Амралтын өдрүүдэд нийтийн тээврийн хэрэгсэлд зорчиж байгаа болон оройн цагаар гадуур яваа охидуудад тариа тарьж, улмаар хүний амь нас алдсан тухай олон нийтийн мэдээллийн сүлжээ, фээсбүүк хуудсуудаар түгээгдсэн нь олныг цочирдуулсан юм. Энэ хэрэгтэй холбоотой цагдаагийн байгууллагаас шалгалт явуулахад 1987 онд төрсөн Э гэгч залуу бусдын амнаас сонссон буруу ташаа мэдээллийг үнэн мэтээр нийтэд түгээсэн нь тогтоогджээ. Нэгэн үйлчилгээний газрын …
Tag Archives: нийгэм
April, 2015
-
6 April
“Бүтээн байгуулалт – 2015” хөдөлмөрийн яармаг болно
Монголын Залуучуудын Холбооноос 4-р сарыг “Бүтээх сар” болгон зарласантай холбогдуулан Залуучуудын Хөдөлмөрийн Төв Бирж 2015 оны 04-р сарын 10-ны Баасан гарагт “Бүтээн байгуулалт – 2015” хөдөлмөрийн яармагийг зохион байгуулахаар төлөвлөөд байна. Тус хөдөлмөрийн яармагийн гол зорилго нь бүтээн байгуулалтанд ажиллах хүчийг гаднаас авалгүй, Монгол залуучуудаа авч ажиллуулах, оюутан залуусыг зуны амралтаар нь бүтээн байгуулалтанд гар бие оролцуулахад оршиж байгаа юм. …
-
6 April
Хэрлэн голд хүн осолдсон байж болзошгүй
Өнгөрөгч амралтын өдрүүдэд цас орж, цаг агаар муудсаны улмаас нийслэлийн хэмжээнд машин цасанд сууж хөлдөх осгох эрсдэлтэй нөхцөл байдал үүссэн,төөрсөн дуудлага олон иржээ. 2015 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр буюу өнгөрөгч бямба гаригт Хэнтий аймгийн Цэнхэр мандал сумын нутаг Ар хүйтэн гэдэг газарт иргэн Б төөрсөн гэсэн мэдээлэл Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтэст ирж энэ дагуу тус хэлтсийн 27 албан хаагч, эрэн хайх ажиллагааг зохион байгуулж …
-
6 April
Хонхны баярыг зохистой тэмдэглэх чиглэлээр хяналт тавих үүрэг өглөө
Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөлгөөн боллоо. Энэ үеэр дүүргийн Засаг дарга нар өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын талаар болон тулгамдаж буй асуудлуудаа танилцууллаа. Нийслэлийн нийт дүүрэгт гарсан гэмт хэргийн болон захиргааны зөрчил өмнөх 14 хоногтой харьцуулахад Хан-Уул дүүрэгт буурсан, бусад дүүрэгт өссөн үзүүлэлттэй байна. Гарсан зөрчил болон гэмт хэргийг хариуцсан ажилтнууд тухай бүр нь арга хэмжээ авч, шуурхай шийдвэрлэж …
-
6 April
Амралтын өдрүүдэд цасан шуурганаар 48 автомашинтай 68 иргэнийг аварсан байна
Өнгөрсөн амралтын өдөр орсон их хэмжээний цасны улмаас нийслэлийн Онцгой байдлын газарт машин цасанд сууж хөлдөх осгох эрсдэлтэй нөхцөл байдал үүссэн, төөрсөн дуудлага нилээдгүй ирсэн байна. Дуудлагуудын дагуу Нийслэлийн Онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүн шуурхай арга хэмжээ авч ажиллалаа. Тухайлбал: Төв аймгийн Баян сум, Мааньтын хорихын зүүн талд 3 том хүн, 5 хүүхэдтэй автомашин цасан боогдсон, машин нь шатахуунгүй болсон …
-
6 April
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх газрууд
2015 оны дөрөвдүгээр сарын 06-нд цахилгааны засвар хийх газрууд. Засвар хийх хугацаанд цахилгаан эрчим хүчийг түр таслах тул та бүхэн хэрэглээгээ зохицуулна уу. Баянзүрх 10.00-17.30 8-р хороо Офицеруудын ордон, Тэнгэр худалдааны төв, ХҮХангамж, 089, 63, 310-р ЦА-ууд, 22-р автобааз, Ботаникийн хүрээлэн, ШУ-ны экспедиц, Дэлхийн зөн амгалан ОНХХ, Тэнүүн хангай, Бридж констракшн, Гангар инвест, Эхэн залаа, Цэргийн халуун ус, дүүргийн Онцгой …
-
6 April
Төрийн 121 байгууллага авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөө батлан хэрэгжүүлж байна
Төрийн байгууллагаас хэрэгжүүлж буй авлигын эсрэг үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгөх зорилго бүхий “Авлигын эсрэг үйл ажиллагааг үнэлэх аргачлал”-ын дагуу төрийн 81 байгууллагаас 74 нь, төрийн болон төрийн өмчийн оролцоотой 47, нийт 121 байгууллага 2015 оны авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөөгөө батлуулан хэрэгжүүлж эхлээд байна. Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны үнэлгээгээр хангалтгүй үнэлгээ авсан Монголбанк, Үндэсний статистикийн хороо, Гадаад хэргийн …
-
4 April
15 цагийн байдлаар 324 зам тээврийн осол гарчээ
Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын Мэдээлэл шуурхай удирдлага зохицуулалтын хэлтэст өнөөдөр буюу 2015 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 15 цагийн байдлаар 324 зам тээврийн ослын дуудлага мэдээлэл хүлээж авсан байгаа нь бусад өдрүүдийнхтэй харьцуулахад 3 дахин өссөн байна. Тухайлбал, Баянгол дүүргийн нутаг Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн зүүн талын замд 9 автомашин, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн …
-
4 April
“Дохын халдвартай цусаар шахсан жимс”-ний асуудлыг МХЕГ-аас шалгаж байгаа гэв
Монголд “Дохын халдвартай цусаар шахсан жимс жимсгэнэ” орж ирсэн гэх мэдээлэл нийгмийн цочроолоо. Цус гүйсэн аятай жимсний зураг цахим ертөнцөөр нэг шуугиан тарьж байна. Бидний өдөр тутам хүнсэндээ хэрэглэж байгаа хоол хүнсний ихэнхи хувь нь өмнөд хөршөөс орж ирдэг. Тэр дундаа жимс, жимсгэнийг урд хөршөөс их хэмжээгээр оруулж ирдэгийг хэн хүнгүй мэдэж байгаа. Хоол хүнсний эрүүл аюулгүй байдал манай улсын …
-
4 April
Зөрчилтэй барилгуудад арга хэмжээ авч байна
МХЕГ-аас зохион байгуулж буй “Хүний төлөө – Зөв тус” аянаар дэд бүтцийн салбарт хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг мөрдүүлэх, ажил, үйлчилгээ явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагад зөвлөн туслах, мэргэжил арга зүйгээр хангах, сайн дадал, туршлагыг хуваалцан үзүүлэх сургалт зохион байгуулах зэргээр барилга, байгууламжийн болон хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангуулахад тус дөхөм болохуйц ажлыг хийж байгаа юм. Түүнчлэн зөрчилтэй, зөрчлөө арилгаагүй, улсын байцаагчийн …
-
3 April
Э.Бат-Үүлийн “ичмээр” гуйлт
Сүүлийн үед цахим сүлжээгээр Монголчуудийн шүтээн болсон Бурхан халдун ууланд гарсан Хятад, Өвөр Монгол иргэдийг сөхрүүлж суулгасан, хэл амаар доромжилсон гэх бичлэг шуугиан тариад буй. Бурхан Халдун Уул нь Хэнтийн нуруунд багтах, Чингис хааны төрсөн нутаг бөгөөд түүний онгон байдаг гэсэн домогтой, Монголчуудын эрхэмлэн шүтдэг уул юм. Эзэн богд Чингисийн үеэс тахигдаж ирсэн анхны Төрийн тахилгат уул бөгөөд Монголчууд үеэс …
-
3 April
Аялал жуулчлалын салбарын “Улисс”-ийн шагналтан илтгэл тавилаа
Нийслэлийн Аялал жуулчлалын газрын урилгаар аялал жуулчлалын салбартаа Нобелийн шагнал хэмээн нэрлэгддэг “Үлисс”-ийн шагналт судлаач, Хонконгийн Политехникийн их сургуулийн Зочид буудал, аялал жуулчлалын тэнхимийн эрхлэгч, профессор Кайе Чон Улаанбаатар хотод хүрэлцэн ирлээ. Тэрээр өнөөдөр “Нийтийн үйлчилгээний чанар ба соёл” сургалтыг зохион байгуулсан юм. “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд явагдсан тус сургалтад аялал жуулчлалын яам, агентлагууд, жуулчидтай шууд харилцдаг төрийн бусад байгууллагын …
-
3 April
Зам тээврийн осол зөрчлийн гаралт, шийдвэрлэлтийг судалжээ
Дүүргийн 3 дугаар прокурорын газар гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар 2015 онд хийх ажлынхаа төлөвлөгөөнд “Эрүүгийн нөхцөл байдлын тоон мэдээнд дүн шинжилгээ хийж, түүнд тулгуурлан тодорхой төрлийн гэмт хэргийн гаралтыг бууруулах арга хэмжээ авах” ажил төлөвлөсний дагуу Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлд заасан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийн гаралт, шийдвэрлэлтийн байдлыг судалсан байна. Судалгааны дүнгээс …
-
3 April
Зөрчил гаргасан автомашиныг зөөж, шилжүүлэх журамд өөрчлөлт оруулахаар төлөвлөж байна
“Нийслэлд зориулалтын ачигч чирэгч авто машин ашиглан тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах, түгжрэлийг бууруулахтай холбогдсон зарим арга хэмжээг авч хэрэгжүүлэх журам”-ыг хэлэлцлээ. Хуралдаанд асуудлыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал танилцууллаа. Журмын төсөлд энэ төрлийн ажил, үйлчилгээ эрхлэх, гэрээ байгуулах эрхийг Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалаар батлагдсан Ажлын хэсгийн бүрэлдэхүүн шалгаж, шийдвэрлэхээр тусгажээ. …
-
3 April
Мэргэжлийн хяналтын ерөнхий газар зөвлөгөө мэдээллийн төв ажиллуулж эхэллээ
Мэргэжлийн хяналтын ерөнхий газар Сургалт, мэдээлэл, үйлчилгээний төвөө өргөтгөн Зөвлөгөө, мэдээллийн төв болгон ажиллуулж эхэллээ. Энэ төв Мэргэжлийн хяналтын байгууллагаас иргэд, аж ахуйн нэгжид үзүүлж байгаа ажил, үйлчилгээтэй холбоотой бүх мэдээллийг нэг цэгт төвлөрүүлэн, албан бичиг, өргөдөл, гомдол хүлээн авч хариу өгөх юм. Мөн мэдээлэл хүлээн авах, зөвлөгөө, мэдээлэл өгөх 1800-1286 дугаарын нээлттэй утас ажиллуулан, цахим мэдээллийн “Touch screen” комьютерыг …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл