УИХ-ын даргын 2022 оны нэгдүгээр сарын 19-ний өдрийн 08 тоот захирамжаар Эрүүл мэндийн салбарын эрх зүйн шинэчлэлийн хүрээнд холбогдох хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан. Уг ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн ахалж, бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, Ц.Туваан, Н.Учрал, Б.Энхбаяр нар ажиллаж байна. УИХ-ын дарга Г.Занданшатар болон ажлын хэсгийн гишүүд өнөөдөр /2022.03.23/ дэлхийн эмч нарын өдрийг угтан эмч нарын төлөөллийг хүлээн авч уулзан, …
Tag Archives: нийгэм
March, 2022
-
23 March
О.Баярсайхан: Э.Бат-Үүлийн хэвлэн нийтлэх, захидал харилцааны эрхийг хаасан гэдэг нь огт үндэслэлгүй мэдээлэл
Хотын дарга асан Э.Бат-Үүлийн өмгөөлөгч А.Пүрэвдулам, хүү Б.Чулуудай нар өнөөдөр /2022.03.23/ хэвлэлийн бага хурал хийж, түүний хэвлэн нийтлэх эрх чөлөөг прокурор хааж байгаа учраас өлсгөлөн зарлаж байна гэж мэдээлсэн. Энэхүү мэдээлэлтэй холбоотойгоор Нийслэлийн прокурорын газрын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор О.Баярсайхан хэвлэлийн бага хурлын үеэр яригдсан асуудлуудын талаар дараах тодруулгыг өглөө. -Хотын дарга асан Э.Бат-Үүлийн хэвлэн нийтлэх эрхийг …
-
23 March
Хөтөлийн “Цемент шохой” ХК-ийн хувьчлалыг хүчингүй болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2022.03.23 / боллоо. Хуралдаанаар 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн жагсаалт батлах тухай Засгийн газрын 2015 оны наймдугаар сарын 17-ны өдрийн 330 дугаар тогтоолын хавсралтаар баталсан 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах төрийн өмчит хуулийн этгээдийн жагсаалтын 15 дугаар хэсэгт дурдсан “Хөтөлийн цемент шохой” ТӨХК-тай холбогдолтой заалтыг бүхэлд нь …
-
23 March
Тээврийн салбарын хүлэмжийн хийн ялгарлыг 35 хувь бууруулна
Зам, тээврийн хөгжлийн яам, Нийслэлийн Засаг Даргын Тамгын газар, Олон улсын тээврийн форум хамтран “Улаанбаатар хотын зорчигч тээврийн хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах арга замыг тодорхойлох нь” сэдэвт семинарыг өнөөдөр зохион байгуулж байна. Үйл ажиллагааг нээж Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Илейн Конкиевич, Олон улсын тээврийн форумын нарийн бичгийн даргын ажлын албаны …
-
23 March
“Зөвийг зөвлөе” арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулж байна
Улсын хэмжээнд 2022 оны эхний хоёр сард цагдаагийн байгууллагад нийт 7866 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 3868 нэгжээр буюу 96.7 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Нийт бүртгэгдсэн хэргээс 1049 гэмт хэрэг согтуугаар үйлдэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 431 нэгжээр буюу 69.7 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа юм. Цагдаагийн байгууллагаас архины зохисгүй хэрэглээг багасгах, иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх, …
-
23 March
Польшийн бизнес эрхлэгчид Улаанбаатар хотод айлчилна
Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, төр, хувийн хэвшлийн түншлэлийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн Бүгд Найрамдах Польш улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кшиштоф Бойког хүлээн авч уулзлаа. Европын бизнес клубийн гишүүд буюу Польшийн бизнес эрхлэгчид Улаанбаатар хотод дөрөвдүгээр сарын 5-10-ны өдрүүдэд айлчлахтай холбогдуулан бэлтгэл ажлын талаар санал солилцсон юм. Айлчлалын бүрэлдэхүүнд барилга, барилгын зураг …
-
23 March
Т.Дүүрэн: Бизнес эрхлэгчид төрийн үйлчилгээ авахдаа дунджаар 6 бичиг баримт бүрдүүлж, 3 төрийн албан хаагчтай харьцаж, 13 хоног зарцуулж байна
Монголын эдийн засгийн чуулганы “Төрийн бүтээмжийн сэргэлт” урьдчилсан хэлэлцүүлгийн хоёр дахь сэдэв “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл ба хөрөнгө оруулалтын эрх зүйн орчны шинэтгэл” байсан бөгөөд МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэн панелистаар оролцож, байр сууриа илэрхийллээ. Тэрээр МҮХАҮТ 2004 оноос хойш 2 жил тутамд Хүнд суртлын индексийн судалгааг явуулж, төрийн байгууллагуудын хүнд суртлыг тэдгээрээс үйлчилгээ авдаг бизнес эрхлэгчдээр үнэлүүлж, гарсан үр …
-
23 March
Дөрөвдүгээр сарын 1-нээс эхэлж Гашуунсухайт боомтоор өдөрт 300 тээврийн хэрэгсэл нэвтэрнэ
Коронавируст халдварт цар тахлын үед хилийн боомтын хэвийн үйл ажиллагааг хангах, экспорт, импортыг нэмэгдүүлэх Ажлын хэсгийн ахлагч, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Боомтын зөвлөлийн төлөөлөлтэй уулзаж, Гашуунсухайт зэрэг хилийн боомтын тээвэрлэлтийн нөхцөл байдлыг шалгалаа.Халдварын нөхцөл байдлаас шалтгаалж Гашуунсухайт хилийн боомтоор БНХАУ руу чингэлэг тээврийн терминалиар нүүрс тээвэрлэх үйл явц өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 16-наас зогсоод байсан. Харин Шадар сайд, Сангийн …
-
23 March
Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэхэд Азийн хөгжлийн банк хамтарч ажиллах санал тавилаа
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Павит Рамачандран, Хот хөгжүүлэлтийн ахлах мэргэжилтэн Арнолд Хекман, Гэр хорооллыг хөгжүүлэх төслийн зохицуулагч Д.Авирмэд нарыг хүлээн авч уулзлаа.Өнгөрсөн 28 жилийн хугацаанд Азийн хөгжлийн банк Монгол Улсад нийт 3.9 тэрбум ам.долларын санхүүжилт хийсэн байна. Тухайлбал, боловсрол, эрүүл мэнд, нийгэм, эдийн засаг, дэд бүтэц, хот төлөвлөлт, ногоон хөгжил болон …
-
23 March
О.Амартүвшин: Дотоодын аж ахуйн нэгжүүддээ итгэж, дэмжихгүй бол гаднын хөрөнгө оруулагчид яаж итгэж манай улсад хөрөнгө оруулах вэ
МҮХАҮТ-ын Ерөнхиийлөгч О.Амартүвшин, МҮХАҮТ-ын Удирдах зөвлөлийн гишүүн, Макс группийн Ерөнхийлөгч Д.Ганбаатар нар “Төр, хувийн хэвшлийн түншлэл” хэлэлцүүлгийн панелистаар оролцлоо. МҮХАҮТ-ын Ерөнхиийлөгч О.Амартүвшин: МҮХАҮТ, Сангийн яамтай хамтран хоёр удаагийн хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Олон компаниудын өмнө тулгамддаг асуудлууд энэ хуулийн төсөлд тусгагджээ гэдэгтэй санал нэгдсэн. Төр, хувийн хэвшлийн түншлэлийг энгийнээр авч үзвэл төр нь хувийн хэвшлээ дэмжих замаар иргэдийнхээ амьдралын чанарыг сайжруулж, …
-
23 March
“Сүрьеэ өвчнөөс хамтдаа сэргийлье” өдөрлөг маргааш болно
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/-аас жил бүрийн гуравдугаар сарын 24-нийг “Сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдөр” болгон зарласан. 2022 онд тус өдрийг “Сүрьеэгүй ирээдүйн төлөө хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлье” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Энэ хүрээнд ХӨСҮТ, НЗДТГ, НЭМГ, НЭМҮТ, дүүргийн эрүүл мэндийн төвийн сүрьеэгийн диспансерийн хамт олон болон төрийн бус байгууллагууд хамтран маргааш Сүхбаатарын талбайд нээлттэй өдөрлөгийг 11.00-13.00 цагийн хооронд зохион …
-
23 March
“Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр” тохиож байна
Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 67 дугаар тогтоолоор жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх долоо хоногийн лхагва гарагийг “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр” болгох шийдвэрийг гаргасан бол пүрэв гарагт Зарлан мэдээллийн дуут дохиогоор ажилладаг уламжлалтай. Үүний дагуу өнөөдөр буюу 03 дугаар сарын 23-ны лхагва гарагт “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр” тохиож байна. Энэхүү өдрийг тохиолдуулан …
-
23 March
Хөгжлийн банкинд 2016 онд хийсэн шалгалтын талаарх холбогдох баримт бичгийг төрийн нууцаас гаргаж, ил болголоо
Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 36 дугаар тогтоолоор байгуулагдсан Ажлын хэсгээс Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын талаарх төрийн нууцад байсан баримтыг Засгийн газрын 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн “Төрийн нууцад хамаарах мэдээллийг ил болгох тухай” 114 дүгээр тогтоолын дагуу Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр албажуулан тус яаманд ирүүлснийг олон нийтэд ил …
-
23 March
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинд эмгэнэлийн цахилгаан утас илгээв
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өчигдөр БНХАУ-ын дарга Ши Жиньпинд эмгэнэлийн цахилгаан утас илгээлээ. Цахилгаан утсанд “БНХАУ-ын Ү Жөү хотод зорчигч тээврийн онгоц осолдож, олон хүний эрдэнэт амь эрсэдсэн эмгэнэлт явдал тохиолдсонд Танд болон Танаар уламжлан Хятадын ард түмэн, амь үрэгдэгсдийн ар гэрт гүн эмгэнэл илэрхийлье” гэжээ.
-
23 March
Улаанбаатарт өдөртөө 5-7 хэм дулаан байна
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 24-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 25-нд зүүн аймгуудын нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, 23-нд баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг, 24-нд говь, тал, хээрийн нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна. 2022 …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл