Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Сүхбаатар аймаг үүсэн байгуулагдсаны түүхт 80 жилийн ойг тохиолдуулан тус аймгийг Сүхбаатарын одонгоор шагналаа. Ерөнхийлөгч аймаг байгуулагдсаны баярын хуралд оролцож, нутгийн ард иргэдэд баярын мэндчилгээ дэвшүүлэв. Тэрбээр Алтан овоо, Шилийн Богд ууландаа сүсэглэдэг нутгийн ард иргэдийн дундаас улсынхаа хөгжил дэвшлийн төлөө хүч, хөдөлмөрөө зориулсан Улсын болон Хөдөлмөрийн баатар, төр, нийгмийн зүтгэлтэн, алдар суутан олноор төрөн …
Tag Archives: нийгэм
July, 2022
-
28 July
Их эзэн Чингис хааны эш хөргийг Сүхбаатар аймгийн Засаг даргад гардуулав
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Сүхбаатар аймагт ажиллах үедээ Их эзэн Чингис хааны эш хөргийг аймгийн Засаг дарга М.Идэрбатад гардуулав. Ерөнхийлөгч мөн эрхэлсэн ажил, салбартаа амжилт гаргасан нэр бүхий хүмүүст төрийн дээд шагнал, одон, медаль гардууллаа. Хүний гавьяат эмч цолоор: “Эрхэс номон далай” Төрийн бус байгууллагын их эмч Батжаргалын Цогтсайхан; Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор: Нийтийн аж ахуй, үйлчилгээний комбинатын …
-
28 July
Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд цэцэрлэгт хамрагдалт өнөөдрийн тооцооллоор 92,3 хувьтай байна
Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд цэцэрлэгийн насны 31788 хүүхэд амьдарч байна. Өнгөрсөн хичээлийн жилд тэдний 25 мянга нь цэцэрлэгт хамрагдсан байна. Харин энэ зуны туршид зохион байгуулалт хийж ажиллан Хувийн цэцэрлэгүүдэд нэмэлт элсэлт 1709 Түрээсийн цэцэрлэгт 420 Худалдан авах цэцэрлэгт 600 Цомцог гэр төслийн хүрээнд 600 Монгол гэр цэцэрлэгт 300 Бүлэг нэмэх байдлаар 40 хүүхдийг нэмж авахаар болсон байна. Ингэснээр одоогийн байдлаар …
-
28 July
Дундговь аймагт их хэмжээний жонш олборлож, эргэлтэд оруулан мөнгө угаасан байж болзошгүй хэргийг илрүүлэн шалгаж байна
Экологийн цагдаагийн албанаас хууль бусаар ашигт малтмал олборлох гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр жонш болон түгээмэл тархацтай ашигт малтмалын үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийв. Энэ үеэр нэр бүхий аж ахуйн нэгж нь ашигт малтмалын илэрцтэй газарт түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл хууль бусаар гаргуулан, түүгээр халхавчлан ашигт малтмал олборлож их хэмжээний жонш эргэлтэд оруулж, мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн байж …
-
28 July
Өнөөдөр вируст гепатиттай тэмцэх дэлхийн өдөр тохиож байна
Дэлхий дахинд вируст гепатитын халдварын тархалт өндөр байдаг бөгөөд дэлхийн хүн амын эрүүл мэнд, эдийн засагт сөргөөр нөлөөлж, нийгмийн эрүүл мэндийн нэн тулгамдсан асуудал болсоор байна. Дэлхийн эрүүл мэндийн чуулганаар жил бүрийн 7 дугаар сарын 28-ны өдрийг “Вируст гепатиттай тэмцэх дэлхийн өдөр” болгон тэмдэглэхээр шийдвэрлэснээс хойш 22 дахь удаагаа энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэ жил “Гепатитын тусламж үйлчилгээг ойртуулья” …
-
28 July
Хан Хөхий уулын тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслол болов
Увс аймгийн Өндөрхангай, Цагаанхайрхан сумдын нутагт орших Хан Хөхий уулын тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслол 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдөр боллоо. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх уг ёслолд оролцох төрийн элч, төлөөлөгчдийн тэргүүнээр Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдоржийг томилсон юм. Төрийн тахилгын ёслолын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн илгээлтийг Төрийн элч, төлөөлөгчдийн тэргүүн, Монгол …
-
28 July
Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан
Малчид, иргэд, тээвэрчидийн анхааралд: Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул голын сав газраар үргэлжилсэн бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй үер ус, нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2022 оны 07 сарын 28-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Төв аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын …
-
27 July
Ойн хөнөөлт шавжтай тэмцэхэд шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана
Ойрын жилүүдэд манай орны ойн экосистемд мэдэгдэхүйц сөрөг нөлөө үзүүлж буй үндсэн хүчин зүйлүүдийн нэг нь хөнөөлт шавж, өвчний хөнөөл буюу утаагүй түймэр болоод байна. Улсын хэмжээнд 16 аймгийн 109 сум, Улсын тусгай хамгаалалттай газар нутгууд, нийслэлийн ногоон бүсийн ойн сангийн нийт 732.7 мянган га талбайд ойн хөнөөлт шавж хэт олширч хөнөөл учруулах болсон нь зайлшгүй арга хэмжээ авахад хүргэжээ. …
-
27 July
Сайжруулсан шахмал түлшний түүхий эдийг түр хугацаанд авто замаар татаж авна
Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах Ерөнхий сайдын албан даалгаврын дагуу сайжруулсан шахмал түлшний түүхий эд мидлингийг төмөр замаар тээвэрлэх, түр хугацаанд авто тээврээр тээвэрлэх асуудлаар Эрчим хүчний сайд Н.Тавинбэхээр ахлуулсан ЗТХЯ, орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, “УБТЗ” ХНН, “Эрдэнэс тавантолгой” ХХК, “Таван толгой түлш” ХХК-ийн холбогдох албан тушаалтнуудаас бүрдсэн ажлын хэсгийнхэн энэ сарын 22-24-ний өдрүүдэд Дундговь, Өмнөговь аймагт ажилласан байна. Энэ …
-
27 July
Газрын тосны зарим бүтээгдэхүүний гаалийн болон онцгой албан татварыг тэглэх хугацааг сунгалаа
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас шатахууны үнийн өсөлтийг сааруулах зорилгоор газрын тосны бүтээгдэхүүний гол ханган нийлүүлэгч ОХУ-ын Роснефть компанитай хэлцэл хийж 4,5,6 дугаар саруудад нийлүүлэх 120 мянган тонн Аи-92 автобензиний хил үнийг тонн тутамд 840 ам.доллараар худалдан авах тохиролцоонд хүрсэн. Улмаар энэ оны долдугаар сард тус компанитай дахин хэлцэл хийсний үр дүнд энэ оны 12 дугаар сарыг дуустал Аи-92 автобензиний …
-
27 July
Сургууль, цэцэрлэгийн дулааны алдагдлыг бууруулах төсөл дүүргүүдэд хэрэгжиж байна
Засвар хийж өнгө нэмэхийн сацуу дулааны алдагдал бууруулах төсөл хэрэгжиж буй зарим сургууль цэцэрлэгт өнөөдөр Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө очиж, засварын ажлын явцтай танилцлаа. Улаанбаатар хотын алслагдсан дүүрэг, хороодод төвлөрсөн дулааны шугам сүлжээнд холбогдох боломжгүй сургууль цэцэрлэгүүд бий. Тиймээс газрын гүний дулаанаар хэрэгцээг хангах, дулааны алдагдлыг бууруулах төслийг зарим …
-
27 July
Хан-Уул дүүргийн 5-6 байршилд цэцэрлэгийн хүртээмж муу байна
Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх ажлын хэсэг хуваарийн дагуу Хан-Уул дүүрэгт ажиллалаа. Тус дүүрэг 250 мянган хүн амтай. Цэцэрлэгийн насны 18 мянга орчим хүүхэдтэй. Энэ онд зарим хороог хувааснаар 25 хороотой болжээ. Тус дүүрэгт одоогийн байдлаар хамгийн олон буюу 23 барилгыг цэцэрлэгийн зориулалтаар түрээслэж, 2600 хүүхдийг хамруулахаар төлөвлөж байна. Тус дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 240м2 талбай бүхий түрээсийн байртай …
-
27 July
Монгол Японы эмнэлэг дэргэдээ 200 хүүхдийн цэцэрлэг байгуулна
Энэ хичээлийн жилд АШУҮИС-ийн харьяа Монгол Японы эмнэлэг дэргэдээ цэцэрлэг ажилуулахаар шийдвэрлэж бэлтгэл хангаж байна. Монгол Японы эмнэлэг нь 520 ажилтантай. Ажилтнуудын цэцэрлэгийн насны 178 хүүхэд байна. Урьдчилсан судалгаагаар тэдний 94 нь байгууллагынхаа цэцэрлэгт хамрагдах хүсэлт гаргажээ. Хүсэлтэд үндэслэн 100 хүүхдийн цэцэрлэг байгууллагынхаа дэргэд ажиллуулахаар шийдвэрлэж тохижилтын ажлыг дотуур байрныхаа нэг жигүүрт эхлүүлэх гэж байна. Харин ажлын хэсэг ажиллах үеэр …
-
27 July
Баянзүрх дүүрэгт 17 байрыг цэцэрлэгийн зориулалтаар түрээслэхээр бэлдэж байна
Хамтарсан ажлын хэсэг энэ хугацаанд цэцэрлэгийн зориулалтаар түрээслэх 92 барилгатай газар дээр нь очиж танилцан 56 байрыг стандарт шаардлага хангаж байна гэж үзэн сонгосон байна. Түрээсийн 56 байрын 17 нь Баянзүрх дүүрэгт байрлаж байна. Тус түрээсийн байруудад 1277 хүүхдийг хамруулах тооцоо судалгааг гаргажээ. Баянзүрх дүүргийн 25-р хороонд байрлах 90 болон 75 хүүхдийг хамруулах хүчин чадалтай хоёр түрээсийн байртай танилцлаа. Тус …
-
27 July
“Нутгийн буян” ХХК орон сууцны хорооллын нэгдүгээр давхарт жишиг цэцэрлэг ашиглалтад оруулжээ
Хан-Уул дүүрэгт цэцэрлэгийн зориулалттай байрыг улсад худалдах сонирхолтой 2 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаатай танилцлаа. Эхний барилга нь тус дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлаж байгаа Хилл Форд компанийн 3 давхар барилга. Тус барилгын нэгдүгээр давхарт үйлчилгээ, хоёрдугаар давхарт цэцэрлэг, гуравдугаар давхарт сургалтын төв байгуулах зориулалтаар барьжээ. Мэргэжлийн хяналт, онцгой байдлын газрын төлөөлөл бүхий ажлын хэсэг барилгатай танилцаад бүхлээр …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл