Tag Archives: нийгэм

March, 2022

  • 4 March

    УБЦТС ТӨХК цэцэрлэгтэй боллоо

    Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК үүсэж хөгжсөний 90 жилийн ой энэ онд тохиож байна. Тус компани нь ажилтан, албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх ажлын хүрээнд түүхт ойн арга хэмжээний нэг болох байгууллагын дэргэдэх цэцэрлэгийг Нийслэлийн Хан-Уул дүүргийн Улсын тэргүүний 28 дугаар цэцэрлэгтэй хамтран эхлүүллээ. УБЦТС ТӨХК-ийн дэргэдэх “Залуучуудын хөгжлийн зөвлөл”-өөс санаачлан залуу гэр бүлд ажлын газартаа ойр хүүхдээ цэцэрлэгт хамруулах, …

  • 4 March

    Д.Ууганбаяр: Амжилт ажилдаа сэтгэлтэй, зүтгэлтэй хүнд өөрөө шагнал болон ирдэг

    Хүн ардын амар тайвны төлөө ямар ч болзолгүйгээр дэд ахлагчаас дэд хурандаа хүртлээ 29 дэх жилдээ зүтгэж байгаа Булган аймгийн Онцгой байдлын газрын орлогч, урьдчилан сэргийлэх тасгийн дарга, дэд хурандаа Даваагийн Ууганбаярыг энэ удаагийн “Онцлох зочин” буландаа онцолж байна. Алган дээрээ бөмбөрүүлсэн Айлын хооронд үүрсэн Азай буурал ээжийнхээ Ачийг яаж хариулна даа хэмээн гитарын аялгуунд гэр бүлийнхэнтэйгээ хоолой нийлүүлэн дуулан …

  • 4 March

    С.Энхболд: NGS лаборатори нь зөвхөн халдварт өвчнийг оношлох, тандалт судалгаа хийгээд зогсохгүй, халдварт бус өвчний оношилгоо шинжилгээнд ч тустай

    Австралийн Засгийн газар болон ДЭМБ-аас манай улсад вирусийн геномын дараалал тодорхойлох өндөр хүчин чадалтай лабораторийн тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө. Тус лаборатори нь SARS-CoV-2 вирусийн шинэ хувилбаруудыг илрүүлж тодорхойлоход чухал ач холбогдолтой юм. Өөрөөр хэлбэл, мутацид орсон хувилбаруудыг илрүүлэхдээ гадаадын улс орнууд руу сорьц илгээж цаг алдах шаардлагагүй болж байна. Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд ” Монгол улсад 2020 оны 1 дүгээр сард SARS-CoV-2 вирүс илрүүлэх ПГУ-ын шинжилгээг анх ХӨСҮТ-д хийж эхэлснээс хойш …

  • 4 March

    Б.Сэмжидмаа:Гэр бүлийн хүчирхийллийг бууруулахад иргэн бүрийн оролцоо нэн чухал

    Нийслэлийн Баянгол дүүргийн төр, хувийн хэвшлийн ААН, албан байгууллагын төлөөлөл 150 гаруй хүн цуглаж Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хүүхэд хамгааллын ээлтэй орчин бүрдүүлэх чиглэлээр нэгдсэн зөвлөгөөнд оролцлоо. Энэхүү зөвлөгөөнийг дүүргийн ИТХ, ГХЗУСАЗСЗ-өөс санаачлан, Каритас Монгол ТББ-тай хамтран зохион байгуулсан юм. БГД-ийн ИТХ-ын дарга бөгөөд ГХЗУСАЗСЗ-ийн дарга Б.Сэмжидмаа зөвлөгөөнийг нээж хэлсэн үгэндээ “Сүүлийн жилүүдэд Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхэд хамгааллын асуудал чимээгүй өнгөрч боломгүй сэдэв болсон. 2018 оны Хүүхдийн төлөө үндэсний …

  • 4 March

    Гаалийн байгууллага олон улсад хүлээн зөвшөөрөгдөх мэргэжлийн албаны нохой сургагчийг бэлтгэх эрхтэй боллоо

    Гаалийн ерөнхий газрын дэргэдэх “Эрэлч нохойн сургалтын төв” нь Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээ, мэдээлэл, арга зүйн төвөөс “МЭРГЭЖЛИЙН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН БҮРТГЭЛИЙН ГЭРЧИЛГЭЭГ” гардаж авлаа. Тус төвөөс төгсөн гарч буй мэргэжлийн эрэлч нохой сургагч нарт олон улсад хүлээн зөвшөөрөгдөх гэрчилгээг олгох юм. Гаалийн байгууллагын шинэчлэлийн хүрээнд Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшигийн хөндийд Эрэлч нохойн сургалтын шинэ байрыг …

  • 4 March

    Улаанбаатарт өдөртөө 4-6 хэм хүйтэн байна

    Малчид, ард иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр Төв аймаг, Хэнтийн өмнөд хэсэг,  болон Өмнөговь, Дундговь, Дорноговь, Сүхбаатар, Дорнодын нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна. 2022 оны 03 сарын 04-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Төв, зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн зүүн хойд болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад …

  • 3 March

    Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр Монгол Улс үзэсгэлэнгээ гаргана

    Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /2022 FIFA World Cup/ 2022 оны 11-р сарын 21-нээс 12-р сарын 18-ны өдрүүдэд Катар улсад зохион байгуулагдана. Энэ үеэр хүн төрөлхтний түүхэнд нүүдлийн соёлын өвийг тээж өнөөг хүрсэн, газар зүйн гурван өөр бүс бүслүүрт аж төрж буй Араб, Сахарын хагас нүүдэлчид болон Төв Азийн Монголчуудын нүүдлийн аж амьдрал, нийгэм ахуй, уламжлалт шинэчлэлтийг илтгэх “On the …

  • 3 March

    Онцгой байдлын байгууллагад эмнэлгийн яаралтай тусламжийн автомашинуудыг хүлээлгэн өглөө

    Япон Улсын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газартай хамтран хэрэгжүүлж  байгаа “Эдийн засаг, нийгмийн хөгжлийг дэмжихэд чиглэсэн буцалтгүй тусламж” хөтөлбөрийн хүрээнд Онцгой байдлын байгууллагад буцалтгүй тусламжаар эмнэлгийн яаралтай тусламжийн автомашинуудыг хүлээлгэн өгөх арга хэмжээ өнөөдөр ОБЕГ-т боллоо. Арга хэмжээнд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд …

  • 3 March

    С.Амарсайхан: Нэгдсэн шуурхай штабын бүтцийг цомхтгон оперативын бүлгийн хэлбэрт шилжүүлнэ

    Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан өнөөдөр УОК-ын Нэгдсэн шуурхай штабын үйл ажиллагаатай танилцаж, үүрэг чиглэл өглөө. Энэ үеэр УОК-ын Нэгдсэн шуурхай штабын дарга, бригадын генерал Б.Ууганбаяр УОК-ын Нэгдсэн шуурхай штаб энэ хоёр жилийн хугацаанд үе шаттай хийж хэрэгжүүлсэн ажлын талаар товч мэдээлэл танилцуулсан юм. Мөн Нэгдсэн шуурхай штабаас цаашдын үйл ажиллагааны чиглэлээр гаргасан саналыг холбогдох удирдлагуудад танилцууллаа. Харин …

  • 3 March

    МУИС-ийн Хууль зүйн сургууль:Оюутныг сургуулиас хасах тухай саналыг МУИС-ийн захиргаанд хүргүүлнэ

    Бусдын толгой дээр кофе асгаж, ёс зүйгүй үйлдэл гаргасан МУИС-ийн Хууль зүйн сургуулийн оюутныг сургуулиас хасах тухай саналыг оюутнууд сургуулийн захиргаандаа хүргүүлсэн билээ. Уг санал болон оюутны гаргасан үйлдлийн талаар МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захиргаа өнөөдөр хуралдаж шийдвэрээ гаргажээ. Хурлын шийдвэрийг МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал Б.Амарсанаа, багш С.Нарангэрэл нар танилцуулав. МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал Б.Амарсанаа “МУИС-ийн Хууль Зүйн …

  • 3 March

    Ногоон бүсийн туруутан амьтдад зориулан найман цэгт хужир, давс байршуулж эхэллээ

    Байгалийн амьтан, ургамлыг хамгаалах дэлхийн өдөр тохиож байна. Нийслэлийн Байгаль орчны газраас уг өдрийг тохиолдуулан ой, уулын туруутан амьтдын байршил нутагт идэш тэжээлийн дэмжлэг үзүүлэх био-техникийн арга хэмжээг зохион байгуулж эхэллээ. Өвөл, хаврын тарчиг цагт туруутан амьтад эрдсийн дутагдалд орж, тарга тэвээрэг муудан, идэш тэжээл хайн, суурьшлын бүсэд орж ирдэг. Улмаар зэрлэгшсэн нохойд бариулах эрсдэл үүсдэг билээ. Үүнээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Халиун буга (Cervus canadensis), Аргаль хонь (Ovis ammon), Бор гөрөөсний (Capreolus pygargus) тархац нутаг болох Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн ногоон бүс дэх найман цэгт хужир, давс байршуулахаар төлөвлөсөн. …

  • 3 March

    Монгол хэл бичгийн шалгалтын босго оноог тогтоолоо

    Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн А/72 дугаар тушаалаар эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, эх хэлний дархлааны түвшинг тогтоох зорилготой “Монгол хэл бичгийн шалгалт”-ын босго оноог 400 байхаар тогтоолоо. Их, дээд сургуульд элсэн суралцахаар Элсэлтийн ерөнхий шалгалтад бүртгүүлсэн шалгуулагчид Монгол хэл бичгийн шалгалтад заавал хамрагдсан байна. Шалгалтыг 2022 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр зохион …

  • 3 March

    Вирусийн мутацлагдсан хувилбаруудыг дотооддоо илрүүлэх боломжтой боллоо

    Австралийн Засгийн газар болон ДЭМБ-аас манай улсад вирусийн геномын дараалал тодорхойлох өндөр хүчин чадалтай лабораторийн тоног төхөөрөмжийг өнөөдөр гардуулан өглөө. Тус лаборатори нь SARS-CoV-2 вирусийн шинэ хувилбаруудыг илрүүлж тодорхойлоход чухал ач холбогдолтой юм. Өөрөөр хэлбэл, мутацид орсон хувилбаруудыг илрүүлэхдээ гадаадын улс орнууд руу сорьц илгээж цаг алдах шаардлагагүй болж байна. Манай улсад корона вирусийн дотоодын халдвар анх бүртгэгдсэнээс хойш ХӨСҮТ-ийн …

  • 3 March

    БЗД-т орц гарц чөлөөлөх “Хашаа” арга хэмжээ эхэллээ

    Баянзүрх дүүргийн хэмжээнд орц гарц чөлөөлөх “Хашаа” арга хэмжээ эхэллээ. Арга хэмжээний хүрээнд орц гарц хаасан хашаа, объектыг буулгана. Үүний дараа төлөвлөлт хийж гарцыг нээх, шинээр зам тавих ажил хийгдэх юм. Ялангуяа автомашин их зорчдог, хөдөлгөөн ихтэй газруудад дээрх ажил хийгдэнэ. Тухайлбал Баянзүрх дүүргийн 4-р хороо, Сод эрхэс төвийн урд талд байрлах объект болоод хашааг буулгаж, авто зам хийнэ.“Натур” худалдааны …

  • 3 March

    “Оюутан цэрэг” сургалтын бүртгэл энэ сарын 10-ныг хүртэл цахимаар явагдана

    Батлан хамгаалах яамнаас “Оюутан цэрэг” сургалтын бүртгэлийг цахимжуулж, энэ жилээс эхлэн “e-mongolia” системээр бүртгэж буй. Бүртгэлтэй холбоотой түгээмэл асуулт, хариултыг хүргэж байна. – “Оюутан цэрэг” сургалтын бүртгэл хэдэн хүртэл үргэлжлэх вэ? – “Оюутан цэрэг” сургалтын бүртгэл 2022 оны 03 дугаар сарын 01-ээс 2022 оны 03 дугаар сарын 10 хүртэл “e-mongolia” системээр явагдаж буй. Иймд оюутнууд 03 дугаар сарын 10-аас өмнө …