Хичээлийн шинэ жил эхлэн, хөдөлгөөний эрчим нэмэгдэхтэй холбогдуулан нийслэлийн нийтийн тээврийн цэвэрлэгээ, ариутгал, хүрэлцээ хэр байгааг сурвалжиллаа. Сүхбаатар дүүргийн наймдугаар хороо буюу МУБИС-ийн автобусны буудал ямагт хөл хөдөлгөөн ихтэй, завгүй хүмүүсийн цугларал гэлтэй байдаг. Автобуснууд ч зай завсаргүй ээлжлэн ирж, явах агаад зорчигч олонтой байгаа нь харагдана. “Ковид 19” халдварын үед зорчигч хоорондын зай болоод суудал хоорондын зайг барих үүднээс автобусан дотор тусгаарлах тэмдэг …
Tag Archives: нийгэм
August, 2021
-
31 August
Х.Нямбаатар: “Рио Тинто” групп гүний уурхайн бүтээн байгуулалтын ашиглалтад орох хугацааг хойшлуулсандаа уучлал гуйсан
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд “Рио Тинто” компаниас ирүүлсэн албан захидлыг Оюу Толгой төслийн гаднын хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийх, төслийг тохирох, эцэслэсэн хувилбарыг танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгээс Засгийн газрын ээлжит хуралдаанд танилцууллаа. Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, ЗГХЭГ-ын дэд дарга Б.Солонгоо нар мэдээлэл өгсөн юм. Мэдээллийн эхэнд Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Захидалд дурдсанаар “Рио Тинто” …
-
31 August
Б.Одсүрэн: Тээврийн хэрэгслийн гэрчилгээг цахим болгоно
Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн Засгийн газрын хуралдаанаар Улаанбаатар хотын тулгамдсан асуудал болох түгжрэлийг шийдэх шийдлүүдийг танилцуулсан талаараа мэдээлэл хийлээ. Тэрбээр “Хотын түгжрэл бүсчлэлийн шинжтэй. Хотын төв рүү ордог гол зам түгжрэл ихтэй байдаг. Мөн улирлаас хамаарч түгжирдэг. Нэг, наймдугаар сар түгжрэлийн оргил үе. Сургууль, цэцэрлэгийн хүрэлцээнээс хамаарсан түгжрэл 23-28 хувийг эзэлдэг. Улаанбаатарын хамран сургах тойргийн хүрээнд …
-
31 August
Шадар сайд С.Амарсайхан УРИАЛГА гаргалаа
Шадар сайд С.Амарсайхан 2021-2022 оны хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан эцэг эхчүүд, багш, сурагчдад хандаж уриалга гаргажээ. Тэрбээр“Хичээлийн шинэ жил эхлэх гэж буй энэ цаг үе өндөр эрсдэлтэй зэрэгцээ өндөр хариуцлагыг Та биднээс шаардаж байна. Ирээдүй хойч үеийнхээ эрсдэлгүй байдлын төлөө төр засаг, сургууль, цэцэрлэгийн захиргаа, багш сурган хүмүүжүүлэгчид, эцэг эхчүүд бүгд хамтдаа улам хичээцгээе. Хүүхэд багачуудынхаа эрдэм …
-
31 August
Ерөнхийлөгчийн нэрэмжит сургалтын тэтгэлэг болон Засгийн газрын сургалтын тэтгэлгийн журмыг батлав
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2021.08.31/ боллоо. Хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Засгийн газарт чиглэл өгөх тухай” зарлиг, Засгийн газрын “Боловсролын зээлийн сангийн талаар авах арга хэмжээний тухай” тогтоолыг үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг болон Монгол Улсын Засгийн газрын сургалтын тэтгэлгийн журмыг баталлаа. Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тэтгэлэг нь дэлхийд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, хүүхэд залуучуудын суралцах тэгш боломжийг хангах, дэлхийн …
-
31 August
Соёлын өвийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх цагдаагийн нэгжтэй болно
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2021.08.31/ боллоо. Хуралдаанд Соёлын сайд Ч.Номин соёлын биет өвийн хадгалалт, хамгаалалтын асуудлаар танилцуулга хийлээ. Соёлын сайдын тушаалаар Соёлын дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдаж, нийслэл болон орон нутаг дахь соёлын биет өвийн хадгалалт хамгаалалтын аюулгүй байдалд шалгалт явуулсан юм. Шалгалтаар музейн хяналтын камер, дохиоллын систем хуучирч, ашиглалтын шаардлага хангахгүй болсон, харуул хамгаалалтын ажилтны камер, дохиоллын …
-
31 August
Коронавируст халдварын хүнд хэлбэрт хэрэглэж буй “РЕМДЕСИВИР” эмийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөллөө
Засгийн газрын 2021 оны 4-р сарын 15-ны өдрийн тогтоолоор гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх коронавируст халдварын цар тахлын оношилгоо, эмчилгээнд хэрэглэх эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, ариутгал, халдваргүйжүүлэлтийн бодисын жагсаалтыг баталсан. Уг жагсаалтад багтсан “Ремдесивир” эмийг коронавируст халдварын хүнд хэлбэрт хэрэглэж, үр дүнгээ өгч буй юм. “Ремдесивир” эмийн тарилгын нунтаг хэлбэр нь гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх жагсаалтад багтсан …
-
31 August
Авлигын гэмт хэрэгтэй холбоотой нөхөн төлбөрт цугларсан 89,5 тэрбум төгрөгийг цахим шилжилтэд зарцуулна
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2021.08.31/ боллоо. Хуралдаанд Авлигын индексийг бууруулах зорилго бүхий Ажлын хэсгийн ажлын явцын талаар танилцууллаа. Тодруулбал, Авлигатай тэмцэх газарт 2021 оны наймдугаар сарын 30-ны байдлаар эрүүгийн гэмт хэргийн нөхөн төлбөрт нийт 89,5 тэрбум гаруй төгрөг төвлөрчээ. Уг хөрөнгийг цахим засаглалд шилжих үйл ажиллагаанд зарцуулна. Мөн Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн Зөвшөөрлийн тухай болон Зөвшөөрлийн жагсаалт …
-
31 August
ТЦА:Шөнийн цагаар иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулдаг зөрчлийг таслан зогсоохоор ажиллаж байна
Нийслэл хотод шөнийн цагаар дуу чимээ гаргаж, бүдүүн яндантай бүрэн бус тээврийн хэрэгслээр дрифт хийж, иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулдаг зөрчлийг таслан зогсоох, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, хүний амь нас, эрүүл мэнд, эд материалын хохирол учруулахаас урьдчилан сэргийлэх зорилгоор цагдаагийн байгууллагын алба хаагчид хяналт, шалгалтыг зохион байгуулж байна. Энэ оны наймдугаар сарын 25-26-нд шилжих шөнийн хяналт, шалгалтын …
-
31 August
ХБНГУ-ын нийслэл Берлин хотод “Монголын мэдээлэл, худалдааг дэмжих төв” нээгдлээ
Монгол Улсыг Европын холбооны улсад сурталчлах, Монголын мэдээлэл, худалдааг дэмжих Берлин хот дахь Төвийн нээлт 8 дугаар сарын 27-нд болж, Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин Сайд Д.Ганбат, Бундестагийн гишүүн М. Грунд, К. Күлитц, М.Хэльд, Берлин хотын захирагч М. Мюллер, тус төвийн гүйцэтгэх захирал Н.Эрдэнэцогт, ТРАМ төслийн Ахлах эксперт К.Круг болон ХБНГУ-ын Гадаад харилцаа, Эдийн засгийн яамдын …
-
31 August
Түгжрэлийг бууруулах богино хугацааны шийдлүүд
Хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, төвлөрлийг сааруулах, автозамын түгжрэлийг бууруулах үндэсний хороог Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ахалж байгаа билээ. Өнгөрсөн долоо хоногт болсон тус хорооны анхдугаар хуралдааны үеэр Ерөнхий сайд ажлын хэсгийнхэнд түгжрэлийг бууруулах богино хугацааны шийдэл танилцуулах үүрэг өгсөн. Энэ хүрээнд ажлын хэсгийнхэн өчигдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг богино хугацаанд шийдвэрлэх 15 санал танилцууллаа. Түгжрэлийн өртгийг мөнгөн …
-
31 August
Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан
Малчид, иргэд, тариаланчид, хадланчдад зориулсан мэдээ: Өнөөдөр Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар бага зэргийн аадар бороо орж, ихэнх нутгаар дулаан байна. 2021 оны 08 дугаар сарын 31-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, …
-
31 August
Л.Оюун-Эрдэнэ: Монголын ард түмэн Э.Содномпилжээгээрээ бахархаж байна
“Токио-2020” паралимпын наадмын пауэрлифтингийн эрэгтэйчүүдийн -107 кг-ын жинд гавьяат тамирчин Э.Содномпилжээ 245 кг өргөж, алтан медаль хүртлээ. Тэрбээр өөрийн тогтоосон рекордоо дахин шинэчилж, Токиогийн тэнгэрт Монгол Улсын төрийн далбааг мандууллаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын гавьяат тамирчин Э.Содномпилжээтэй утсаар ярьж, баяр хүргэлээ. Тэрбээр “Түүхэн рекордыг эвдсэн Содномдоо баяр хүргэе. Манай улс 1961 онд НҮБ-д элсэж, тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлсэн. 1964 …
-
30 August
МХЕГ:Тарвасны 184 дээжийг шинжилгээнд хамруулахад нитратын үлдэгдэл зөвшөөрөгдөх хэмжээнд байна
Хүнсний ногооны чанар, аюулгүй байдлыг үнэлэх зорилгоор Мэргэжлийн хяналтын байгууллагаас жил бүр гурван үе шаттай хяналт шинжилгээ хийгддэг. МХЕГ-ын дэд даргын баталсан 01/133 тоот удирдамжийн хүрээнд шинэ ургацын ногоо, жимс жимсгэнэд хяналт шинжилгээ хийх ажил улсын хэмжээнд явагдаж байна. Одоогийн байдлаар, 200 гаруй аж ахуйн нэгж, иргэний тарьж ургуулсан 20 гаруй нэр төрлийн шинэ ургацын ногооны 688 дээжийг ХАБҮЛЛ, аймаг, …
-
30 August
“Эрхэт Монгол” групп Э.Содномпилжээд ТАУН ХАУС бэлэглэнэ
“Токио-2020” паралимпийн наадмын пауэрлифтингийн эрэгтэйчүүдийн 107 кг-ын жинд гавьяат тамирчин Э.Содномпилжээ 245 кг өргөж, алтан медаль хүртлээ. Тэгвэл Монгол Улсын Гавьяат тамирчин Э.Содномпилжээгийн нөр их хөдөлмөр, амжилтыг дэмжин урамшуулж, “Эрхэт Монгол” группийн зүгээс өөрсдийн хэрэгжүүлж буй “GRAND MARSHAL LUXURY VILLAS” хотхонд тансаг зэрэглэлийн ТАУН ХАУС, мөн түүний багш Д.Баттулгад мөн “Эрхэт Монгол” групп, “Өнө мөнх хөгжил” констракшны хамтран бүтээн байгуулж …