Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 23-наас ихэнх нутгаар хүйтний эрч чангарна. 2021 оны 12 сарын 21-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, явган шуурга шуурна. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын …
Tag Archives: нийгэм
December, 2021
-
20 December
Д.Сумъяабазар: Улаанбаатар хотын иргэд халамж авдаг биш, хөдөлмөр эрхэлдэг байх ёстой
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нийслэлийн нутаг дэвсгэрт хууль тогтоомж, стандарт, шаардлагад нийцүүлэн, зөвхөн бүртгүүлсний үндсэн дээр 74 төрлийн худалдаа, аж ахуйн үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлгүйгээр эрхлэх шийдвэр гаргаж, олон нийтэд мэдээлсэн. 2022 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхлэх энэхүү шийдвэрийн талаарх хэвлэлийн бага хурлын үеэр Хотын дарга сэтгүүлчийн асуултад хариулахдаа дараах зүйлсийг онцолсон юм. –Стандартыг …
-
20 December
Нийслэлийн шилдэг хүүхдүүд тодорлоо
НЗДТГ, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас Нийслэлийн шилдгүүдийг шалгаруулах арга хэмжээг өнөөдөр зохион байгуулж, “Нийслэлийн шилдэг хүүхэд”, “Шилдэг залуу”, Залуучуудын хөгжлийг дэмжигч ээлтэй байгууллага”, “Хүүхэд, гэр бүлд ээлтэй байгууллага”, “Шилдэг эцэг, эхийн зөвлөл”-ийг шалгаруулав. Энэ жил “Ковид-19” цар тахлын үед өөрийн мэдлэг, авьяас чадвар, хичээл зүтгэлээрээ бүтээлч шинэлэг санаачилга өрнүүлэн, урлаг, спортын төрлөөр анги хамт олноо манлайлан суралцаж …
-
20 December
Шүдний эмч Б.Бадамцэцэг 2021 оны “Хүмүүнлэгийн үйлстэн залуу”-гаар тодорлоо
Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас Улаанбаатар хотын хөгжил, дэвшил, нийгмийн сайн сайхны төлөө эрдэм мэдлэг, хүч хөдөлмөр, авьяас чадвараа зориулан, бусдыг манлайлан ажилласан “Нийслэлийн шилдэг залуу”-г тодруулах арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа. “Шилдэг залуу” шалгаруулах үйл ажиллагааны хоёр дугаар шатны шалгаруулалтад 57 залуучуудын материал ирснээс Нийслэлийн 2021 оны Шилдэг залууд дараах 9 залуу шалгарлаа. Хотын соёлыг …
-
20 December
О.Амартүвшин: Хамгийн олон ажлын байр бий болгодог салбарууд тусгай зөвшөөрөлгүй боллоо
Нийслэлийн удирдлагууд 2022 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн 74 төрлийн худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээнд тусгай зөвшөөрөл шаардахгүйгээр үйл ажиллагаа явуулах боломжийг бүрдүүллээ. Энэ талаарх хэвлэлийн хурлын үеэр бизнес эрхлэгчдийн төлөөллийн хэлсэн үгийг хүргэе. Хотын даргын шийдвэр бизнес эрхлэгчдэд, аж ахуйн нэгжүүдэд маш том дэмжлэг МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин: -Бид хоёр жилийн турш амаргүй нөхцөл байдалд ажиллаж байна. Маш олон удаагийн хэлэлцүүлэг, …
-
20 December
Л.Оюунтунгалаг: “WEB AWARDS-2021” наадам “Цахим сэтгүүлзүйд бодит эх сурвалжтай мэдээлье” уриан дор зохион байгуулагдана
WEB AWARDS-2019 Монголын сайтын холбооны ерөнхийлөгч Л.Оюунтунгалагтай Web Awards наадмын талаар ярилцлаа. – Цахим салбарын тэргүүн наадам Web Awards-2021 арга хэмжээ энэ сарын 30-нд болох юм байна. Тус наадмын талаарх мэдээллийг өгөөч? – Монголын сайтын холбоо, МСНЭ, Харилцаа холбоо мэдээллийн технологийн газар, Харилцаа холбооны зохицуулах хороо хамтран зохион байгуулдаг цахим салбарын тэргүүн наадам Web Awards-2021 энэ сарын 30-нд болох гэж …
-
20 December
Баянзүрх дүүргийн 2022 оны төсөв батлагдлаа
Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит V хуралдаанаар дүүргийн 2022 оны төсвийг хуралд оролцсон 42 төлөөлөгчийн 100 хувийн саналаар дэмжиж 70,775,083.6 төгрөгөөр хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын чиглэлээр ажил хийгдэхээр боллоо. Үүнд Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны Сүхбаатар жанжны гэрийн буйрыг “Номын сан” болгон тохижуулахНийтийн эзэмшлийн зам талбайг тохижуулах, камержуулалт, гэрэлтүүлэг суурилуулахСургууль цэцэрлэгийн ачааллыг бууруулах зорилгоор бүтээн байгуулалтын ажилЭрүүл мэндийн тусламж …
-
20 December
Улаанбаатар хотод 74 төрлийн худалдаа, үйлчилгээ эрхлэхэд тусгай зөвшөөрөл шаардахгүй боллоо
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нэн чухал шийдвэрт өнөөдөр гарын үсэг зурж баталгаажуулсан талаараа мэдээлэл хийлээ. Энэхүү шийдвэр нь нийслэлийн нутаг дэвсгэрт хууль тогтоомж, стандарт, шаардлагад нийцүүлэн, зөвхөн бүртгүүлсний үндсэн дээр 2022 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс 74 төрлийн худалдаа, аж ахуйн үйл ажиллагааг чөлөөтэй эрхлэх нөхцөл, боломжийг нээж байгаагаараа онцлог юм. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар …
-
20 December
Соёлын өвийг түгээн дэлгэрүүлэх театр байгуулна
“Соёлын өвийг түгээн дэлгэрүүлэх гурван талт хамтын ажиллагааны гэрээ” байгуулах ёслол Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд боллоо. Монголын Урлагийн зөвлөл, Соёлын өвийн үндэсний төв, Рио Тинто Монгол компанийн удирдлагууд энэхүү хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурав. Энэ хүрээнд монголчуудын оюуны соёлын үнэт зүйлс-соёлын биет бус өвийг хадгалж хамгаалах, түгээн дэлгэрүүлэх, өвлүүлэн уламжлуулах, сургалт судалгаа хийх, баримтжуулах, тоглолт үзэсгэлэн гэх …
-
20 December
НОБГ:46 удаагийн дуудлагаар ажиллаж, 22 иргэний амь насыг авран хамгаалав
Нийслэлийн хэмжээнд 12 дугаар сарын 13-19-ний өдрүүдэд ахуйн гал түймрийн 45, аврах ажиллагааны 1 буюу нийт 46 дуудлага бүртгэгдсэн байна. Дуудлагаар нийслэлийн хүрээний анги, байгууллагуудын алба хаагчид ажиллан, гал түймрийн утаажилтын бүсээс 20 иргэнийг гаргаж, аюулт үзэгдэл, ослоос 2 иргэнийг аварч, 450 сая төгрөгийн өмч хөрөнгийг хамгааллаа. Он гарсаар 12 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд гал түймрийн 1532, …
-
20 December
Түүхий нүүрсний хэрэглээний талаарх гомдол, мэдээллийг 102 дугаарын утсаар авдаг боллоо
“Сайжруулсан түлшний цогц хэрэглээ” аяны хүрээнд нийслэлийн агаарын чанарын өнгөрсөн долоо хоногийн мэдээллийг танилцууллаа. Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, Байгаль орчны яам болон нийслэлийн харьяа алба, агентлагуудаас хамтран долоо хоног бүрийн даваа гарагт хэвлэлийн хурлыг зохион байгуулж буй юм. Цаг уур, орчны шинжилгээний газрын мэргэжилтэн Д.Өнөрбат:Цаг уур, орчны шинжилгээний газраас арванхоёрдугаар сарын 13-19-ний өдрүүдийн Улаанбаатар хотын агаарын чанарыг өнгөрсөн оны …
-
20 December
Ш.Батхүү нарт холбогдох шүүх хурал дахин хойшлогдов
“Жаст групп” ХХК-ийн захирал Ш.Батхүү нарын нэр бүхий 6 шүүгдэгчид холбогдох шүүх хуралдаан Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр товлогдсон байв. Гэвч шүүгдэгч Г.Алтан биеийн байдлын улмаас шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, мөн түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням шүүх хуралдаан давхардсан талаар баримт ирүүлсэн тул шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөөд хуралдааныг 2022 оны нэгдүгээр сарын 13-ны өдрийн 10:00 цаг хүртэл хойшлуулжээ. Харин шүүгдэгч …
-
20 December
АТГ:Төрийн өмчид 64.8 тэрбум төгрөгийн хохирол учруулсан Д нарт холбогдох эрүүгийн 27 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай шилжүүлэв
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2021 оны 12 дугаар сарын 13-17-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 11 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 93 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 15 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 29 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 2 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 47 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна. Өнгөрсөн …
-
20 December
Энхийг сахиулагчид эх орондоо ирлээ
Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж буй НҮБ-ын мандаттай “UNMISS” ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй Монгол Улсын Зэвсэгт хүчний 10 болон 11 дүгээр ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүний ээлж солих ажлыг амжилттай зохион байгуулж дуусаад байна. Цэргийн багийн нэгдүгээр цуврааны бие бүрэлдэхүүн 2021 оны 10 дугаар сарын 20, хоёр дахь цуврааны бүрэлдэхүүн 11 дүгээр сарын 8, гурав дахь цуврааны бүрэлдэхүүн 11 …
-
17 December
Г.Мэндбаяр: Зам арчилгаа бол мэдлэг, чадвараас гадна мэдрэмж их шаарддаг ажил
УБТЗ-ын Замын аж ахуйн албаны 70 жилийн түүхт ой тохиож буй энэ өдрүүдэд өчигдрийг бүтээж, өнөөдрийг цогцлоож, ирээдүй рүү замчилж яваа мянга мянган замчдын нэг Замын I ангийн 14 дүгээр хэсгийн бригадын дарга Гочоогийн Мэндбаяртай ярилцлаа. -УБТЗ гэх их айлын босгоор алхсан хүн бүрийн анхны алхам адилгүй ч ихэнхдээ төмөр замчин болохсон гэсэн мөрөөдөл нь ижил санагддаг. Харин та…? -Нээрэн …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл