Tag Archives: нийгэм

December, 2021

  • 22 December

    “Тусгаар тогтнолын үнэ цэн” нийтлэл, подкастын уралдааны шилдгүүд тодорлоо

    Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний түүхт 110 жилийн ойг тохиолдуулан УИХ-ын дарга Г.Занданшатарын нэрэмжит “Тусгаар тогтнолын үнэ цэн” нийтлэл, подкастын уралдааныг Парламентын сурталчилгаа, мэдээллийн төвөөс энэ сарын 01-20-ны өдрүүдэд зохион байгууллаа.  Тус уралдаанд эх орны өнцөг булан бүрээс, хилийн чанадаас сэтгүүлч, нийтлэлч, чөлөөт уран бүтээлчид болон оюутнууд өөрсдийн харах өнцөг, сэтгэх оюун, илэрхийлэх мэдрэмжээ шингээсэн өөр өөрийн онцлог өнгө …

  • 22 December

    Сар шинийн баяраар төрийн золголт хийхгүй

    Коронавируст халдварын цар тахлын нөхцөл байдал, хэрэгжүүлэх хариу арга хэмжээний талаар Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сар шинийн баяраар төрийн золголт хийхгүй гэдгийг онцолж, нийтээр тэмдэглэхгүй, цомхон буюу гэр бүлийн хүрээнд тэмдэглэхийг уриаллаа. Мөн гадаадаас ирж буй иргэдийг гурав хоног тусгаарлах арга хэмжээ авч ажиллахыг Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайханд үүрэг болгов. …

  • 22 December

    Цагаан сарын баярыг өргөн хүрээнд тэмдэглэхгүй

    Коронавирусийн шинэ хувилбар болох Омикрон дэлхийн 90 гаруй улсад бүртгэгдээд байгаа. Тиймээс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд Цагаан сараар төрийн золголтыг хоёр дахь жилдээ хийхгүй, айл өрх, иргэдийг цомхон хүрээнд хийх зөвлөмжийг боловсруулах чиглэлийг УОК-т өгсөн байна. Ерөнхий сайдын өгсөн чиглэлийн дагуу УОК ойрын хугацаанд хуралдаж, шийдвэр гаргасны дараа олон нийтэд танилцуулах юм байна. Энэ жилийн Цагаан сар буюу хаврын тэргүүн сарын шинийн нэгэн …

  • 22 December

    “Монголд үйлдвэрлэв 2021” үзэсгэлэн худалдаагаар 120 сая төгрөгийн борлуулалт хийжээ

    Энэ жил Монгол Улсад хоршооны салбар үүсэн хөгжсөний 100 жилийн ой тохиож байна. Ойг тохиолдуулан хоршоологчид, жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийг дэмжих, орлогыг нь нэмэгдүүлэх зорилгоор “Монголд үйлдвэрлэв 2021” үзэсгэлэн худалдааг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газар, Монголын хоршооллын үндэсний нэгдсэн холбоо хамтран зохион байгуулав. Тус үзэсгэлэн худалдаанд 140 орчим иргэн, аж …

  • 22 December

    “Монгол Улсын дурсгалын зоос” каталоги хэвлэгдлээ

    Монгол Улс 1971 онд Ардын хувьсгалын 50 жилийн ойд зориулан анхны дурсгалын зоос гаргаж байснаас хойш өнгөрсөн хугацаанд Монголбанк нийт 634 зоос гаргаад байна. 2021 онд дурсгалын зоос гаргасны 50 жилийн ой тохиож байгааг тэмдэглэн Монголбанкны Эрдэнэсийн сан, зоос, мөнгөн тэмдэгт судлаач Ч.Энхбаттай хамтран “Монгол Улсын дурсгалын зоос” каталогийг эмхтгэн гаргалаа. Энэхүү каталоги нь өнгөрсөн хагас зууны хугацаанд гарсан дурсгалын …

  • 22 December

    Т.Золжаргал: Нийтлэг үйлчилгээний журамд ТҮЦ-ийн зохицуулалтыг оруулж байна

    Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Т.Золжаргалтай худалдаа, үйлчилгээ, хоол үйлдвэрлэлийн салбарын 100 жилийн ой болоод Нийтлэг үйлчилгээний журмын талаар ярилцлаа. -100 жилийн түүхтэй худалдаа, үйлчилгээний салбарынхан цар тахлын улмаас хүндрэл бэрхшээлийг туулж байна. Нийслэлийн хувьд энэ салбарынхны оролцоо өргөн хүрээтэй байдаг болов уу? -Монгол Улсын худалдаа үйлчилгээ, хоол үйлдвэрлэлийн салбар үүсэж хөгжсөний  100 жилийн …

  • 22 December

    Т. Балжинням: Хүүхдийн бэлэг сонгохдоо сахарын агууламжийг онцгой анхаарах хэрэгтэй

    Шинэ жилээр хөндөгддөг нэг асуудал бол хүүхдийн бэлэг. Энэ талаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн хяналтын газрын дарга Т.Балжиннямаас тодрууллаа. –Жил бүр л хүүхдийн бэлэгний асуудлыг ярьдаг. Худалдаа эрхлэгчид болон эцэг эхчүүдэд ямар зөвлөмж хүргүүлж байна вэ? -Аав ээжүүдэд хүүхэд нь хамгийн чухал, хамгийн эрхэм байдаг. Тиймээс хүүхдэдээ бэлэг сонгохдоо эрүүл мэнд, аюулгүй байдлыг нь …

  • 22 December

    Я.Эрдэнэсайхан: Хоршооны тухай хууль орон нутаг руу шилжих хөдөлгөөнийг нэмэгдүүлнэ

    Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулга 2021 оны 5-р сарын 6-нд батлагдсан. Мөн энэ онд Монгол Улсад хоршооны салбар үүсэн хөгжсөний 100 жилийн ой тохиож байна. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайханаас Хоршооны тухай хуулийн гол зохицуулалтууд болон 100 жилийн ойн хүрээнд ямар арга хэмжээ хэрэгжүүлэх талаар тодрууллаа. -Энэ оны 5-р сарын 6-нд Хоршооны тухай хуулийн шинэчилсэн …

  • 22 December

    НОБГ:Өндрөөс үсрэх гэж байсан иргэний амь насыг аварлаа

    Аврах Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо Орчлон хорооллын 42 дугаар байрны 11 давхарын нийтийн хэсгийн балконаас хүн үсрэх гээд байна гэсэн дуудлага нийслэлийн ангид ирсэн. Дуудлагын дагуу Аврах ангийн 2 бүлгийн 12 алба хаагч, 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж тус байрны 11 давхрын нийтийн хэсгийн балконаас үсэрсэн иргэнийг аврах дэр ашиглан амь насыг аварч эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өглөө гэж нийслэлийн Онцгой …

  • 22 December

    Эрүүл мэндийн сайд С.Энхболд хилийн болон гэрийн тусгаарлалтын хяналтыг сайжруулах үүрэг өглөө

    Эрүүл мэндийн сайд С.Энхболд хилийн болон гэрийн тусгаарлалтын хяналтыг сайжруулах үүрэг өглөө Коронавируст халдварын Омикрон хувилбараас урьдчилан сэргийлэх, дотоодод тархахаас хамгаалах зорилгоор авч буй арга хэмжээг эрчимжүүлэх, чиглэлээр Эрүүл мэндийн салбарынхан зөвлөлдлөө. Уг хуралд Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ, ЗӨСҮТ, Нийслэлийн Эрүүл мэндийн газар зэрэг байгууллагын удирдлагууд оролцсон юм. Нэн тэргүүнд хил дээр авч буй хяналтын арга хэмжээг улам чангаруулах чиглэлээр …

  • 22 December

    “УБТЗ” ХНН-ийн дүрмийн санг нэмэгдүүлэх протоколыг ойрын хугацаанд албажуулахаар тохиролцов

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд Зам, тээврийн хөгжлийн сайд, “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн монголын талын хувь нийлүүлэгч Л.Халтар, “Оросын төмөр замууд” НХН-ийн Ерөнхий захирал бөгөөд “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн оросын талын хувь нийлүүлэгч  О.Белозёровтой уулзалт хийж, Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн хөгжил шинэчлэлийн асуудлаар санал солилцов. Уулзалтын үеэр О.В.Белозёров, “Улаанбаатар төмөр зам” …

  • 22 December

    Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн

    Малч­ид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 23-наас ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, нутгийн зүүн хагаст хүйтэн салхитай байхыг анхааруулж байна. 2021 оны 12 сарын 22-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Tөвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Увс …

  • 21 December

    Б.Болор-Эрдэнэ: 2022 онд Гадаадад буй монгол иргэд, Монголд буй гадаад иргэд “e-Mongolia”-с үйлчилгээ авах боломжтой болно

    Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Н.Учрал, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа нар өнөөдөр /2021.12.21/ мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хурлын эхэнд Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем “e-Mongolia” 2021 оны үр дүн болон 2022 онд хийгдэх ажлын талаар мэдээлэл өгсөн юм. Тэрбээр “Бид 2021 оныг “e-Mongolia”-д 600 үйлчилгээг нэвтрүүлснээр үдэж байна. Энэ …

  • 21 December

    А.Ариунзаяа: Хөгжлийн бэрхшээлтэй хүний үнэмлэх авах, сунгуулах үйлчилгээ цахимжиж, “e-Mongolia”-д нэвтэрлээ

    Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Н.Учрал, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа нар өнөөдөр /2021.12.21/ мэдээлэл хийлээ. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа тус салбарт хийгдэж буй цахим үйлчилгээ, цахим гарын үсэгтэй холбоотой шинэчлэл, өөрчлөлтүүдийн талаар мэдээлэл өглөө. Тэрбээр “Нийгмийн даатгалын сар бүрийн тайланг заавал манай хэлтэс дээр биеэр ирж, цаасаар өгч, нийгмийн даатгалын дэвтэр дээр нь тамга …

  • 21 December

    Цэцэрлэгийн 4-5 настай хүүхдүүдийн 33.1 хувь нь үргэлжлүүлэн суралцаж байна

    Цар тахлын нөхцөл байдлын улмаас сүүлийн хоёр жилийн туршид доголдоод байсан хичээл сургалтын үйл ажиллагааг энэ оны 9-р сарын 1-нээс цахим болон танхимын сургалтыг хослуулсан байдлаар эхлүүлсэн. Томуугийн улирал, Омикрон хувилбарын тархалт зэргээс сэргийлж сургуулийн өмнөх боловсролын байгууллагын үйл ажиллагааг ЕБС-ийн улирлын амралтын хугацаанд зогсоох шийдвэрийг гаргасан. Гэхдээ эрүүл мэнд, амь нас, аюулгүй байдал, хөгжих хэвийн орчин нь алдагдсан, эцэг …