Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Онцгой байдлын ерөнхий газарт хэрэгжүүлж байгаа “Гамшгийн эрсдэлийн үнэлгээ, төлөвлөлт болон эрсдэл шилжүүлэх чадавхыг бэхжүүлэх” техник туслалцааны төслийн хүрээнд гамшгийн эрсдэлийн үнэлгээний сургалтыг энэ сарын 03-04-ний өдрүүдэд зохион байгуулж байна. “Үндэсний хэмжээний гамшгийн эрсдэлийн үнэлгээ” сэдэвт сургалт, семинараар төслийн хүрээнд хийгдэж байгаа гамшгийн эрсдэлийн үнэлгээний явц, эхний үр дүн, эрсдэлийг бууруулах төлөвлөлтөд ашиглагдах орон зайн …
Tag Archives: нийгэм
March, 2022
-
3 March
Сэрэмжлүүлэг: Мөсний зузаан 5-15 см нимгэрсэн байна
Он гарсаар 16 удаагийн гол, нуурын мөс цөмөрсөн дуудлагаар Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 9 иргэний амь насыг авран хамгаалжээ. Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр энэ сарын 2-ны өдрийн байдлаар Монгол орны бүх гол мөрөн, нуур тогтвортой мөсөн бүрхүүлтэй байгаа хэдий ч зарим голын дунд болон адгаар мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-15 см нимгэрсэн байна. Цаашид мөсний үзэгдэл эрчимжиж …
-
3 March
Авлигын эсрэг сургалтад 3060 албан тушаалтныг хамруулжээ
Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2022 оны 2 дугаар сарын 21-25-ны өдрүүдэд авлигын нийгмийн хор аюулыг ухуулан таниулах, авлигыг үл тэвчих үзлийг төлөвшүүлэх, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, авлигын эсрэг хууль тогтоомжийг сурталчлан таниулах сургалтад нийт 3060 албан тушаалтныг хамруулж, авлигын хор хөнөөлийг ухуулан таниулах сурталчилгааг 71 мянга орчим өрхийн 571 мянга гаруй хүнд түгээн …
-
3 March
Улаанбаатарт өдөртөө 2-4 хэм хүйтэн байна
Малчид, ард иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхитай, шороон шуургатай байхыг анхааруулж байна.2022 оны 03 сарын 03-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд …
-
2 March
Цасан болон шороон шуурга шуурахыг анхааруулж байна
Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр маргааш буюу 3-нд Баянхонгор, Говь-Алтай, Өвөрхангай, Өмнөговь, Сэлэнгэ, Төв аймгийн нутгаар цас орж, салхины хурд 18-20 м/с хүрч цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна. Иймд: -Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах; -Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, …
-
2 March
Тендерийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанд төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу нэн яаралтай хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.Эдийн засгийг эрчимжүүлэх Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хэрэгжүүлэх хөгжлийн төслийн жагсаалтад багтсан төсөл, арга хэмжээг хэлэлцээ хийж гэрээ байгуулах …
-
2 March
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2022 онд шинээр хэрэгжих төсөл, арга хэмжээний 80,3 хувьд нь тендер зарлаад байна
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанд Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд батлагдсан улсын төсвийн хөрөнгө оруулалтын санхүүжилт, төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааны явцын талаар Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа.Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шинээр хэрэгжих 716 төсөл, арга хэмжээнээс тендер зарласан 575 буюу 80,3 хувьтай байна. Тендер шалгаруулалт зарлаагүй 141 төсөл, арга хэмжээ байна.Тендер шалгаруулалт зарласан төсөл, арга …
-
2 March
Эрдэнэбүрэнгийн УЦС-ын барилга угсралтын ажил дөрөвдүгээр сард эхэлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанд “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хэрэгжилтийн явцын талаар танилцуулга хийлээ. Энэ хүрээнд хэрэгжиж буй “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц” төслийн талаар Эрчим хүчний сайд Н.Тавинбэх мэдээлэл хийлээ. Эрдэнэбүрэнгийн 90 МВт-ын усан цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажлыг цаг алдалгүй хэрэгжүүлэх зорилгоор Эрчим хүчний яамны зүгээс гүйцэтгэгч компанитай түлхүүр гардуулах нөхцөлтэй гэрээг 2021 оны есдүгээр сард байгуулж, 2022 …
-
2 March
Бураатын даваа орчмын авто замын доорх цэвдгийн гэсэлтийг зогсоох технологи нэвтрүүлж байна
Баян-Өлгий аймгийн Бураатын даваан дээр хөрсний цэвдгээс шалтгаалан 700 орчим метр хатуу хучилттай авто замд эвдрэл гарчээ. Өөрөөр хэлбэл тухайн замын тодорхой хэсгүүдэд өвөл хөлдөж овойн зуны улиралд цэвдгийн гэсэлтийн суулт өгсөн нь зам эвдэрч, зорчих хөдөлгөөний аюулгүй байдалд нөлөөлөхөөр болсон байна. Тиймээс Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто замын төсөл, зөвлөх болон үндсэн гүйцэтгэгч компанийн хүсэлтээр ШУА-ийн Газарзүй-геоэкологийн хүрээлэнгийн Цэвдэг …
-
2 March
Улсын хэмжээнд 1000 гаруй барьцаалан зээлдүүлэх газар үйл ажиллагаа явуулж байгаа ч татвар төлдөг нь цөөн гэв
Монгол Улсын Засгийн газраас 2021 оны нэгдүгээр сарын 08-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооны 2021 оны 17 дугаар тогтоолоор байгуулсан. Ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын …
-
2 March
Н.Баярмөнх:БЗД-ийн нутаг дэвсгэрт байгаа зөвшөөрөлгүй гараашуудыг буулгах ажил хийгдэнэ
Баянзүрх дүүргийн удирдлагын баг долоо хоног бүр иргэдийг хүлээн авч уулздаг. Өнөөдрийн уулзалтад 30 гаруй иргэд оролцож асуулт асуун, саналаа хэллээ. Иргэдийн хувьд газрын асуудал, гарааш буулгалт, СӨХ-ын үйл ажиллагаа, авто зогсоолын төсөлтэй холбоотой асуудлаар асуулт асуусан. Мөн алслагдмал хороодын нөхцөл байдалтай танилцаж, хөдөлмөр эрхэлж байгаа иргэдээ дэмжиж ажиллахыг хүссэн юм. Баянзүрх дүүргийн засаг дарга Н.Баярмөнх иргэдээс ирж байгаа санал …
-
2 March
Б.Хишигжаргал:УНТЭ 2021 онд 5.5 тэрбум төгрөгийн нэмэлт цалин, урамшууллыг олгосон
Улсын Нэгдүгээр Төв эмнэлгийн Ерөнхий захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, Анагаах ухааны доктор, Тэргүүлэх зэргийн эмч Б.Хишигжаргалтай ярилцлаа. –Ковидын хүндхэн жилүүдэд лавлагаа шатлалын эмнэлгүүд ихээхэн ачаалал үүрсэн. Энэ оны хувьд Улсын Нэгдүгээр Төв эмнэлэг ямар ажлууд хийхээр төлөвлөсөн бэ? -Эрүүл мэндийн яамнаас 2022 оныг эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг дээшлүүлэх жил болгон зарласан. УНТЭ-ийн хувьд уг зорилтыг бодит …
-
2 March
Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт 305 хэргийг шүүхэд шилжүүлжээ
Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу 2022 оны 2 дугаар сарын 21-нээс 25-ны өдрүүдэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдоос гаргасан 254 гомдол, хүсэлтийг шийдвэрлэж, мөрдөгч болон зөрчлийн хэрэг бүртгэх эрх бүхий албан тушаалтанд тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр 624 даалгавар бичгээр өгсөн байна. Гэмт хэрэг, зөрчил гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар байгууллага, албан тушаалтанд 19 мэдэгдэл, зөрчил шалган шийдвэрлэх, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял …
-
2 March
Б.Бат-Эрдэнэ: Хариуцлагагүй уул уурхайн тусгай зөвшөөрлүүдийг цуцална
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ Баянхонгор аймагт ажиллаж байна. Энэ хүрээнд тус аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, ойн анги болон сав газрын захиргаадын ажилтан, албан хаагчидтай уулзалт хийлээ. Мөн энэ үеэр БОАЖЯ-ны Ойн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Оюунсанаа Баянхонгор аймгийн Ойн ангид мод үрсэлгээ, үржүүлгийн чиглэлээр ажиллуулах хүлэмж өгөхөөр болсон тухайгаа мэдэгдлээ. БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ хэлсэн үгэндээ тус …
-
2 March
Архангай аймаг хавдрын эрт илрүүлгийн төвтэй боллоо
Архангай аймгийн хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаан болсон хорт хавдрын эрт илрүүлгийг нэмэгдүүлж, хавдрын шалтгаант нас баралтыг бууруулах зорилготойгоор “Хавдрын эрт илрүүлгийн төв”-ийг барьж ашиглалтад орууллаа. “Хавдрын эрт илрүүлгийн төв”-ийн нээлтэд Эрүүл мэндийн сайд С.Энхболд, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Ё.Баатарбилэг, Г.Тэмүүлэн аймгийн ИТХ-ын дарга Б.Батжаргал, Засаг дарга М.Батжаргал, Эрүүл мэндийн газрын дарга Р.Гандиймаа болон аймгийн эрүүл мэндийн салбарынхан оролцлоо. 21 …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл