Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.“Чингис хаан” олон улсын нисэн буудлыг түшиглэн эдийн засгийн чөлөөт бүс байгуулах нь газар зүйн байрлал, нутаг дэвсгэрийн сонголтын хувьд Чөлөөт бүсийн тухай хууль болон үзэл баримтлалд нийцэж байгаа бөгөөд Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын эдийн засаг, нийгмийн хөгжлийн асуудлыг шийдвэрлэх суурь болох юм.Хөшигийн хөндийн эдийн …
Tag Archives: нийгэм
January, 2022
-
6 January
Казахстанд байгаа монгол иргэдэд жагсаал цуглаанд оролцохгүй, олон нийтийн газраар болгоомжтой зорчихыг зөвлөлөө
Казахстан улсын газрын тос олборлолтын гол бүс нутаг болох Жанаозен хотод өнгөрсөн амралтын өдрүүдэд шатахууны үнийн өсөлтийг эсэргүүцсэн иргэдийн эсэргүүцлийн жагсаал эхэлсэн. Улмаар тус улсын хэд хэдэн хотод энэ долоо хоногийн турш олон мянган хүнийг хамарсан эсэргүүцлийн жагсаал өрнөсөн юм. Үүнтэй холбоотойгоор Монгол Улсаас Бүгд найрамдах Казахстан улсад суугаа Элчин сайдын яамнаас Казахстанд байгаа монгол иргэдэд хандан зөвлөмж гаргасан байна. Зөвлөмж:Казахстан Улсын зарим хотуудад …
-
6 January
ХХЗХ, ЦЕГ хамтран “Цахим соёл” аяныг эхлүүлээ
Харилцаа холбооны зохицуулах хороо, Цагдаагийн ерөнхий газар хамтран цахим орчны зүй зохистой хэрэглээг төлөвшүүлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, цахим орчинд үйлдэгдэж болзошгүй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, олон нийтэд эерэг мэдээ, мэдээллийг түгээх зорилгоор 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс Цахим соёл” аяныг эхлүүлээд байна Аяны хүрээнд төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран олон талын ажлыг зохион байгуулахаас гадна цахим …
-
6 January
НОБГ:“Таван толгой түлш” ХХК-ийн шахмал түлшний үйлдвэрт гарсан галыг унтраахаар ажиллаж байна
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо “Таван толгой түлш” ХХК-ийн хашаанд сайжруулсан шахмал түлшний үйлдвэр 100х50 метр, 60х30 метр, 60х30 метр нийт 3 ширхэг барилга шатаж байна гэсэн дуудлага 01.06-ны өдрийн 05:06 цагт НОБГ-т ирсэн. Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 18, 26, 30, 14, 29 дүгээр ангийн алба хаагчид ажиллаж, тархалтыг зогсоон бүрэн унтраахаар ажиллаж байна гэж нийслэлийн Онцгой байдлын …
-
5 January
Иргэд, олон нийттэй харилцах “11 11” төвийг Ерөнхий сайдын ажлын алба руу шилжүүллээ
“И-Монголиа академи” улсын төсөвт үйлдвэрийн газрын иргэд, олон нийттэй харилцах “11 11” төвийг Ерөнхий сайдын Ажлын албаны бүтцийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газарт шилжүүллээ.Иргэд, байгууллагаас Засгийн газар, Ерөнхий сайд, Шадар сайдад хандан ирүүлж байгаа өргөдөл, гомдол, саналыг шуурхай шийдвэрлэхэд онцгой ач холбогдол өгч энэ ажлыг хариуцсан нэгжийг Ерөнхий сайдын Ажлын албаны бүтцэд шилжүүлсэн байна.
-
5 January
Дарханы замын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх Ажлын хэсэг байгуулав
Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг дөрвөн эгнээ болгон өргөтгөх бүтээн байгуулалтыг Азийн хөгжлийн банкны Бүс нутгийн авто зам хөгжүүлэх, засвар арчлалтын төслөөр мөн Европын сэргээн босголт, хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж байна. Бүтээн байгуулалтын ажлын талаар Зам, тээвэр хөгжлийн сайд Л.Халтар Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Үүнтэй холбогдуулан Дарханы замын бүтээн байгуулалтын ажилд онцгой анхаарал тавьж, ажлыг эрчимжүүлэх Ажлын хэсэг байгуулахаар шийдвэрлэлээ. …
-
5 January
Г.Ёндон: Хайгуул, олборлолт, боловсруулалт, борлуулалт, хуваарилалт гэсэн цогц бодлого хэрэгжүүлнэ
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндонтой салбарын бодлого, эрх зүйн орчны өөрчлөлт, шинэчлэлт, дэд бүтцийн бүтээн байгуулалт, зах зээлийн чиг хандлага, боловсруулах үйлдвэрлэлийн талаар ярилцлаа. –Олон жил яригдсан Эрдэс баялгийн бирж байгуулах ажлыг УУХҮЯ урагшлуулж эхэллээ. Дахин саатах эрсдэл байгаа юу, жишээ нь түүхий эдийн дундын зуучлагчдын зүгээс эсэргүүцэлтэй тулгарч байгаа байх. Үүнээс ярилцлагаа эхэлье? -Эрдэс баялгийн биржийн эрх зүйн …
-
5 January
С.Энхболд: Гуравдугаар тун хийлгээд гурван сар болсон бол дөрөвдүгээр тунд хамрагдаж болно
Коронавируст халдварын Омикрон хувилбар дэлхий дахинд хурдацтай тархаж байгаатай холбогдуулан иргэдийг коронавируст халдварын эсрэг IV тунд хамруулах, нэмэлт тунд хэрхэн хамрагдах талаар заавар, мэдээ, мэдээллийг бэлтгэн олон нийтэд хүргэх арга хэмжээ авч ажиллахыг Засгийн газрын хуралдаанаас Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нарт үүрэг болголоо. Манай улсад коронавирусын халдварын тохиолдол өдөрт 200-250 бүртгэгдэж байсан бол сүүлийн өдрүүдэд …
-
5 January
3794 иргэн “e-Mongolia” системээр цэргийн бүртгэлээ хийлгээд байна
Улс орон даяар цэргийн бүртгэл өнөөдрөөс эхэлж байна. Энэ жилийн цэргийн бүртгэлийг биечлэн болон цахимаар зохион байгуулж байна. Өөрөөр хэлбэл, 18-55 насны иргэд “e-Mongolia” системийг ашиглан гар утас болон суурин компьютероосоо цэргийн бүртгэлээ хийлгэх боломжтой юм. Харин интернэтийн хүртээмжгүй орчинд амьдарч буй эсвэл цахимаар тус үйлчилгээг авах боломжгүй иргэд нийслэлийн үйлчилгээний зургаан төвд биечлэн очиж, бүртгүүлэх боломжтой. Мөн 18 нас …
-
5 January
Хүн амины ноцтой гэмт хэрэг үйлдсэн этгээдийг илрүүлэн дайчлан баривчиллаа
Төв аймгийн Аргалант суманд гарсан хүн амины онц ноцтой хэргийг Эрүүгийн цагдаагийн албаны Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Төв аймгийн цагдаагийн газартай хамтран илрүүллээ. Энэ талаар ЭЦА-ны Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Б.Нямбадралаас тодрууллаа. Тэрбээр “Энэ оны нэгдүгээр сарын 04-ний өдөр Төв аймгийн Аргалант сумын хэсгийн төлөөлөгчийн утсанд иргэн А-аас “Манай нөхөр гэртээ ирэхгүй сураггүй …
-
5 January
Мөс цөмөрч болзошгүй газруудад хориглох тэмдэг байршууллаа
Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Хатгал тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр ангийн алба хаагчид Хөвсгөл нуурт хэмжилт хийж, мөс цөмөрч болзошгүй газруудад хориглох тэмдэг байршууллаа. Хэмжилтээр Мэргэний үзүүрийн мөсний зузаан 15 см, Нефть баазын эрэг хэсгээр 59 см, Хар толгойн эрэг хэсгээр 55 см хөлдөж өмнөх жилүүдээс нимгэн байгааг тогтоосон байна. Мөн Хөвсгөл нуур битүү мөсөн бүрхүүл тогтсон боловч мөсний даац хүн, мал, машин техник явахад хангалттай …
-
5 January
Улаагчны хар нуураас хууль бусаар их хэмжээний загас агнасан хэргийг илрүүлжээ
Завхан аймгийн цагдаагийн газраас Эрдэнэхайрхан сумын Улаагчны хар нуураас хууль бусаар их хэмжээний зарам /пелядь/ загас барьсан бүлэг этгээдүүдийг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Тус аймгийн Эрдэнхайрхан сумын Улаагчны хар нуур ньУлсын тусгай хамгааллттай газар нутагт хамаардаг тул тус нуураас загас барихгүй байхыг анхаарууллаа.
-
5 January
Улаанбаатарт өдөртөө 10 хэм хүйтэн
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна. 2022 оны 01 сарын 05-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 23-28 хэм, …
-
4 January
Кёкүшюзан Д.Батбаяр нарт холбогдох шүүх хурал хойшлогдлоо
Кёкүшюзан Д.Батбаяр нарт холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг өнөөдөр буюу 2022 оны нэгдүгээр сарын 4-нд 10:00 цагт товлосон. Гэвч Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор П.Ганбулган нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүх хуралдаанд оролцож байгаа бөгөөд тус хуралдаан дуусаагүй үргэлжилж байгаа тул хойшлуулж өгнө үү гэх албан тоотыг шүүхэд ирүүлжээ. Түүнчлэн шүүгдэгч Б.Цэрэндорж нэмж өмгөөлөгч авсан бөгөөд …
-
4 January
НӨАТ-ын IV улирлын баримтаа нэгдүгээр сарын 8-ны 23:59:59 цагаас өмнө бүртгүүлж, буцаан олголтоо авна уу
2021 оны дөрөвдүгээр улирлын төлбөрийн баримтаа 2022 оны нэгдүгээр сарын 8-ны 23:59:59 цагаас өмнө системд бүртгүүлэн НӨАТ-ын буцаан олголтын урамшууллаа авахыг Татварын ерөнхий газраас мэдээллээ. НӨАТ-ын буцаан олголтыг улиралд тутамд иргэдийн дансанд шилжүүлдэг билээ. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15.2.1 энэ хуулийн 15.3-т заасан нөхцөл шаардлага хангасан татвар төлөгчийн тухайн улиралд татвар суутган төлөгчтэй хийсэн худалдан авалтад төлсөн албан …