Tag Archives: нийгэм

March, 2022

  • 11 March

    Г.Золзаяа:Худалдаж байгаа бараа бүтээгдэхүүний хугацаа, чанарт анхаарах хэрэгтэй

    Баянзүрх дүүргээс аж ахуй нэгжүүдэд зөвлөн туслах нэг сарын аяныг хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд Засаг даргын орлогч Г.Золзаяагаар ахлуулсан ажлын хэсэг дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг зарим аж ахуй нэгжүүдтэй уулзаж газар дээр нь ажиллалаа. Тухайлбал Ажиллуулж буй газрынхаа ойр орчмын 50м цэвэрлэгээг тогтмол хийж байгаа эсэх Эрүүл, чанарын шаардлага хангасан бараа бүтээгдэхүүн борлуулж буй эсэх 21 нас хүрээгүй иргэдэд …

  • 11 March

    Сүхбаатар аймгийг тойрох галт бамбарын аялал МҮОХ-ноос эхэллээ

    МҮОХ-ноос 21 аймаг, есөн дүүргийн хэмжээнд “Олимпын боловсрол ба бие бялдрын хүмүүжил” сэдэвт болзол уралдааныг зарлаад буй. Шилдгээр шалгарсан нь Ханжуогийн Азийн наадам үзэх эрхээр шагнуулах энэхүү аяны хүрээнд тухайн орон нутаг өөр өөрсдийн хэмжээнд спорт, олимпизмыг сурталчлан дэлгэрүүлэх ажлыг өрнүүлэх юм. Сүхбаатар аймгийн тухайд бүх ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, албан байгууллагуудаар олимпын галт бамбар аялуулах аяныг санаачилжээ. Энэ ажлын …

  • 11 March

    Замын-Үүд-Эрээн боомтын чингэлэг солилцох талбайг өргөтгөхөөр төлөвлөж байна

    Монгол Улсын Шадар сайдын тушаалаар хилийн боомтын үйл ажиллагааг сайжруулж, экспорт, импортын барааны ачаа тээврийг эрчимжүүлэхээр байгуулагдсан ажлын хэсэг цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээллээ. Ажлын хэсгийн ахлагч, Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ “Өнөөдрийн байдлаар манай улсад хилийн есөн боомт ажиллаж байна. Гашуунсухайт боомтын зохион байгуулалтыг сайжруулан халдвар, хамгааллын дэглэмийг чанд сахин, экспортын тээврийг хэвийн явуулж байгаа. Нэг өдөрт …

  • 11 March

    Агаарын чанарыг сайжруулах бүсэд Налайх дүүргийг оруулах санал гаргалаа

    Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал боллоо.Хурлаар Засгийн газрын 2018 оны “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоол, “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” 2020 оны 189 дүгээр тогтоолыг шинэчлэх саналыг Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлыг бууруулах асуудал хариуцсан орлогч П.Баттөр танилцуулав. Улмаар Агаарын чанарыг сайжруулах бүсэд Налайх дүүргийн найман хороог хамруулж, сайжруулсан түлш хэрэглэдэг болгох саналыг гаргалаа. …

  • 11 March

    Б.Мөнхцооз:Өндөрт байрласан хөшөө дурсгалыг угаахдаа зориулалтын машин техникийг ашиглаж байна

    Нийслэлийн Хот тохижилтын газар нийслэлийн  төвийн зургаан дүүргийн төв магистрал болох 181,3  км авто замын цэвэрлэгээг хариуцдаг. Хариуцсан хүрээндээ буюу Нийслэл хүрээ, Чингис,  Энхтайваны өргөн чөлөөний дагуух нийтийн эзэмшлийн зам талбайн хайс, хашлага, сандал болон хөшөө дурсгалыг өнөөдрөөс угааж цэвэрлэж эхэлжээ.   Гуравдугаар сарын 11,12-ны өдрүүдэд хот тохижилтын 800 гаруй ажилтнууд өргөн хүрээний цэвэрлэгээг хийх юм. Их цэвэрлэгээнд оролцож буй ажилтнууд дараах мэдээллийг өглөө.  Тохижилт үйлчилгээний албаны …

  • 11 March

    “Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал” сэдэвт үндэсний чуулган болно

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал” үндэсний чуулганыг 2022 оны гуравдугаар сарын 14-ний өдөр Төрийн ордонд зохион байгуулах гэж байна. Үндэсний чуулганаар “Эрэгтэйчүүдийн манлайлал, ёс зүй, үүрэг хариуцлага, оролцоо”, “Эрэгтэйчүүдийн эрүүл мэнд, эрүүл амьдралын хэв маяг”, “Эрэгтэйчүүдийн талаарх хэвшмэл ойлголт-боловсрол, амьдралын ухаан”, “Эрэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгаалал” зэрэг сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж, зөвлөмж гаргах юм. Чуулганыг угтаж …

  • 11 March

    Б.Эрхэмбаяр:Дур мэдэн цахилгааны холболт хийж, шаардлага хангахгүй кабель байрлуулснаас амь насаа алдах эрсдэл үүсэж байна

    “Байцаагчийн нэг өдөр” буланд Эрчим хүчний хяналтын улсын байцаагч Б.Эрхэмбаярыг урьж, “Цахилгаан шугам сүлжээний аюулгүй байдал” сэдвээр ярилцлаа. -Урин дулааны цагт цахилгааны гэмтлээс үүдэлтэй ослын тоо нэмэгддэг. Гарч буй осол гэмтлийн гол шалтгаан юу байна? -Ослын гол шалтгаан нь иргэд, аж ахуйн нэгж байгууллагын зүгээс өөрийн эзэмшлийн цахилгаан тоног төхөөрөмжийн техник ашиглалт, аюулгүй байдалд тавих хяналт хангалтгүй, хууль тогтоомжийг мөрдөж, …

  • 11 March

    А.Ариунзаяа: Эрэгтэйчүүдэд тулгамдсан асуудлыг ярих, хөндөх цаг нь болсон

    Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяатай ярилцлаа. -Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг Монголчууд өргөн тэмдэглэдэг. Харин эрчүүдийн асуудалд төдийлөн анхаарахгүй орхигдуулдаг талтай. Манай улсын эрчүүдэд тулгамдаж байгаа нийгэм, эдийн засгийн асуудлууд юу байна. Энэ чиглэлд хэрхэн анхаарч ажиллаж байна вэ? -Монгол Улсад эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, тэдний хөгжил нийгэм, эдийн засгийн байдлыг сайжруулах талаар төрийн болоод төрийн бус байгууллагууд, олон улсын …

  • 11 March

    БЗД-ийн хэмжээнд 21-ээс доош насныханд тамхи, электрон тамхи худалдахыг хориглолоо

    Баянзүрх дүүргийн удирдлагын багаас дүүргийн хэмжээнд 21-ээс доош насны иргэдэд тахми, электрон тамхи худалдахыг хориглож “Тамхигүй – Гэрэлт ирээдүй” уриалгыг дэвшүүллээ. Энэ хүрээнд холбогдох удирдлага, хэлтэс албад холбогдох аж ахуй нэгжүүдтэй уулзаж, хамтран ажиллахаар болсон байна. Мэргэжлийн байгууллагын судалгаанаас үзэхэд дэлхий даяар тамхины хамааралтай насанд хүрсэн 1.1 тэрбум хүн байдгаас 60 гаруй хувь нь тамхиа хаях хүсэлтэй байдаг гэжээ. Харин …

  • 11 March

    Улаанбаатарт өдөртөө 8 хэм дулаан

    Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр нутгийн хойд хэсгээр, 12-нд төвийн аймгуудын зүүн хэсэг болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна. 2022 оны 03 сарын 11-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсэг, зүүн аймгуудын …

  • 10 March

    Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416.1км төмөр замын зүгшрүүлэх тээвэрлэлтийг эхлүүллээ

    Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416.1 км хэвтээ тэнхлэгийн төмөр замын бүтээн байгуулалтын ажил дуусаж, галт тэрэгний хөдөлгөөний зүгшрүүлэх тээвэрлэлтийг амжилттай эхлүүллээ. “Монголын төмөр зам” ТӨХК-ийн “Оюу толгой” ХХК-тай хамтарсан гэрээний дагуу гуравдугаар сарын 5-ны өдөр  3200 тонн зэсийн баяжмалыг 50 вагонд ачиж, тээвэрлэн, Замын-Үүд боомтод хүргэн,  экспортод гаргахад бэлэн болсон байна.

  • 10 March

    Улаанбаатар хотын дугуйн зам 49.66 км-ээр нэмэгдэнэ

    Нийслэлийн Замын хөгжлийн газраас нийслэлд өмнөх жил эхлүүлсэн дугуйн замын ажлыг үргэлжлүүлэхээр бэлтгэл ханган ажиллаж байна. Улаанбаатар хот нийтдээ  90 орчим км дугуйн замтай. Энэ жилийн хувьд  49.66 км дугуйн замыг хоёр багц ажлын хүрээнд хийж гүйцэтгэх юм. 33.9 км дугуйн замын гүйцэтгэл 80 хувьтай байна Эхний багцад Яармагийн гүүрнээс Налайхын авто зам хүртэлх 17.3 км, Гачууртын уулзвараас Налайх-Чойрын чиглэлийн уулзвар …

  • 10 March

    Хүнс болон эрүүл мэндийн салбарт мөрдөгдөж буй стандартуудыг зургадугаар сарын 1 гэхэд цэгцэлж дуусгах үүрэг өглөө

    Монгол Улсад өнөөдрийн байдлаар нийт 6819 стандарт хүчин төгөлдөр мөрдөгдөж буйгаас хамгийн олон буюу 802 нь эрүүл мэнд, 663 нь хүнс, хөдөө аж ахуйн салбарын стандарт эзэлж байна. Эрүүл мэнд болон хүнс, хөдөө аж ахуйн салбар бол хүн амын эрүүл мэнд, амь нас, цаашлаад үндэсний аюулгүй байдалтай шууд хамаатай салбарууд учраас цаг үе, нөхцөл байдалтай уялдуулан зарим стандартыг нэн даруй …

  • 10 March

    Х.Алтанзаяа: Шилэн дансны тухай хуулийг мөрдөөгүй байгууллагад холбогдох хариуцлага ногдуулна

    Баянзүрх дүүргийн Дотоод аудитын албаны дарга Х.Алтанзаяатай ярилцлаа. Танд энэ өдрийн мэнд хүргэе. Баянзүрх дүүргийн Засаг даргын санаачилгаар шилэн дансны хуулийн хэрэгжилтийг хангах аяныг зарласан. Аяны зорилго, арга хэмжээний талаар яриагаа эхлэе Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх санаачлагаар “Шилэн дансны хуулийн хэрэгжилтийг хангах” аяныг 3 дугаар сарын 1-ээс 4 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл …

  • 10 March

    Л.Оюун-Эрдэнэ: Цалин хөлс нэмэгдүүлэх, орон сууцжуулах хөтөлбөрт бага цалинтай иргэдийг хамруулахад анхаарч ажиллана

    МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч С.Эрдэнэбат тэргүүтэй төлөөлөгчид Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй уулзаж, иргэдийн эрүүл, аюулгүй ажлын байр, амьдралын чанарыг сайжруулах чиглэлээр санал солилцлоо. МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч С.Эрдэнэбат уулзалтын эхэнд XXIII их хурлаас хөгжлийн зорилтоо Монгол улсыг хөгжүүлэх хөгжлийн хөтөлбөртэй уялдуулан боловсруулснаа дуулгаад, Төрийн үйлчилгээний 1-3 шатлалаар цалинждаг ажилтнуудад хамаарагдах хуульд өөрчлөлт хийх, Халамжаас хөдөлмөрт шилжихдээ дундаж цалин хөлсийг хоёр дахин нэмэгдүүлэх, Нийгмийн …