаб” ажиллаж байна
Энэ сарын эхний өдрүүдэд ихэнх нутгаар цас орж, 9 аймгийн 51 суманд цасан шуурга шуурч хаваржилт нэлээд хүндэрсэн. Үүний улмаас Булган аймагт 17000, Төв аймагт 14351 нийтдээ 31351 орчим толгой мал хорогдсон урьдчилсан мэдээ ирсэн бөгөөд хохирлын хэмжээ бүрэн гараагүй байна. Дархан-Уул, Булган, Төв аймгийн Онцгой комисс зарим сумдын малчдад эрүүл мэнд, нийгмийн үйлчилгээ үзүүлэхээр эмч, нийгмийн ажилтан, сэтгэл зүйч, …
-
10 April
“Физик ба орчин үеийн шинжлэх ухаан, технологийн хөгжил” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал болно
Хүн төрөлхтний оюун ухааны хөгжлийн нэгэн оргил, XX зууны физикийн гарамгай нээлт “Харьцангуйн ерөнхий онол”-ын 100 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан эрдэм шинжилгээ, арга зүйн бага хурлыг Шинжлэх ухааны академийн Физик технологийн хүрээлэн, МУИС,ШУТИС, МУБИС болон бусад их дээд сургуулиуд хамтран зохион байгуулах гэж байна. Тус бага хурлаар: Энэ агуу нээлтийн 100 жилийн ойд зориулж Монголын физикийн нийгэмлэг, Физик Технологийн Хүрээлэн, …
-
10 April
Сэтгүүлчид бие бялдар, чийрэгжилтийн сорилд хамрагдав
“Эрүүл амьдралын гараа-Бие бялдрын сорил”-ыг орон даяар сурталчилах бүх нийтийн аяанд монголын хэвлэл мэдээллийн байгууллагууд нэгдлээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 53 дугаар зарилгаар хүн амын бие бялдрын хөгжил, чийрэгжилтийн түвшин тогтоох сорилыг улс орон даяар жил бүрийн дөрөвдүгээр сард зохион байгуулах уриалга гарсан. Уриалгын дагуу 3-64 насныхны бие бялдраа хянах үйл ажиллагаа тогтмол хийгддэг болоод байна. Бие бялдрын хөгжил, …
-
9 April
“Иргэний нисэхийн аюулгүй байдлын үндэсний хөтөлбөр”-т нэмэлт өөрчлөлт орууллаа
Засгийн газрын ээлжит хуралдаан болж “Иргэний нисэхийн аюулгүй байдлын үндэсний хөтөлбөр”-т нэмэлт, өөрчлөлт орууллаа. “Иргэний нисэхийн аюулгүй байдлын үндэсний хөтөлбөр” нь Монгол Улсын нэгдэн орсон “Олон улсын иргэний нисэхийн тухай” Чикагогийн конвенци болон түүний “Иргэний нисэхийг хөндлөнгийн хууль бус үйлдлээс хамгаалах” тухай хавсралтад заагдсан иргэний нисэхийн аюулгүй байдлын олон улсын стандартуудыг хэлэлцэгч улс орнууд хэрхэн хангаж, нийцүүлэн ажиллаж байгааг харуулах …
-
9 April
Шүүхийн шийдвэрийг Монголын банкны холбоо эсэргүүцэж ШӨХТГ-ыг буруутгалаа
Арилжааны 9 банкны нэхэмжлэлтэй, ШӨХТГ-ын улсын байцаагч нарт холбогдох захиргааны хэргийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Шүүхээр хэлэлцэгдсэн хэрэг нь ШӨХТГ-аас хийсэн шалгалтын дагуу гарсан улсын байцаагчийн дүгнэлт, албан шаардлага зэрэгт холбогдох бөгөөд банкуудын зээл олгохдоо авч буй шимтгэл, хураамж гэх төлбөрийг 1-т давхардуулж авдаг, 2-т шимтгэлийг бодит зардалтай …
-
9 April
4 Монгол иргэн хулгайн хэргээр БНСУ-д саатуулагджээ
Солонгос улсын Кёнгнам аймгийн Кимхэ хотын цагдаагийн газар тус дүүрэгт амьдардаг Монгол улсын гурван иргэнийг хулгайн хэрэгт сэжиглэн гэрээс нь баривчиллаа. Тус монгол иргэд Солонгос улсад хууль бусаар амьдарч байхдаа Кимхэ хотын орон сууцнуудаар тэнүүчлэн Солонгос иргэдийн орцон дотор орхисон дугуйн цоожийг таслан хулгайлдаг байсан ба одоогоор зургаан удаагийн үйлдлээр 3 сая 400 мянган воноор үнэлэгдэх долоон ширхэг дугуйг хулгайлсан …
-
9 April
“COAL MONGOLIA-2015” Олон улсын чуулга уулзалт эхэллээ
Нүүрсний салбарт хөрөнгө оруулагчдын “COAL MONGOLIA-2015”Олон улсын чуулга уулзалт Улаанбаатар хотноо эхэллээ. Олон улсын хөрөнгө оруулагчдын энэхүү чуулга уулзалт энэ жил тав дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд гадаад зах зээл дээр нүүрсний салбарын анхдагч хувьцаа гаргасаны таван жилийн ойтой давхцаж байгаагаараа онцлог юм. Чуулга уулзалтад оролцогчдод хандаж Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн ирүүлсэн илгээлтийг Ерөнхий сайдын ахлах зөвлөх Б.Дэлгэрмаа уншиж, гардууллаа. …
-
9 April
Сэтгэлийн алгаа дэлгээч хүмүүс ээ
Өвчин гэдэг хэлж ирдэггүй хийсч ирдэг гэдэг. Үүн лугаа адил өвчин зовлон хэнийг ч дайрахаа хүрвэл дайрдаг ийм л аюултай зүйл. Шинжлэх ухаан технологи хөгжсөн энэ цагт аюулт өвчнийг илааршуулдаг болсон нь сайшаалтай. Гэсэн хэдий ч энэ бүхэнд өндөр өртөг, мөнгө хэрэгтэйг надаар хэлүүлэх юун. Учир юу вэ гэхээр гучин хоёрхон настай бүсгүй М.Энхцэцэг нь мөгөөрсөн эдийн гаралтай хацрын хоншоор …
-
9 April
М.Наранбаатар хэвлэлийн эрх чөлөөг төлөөлж ноёны өөдөөс “хуцаж” чадлаа
МҮОНРТВ хэмээх их айлыг тойрсон дуулиан намжсангүй, “улам өндөрсөв”. УИХ-ын дарга З.Энхболдын УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар МҮОНРТВ-ийн Үндэсний зөвлөлд орох хүмүүсийг хэлэлцэж батлах үеэр хэлсэн үгнээс улбаатай “дуулиан” өнөө болтол тасарсангүй. “Хувийн телевизд 100 хүний хийх ажлыг МҮОРТВ-д 700 хүн хийж байгаа. Архидалт газар авсан. Аймшгийн газар очиж байгаа шүү” гэж зөвлөлд шинээр орсон хүмүүст анхааруулсан ярианаас улбаалан хэвлэлээр мэтгэлцэх хэрүүл …
-
8 April
“Босоо хөх Монгол” бүлгэмийн гишүүдийг хил нэвтрэхэд хориг тавьжээ
Өнөөдөр Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд “Босоо хөх Монгол” бүлгэмээс сүүлийн үед олон нийтийн дунд 2 талт маргаан үүсгээд буй Бурхан халдун ууланд явсан Өвөрмонгол иргэдийг сөхрүүлсэн болон хотын дарга Э.Бат-Үүлийн уучлалт гуйсантай холбоотой асуудлаар мэдээлэл хийв. 2015 оны 03 сарын 27-ны өдөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутагт орших төрийн тахилгат Бурхан халдун ууланд Босоо хөх Монгол бүлгэмийнхэн Өвөрмонгол иргэдийг …
-
8 April
Баян Өлгий аймаг Тува улстай хамтран ажиллана
Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газраас ОХУ-ын Тува Улсын Кызыл хотод “Боловсрол, соёл, нийгэм-эдийн засаг, хууль эрх зүйн асуудал болон хил дамнасан мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, урьд өмнө нь үйлдэгдсэн гэмт хэргүүдийг илрүүлэх” зорилгоор зохион байгуулсан хамтарсан уулзалтанд тус Цагдаагийн газрын дарга, холбогдох алба хаагч нар оролцлоо. Уулзалтанд ороцсноор Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газар болон БН …
-
8 April
Монгол хэл, бичгийн дахин шалгалтыг энэ сарын 25-нд авна
Монгол Улсын Засгийн Газрын 37 дугаар тогтоолын дагуу Их, дээд сургууль, коллежид элсэгчдээс Монгол хэл, бичгийн шалгалтыг 2015 оны 03 дугаар сарын 21-ны өдөр авсан. Тус шалгалтад хамрагдаж 400-аас дээш оноо авсан бол Элсэлтийн ерөнхий шалгалтад хамрагдах боломжтой боллоо гэсэн үг юм. 400-аас доош оноо авсан шалгуулагчдын хувьд 2015 оны 04 дүгээр сарын 25-ны 12.00 цагт дахин шалгалтад хамрагдах бөгөөд …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл