Tag Archives: нийгэм

March, 2022

  • 31 March

    Банкны салбарынхан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжиж, жил бүр хоёр тэрбум төгрөг хандивлана

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжих сангийн нээлт Төрийн ордонд боллоо. Санг ойжуулалт, мод тарьж  ургуулах болон байгаль хамгаалалтай холбоотой бусад ажлыг тогтвортой санхүүжилтээр хангах бүтэц, тогтолцоо бүрдүүлэх зорилгоор байгууллаа. Монголын банкны холбооны гишүүн байгууллагууд жил бүр хоёр тэрбум төгрөгөөс багагүй хэмжээний хандив өгнө. Мөн банкны салбарын хэмжээнд ногоон зээлийг 2030 он гэхэд 10 хувьд хүргэж, таван …

  • 31 March

    Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг ЗГ-ын хуралдаанаар хэлэлцүүлэн УИХ-д өргөн барина

    Засгийн газрын хуралдаанд “Шинэ сэргэлтийн бодлого”-д туссан хөгжлийн төслүүдийн хэрэгжилтийг хангах хүрээнд өнгөрсөн долоо хоногт хийсэн онцлох ажлуудын талаар салбарын сайд нар мэдээлэл хийсэн байна.  Чойбалсангийн дулааны цахилгаан станцын өргөтгөлийн 2022 оны барилга угсралтын ажлыг үргэлжлүүлэх “Эрчим хүчний барилга байгууламж барих ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийн гэрчилгээ“-г гүйцэтгэгчид олгожээ. Эрчим хүчний сайдын 2022 оны гуравдугаар сарын 14-ний өдрийн тушаалаар “Цахилгаан эрчим …

  • 31 March

    Шилдэг эмч нарын төлөөллийг “Хүндэт тэмдэг”-ээр шагнав

    Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжил, боловсрол, эрүүл мэндийн асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө Дэлхийн эмч нарын өдрийг тохиолдуулан Нийслэлийн Наркологийн эмнэлэг болон Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвд ажиллаж, эмч, ажилтнуудтай уулзлаа. Уулзалтын үеэр эмнэлгүүд болон эмч мэргэжилтнүүдэд тулгамдсан асуудал, түүнээс гарах шийдлийн талаар ярилцсаны сацуу ажил мэргэжилдээ хошуучлагчдад шагнал гардуулсан юм. Нийслэлийн Наркологийн эмнэлэг нь НЭМГ-ын харьяанд ажилладаг, 23 дахь жилдээ …

  • 31 March

    Нийслэлийн Наркологийн эмнэлгийн шинэ барилгын ажлыг удахгүй эхлүүлнэ

    Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжил, боловсрол, эрүүл мэндийн асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө Нийслэлийн Наркологийн эмнэлэгт ажиллаж, эмч, ажилтнуудтай уулзан,эмч, мэргэжилтнүүдэд тулгамдсан асуудлын талаар ярилцсан юм. Нийслэлийн Наркологийн эмнэлэг нь НЭМГ-ын харьяанд ажилладаг, 23 дахь жилдээ архинд донтох эмгэгийн  эмчилгээ, үйлчилгээ болон тамхинаас гаргах, мансууруулах болон сэтгэцэд идэвхт бодисын донтолтын эмчилгээ хийж буй юм. Нийслэлийн хэмжээнд ганцхан байдаг энэ эмнэлэг 50 …

  • 31 March

    Төрийн албаны ерөнхий шалгалтын хуваарь гарлаа

    Төрийн албаны зөвлөлөөс тогтоосон товын дагуу 2022 оны Төрийн албаны ерөнхий шалгалтын хуваарь гарлаа. Энэ удаа нийслэлд төрийн албаны ерөнхий шалгалт өгөхөөр 3574 иргэн бүртгүүлсэн. Төрийн албаны ерөнхий шалгалтыг 2022 оны дөрөвдүгээр сарын 1-4-ний  өдрүүдэд нийслэлийн засаг захиргааны тавдугаар байр Улаанбаатар театрт таван ээлжээр зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангалаа. Төрийн албаны зөвлөлийн Нийслэл дэх салбар зөвлөл ерөнхий шалгалтыг хуваарийн дагуу …

  • 31 March

    Улаанбаатарт өдөртөө 6 хэм дулаан

    2022 оны 03 сарын 31-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун болон өмнөд, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн баруун хагаст баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. …

  • 30 March

    Н.Тавинбэх: Автомашины 20 хувийг цахилгаан автомашин болгоход цэнэглэх боломж байна

    Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Цахилгаан авто машиныг цэнэглэх техникийн боломжийн талаар Эрчим хүчний сайд Н.Тавинбэх танилцууллаа. Монгол Улсын хэмжээнд 2022 оны байдлаар 1,2 сая машин байгаагаас Улаанбаатар хотод 662 мянга, орон нутагт 572 мянган автомашин байна. Үүнээс цахилгаан хөдөлгүүртэй 498 автомашин байгаагийн 434 нь Улаанбаатар хотод байна. 2018 оноос хойш 7-60 кВт цагийн хүчин чадалтай нийт цахилгаан автомашин …

  • 30 March

    Л.Зэндмаа: Амбулаторийн үзлэгийн 13.8 хувийг томуу, томуу төст өвчин эзэлж байна

    Нийслэлийн хэмжээнд томуу, томуу төст өвчний халдвар буурахгүй байгаа. Иймээс Нийслэлийн Эрүүл мэндийн газрын орлогч дарга Л.Зэндмаатай авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ болон зарим зүйлийн талаар ярилцлаа. -Нийслэлд томуу, томуу төст өвчний халдварын нөхцөл байдал ямар байна вэ. Хоногт хэчнээн хүүхэд эмнэлэгт хандаж, тусламж, үйлчилгээ авч байна вэ? -Томуугийн мэдээллийг эмнэлгийн орны хэвтэлт, амбулаторийн үзлэг гэсэн хоёр төрлөөр гаргадаг. Орны …

  • 30 March

    Монгол, Оросын хилийн боомтоор иргэд харилцан зорчих хөдөлгөөн нээгдлээ

    Оросын Холбооны Улсын Засгийн газар 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдөр №656 тогтоол баталж Монгол-Оросын хилийн бүх боомтоор иргэд харилцан зорчих хөдөлгөөнийг нээсэн байна. Энэ талаар Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 11.00 цагт №36/ко ноот бичгээр мэдэгдсэн тул энэ өдрийн 12.00 цагаас эхэлж хоёр улсын авто замын бүх …

  • 30 March

    З.Дашдаваа: 30 аж ахуйн нэгжид зээл олгоход тодорхой албан тушаалтнууд нөлөөлснийг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогоод байна

    Улсын Их Хурлаас өчигдөр /2022.03.29/ Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавьж, шалгалт хийсэн талаарх холбогдох эрх бүхий байгууллагуудын тайлан, мэдээлэлтэй танилцах ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулав. Сонсголд Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан, Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа нар оролцож, УИХ-ын зарим гишүүдийн асуултад өгсөн хариултыг хүргэе. УИХ-ын гишүүн Т.Доржханд: Өнөөдөр УИХ-ын гишүүнээр ажиллаж байгаа болон …

  • 30 March

    Өглөө орсон цасыг зам, талбайн 241 үйлчлэгч цэвэрлэн ажиллаж байна

    Өнөө өглөөний 05:00 цагаас эхлэн орсон цасыг цэвэрлэхэд Хот тохижилтын газар болон дүүрэг, хувийн хэвшлийн 21 ТҮК-ийн зам, талбайн 241 үйлчлэгч, тусгай зориулалтын 26 техник, тоног төхөөрөмжтэй ажиллаж, 18.7 тонн давсыг зам, талбайд цацаад байна. Ингэхдээ халтиргаа, гулгаа ихтэй өгсүүр зам, талбай, гүүрэн байгууламжийн орчимд давс, бодис цацах гурван машин, зам цэвэрлэгээний шүүртэй таван машин ажиллаж байгаа бол явган хүний зам, талбайг цэвэрлэхээр бичил 10 …

  • 30 March

    “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Ногоон ирээдүй” төслийг хэрэгжүүлнэ

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг 2021 онд эхлүүлсэн. Тус хөдөлгөөнд JCI Их Хүрээ салбар байгууллагын хамт олон нэгдэж өөрсдийн төсөл болох “Ногоон ирээдүй” төслийн хүрээнд 2022 онд 3000 мод тарих санаачилгыг дэвшүүлэн ажиллаж байна. JCI Их Хүрээ салбар байгууллагын “Ногоон ирээдүй” төслийн хувьд ЕБС, цэцэрлэгүүдийг моджуулах ажлыг зохион байгуулж, хүүхэд багачуудад байгаль, эх дэлхийгээ хайрлах, зөв …

  • 30 March

    Д.Сумъяабазар: Хүний төлөө гэсэн чин хүсэл, зорилгод тань талархал илэрхийлье

    “Дэлхийн Эмч нарын өдөр”-ийг тохиолдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар мэндчилгээ дэвшүүллээ.  Эрхэм хүндэт эмч, эмнэлгийн ажилтан, ажиллагсад, ЦАГААН НӨМРӨГТ БААТРУУД АА! Та бүхэндээ олон улсын эмч нарын баярын мэндийг хүргэж, монгол хүн бүрийн амь нас, эрүүл мэнд, гэр бүл, энх амгалан амьдралын төлөөх эрхэм үйлсэд тань талархал илэрхийлж, хүндэтгэн мэхийе. Дэлхий ертөнц хувьсан өөрчлөгдөхийн хэрээр хүн …

  • 30 March

    Улаанбаатарт өдөртөө 3 хэм дулаан

    Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр салхи секундэд түр зуур 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурахыг онцгойлон анхааруулж байна. 2022 оны 03 сарын 30-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад …

  • 29 March

    Геронтологийн үндэсний төвийн барилгыг үргэлжлүүлэн барьж дуусгахтай холбоотой асуудлаар хугацаатай үүрэг өгөв

    Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооноос байгуулсан Ахмад настны тухай, Нийгмийн халамжийн тухай хуулийн хэрэгжилтийг хянан шалгах, ахмад настны асрамжийн газрын үйл ажиллагаатай танилцах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалмаа, тус ажлын хэсгийн гишүүн, Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат нар өчигдөр (2022.03.28) Геронтологийн үндэсний төвийн барилга, дэд бүтэц, хөрөнгө оруулалтын асуудлаар холбогдох албан тушаалтнуудтай уулзлаа.  Геронтологийн …