Нийслэлийн 9 дүүрэг, нэгдсэн үйлчилгээний 6 төвөөс гадаад паспорттай холбоотой бүх үйлчилгээг иргэд авах боломжтой. Өөрөөр хэлбэл өөрт ойрхон цэгээсээ гадаад паспортаа захиалга болон бусад үйлчилгээг авах юм. Мөн “Улсын бүртгэлийн үйлчилгээний хөлсний хэмжээ шинэчлэн тогтоох тухай” тогтоол гарч, энэ оны 7-р сарын 1-ээс мөрдөгдөж эхэлсэн. Тухайлбал анх удаа гадаад паспорт авч байгаа бол 12500 төгрөг төлөх юм. Шинээр авч …
Tag Archives: нийгэм
September, 2021
-
2 September
Үндэсний хамгийн шилдэг стартап компанийг шалгаруулна
Нийгэм, эдийн засгийн бүхий л салбарын хөгжлийн хурдасгагч болсон мэдээллийн технологи, дижитал шилжилтийг иргэд, олон нийтэд илүү ойртуулах, салбарын тоглогчдын хамтын ажиллагааг дэмжих, гарааны бизнес эрхлэгчдийн шинэ технологийг олон нийтэд танилцуулах зорилгоор “Үндэсний шилдэг стартап шалгаруулах тэмцээн” -ийг 2021 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр White Rock центрт зохион байгуулах гэж байна. Тус тэмцээнд оролцох хүсэлтэй стартап компаниуд https://digitalnation.mn/#section-register орж, стартап тэмцээн …
-
2 September
Хүүхдүүдийнхээ цахим орчны хэрэглээнд анхаарал хандуулъя
Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хорооноос “ЦАХИМ ОРЧИН ДАХЬ ХҮҮХДИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТАЛААР СУДАЛГААНЫ ТАЙЛАН-нд дурдсанаар судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн дийлэнх нь буюу 80 орчим хувь нь 10-14 насандаа интернет ашиглаж эхэлдэг хэдий ч өдөрт цахим орчинд өнгөрөөдөг дундаж хугацаа 4 цаг байгаа нь олон улсад байх ёстой гэж үздэг хугацаанаас хоёр дахин их байна. Тодруулбал, Улаанбаатар хотод оршин суудаг хүүхдүүдийн …
-
2 September
Я.Эрдэнэсайхан:Жижиг, дунд үйлдвэрийн газраас үндэсний үйлдвэрлэлийнхээ борлуулалтад тодорхой хэмжээнд дэмжлэг үзүүлэхийг зорьж байна
Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайханаас бэлгийн багцын талаар тодрууллаа. -Гадаадын зочид, төлөөлөгчдөд үндэсний үйлдвэрлэгч нарынхаа бүтээгдэхүүнийг багц болгон бэлэглэж байя гэдэг санаачилгыг гаргасан байсан. Энэ чиглэлд ямар ажлууд хийгдэж байна?-ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нар энэ талаар ярилцсан байсан. Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газар, Элчин сайдын яамдууд гадны зочид, төлөөлөгч нарт зориулж бэлэг өгөх шаардлага гардаг. Монгол …
-
2 September
ХХААХҮЯ:Ургац хураалтад 13 аймгаас 7308 ажлын байрны захиалга ирээд байна
Энэ намрын ургац хураалтад их, дээд сургууль болон МСҮТ-ийн оюутнууд, сонсогч, цэргийн алба хаагчид, ажил хайж буй иргэдийг ажиллуулах уриалгыг ХХААХҮЯ-наас гаргаад буй. Өнөөдрийн байдлаар Төв, Архангай, Хэнтий, Сэлэнгэ, Дархан-Уул, Дорнод, Говьсүмбэр, Булган, Орхон, Өвөрхангай, Хөвсгөл, Увс, Сүхбаатар зэрэг 13 аймгаас нийт 7308 ажиллах хүн, хүчний захиалгаа ирүүлсэн байна. Ургацаа бүрэн хурааж авах уриалгад нэгдэж, газар тариалангийн салбарт ажиллах хүсэлтэй …
-
2 September
Ч.Номин: “Хос бичигтэн яам” болохыг зорьж байна
Соёлын яамнаас 2021 онд “Хос бичигтэн яам” хөтөлбөрийг хэрэгжүүлж буй бөгөөд “Эх хэлний өдөр”-ийг тохиолдуулан өчигдөр /2021.09.01/нээлтээ хийлээ. “Хос бичигтэн яам” арга хэмжээг нээж Соёлын сайд Ч.Номин:Монголчууд бид эрт цагаасаа үндэсний бичгээрээ төрийн үйл хэрэг, шинжлэх ухааны бүтээлүүдийг туурвиж ирсэн түүхтэй. Монгол хэл соёлоо дээдлэн, үндэсний бичгээрээ цаашид төрийн албан хэргээ хөтлөх нь бидний үүрэг юм. Тиймээс үндэсний бичгээ сурч …
-
2 September
ААОБГ:Үерийн усанд боогдсон 380 малыг нүүлгэн шилжүүллээ
Хангай нурууны араас усжих Хануй, Чулуут, Суман, Хойд тамир, Урд тамир гол болон Өгий, Тэрхийн цагаан нуурын усны түвшин наймдугаар сард хоногт 1-2 см нэмэгдэж, олон жилийн дундаж болон өмнөх оны мөн үеийнхээс 40-90 см ахиу түвшинд байсан. Тухайлбал, 2021 оны 08 дугаар сарын 27-29-ний өдрүүдэд үргэлжлэн орсон борооны улмаас Архангай аймгийн Өлзийт сумын Бодонт баг Хар усан тохой гэдэг …
-
1 September
С.Амарсайхан: Цар тахлын энэ цаг үед цэцэрлэг, сургуулийн эмч нарын үүрэг оролцоог нэмэгдүүлнэ
2021-2022 оны хичээлийн жил танхимын болон цахим сургалт хосолсон хэлбэрээр эхэлж байгаатай холбогдуулан Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан нар өнөөдөр нийслэлийн Налайх дүүргийн ерөнхий боловсролын 109, 119 дүгээр сургууль болон Монгол, Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургуульд ажиллаж, сургалтын байгууллагууд халдвар хамгааллын дэглэмийг хэрхэн сахиулж буйтай танилцлаа. Боловсрол шинжлэх ухааны яам, Эрүүл …
-
1 September
С.Мөнгөнцэцэг: Биднээс түрээс авахгүй байгаа болохоор ногоогоо хямд зарахыг хичээж байгаа
Нийслэлийн хүн амыг эх орны хөрсөнд ургасан төмс, хүнсний ногоогоор хангах, дархлааг дэмжих, нөөцлөх, нөөшлөх боломжийг бүрдүүлэх зорилгоор Хотын дарга “Алтан намар” хүнсний ногооны үзэсгэлэн худалдаа зохион байгуулахыг холбогдох албаныханд үүрэг болгосон. Энэ дагуу Улаанбаатар хотын Ерөнхий менежер тус үзэсгэлэн худалдааг зохион байгуулах 24 байршлыг баталсан юм. Тэгвэл өнөөдрийн байдлаар нийт 25 байршилд долоон аймгийн 191 ногоочин үзэсгэлэн худалдаанд оролцож …
-
1 September
Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр хариуцлагатай байвал бид хүүхдүүдийнхээ хичээл сургалтыг тасалдуулахгүй явуулах боломж бүрдэнэ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нийслэлийн Чингэлтэй дүүргийн Ерөнхий боловсролын 17 дугаар сургуулийн 2021-2022 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил, зохион байгуулалттай танилцлаа. Тэрбээр багш, сурагчдад хичээлийн шинэ жилийн мэнд дэвшүүлээд “Өнөөдөр цар тахлаас шалтгаалж, дэлхийн 13 улс орны 112 сая хүүхэд хичээлээ танхимаар эхлүүлж чадаагүй харамсалтай мэдээлэл байна. Энэ бол хэзээ ч үл нөхөгдөх хохирол. Танхимын сургалтын үйл ажиллагааг эхлүүлснээр хөдөлгөөний …
-
1 September
Фото:2021-2022 оны хичээлийн шинэ жил эхэллээ
2021-2022 оны хичээлийн шинэ жил эхэлж байна. Хэдий цар тахалтай үе ч гэлээ хүүхэд багачууд маань танхим, цахим сургалт хосолсон байдлаар хичээллэхээр болсон. Энэ хичээлийн жилд нийслэлд төр, хувийн хэвшлийн ерөнхий боловсролын 286 сургууль үйл ажиллагаагаа явуулах юм. Улаанбаатар хотын хэмжээнд 341.500 сурагч сургуульд хамрагдах тооцоо гарснаас 38.842 сурагч нэгдүгээр ангид элсэж байна. “Ковид 19”-ийн халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс сандал хоорондын …
-
1 September
Нийслэлийн 29 сургуулийн чиглэлд 37 автобус сурагчдад үйлчилнэ
Энэ хичээлийн жилд Улаанбаатар хотын хэмжээнд 286 ерөнхий боловсролын сургуульд 341.500 сурагч суралцана. Төрийн өмчийн 152, төрийн бус өмчийн 134 сургуульд шинээр 38.842 сурагч элсэн орж байна. 2021-2022 оны хичээлийн жилд хотын төв буюу Их тойрууд байршилтай 17 сургууль, хотын захын нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмж тааруу 12 сургуулийн сурагчдад зориулж сургуулийн автобусаар үйлчлэхээр болжээ. Их тойрууд байршилтай сургуулиудын хувьд хүүхдээ …
-
1 September
П.Энхманлай улсын дээд амжилтыг шинэчиллээ
Паралимпийн наадмын хөнгөн атлетикийн тэмцээний 100 метрийн уралдаанууд өнөөдөр явагдлаа. Т53 ангилал буюу тэргэнцэртэйгээ уралддаг төрөлд манай тамирчин П.Энхманлай хурд сорьж, 15.97 секундийн үзүүлэлтээр улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо. Энэ төрөлд 13 тамирчин өрсөлдсөнөөс Тайланд, Саудын Арабын тус бүр хоёр болон ОХУ, Канад, Франц, Бразилын тамирчид шигшээд шалгарч, цааш медалийн төлөө уралдахаар болов. Тайландын тамирчин Понгсакорн Паэё урьдчилсан шатанд 14.30 …
-
1 September
“Тэмүүжин Өрлөг”сургууль мөнгөн хонхоо жингэнүүлэн хичээлийн шинэ жилээ эхэллээ
Энэ өдөр “Тэмүүжин Өрлөг” сургуулийн эрдмийн хамт олон сургуулийн багш, сурагчид мөнгөн хонхоо жингэнүүлэн хичээлийн шинэ жилээ эхэллээ. Тус сургууль нь 2021-2022 оны хичээлийн жилд цар тахлын онцгой нөхцөл байдлын үед Батлан хамгаалах яам, Боловсрол Шинжлэх Ухааны яам болон холбогдох байгууллагуудын гаргасан зөвлөмж зааврын дагуу халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөн хичээл сургалтын үйл ажиллагаагаа эхлүүлж байна. 2021-2022 оны хичээлийн жилд …
-
1 September
С.Амарсайхан: Хүүхдүүдийн сургалтыг тасалдуулахгүйн тулд бид бүгдээрээ хичээн, онцгой анхаарч ажиллах хэрэгтэй
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан хичээлийн шинэ жил эхэлж буйтай холбогдуулан халдвар хамгааллын журмын хэрэгжилт, сургууль цэцэрлэгийн бэлэн байдлын зэрэг ямар хэмжээнд байгаа талаар мэдээлэл сонсон УОК-ын дэргэдэх Шуурхай штабт ажиллалаа. УОК-ын Нарийн бичгийн дарга Г.Баярхүү “Сургууль цэцэрлэгийн ариутгал халдваргүйжүүлэлтийг дүүргийн Онцгой комисс хариуцан бэлтгэл ажлыг ханган ажилласныг илтгэж, мөн өнөөдрийн байдлаар 12-17 насны хүүхдүүдийн 90 орчим хувь нэгдүгээр тунд …