Tag Archives: нийгэм

November, 2021

  • 3 November

    Эрчим хүчний үнийг 2022 оны зургаадугаар сарын 1-н хүртэл нэмэгдүүлэхгүй байхыг даалгав

    Бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, инфляцид үзүүлэх нөлөөллийн талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан Засгийн газрын  хуралдаанд мэдээлэл хийсэн байна. Үүнтэй холбогдуулан дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр болов.-Төмс, хүнсний ногооны дотоодын хэрэгцээг хангах зорилгоор механикжсан агуулахыг нийслэлийн өмчид шилжүүлэн авч, удирдлага, менежментийг хариуцан ажиллах-Нийслэлийн хүн амын хүнсний хэрэгцээг хангах зорилгоор 11,12 дугаар сард махны өргөтгөсөн худалдааг хүртээмжтэйгээр 30-аас …

  • 3 November

    “Сүхбаатар” хөлөг онгоцыг музей болгож, татан гаргахад оролцсон алба хаагчдыг урамшуулна

    Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар Хөвсгөл нуураас татан гаргасан “Сүхбаатар” хөлөг онгоцны хадгалалт, хамгаалалт, аюулгүй байдлыг хангуулах, цаашид аялал жуулчлал, музей болгож ашиглах талаар саналаа танилцуулахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд болон Хөвсгөл аймгийн Засаг даргад, тус хөлөг онгоцыг татан гаргахад оролцсон алба хаагчдыг урамшуулах асуудлыг шийдвэрлэхийг Батлан хамгаалахын сайдад даалгав. Хөвсгөл нуурын эко системийг хамгаалах, нуурын ёроолын …

  • 3 November

    Эм, эмнэлгийн хэрэгслийг улсын хилээр нэвтрүүлэх хилийн боомтын тоог нэмэгдүүллээ

    Засгийн газрын ээлжит хуралдаан  өнөөдөр боллоо. Хуралдаанаар Эм, эмнэлгийн хэрэгслийг улсын хилээр нэвтрүүлэх хилийн боомтыг тогтоох тухай” Засгийн газрын тогтоолд нэмэлт орууллаа. Ингэснээр Алтанбулаг, Замын-Үүдээс гадна Гашуунсухайт, Ханги боомтоор эм, эмнэлгийн хэрэгсэл, тэдгээрийн түүхий эдийг татан авах боломжийг нэмэгдүүллээ.Манай улс эм, эмнэлгийн хэрэгсэл, дотоодын үйлдвэрлэлийн түүхий эд, туслах материалыг БНХАУ, ОХУ, БНСУ, БНЭУ-аас импортолдог.  БНХАУ-ын Эрээн боомт түр хугацаагаар хаагдсантай …

  • 3 November

    ХУД-ийн “Эрүүл мэндийг дэмжих төв”-д 350 сая төгрөгийн өртөг бүхий тоног төхөөрөмж хүлээлгэн өглөө

    УИХ-ын гишүүн Г.Амартүвшин Хан-Уул дүүргийн “Эрүүл мэндийн төв”-ийн тусламж үйлчилгээнд нэн шаардлагатай  “Биохимийн бүрэн автомат анализатор”,  “Цусны хийн анализатор”, 4D ЭХО аппарат, Компьютер /иж бүрдэл/, эмч, сувилагчийн ширээ, сандал, ном, хувцасны  шүүгээ, үзлэгийн ор гэх мэт 350 сая төгрөгийн өртөг бүхий тоног төхөөрөмжийг “Эрүүл мэндийг дэмжих төвд” хүлээлгэн өглөө. Эрүүл мэндийн төвд их засвар хийх асуудлыг яаралтай шийдэх хэрэгтэй УИХ-ын гишүүн Г.Амартүвшин:  2021 оны Улсын төсөвт ЭМЯ-ны багцад …

  • 3 November

    Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Суурин төлөөлөгч Др. Сергей Диордицад баяр хүргэв

    Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Др. Сергей Диордица “Алтан гадас” одонгоор шагнуулсан явдалд Эрүүл мэндийн яамны удирдлагын зүгээс баяр хүргэж, түүнийг өчигдөр хүлээн авч уулзлаа. Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг Монгол Улсын төрийн одонгоор шагнуулсан явдалд Др. Сергей Диордицад баяр хүргэж, түүний манай улсын эрүүл мэндийн салбарын хөгжилд оруулсан хувь нэмэр, ялангуяа монгол …

  • 3 November

    “COVID-19 ERSDEL” системийг 631,444 хүн ашиглаж, өөрийгөө болон бусдыг цар тахлаас хамгаалж байна

    Монгол Улсын онцгой комисс Apple болон Google компанитай хамтран дэлхийн 60 гаруй улс орны 130 сая гаруй хүн ашиглаж буй коронавируст халдварын өртөлтийн эрсдэлийг эрт мэдээлэх “COVID-19 ERSDEL” системийг 2021 оны дөрөвдүгээр сарын 19-нд монголчуудын хэрэглээнд нэвтрүүлсэн. Энэ хугацаанд тус системийг 631,444 хүн ашиглаж, өөрийгөө болон бусдыг цар тахлаас хамгаалж байна. COVID-19 ERSDEL систем нь иргэдэд коронавируст халдварт өртсөн байж …

  • 3 November

    ДЭМБ-ын Суурин төлөөлөгч Сергей Диордица “Алтан гадас” одонгоор шагнууллаа

    ДЭМБ-ын Суурин төлөөлөгч Сергей Диордица төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор шагнууллаа. Тэрбээр надад олгож буй энэхүү шагнал нь ДЭМБ-ын сүүлийн 50 гаруй жилийн хугацаанд Монголын ард түмний эрүүл мэнд, сайн сайхан байдлын төлөө оруулсан хувь нэмрийг Монгол Улсын засгийн газар үнэлж байгаагийн тод илрэл гэдгийг онцоллоо. Ковид-19 цар тахлын эсрэг хамтран зүтгэж буй хамт олон, ДЭМБ-ын НДББ, НҮБ-ын Монгол …

  • 3 November

    Улаанбаатарт 6-8 хэм дулаан байна

    Нийслэлд өнөөдөр үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгино орчмоор 11-13 градус, бусад хэсгээр 6-8 градус хүйтэн, өдөртөө 6-8 градус дулаан байна. БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 11-13 градус хүйтэн, өдөртөө 4-6 градус дулаан байна. ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 12-14 градус хүйтэн, өдөртөө …

  • 2 November

    Цасан шуурга шуурч, эрс хүйтэрнэ

    Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр 11 дүгээр сарын 3-ны өдөр баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 4-ний өдөр баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, 5-ны өдөр баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, говь болон төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 6-ны өдөр төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар цас …

  • 2 November

    Халдвар аваад эдгэрсэн иргэд 21 хоногийн дараа вакцинд хамрагдана

    Эрүүл мэндийн сайдын аравдугаар сарын 26-ны А/642 дугаар тушаалын дагуу дархлаажуулалтын бүрэн тун болон нэгдүгээр тунд хамрагдаад халдвар авч эдгэрсэн 18-аас дээш насны иргэд 21 хоногийн дараа III тунд хамрагдах боломжтой болсон. Уг тушаал гарсныг иргэд, олон нийт төдийлөн мэдээгүй, сайн ойлгоогүй байгааг вакцинжуулалтад ажиллаж буй эмч, сувилагч нар хэлж байлаа. Чингэлтэй дүүрэг дэх дархлаажуулалтын цэгт өнөөдөр 12:00 цагийн байдлаар 47 иргэн …

  • 2 November

    Агаараас эрэн хайх, аврах ажиллагааны нисдэг тэрэгнүүд техник туршилтын нислэгээ үйлдлээ

    Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газрын Санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд Онцгой байдлын ерөнхий газар, БНФУ-ын Иргэний аюулгүй байдал, гамшгийн удирдлагын газартай хамтран Агаараас эрэн хайх, аврах ажиллагааны анги нэгж шинээр байгуулах төсөл амжилттай хэрэгжиж буй. Францын “Хэли-Юнион” компаниас нийлүүлж буй эхний ээлжийн “Airbus ЕС-145” загварын агаараас эрэн хайх, аврах ажиллагааны хэрэгслээр тоноглогдсон хоёр нисдэг тэргийг инженер техникийн …

  • 2 November

    Т.Золжаргал: Хориглосон үйл ажиллагаа явуулж, цаг хэтрүүлсэн 45 аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцалсан

    Цар тахлын үед аж ахуйн нэгжүүдийг дэмжин, тэдний үйл ажиллагаа явуулах боломжийг бүрдүүлэх, төр, иргэн, аж ахуйн нэгжийн хариуцлагыг нэмэгдүүлэх зорилгоор “Хариуцлагын гэрээ”-г байгуулж буй.  “Хариуцлагын гэрээ”-ний биелэлт, хэрэгжилтэд хяналт тавих, халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдүүлэхээр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын албан хаагчид шалгалтын ажлыг тогтмол хийж байна. Хяналт, шалгалтын ажлын талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс үйлдвэрлэл, худалдаа …

  • 2 November

    Улаанбаатарт өдөртөө 5 хэм дулаан

    Малч­ид, иргэд, тариаланчдын анхааралд: 3-нд баруун аймгуудын нутгаар, 4-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, 5-нд төв, говь болон зүүн аймгуудын ихэнх нутгаар хүчтэй цасан шуурга шуурч, 4-нөөс ихэнх нутгаар хүйтний эрч чангарахыг онцгойлон анхааруулж байна. 2021 оны 11 сарын 02-ны 08 цагаас 20 цаг  хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зарим газраар цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи зүүн …

  • 1 November

    Вакцины нэмэлт тунгийн хамрагдалт 50 хувьд хүрвэл улбар шар түвшнийг шар түвшинд шилжүүлнэ

    Засгийн газар, Улсын онцгой комиссоос цар тахлын нөхцөл байдал болон халдварыг бууруулах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, цаашид баримтлах бодлогоо танилцуулж, мэдээлэл хийлээ.  Хэвлэлийн хурлын үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ“Өнгөрсөн нэг жилийн хугацаанд Монгол Улс зургаан удаагийн  хатуу хөл хорио тогтоосон. Үүнээс болоод улсын маань эдийн засаг тодорхой хэмжээгээр агшсан. Энэ бол манай улсын түүхэнд хоёр дахь удаагаа тохиож байгаа үзэгдэл. Зах …

  • 1 November

    Урлаг, соёл, спорт, үйлдвэр үйлчилгээний салбаруудаар дамжуулан Бүүстер тунг идэвхжүүлнэ

    Урлаг, соёл, спортын болон үйлдвэр үйлчилгээний салбарын үйл ажиллагааг өнөөдрөөс танхимын 50 хувийн дүүргэлттэйгээр эхлүүлж байгаатай холбогдуулан Ерөнхий сайд, Шадар сайд тэргүүтэй Засгийн газрын гишүүд, нийслэл хотын удирдлагууд өнөөдөр тухайн салбарын төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа. Цар тахлын нөхцөл байдал багадаа 5 жил үргэлжлэх учраас дэлхий нийтээрээ эрүүл мэнд, нийгэм, эдийн засгаа хамтад нь авч явах бодлого баримталж буй. Ковидын үеийн …