Хамтарсан ажлын хэсэг энэ хугацаанд цэцэрлэгийн зориулалтаар түрээслэх 92 барилгатай газар дээр нь очиж танилцан 56 байрыг стандарт шаардлага хангаж байна гэж үзэн сонгосон байна. Түрээсийн 56 байрын 17 нь Баянзүрх дүүрэгт байрлаж байна. Тус түрээсийн байруудад 1277 хүүхдийг хамруулах тооцоо судалгааг гаргажээ. Баянзүрх дүүргийн 25-р хороонд байрлах 90 болон 75 хүүхдийг хамруулах хүчин чадалтай хоёр түрээсийн байртай танилцлаа. Тус …
Tag Archives: нийгэм
July, 2022
-
27 July
“Нутгийн буян” ХХК орон сууцны хорооллын нэгдүгээр давхарт жишиг цэцэрлэг ашиглалтад оруулжээ
Хан-Уул дүүрэгт цэцэрлэгийн зориулалттай байрыг улсад худалдах сонирхолтой 2 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаатай танилцлаа. Эхний барилга нь тус дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлаж байгаа Хилл Форд компанийн 3 давхар барилга. Тус барилгын нэгдүгээр давхарт үйлчилгээ, хоёрдугаар давхарт цэцэрлэг, гуравдугаар давхарт сургалтын төв байгуулах зориулалтаар барьжээ. Мэргэжлийн хяналт, онцгой байдлын газрын төлөөлөл бүхий ажлын хэсэг барилгатай танилцаад бүхлээр …
-
27 July
Олон нийтийн цагдаагаар ажиллах хүсэлтэй иргэдийг бүртгэж байна
Олон нийтийн цагдаагийн сул орон тоог нөхөн хангах чиглэлээр Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Хүний нөөц, сургалтын хэлтсээс Нийслэл хотод ажиллуулах олон нийтийн цагдаагийн сонгон шалгаруулалтыг 2022 оны 08 дугаар сарын 01-нээс 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл бүртгэж, сургалтыг зохион байгуулахаар төлөвлөсөн тул болзол шалгуурыг хангасан иргэд өөрийн харьяа оршин суугаа газрын цагдаагийн газар, хэлтэст холбогдох материалыг бүрдүүлж өгнө үү. …
-
27 July
Усанд сайн сэлж чадахгүй ч хүний амь аврах нь чухал байсан тул эргэлзэлгүйгээр шууд гол руу орсон
Хэнтий аймаг дахь цагдаагийн газрын Бор-Өндөр сум дахь Сум дундын цагдаагийн хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах хэсгийн хамгаалалтын цагдаа, цагдаагийн дэд ахлагч Н.Анхбаяр, жижүүрийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Д.Энхбат нар “Хэрлэн” голд хөл алдан живж байсан иргэнийг харж шуурхай ажиллан уснаас гаргаж анхны тусламж үзүүлж хүний амь нас аварсан талаар алба хаагчидтай цөөн хором ярилцлаа. Та хоёр өөрсдийгөө танилцуулахгүй юу? Цагдаагийн байгууллагад …
-
27 July
Үерийн дараах хор уршгийг арилгах ажил үргэлжилж байна
Өчигдөр буюу долоодугаар сарын 26-ны өдрийн 14:00-15:00 цагийн хооронд Улаанбаатар хотод хүчтэй аадар бороо орсон. Үүний улмаас хэд хэдэн газарт үер буун, Нийслэлийн Онцгой байдлын газарт 14 дуудлага ирсэн байна. Тодруулбал, Баянзүрх дүүрэгт 12, Сонгинохайрхан дүүрэгт нэг, Чингэлтэй дүүрэгт нэг дуудлага иржээ. Энэ дагуу Нийслэлийн Аврах анги болон дүүрэг тус бүрийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид газар дээр нь шуурхай …
-
27 July
Люксембургийн Их Гүнт Улсын Засгийн Газрын буцалтгүй тусламжаар эрүүл мэндийн салбарт хэрэгжиж буй төслийг 2027 он хүртэл үргэлжлүүлнэ
Люксембургийн Их Гүнт Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжиж буй Зүрх судасны үндэсний төвийн хүчин чадлыг сайжруулах, эмч, мэргэжилтнүүдийн ур чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн “Зүрх судасны үндэсний төв ба тусламж үйлчилгээг сайжруулах тусламжийн төсөл”-ийг ирэх 2027 он хүртэл үргэлжлүүлэхээр боллоо. Төслийг үргэлжлүүлэх санамж бичигт Сангийн сайд бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайдын үүрэг хариуцагч Б.Жавхлан, Люксембургийн Их Гүнт улсын Хөгжлийн Хамтын Ажиллагаа, …
-
27 July
Ургац хураалтад зориулж шатахууны үнэд хөнгөлөлт үзүүлнэ
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар ургац хураалтын бэлтгэлийг эртнээс хангах, ургац хураалтын ажлыг технологийн хугацаанд үр дүнтэй зохион байгуулах, шатахууны хангамжийг тогтвортой байлгах, үнийн өсөлтийг бууруулж, тариалангийн тогтвортой үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор “Ургац хураалтын ажилд шаардлагатай шатахууны үнийг хөнгөлөх тухай” Засгийн газрын тогтоолын төслийг танилцууллаа. Энэ онд улсын хэмжээнд 368.4 мянган га-д үр тариа, 19.7 мянган га-д төмс, 10.9 мянган га-д хүнсний …
-
27 July
С.Даваасүрэн:Налайх дүүргийн айл өрхүүд түүхий нүүрс түлэхгүй байх гэж итгэж байна
Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хурал боллоо. Зөвлөлийн хурлаар хэлэлцсэн асуудал нь Агаарын чанарыг сайжруулах бүс, тухайн бүсэд мөрдөх журмыг шинэчлэн батлах тухай байв. 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл хангах зорилгоор галлагааны улирал эхлэхээс өмнө 200 мянган тонн сайжруулсан шахмал түлш нөөцлөх үүргийг Засгийн газраас үүрэг болгосны дээр нийслэлийн Налайх дүүргийн найман хорооны 7691 өрх айлыг сайжруулсан түлшээр хангаж, түүхий нүүрс хэрэглэхийг …
-
27 July
Үер буух эрсдэлтэй байршил, үерийн далан, сувгийн хамгаалалтын зурваст буухгүй байхыг анхаарууллаа
Өчигдөр хүчтэй бороо орсны улмаас Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, 61-ийн гарам орчимд буусан үерийн улмаас 20 гаруй айлын хашаанд ус түрэн орж, гурван айлын гэр урсан, нэг саравч, 10 хашаа, явган хүний гүүр нурсан байна. Тиймээс Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн аврах ангийн албан хаагчид, автомашин болон завьтайгаар ажиллаж, усанд боогдсон долоон /4 том хүн, 3 хүүхэд/ иргэнийг авран, …
-
27 July
Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан
Малчид, иргэд, тээвэрчидийн анхааралд: Өнөөдөр Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй үер ус, нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2022 оны 07 сарын 27-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. …
-
26 July
АТГ:Гэмт хэргийн шинжтэй 22 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээв
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2022 оны 7 дугаар сарын 18-22-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 29 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 98 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 22 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 13 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 62 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна. Түүнчлэн …
-
26 July
Прокурорын байгууллага авлигын 10 хэргийг шүүхэд шилжүүллээ
Прокурорын байгууллага 7 дугаар сарын 18-наас 7 дугаар сарын 22-ны өдрүүдэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдоос гаргасан 44 гомдол, хүсэлтийг шийдвэрлэж, мөрдөгч болон зөрчлийн хэрэг бүртгэх эрх бүхий албан тушаалтанд тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр 273 даалгавар бичгээр өгчээ. Мөн мөрдөн байцаалтын 1838 хэрэгт хяналт тавьж, 183 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэв. Тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 85, Өмчлөх …
-
26 July
СХД-т гарааш буулгасан талбайн цэвэрлэгээг ирэх даваа гарагт бүрэн дуусгах үүрэг өгөв
Сонгинохайрхан дүүргийн удирдлагууд улс, нийслэл, орон нутгийн хөрөнгө оруулалт бүхий бүтээн байгуулалтуудын гүйцэтгэл, төлөвлөгөө, дэд бүтцийн тулгамдсан асуудлууд, хороодын нутаг дэвсгэр дээрх худалдаа үйлчилгээ, төрийн үйлчилгээний хэрэгжилтийн талаарх асуудлуудтай танилцлаа. Тодруулбал, 5 дугаар хороо ханын материалд нийтийн бие засах газар ашиглалтад оруулж өгөх,6 дугаар хороо Нийслэлийн Авто замын газраас хийгдэж байгаа авто замууд газар чөлөөлөлтөөс болоод ажил гацсан,23, 27 дугаар …
-
26 July
Цагдаагийн алба хаагчид усанд осолдож байсан иргэний амийг аварчээ
Ажил үүргээ гүйцэтгэж явсан цагдаагийн хоёр алба хаагч Хэрлэн голд живж байсан иргэний амь насыг аварчээ. Тодруулбал, энэ оны 07-р сарын 25-ны өдрийн 12 цагийн орчимд Хэнтий аймаг дахь цагдаагийн газрын Бор-Өндөр сумын сум дундын цагдаагийн хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах хэсгийн хамгаалалтын цагдаа, цагдаагийн дэд ахлагч Н.Анхбаяр, жижүүрийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Д.Энхбат нар “Их хурд-9” наадмын хамгаалалтад үүрэг гүйцэтгэн …
-
26 July
Сонгинохайрхан дүүргийн 21, 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт гудамж, зам талбай, гэр, байшин усанд автсан байна
Сонгинохайрхан дүүргийн 21, 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт өнөөдөр 15:00 цагийн орчимд түр зуурын хүчтэй аадар бороо орсны улмаас гудамж, зам талбай, гэр, байшин усанд автлаа. Нийслэлийн Онцгой байдлын газарт ирүүлсэн үер, усны дуудлага мэдээллийн дагуу Аврах анги, Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна. Өнөө шөнө Хэнтийн зүүн хэсэг, Дорнодын нутгаар үргэлжилсэн бороо, …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл