Tag Archives: нийгэм

March, 2022

  • 10 March

    Улаанбаатарт өдөртөө 6 хэм дулаан

    Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 11-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар, цаашдаа нутгийн хойд хэсгээр цас, нойтон цас орж, ихэнх нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна. 2022 оны 03 сарын 10-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Монгол-Алтайн уулсаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 …

  • 9 March

    Төрийн захиргааны зарим байгууллагын нэгдсэн байрыг Хөшигийн хөндийд байгуулах газрын байршлыг тогтооно

    Нийслэл Улаанбаатар хотын хэт төвлөрлийг сааруулах хүрээнд төрийн захиргааны зарим байгууллагын нэгдсэн байрыг Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэр дэх Хөшигийн хөндийд байгуулах газрын байршлыг судалж тогтоох, зураг төслийг боловсруулах болон барьж байгуулахад шаардагдах хөрөнгийг тооцож, улсын төсөв, бусад эх үүсвэрээс зохих хууль, дүрмийн дагуу санхүүжүүлэх асуудлыг судлан шийдвэрлүүлэх талаар үе шаттай төлөвлөгөө гарган ажиллаж, ажлын явц, гүйцэтгэлийг улирал тутам …

  • 9 March

    БЗД:12-р ангийн 300 сурагчийг ЭЕШ-д бэлдэх зорилгоор цахим давтлагад хамруулна

    Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнхийн санаачилгаар “Сайн сургууль таны дэргэд ТББ”-тай хамтарч 12 –р ангийн 300 сурагчийг Элсэлтийн ерөнхий шалгалтад цахим хэлбэрээр давтлага өгч бэлдэхээр боллоо. Энэ хүрээнд талууд санамж бичигт гарын үсэг зурсан. Сурагчдын цахим сургалтын зардлыг дүүргээс бүрэн шийдвэрлэж байгаа бөгөөд гурван сарын турш цахим давтлагад хамруулах юм. Элсэлтийн ерөнхий шалгалт өгсний дараа тухайн сурагчдын авсан оноонд харьцуулалт …

  • 9 March

    Н.Энхбаатар: Намын дүрэм бол МАН-ын “үндсэн хууль”

    МАН-ын нарийн бичгийн дарга Н.Энхбаатартай ярилцлаа. -МАН цахим нам болох зорилт дэвшүүлснээр гишүүдийн, оролцоо өргөжсөн үү? -Бид бүх гишүүдийн бүртгэлийг цахим хэлбэрт шилжүүлэх ажлыг зохион байгуулж дууссан. Цахим хэлбэрт шилжүүлэх ажлыг тухайн намын анхан шатны байгууллага нь хийдэг. Шинээр элсэх гишүүд цахимаар ч элсэж болно. Өмнөх уламжлалаар харьяа намын хороондоо хандан элсэх нь нээлттэй. Цахим нам хөтөлбөрийг хэрэгжүүлснээр гишүүддээ илүү …

  • 9 March

    УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгийн санаачилгаар хорих ангийн ажилтан, албан хаагчид болон хүмүүжигчдийг эрүүл мэндийн үзлэгт хамруулж байна

    Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэнгийн санаачилгаар энэ сарын 7-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих 407 дугаар анги буюу Эмэгтэйчүүдийн хорих ангийн ажилтан, албан хаагчид болон хүмүүжигчид, тэдгээрийн хүүхдүүдийг эрүүл мэндийн урдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамрууллаа. Энэ ажил гуравдугаар сарын 9-ны өдөр хүртэл үргэлжлэх юм байна. Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн хорих ангийн үйл ажиллагаа болон хорих байрны …

  • 9 March

    Гадаад харилцааны яамны 3 үйлчилгээ “e-Mongolia”-д орлоо

    Гадаад харилцааны яамны 3 үйлчилгээ цахимжиж, “e-mongolia” системд орлоо. Тодруулбал, Гадаад харилцааны яаманд өргөдөл, гомдол илгээхХилийн чанадад буй иргэдийн бүртгэлАпостиль гэрчилгээ олгох гэсэн гурван үйлчилгээ цахимжлаа. Ингэснээр тус яамны нийт долоон үйлчилгээ “e-mongolia” системд нэгтгэгдээд байна. Тус үйлчилгээг авахын тулд www.e-mongolia.mn системд өөрийн бүртгэлээ нэвтрэн орж, хайлтын хэсэгт авах гэж буй үйлчилгээний нэрийг оруулан хайлт хийхэд тус үйлчилгээ нь харагдах болно. Гадаад …

  • 9 March

    Швейцарын хөгжлийн агентлаг Венецийн дүрслэх урлагийн олон улсын биеннальд оролцоход хамтарч ажиллана

    Соёлын сайд Ч.Номин Швейцарын хөгжлийн агентлагийн дарга Стефани Бурритай өнгөрсөн сард уулзаж, “Венецийн дүрслэх урлагийн олон улсын биенналь”, “Каннын кино наадам”-д Монгол Улсын уран бүтээлчид оролцох талаар хэлж, хамтран ажиллахаар санал солилцож байсан юм. Энэ дагуу энэ сарын 7-ны өдөр Соёлын сайд Ч.Номин Швейцарын хөгжлийн агентлагийн дарга Стефани Бурри нар “Венецийн дүрслэх урлагийн олон улсын 59 дэх удаагийн биеннальд уран бүтээлчдээ оролцуулахад …

  • 9 March

    У.Хүрэлсүх: Эмэгтэйчүүд, эхчүүдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн асуудалд тууштай анхаарах ёстой

    Олон улсын эмэгтэйчүүдийн өдрийг тохиолдуулан “Алдарт эхийн одонт ээж” хүндэтгэлийн ёслол Төрийн ордонд боллоо. Алдарт эхийн одонт ээжүүдийн холбоо, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монголын эмэгтэйчүүдийн холбоо хамтран Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгууллаа. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүд, эмэгтэйчүүдэд талархал илэрхийлэн, баяр хүргэж үг хэлснийг бүрэн эхээр нь хүргэж байна. Эрхэм хүндэт элбэрэлт сайхан ээжүүд, эрхэмсэг гоо Монголын сайхан бүсгүйчүүд Та …

  • 9 March

    Ж.Батзаяа: Хүүхдүүд маань өөрийгөө хамгаална, аварна, бусдад тусална гэж хариулдаг болсон

    Дархан-Уул аймгийн 27 дугаар цэцэрлэгийн багш нар “Аюулгүй амьдрах ухаан”  сургалтыг зохион байгуулах тусгай хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлж байна. Энэхүү хөтөлбөрийг хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт тохируулж, хичээлийн хэрэглэгдэхүүнийг тусгайлан бэлтгэсэн нь аймгийнхаа хэмжээнд үлгэр жишээ болж байгаа аж. Тиймээс энэхүү сайн туршлагыг түгээн дэлгэрүүлж, санаа, сэдэл олгох зорилгоор сургалтын онцлог, арга барилын талаар тус цэцэрлэгийн эрхлэгч Ж.Батзаяагаас тодрууллаа.   -Хичээлийн хөтөлбөрийг амьдралд …

  • 9 March

    Л.Оюун-Эрдэнэ: Эх, нярайн болон эмэгтэйчүүдийн эмнэлгүүдээ дэлхийн жишигт хүргэхийн төлөө Засгийн газар онцгой анхаарч ажиллаж байна

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нар “Эх нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв-2” буюу Яармагийн 300 ортой төрөх эмнэлэг, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд ажиллаж эхчүүд, эмэгтэйчүүд, эмч ажилтнуудад Олон Улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэндийг хүргэлээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд “Эх нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв-2”-ийн цахим бүртгэлийн хэсэг, нэгдсэн мэс заслын тасаг, төрөх болон төрсний дараах тасаг, дүрс …

  • 9 March

    Жүжигчин Г.Ундармаад Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртээлээ

    Олон улсын эмэгтэйчүүдийн өдрийг тохиолдуулан эрхэлсэн ажил, салбартаа олон жил үр бүтээлтэй ажиллаж онцгой амжилт гарган, эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан хүмүүсийг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медалиар шагналаа. МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ БАГШ ЦОЛООР: Нийслэлийн Ерөнхий боловсролын “Сэтгэмж” сургуулийн ахмад багш Ядамжавын Дархиа; ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР: Сүхбаатар аймгийн төр, захиргааны байгууллагын ахмад ажилтан Сэдэнсодномын Халтар; …

  • 9 March

    Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан

    Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр  говь, тал, хээрийн  нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна. 2022 оны 03 сарын 09-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 7-12 метр, говь тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон …

  • 7 March

    АТГ: Зургаан хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай шилжүүлэв

    Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2022 оны 2 дугаар сарын 28-наас 3 дугаар сарын 4-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 35 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 106 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 8 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 88 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна. Түүнчлэн эрүүгийн 586 …

  • 7 March

    Аэрофлот компанийн нислэг тодорхойгүй хугацаагаар зогслоо

    АНУ-ын Сабер системийг ОХУ-ын компаниуд зорчигч бүртгэлд ашиглахыг хориглосон тул Аэрофлот компани 2022 оны гуравдугаар сарын 09-ний өдрөөс олон улсын бүх нислэг, түүний дотор Москва-Улаанбаатар чиглэлийн нислэгээ тодорхойгүй хугацаагаар зогсоож байна. Мөн Аэро Монголиа компанийн давхар даатгагч дотор Английн компани хувь оролцоотой байдаг учраас даатгалын асуудлаа шийдтэл 2022 оны гуравдугаар сарын 09-нд ОХУ-ын Эрхүүгийн чиглэлийн нислэгээ хийгээд түүнээс хойш зогсоохоор …

  • 7 March

    Хүүхдийг зам, тээврийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлж ажиллахыг үүрэг болгов

    Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Бага тойруу бүс дэх хашаа, хайс, бүр гараашнуудыг буулгах ажлын явцын талаар Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга Г.Батзориг “Энэ жил нийслэлд 188 байршилд 4860 гарааш буулгахаар төлөвлөсөн. Бага тойруугийн хэсэгт 63 байршилд 457 зөрчил арилгахаар төлөвлөсөн. Газрын эздэд энэ тухай мэдэгдлийг хүргүүлж байна. 4860 гараашны тухайд хоёр удаа мэдэгдэл хүргүүлсэн. Гуравдугаар сарын …