МХЕГ цөм, цацрагийн хяналтын чиг үүргийг хэрэгжүүлж байна

c62ca0b7096d4847db8ae437dc2797acЦөмийн энергийн газар нь (хуучин нэрээр) Засгийн газрын 387 дугаар тогтоолоор татан буугдаж цөмийн болон цацрагийн хяналтын чиг үүрэг Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт 2014 оны 12 дугаар сард шилжин ирсэн билээ. Цөмийн болон цацрагийн хяналтын газар нь цөмийн хяналтын хэлтэс, цацрагийн хяналтын хэлтэстэйгээр цацраг идэвхт ашигт малтмалын хайгуул судалгаа болон цацрагийн үүсгүүртэй холбоотой үйл ажиллагаанд аюулгүй байдлыг хангах, хүн ам, байгаль орчныг ионжуулагч цацрагийн нөлөөллөөс урьдчилан сэргийлэхэд чиглэгдсэн төрийн захиргааны мэргэжлийн хяналтыг улсын хэмжээнд хэрэгжүүлж байна. Мөн Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын бүтцэд Цөмийн болон цацрагийн хяналтын хэлтэс, Хүнсний аюулгүй байдал, Үндэсний лавлагаа лабораторийн бүтцэд цацрагийн лаборатори тус тус ажиллаж байна.

Цөмийн болон цацрагийн хяналтын чиглэлээр байгууллага аж ахуйн нэгж, иргэдэд дор дурдсан үйл ажиллагааг чиг үүргийн хүрээнд үзүүлж байна. Үүнд:

Цацрагийн үүсгүүр хэрэглэгч, цацраг идэвхт ашигт малтмалтай холбогдолтой үйл ажиллагаа явуулах эрхийн зөвшөөрөл олгох;

Гадаад улс орон руу лабораторийн шинжилгээ, туршилтанд илгээж буй дээжинд цацрагийн гэрчилгээ олгох;

Экспортод гаргах материалд цацрагийн хэмжилт хийх, гэрчилгээ олгох;

Ажлын байранд цацрагийн хэмжилт хийх, дүгнэлт гаргах;

Цацрагийн үүсгүүртэй харьцаж ажилладаг цацрагтай ажиллагчдын тунг үнэлэх, дүгнэлт гаргах;

Бүх төрлийн хүнсний бүтээгдэхүүн, барилгын материал, хөрс, ус, ургамал, уул уурхай, геологи, ашигт малтмалын дээжид цацраг идэвхийн хэмжээг тодорхойлох, хэмжилтийн дүнг үндэслэн дүгнэлт гаргах;

Цацрагийн тунгийн чадлын хэмжилт хийх, шаардлагатай тохиолдол бусад нарийвчилсан хэмжилт, шинжилгээ хийх;

Хүрээлэн буй орчин, орон сууц, ажлын байрны агаар, ус, хөрсөнд радон тодорхойлох, хэмжилтийн дүнг үндэслэн дүгнэлт гаргах;

Эрүүл мэндийн салбарт хэрэглэгдэж буй ионжуулагч цацраг үүсгэгч тоног төхөөрөмжид чанарын хяналт, хэмжилт хийх;

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …