Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр /2022.03.15/ нээлтээ хийлээ. 2022 оны хаврын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар үг хэллээ. Тэрээр “Урин цагийн амьсгал наашилж, цар тахлын аюул цаашилсан цаг үед Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулган нээлтээ хийж байна. Коронавирусийн дөрөв дэх давалгаа саарч, бүх нийтээрээ хэвийн амьдралын горимд шилжиж байгаа энэ цаг үед …
Tag Archives: нийгэм
March, 2022
-
15 March
Л.Халтар: Өнөөдрийн нөхцөл байдалд задгай тээвэрлэлтийг явуулах боломж хомс байна
Монгол Улсын Шадар сайдын тушаалаар Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Ж.Бат-Эрдэнээр ахлуулсан дэд ажлын хэсэг Замын-Үүд боомтын экспорт, импортын ачааг нэмэгдүүлэх, чингэлэг тээврээр нэвтрүүлэх зохион байгуулалтыг хариуцан ажиллаж байгаа билээ. Сүүлийн өдрүүдэд тээвэрчдийн төлөөлөл Замын-Үүд-Эрээн боомтын чингэлэг тээврийг зогсоохыг шаардаж эхэлсэн. Тус асуудалтай холбоотойгоор гуравдугаар сарын 14-ны өдөр Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, дэд сайд …
-
15 March
Эрээн боомтод халдварын нэг л тохиолдол бүртгэгдвэл БНХАУ 28 хоногоор хилээ хаана
БНХАУ-ын Эрээн боомтоос Замын-Үүд рүү ачаа барааг чингэлэг тээврээр татан авах түр журмыг эсэргүүцсэн тээвэр эрхлэгчдийн төлөөлөлтэй Шадар сайд С.Амарсайхан, Зам тээвэр, хөгжлийн сайд Л.Халтар болон бусад холбогдох албаныхан уулзлаа. Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан “Халдвар хамгааллын дэглэм алдагдсанаас урд хөрш гурван сар гаруй хугацаанд хилээ хааж, улсын хэмжээнд бараа бүтээгдэхүүний хомстолд ороод байсныг та бүхэн мэдэж байгаа. БНХАУ-тай зөвшилцөлд …
-
15 March
Дархан-Уул аймагт цэцэрлэгийн үйл ажиллагааг 14 хоногоор хязгаарлалаа
Дархан-Уул аймгийн онцгой комисс өчигдөр хуралдаж бага насны хүүхдүүдийн дунд амьсгалын замын өвчлөл их байгаа тул мэргэжлийн байгууллагуудын дүгнэлт, саналыг үндэслэн СӨББ-ын үйл ажиллагааг өнөөдрөөс эхлэн 14 хоног түр зогсоохоор шийдвэрлэлээ. Риновирусийн гаралтай томуу томуу төст өвчин хүүхдүүдийн дунд эрчимтэй нэмэгдэж нийт хүүхдүүдийн 14.71 хувь нь амьсгалын замын өвчлөлд өртсөн судалгааг Эрүүл мэндийн газраас өгч байна. Өнгөрсөн 7 хоногт амбулаториор …
-
15 March
Улаанбаатарт өдөртөө 7 хэм хүйтэн
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна. 2022 оны 03 сарын 15-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга …
-
14 March
Сургуулийн автобусыг хоёр чиглэлд нэмлээ
Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах, хүүхдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор Сургуулийн автобус төслийг 2019 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Уг төслийн хүрээнд сурагчдын хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн автобусны тоог нэмэгдүүлэх ажлыг тухай бүр нь зохион байгуулан ажиллаж байна. 2022 оны гуравдугаар сарын 15-ны өдрөөс Сонгинохайрхан дүүргийн 3, 24, 26, 36, 41 дүгээр хорооны алслагдсан суурьшлын цэгүүдээс сурагчдыг 65, 124, 152 дугаар сургуулиудад хүргэх …
-
14 March
Цементийн үнэ 30 хувь нэмэгдсэн шалтгаан нөхцөлийг тогтоож, хариу арга хэмжээ авна
Цемент, барилгын материалын үнийн өсөлттэй холбоотойгоор Шадар сайд С.Амарсайхан Барилга, хот байгуулалтын яаманд ажиллаж, энэ асуудлыг яаралтай хянаж шалгах хугацаатай үүрэг даалгаврыг холбогдох байгууллагуудад өглөө. Манай улс 2015 оноос дотооддоо цемент үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд 2020 оноос дотоодын хэрэгцээгээ 100 хувь хангадаг болсон. Жилээс жилд цементийн хэрэгцээ өсөн нэмэгдэж өдгөө Монгол Улсын цементийн жилийн нийт хэрэгцээ 2.2 сая тонн-д хүрээд байгаа …
-
14 March
Монголын сагсан бөмбөгийн холбоод нэгдэн, нэг холбоо болж ажиллахаа Монгол Улсын Ерөнхийлөгчид илэрхийллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монголын сагсан бөмбөгийн холбоодын төлөөллийг хүлээн авч уулзлаа. Тэрбээр холбоод хамтран сагсан бөмбөгийн нэгдсэн Дээд лигийн тэмцээнийг амжилттай зохион байгуулж байгаад талархал илэрхийллээ. Энэ нь сагсан бөмбөгийн спортынхны дунд үүсээд байгаа үл ойлголцолд цэг тавих эхний алхам болсон төдийгүй энэ спортоор хичээллэдэг, шимтэн үздэг мянга мянган залуусыг баярлуулсан, нэгтгэсэн, идэвхжүүлсэн гэдгийг тодотгов. Сүүлийн найман жил хоорондоо …
-
14 March
Утаажилтын бүсээс 33 иргэнийг гаргаж, хоёр иргэний амь насыг авран хамгаалжээ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн 7 хоногт гал түймрийн 45, Ой хээрийн түймрийн 1, аврах ажиллагааны 2 дуудлагаар Аврах анги, Гал түймэр унтраах, аврах ангийн алба хаагчид шуурхай үүрэг гүйцэтгэн утаажилтын бүсээс 11 хүүхэд, 32 том хүнийг гаргаж, угаартсан 3 иргэнийг ЯТТТ-103т хүлээлгэн өгч, хоёр иргэний амь насыг авран хамгаалж ажиллажээ. Мөн иргэдийн 1 тэрбум 907,8 сая төгрөгийн өмч хөрөнгийг аварсан байна. …
-
14 March
АТГ: Өнгөрсөн долоо хоногт 16 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулсан
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2022 оны 3 дугаар сарын 7-11-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 13 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 101 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 17 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 12 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 71 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна. Түүнчлэн эрүүгийн …
-
14 March
У.Хүрэлсүх:Айл өрх, албан байгууллага, аж ахуйн нэгж, төр засаг, ард түмнээрээ архидалтын эсрэг нэгдэн тэмцэцгээе
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулж буй “Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал” сэдэвт үндэсний чуулган Төрийн ордонд эхэллээ. Чуулганд оролцогсод эрэгтэйчүүдийн амьдралын чанар, оролцоо, манлайллыг дэмжихэд тулгарч буй сорилт, бэрхшээл, тэдгээрийн гарц шийдлийг хамтдаа тодорхойлно. Энэ хүрээнд “Эрэгтэйчүүдэд тулгамдаж буй зарим асуудал”, Эрэгтэйчүүдийн манлайлал, ёс зүй, үүрэг хариуцлага, оролцоо”, “Эрэгтэйчүүдийн эрүүл мэнд, эрүүл амьдралын хэв маяг”, “Эрэгтэйчүүдийн талаарх …
-
14 March
Г.Батзориг: Газруудыг зөвхөн чөлөөлөх бус, тохижилт, ногоон байгууламж хийнэ
Оны эхнээс нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль хэрэгжиж эхэлсэн. Тус хуулиар нийслэл хотын иргэн бүр эрүүл, аюулгүй орчинд амьдрах, дэд бүтцээр хангагдах эрхээ эрх бүхий байгууллагуудаас шаардах эрхтэй болсон юм. Нийтийн эдэлбэр газарт зөвшөөрөлгүй барьсан барилга, байгууламж, гарааш зэргийг буулган, иргэдийнхээ тав тухыг хангасан орчин бүрдүүлэх ажлыг нийслэл өнгөрсөн жилээс эхлүүлсэн. Тэгвэл өдгөө энэ ажлын хүрээг тэлж, …
-
14 March
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөнийг өрнүүлж, архидалттай тэмцэх уриалга гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үндэсний аюулгүй байдал, монгол гэр бүлийн сайн сайхан амьдралын төлөө “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөнийг өрнүүлж, архидалттай тэмцэх уриалга гаргалаа. Ерөнхийлөгчийн ивээл дор “Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал” сэдэвт үндэсний чуулган өнөөдөр Төрийн ордонд болж байгаа юм. Чуулганыг нээж хэлсэн үгэндээ, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Монгол эрчүүд архи тамхи, аливаа хорт зуршлаас ангид байж, эрүүл зөв амьдралыг төлөвшүүлж, эрүүл мэнддээ …
-
14 March
Орхон аймаг цэцэрлэгийн үйл ажиллагааг 14 хоног зогсоох шийдвэр гаргалаа
Орхон аймгийн Онцгой комисс өчигдөр хуралдаж энэ сарын 14-нөөс 28-ныг хүртэлх хугацаанд сургуулийн өмнөх боловсролын байгууллагын үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэлээ. Учир нь аймгийн хэмжээнд нийт өвчлөлийн 16 хувийг бага насны хүүхдүүдийн томуу томуу төст өвчлөл эзэлж өнөөдрийн байдлаар 50 ортой хүүхдийн эмнэлэгт 262 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Энэ нь БОЭТ-ийн хүүхдийн эмнэлгийн ачаалал 5 дахин нэмэгдээд байна гэсэн үг. Үүнээс …
-
11 March
Г.Золзаяа:Худалдаж байгаа бараа бүтээгдэхүүний хугацаа, чанарт анхаарах хэрэгтэй
Баянзүрх дүүргээс аж ахуй нэгжүүдэд зөвлөн туслах нэг сарын аяныг хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд Засаг даргын орлогч Г.Золзаяагаар ахлуулсан ажлын хэсэг дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг зарим аж ахуй нэгжүүдтэй уулзаж газар дээр нь ажиллалаа. Тухайлбал Ажиллуулж буй газрынхаа ойр орчмын 50м цэвэрлэгээг тогтмол хийж байгаа эсэх Эрүүл, чанарын шаардлага хангасан бараа бүтээгдэхүүн борлуулж буй эсэх 21 нас хүрээгүй иргэдэд …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл