Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна. 2023 оны нэгдүгээр сарын 16-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулс болон Орхон-Сэлэнгийн хөндийгөөр цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр …
Tag Archives: нийгэм
January, 2023
-
13 January
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатад хүндэтгэл үзүүллээ
Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 31 жилийн ой өнөөдөр тохиож байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, Үндсэн хуулийн төсөл боловсруулах Ажлын хэсгийн ахлагч, 1992 оны Үндсэн хуулийг боловсруулж, батлуулахад түүхэн үүрэг гүйцэтгэсэн Чингис хаан одонт Пунсалмаагийн Очирбатыг хүлээн авч уулзлаа.1990 оны есдүгээр сараас 1993 он хүртэл парламентаас сонгогдсон Бүгд Найрамдах Монгол Ард Улсын …
-
13 January
Фото:Бүх нийтийн их цэвэрлэгээ
Халтиргаа гулгаанаас сэргийлэх зорилгоор нийслэлийн хэмжээнд “Ердөө 90 минут” бүх нийтийн их цэвэрлэгээг өнөөдөр зохион байгуулав. 11:00-12:30 цагийн хооронд үргэлжилсэн уг цэвэрлэгээнд нийслэлийн нутгийн захиргааны 72 байгууллагын 2186 албан хаагч, хот, дүүргийн тохижилт үйлчилгээний байгууллагын 1389 ажилчин 193 техник хэрэгсэлтэйгээр, мөн хувийн хэвшлийнхэн оролцож, хуваарийн дагуу оноосон талбайн цас, мөсийг цэвэрлэлээ. Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны …
-
13 January
Үндсэн хуулийн өдөр тохиож байна
Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр өнөөдөр буюу нэгдүгээр сарын 13-ны өдөр тохиож байна. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нийтээр тэмдэглэх тэмдэглэлт өдөр гэж заасан байдаг. Энэ онд Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсан өдрийн 31 жилийн ой тохиож байгаа билээ. Ингээд шинэ Үндсэн хуульд заасан Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх сөхвөөс.. Монгол Улсын Их цааз (Үндсэн …
-
13 January
Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчилсэн найруулгын төслүүдийг дэмжлээ
Улсын Их Хурлын чуулганы өчигдрийн (2023.01.12) үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Нийгмийн даатгалын ерөнхий хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулиудын шинэчилсэн найруулгын төслүүд, эдгээртэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх, асуудлыг хэлэлцлээ. Засгийн газраас өргөн мэдүүлсэн багц хуулийн төслийн талаарх хууль санаачлагчийн илтгэлүүдийг Улсын Их Хурлын гишүүн, …
-
13 January
Ж.Лхагвасүрэн: Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд давхардсан тоогоор 306 гэрч оролцоно
Монгол Улсын Их Хурлаас байгуулагдсан Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооноос Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг нэгдүгээр сарын 16-20-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байгаа билээ. Сонсголын талаар Улсын Их Хурлын Тамгын газрын Хяналт шалгалтын хэлтсийн дарга Ж.Лхагвасүрэнгээс тодрууллаа. -Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд хэдэн хүн гэрчээр …
-
13 January
Энэ сард оруулж ирэх 100 автобусны эхний ээлж нь Улаанбаатарт ирлээ
Нийслэлийн нийтийн тээвэрт 2009 оноос хойш буюу 13 жил томоохон парк шинэчлэл хийгээгүй. Иймээс Засгийн газар болон нийслэлийн удирдлагуудын зүгээс нийтийн тээврийн салбарт 2024 он гэхэд бүрэн шинэчлэл хийхээр болсон. Энэ хүрээнд энгийн 61, цахилгаан хөдөлгүүртэй хоёр давхар автобус 10, хүүхдийн сургуулийн 20 автобус өнгөрсөн оны зургаадугаар сард орж ирэн, үйлчилгээнд явж буй юм. Харин дараагийн ээлжийн 100 автобусны эхний …
-
13 January
Улаанбаатарт 21-23 хэм хүйтэн байна
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр говь болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан болон шороон шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарахыг онцгойлон анхааруулж байна. 2023 оны нэгдүгээр сарын 13-ны 8 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хэсгээр багавтар үүлтэй. Бусад нутгаар үүлэрхэг. Говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар …
-
12 January
Зам, талбайн цэвэрлэгээний 28 машиныг Хот тохижилтын газарт хүлээлгэн өглөө
Хотын өнгө үзэмжийг сайжруулах, эрүүл, аюулгүй нөхцөлийг бүрдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг хот тохижилтын үйлчилгээний бүтээмжийг нэмэгдүүлэх, шаардлагатай машин техникээр хангахад нийслэлийн удирдлага онцгой анхаарч буй. Энэ хүрээнд зам, талбай цэвэрлэх тусгай зориулалтын, бага оврын 28 машиныг нийслэлийн төсвийн хөрөнгөөр худалдан авч, Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-т өнөөдөр хүлээлгэн өглөө. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Хотын өнгө үзэмж, цэвэрлэгээ …
-
12 January
Н.Сугар: Иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудыг их цэвэрлэгээнд идэвхтэй оролцохыг уриалж байна
Халтиргаа гулгаанаас сэргийлэх зорилгоор маргааш буюу нэгдүгээр сарын 13-нд “Ердөө 90 минут” бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулах гэж буй. Үүнтэй холбоотойгоор Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээлэл хийлээ. Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа “Баталсан хуваарийн дагуу нийслэлийн хэмжээнд их цэвэрлэгээг маргааш 11:00-12:30 цаг хүртэл 90 минут зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна. Хог хаягдлын …
-
12 January
Монголбанкны Эрдэнэсийн сангаас “Б.Гангаамаа” дурсгалын мөнгөн зоос гаргажээ
Монголбанкны Эрдэнэсийн сан нь хуулиар хүлээсэн эрх, үүргийнхээ хүрээнд Монгол Улсын болон Олон улсын хэмжээний ач холбогдол бүхий томоохон тэмдэглэлт ой, онцгой чухал түүхэн үйл явдлыг тохиолдуулан алт, мөнгө, зэс дурсгалын зоос эрхлэн гаргадаг билээ. Энэ хүрээнд “Урлаг, спортын алдартнууд” цувралын үргэлжлэл болгон “Б.Гангаамаа” дурсгалын мөнгөн зоосыг эрхлэн гаргалаа. Энэхүү дурсгалын зоосыг сүүлийн үеийн smartminting технологиор урласан бөгөөд 1 унцын …
-
12 January
Л.Пүрэвгял: Анхдугаар Үндсэн хуулийг сайн хууль болсон гэж дүгнэнэ
Монгол Улс хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн иргэн төвтэй төр улсыг шинэ Үндсэн хуулиараа тунхагласны түүхт ой энэ сарын 13-нд тохионо. Ойн хүрээнд АИХ-ын депутат Л.Пүрэвгялтай ярилцлаа. -Та АИХ-д Баянхонгор аймгийн 89 дүгээр тойргоос сонгогдож байжээ. Тухайн үед депутатуудыг хэрхэн сонгож байв? -1990 онд анхны чөлөөт ардчилсан сонгууль болсон. Би тухайн үед Баянхонгор аймгийн Эрдэнэцогт суманд сум, нэгдлийн даргаар ажиллаж …
-
12 January
“The Asia-Pacific Woman Entrepreneur Award” шагналыг М.Оюундэлгэр хүртлээ
Ази, Номхон далайн Худалдаа, аж үйлдвэрийн танхимуудын холбоо (CACCI)-оос тус бүс нутгийн шилдэг бизнес эрхлэгч эмэгтэйд олгодог “The Asia-Pacific Woman Entrepreneur Award” шагналыг Монгол Улсаас “Монолаб” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Оюундэлгэр хүртлээ. “Монолаб” ХХК нь лабораторийн шинжилгээ, туршилт судалгаа, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, лабораторийн оношлуур, урвалж ханган нийлүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Ковид-19 цар тахлын хүнд нөхцөл, хэрэгцээ шаардлагатай үед …
-
12 January
Улаанбаатарт өдөртөө 12-14 хэм хүйтэн байна
Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Өвөрхангайн хойд, Булганы өмнөд хэсэг, Төв аймгийн нутгаар цасан шуурга шуурна. Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр ихэнх нутгаар, 13-нд говь болон зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч, Алтайн салбар уулс болон говь, тал, хээрийн нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна. 2023 оны нэгдүгээр сарын …
-
11 January
М.Баяраа: Халиа тошин үүссэн байршилд суваг татан, далан босгож, цас мөсийг цэвэрлэж байна
Нийслэл дэх байнгын урсацтай булаг, хөрсний уснаас халиа тошин үүсэж, айл, албан байгууллага, аж ахуйн нэгж усанд автан, хөлдөх, гүүрэн гарц, зам талбайд халтиргаа, гулгаа бий болох эрсдэл гарч байна. Тухайлбал, энэ жил Сонгинохайрхан, Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт халиа тошин үүссэн. Иймээс Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа холбогдох албаныхны хамт Чингэлтэй дүүрэгт газар …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл