“Монголын эдийн засгийн чуулган 2022” үндсэн хэлэлцүүлгээс өмнө урьдчилсан байдлаар зургаан салбар хэлэлцүүлгийг зохион байгуулж буй. Өнөөдөр “Хот, хөдөөгийн сэргэлт” урьдчилсан хэлэлцүүлэг болж байна. Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Хот, хөдөөгийн сэргэлт ба Нийслэл Улаанбаатар хот” сэдвээр илтгэл тавилаа. Тэрбээр “УИХ-аас баталсан Шинэ сэргэлтийн бодлого нь Монгол Улсын эдийн засгийн хараат бус, бие даасан байдлыг …
Tag Archives: нийгэм
March, 2022
-
25 March
Дундговь аймгийн 64 үйлчилгээ цахимжиж, “e-Mongolia”-д нэгдлээ
“И-Монгол” академийн баг 2022 оны гуравдугаар сарын 21-25-ны өдрүүдэд Дундговь аймагт ажиллаж, Цахим жишиг аймаг загварын танилцуулахын зэрэгцээ тус аймгийн нутгийн захиргааны 12 байгууллагын 64 үйлчилгээг цахимжуулж, “e-Mongolia”-д нэгтгэлээ.Тодруулбал, Дундговь аймгийн Цагдаагийн газар – 1 үйлчилгээДундговь аймгийн Эрүүл мэндийн газар – 4 үйлчилгээДундговь аймгийн Онцгой байдлын газар – 2 үйлчилгээДундговь Сайнцагаан сум Хот тохижуулалт газар Мандалговь хотын захирагчийн алба – …
-
25 March
“Кансат-2022” үндэсний V тэмцээний бүртгэл эхэллээ
Цар тахлын улмаас түр завсарлаад байсан “КАНСАТ” үндэсний V тэмцээн ирэх зургадугаар сард болох гэж байна. Сансрын технологийн мэдлэг, боловсролыг бодит төслөөр дамжуулан оюутан, залуучуудад таниулан, сурталчлах зорилготой тус тэмцээнд оролцох багийн бүртгэл өнөөдрөөс эхэллээ. Энэ жилийн “Кансат-2022” үндэсний V тэмцээн нь дараах хоёр ангиллаар явагдана: КАНСАТ: Оролцогч багууд лаазанд багтах хэмжээтэй төхөөрөмж зохион бүтээсэн байх ба жижиг цойлуурт хийн дээш хөөргөж …
-
25 March
Д.Ганбаатар: Хувийн хэвшлийнхэн аль нэг том төслийг төртэй хамтраад хэрэгжүүлье
МҮХАҮТ-ын Удирдах зөвлөлийн гишүүн, Макс группийн Ерөнхийлөгч Д.Ганбаатар “Төр, хувийн хэвшлийн түншлэл” хэлэлцүүлгийн панелистаар оролцлоо. МҮХАҮТ-ын Удирдах зөвлөлийн гишүүн, Макс группийн Ерөнхийлөгч Д.Ганбаатар:Төр аж ахуйн ажлаасаа салах алхмууд хийж байгаа нь таалагдаж байна. УИХ, Засгийн газар төрийн хүнд суртлыг багасгах, хөгжлийг түргэтгэх хэд хэдэн уулзалтыг МҮХАҮТ-тай хамтран зохион байгуулсан. Маш сайн үр дүнд хүрэхийн тулд бид ярилцаж байна. Хууль эрх …
-
25 March
Ж.Батбаясгалан: Хотыг хөгжүүлье, Түгжрэлийг бууруулъя гэвэл хөдөөг хөгжүүлэх талаар ярих хэрэгтэй
“Монголын эдийн засгийн чуулган”-ы урьдчилсан хэлэлцүүлэг “Хот, хөдөөгийн сэргэлт” сэдвийн дор өнөөдөр эхэллээ. Яармаг дахь нийслэлийн засаг захиргааны шинэ байранд болж буй хэлэлцүүлгийг Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан нээж үг хэлэв. Түүний хэлсэн үгийг бүхэн эхээр нь хүргэе. “Монгол Улс эдийн засгийн хөгжлийг хурдасгах, шийдлээ хүлээж буй асуудлууд, чөдөр тушаа болж буй бэрхшээлүүдийг шийдвэрлэх зорилготой “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Хот хөдөөгийн …
-
25 March
Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байхыг анхааруулж байна. 2022 оны 03 сарын 25-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр нойтон цас, цас орж, …
-
24 March
Бодлогын хүүг 9.0 хувь болголоо
Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны 2022 оны 3 дугаар сарын 23, 24-ний өдрийн ээлжит хурлаар эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал гадаад, дотоод орчны төлөвийг хэлэлцэн бодлогын хүүг 2.5 нэгж хувиар нэмэгдүүлж, 9.0 хувьд хүргэх шийдвэр гаргалаа. Олон улсын харилцаанд хурцадмал байдал шинээр үүсэж, гадаад, дотоод эдийн засгийн тодорхой бус байдлын нэмэлт эх сурвалж болж байна. Ийнхүү тодорхой бус …
-
24 March
Газрын тосны үйлдвэрийн дараагийн шатны төслийг хэрэгжүүлэхэд үнийн өсөлт тулгамдсан асуудал болжээ
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан БНЭУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.П.Сингх болон Газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийн ерөнхий гүйцэтгэгч “Жэй Эм Си Прожектс Индиа” компанийн төлөөлөлтэй уулзаж төсөл хэрэгжүүлэх явцад тулгамдаж буй зарим асуудлаар санал солилцлоо.Цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан “Жэй Эм Си Прожектс Индиа” компани төсөл хэрэгжүүлэх явцад нэн шаардлагатай бараа бүтээгдэхүүн БНХАУ-ын хил …
-
24 March
“Сүрьеэ өвчнөөс хамтдаа сэргийлье” өдөрлөг зохион байгуулагдав
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/-аас жил бүрийн гуравдугаар сарын 24-нийг “Сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдөр” болгон зарласан. 2022 онд тус өдрийг “Сүрьеэгүй ирээдүйн төлөө хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлье” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэ хүрээнд ЭМЯ, ХӨСҮТ, НЗДТГ, НЭМГ, НЭМҮТ, дүүргийн эрүүл мэндийн төвийн сүрьеэгийн диспансерийн хамт олон болон төрийн бус байгууллагууд хамтран өнөөдөр Сүхбаатарын талбайд нээлттэй өдөрлөгийг 11.00-13.00 цагийн хооронд зохион …
-
24 March
Хотын стандарт ирэх аравдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ
НИТХ-ын ээлжит бус V хуралдаан үргэлжилж байна. Хуралдааны эхэнд Хотын стандартын төслийг Нийслэлийн Засаг даргын Цахим хөгжил, хууль, эрх зүй, төрийн үйлчилгээний асуудал хариуцсан орлогч Р.Дагва танилцууллаа. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг өнгөрсөн онд баталж, 2022 оны эхнээс дагаж мөрдөж эхэлсэн нь Хотын стандартыг боловсруулан батлуулах хууль, эрх зүйн үндэс болсон гэдгийг тэрбээр онцолсон. Хотын стандартыг боловсруулах …
-
24 March
Ахмадууд Геронтологийн үндэсний төвийн барилгыг яаралтай ашиглалтад оруулахыг хүслээ
Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны 2022 оны 01 дүгээр тогтоолоор Ахмад настны тухай, Нийгмийн халамжийн тухай хуулийн хэрэгжилтийг хянан шалгах, ахмад настны асрамжийн газрын үйл ажиллагаатай танилцах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан. Тус ажлын хэсгийн гишүүд болох Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалмаа, Ц.Идэрбат нар өчигдөр /2022.03.23/ Геронтологийн үндэсний төв болон ахмад настанд өдрийн үйлчилгээ үзүүлдэг “Наян зургаа дөрвөн …
-
24 March
“Мөнгөн мод-2021” наадмын шилдгүүд тодорлоо
Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 195 дугаар тогтоолоор батлагдсан “Шилдэг уран бүтээлч шалгаруулах журам” – ын хүрээнд жил бүр уран бүтээлчийн билэг авьяасыг үнэлэх, урамшуулах зорилгоор тайз, дэлгэцийн оны шилдэг уран бүтээлчийг тодруулж “Мөнгөн мод” цомыг, мөнгөн шагналын хамт гардуулдаг билээ. Тэгвэл 2021 оны шилдэг уран бүтээлч, уран бүтээл тодруулах “Мөнгөн мод” шагнал гардуулах ёслолын ажиллагаа өчигдөр /2022.03.23/ Дуурь, …
-
24 March
2022 онд урлаг соёл, спорт, аялал жуулчлалын 36 арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөжээ
Улаанбаатар хотод 2022 онд аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр зохион байгуулах олон улсын чанартай урлаг соёл, спорт, аялал жуулчлалын арга хэмжээний төлөвлөгөөг танилцуулав. Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Нийслэлийн Соёл урлагийн газар, Нийслэлийн Биеийн тамир, спортын газар, Улаанбаатар театр хамтран 2022 онд жуулчдад зориулан урлаг соёл, спорт, аялал жуулчлалын 36 арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөжээ. Тухайлбал, Нийслэлийн Аялал жуулчлалын газраас Зочлох үйлчилгээний …
-
24 March
16 бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын асуудлыг Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлнэ
Улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2022 онд санхүүжих 16 “Бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилга” угсралтын ажлын явц, барилгын чанар, аюулгүй байдлын талаар дүгнэлт гаргах, зарцуулсан хөрөнгө оруулалтын хэмжээг тогтоож, санал боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсгийн дүгнэлтийг Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжил, боловсрол, эрүүл мэндийн асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө танилцуулсан юм. Засгийн газрын 2013 оны тогтоолоор Улаанбаатар хотод 72 …
-
24 March
Энэ онд нийслэлд 131.4 га талбайг ойжуулна
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал боллоо. Хурлаар “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг Улаанбаатар хотод хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг Нийслэлийн Байгаль орчны газрын дарга М.Нямбаяр танилцуулав. Тэрбээр “Тэрбум мод” хөдөлгөөнийг нийслэлд 2030 он хүртэл гурван зорилтын хүрээнд хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Тухайлбал, ойжуулалт, нөхөн сэргээлтэд 12.948 га талбайд 20.7 сая мод, бүх төрлийн хамгаалалтын ойн зурваст 3350 га-д 4.5 сая мод, мөн …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл