НЗДТГ-аас “Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх” дэд хөтөлбөрийн хүрээнд Монголын Хуульчдын холбоотой хамтран сар бүрийн гурав дахь 7 хоногийн лхагва гарагт иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгийг тогтмол зохион байгуулдаг. Энэ сарын өдөрлөг маргааш буюу тавдугаар сарын 19-ний 09:00-17:00 цагийн хооронд явагдах тул иргэн та /75050801, 75050802, 75050803, 75050804/ дугаарын утаснуудад холбогдож хууль, эрх зүйн …
Tag Archives: нийгэм
May, 2021
-
18 May
Коронавирусийн халдвар авч, гэрээр эмчлүүлсэн иргэд өрхийн эмнэлгээсээ магадалгаа авна
Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарт өчигдөр буюу тавдугаар 17-нд иргэдээс нийт 389 дуудлага ирлээ. Мөн “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудасны чатботод нийт 29 иргэн хандсанаас 14 иргэн автомат хариулагчаас мэдээлэл авч, 15 иргэнтэй оператор ажилтан холбогдож, иргэний асуултад хариулт өгч ажиллалаа. Өнөөдөр Улаанбаатар хотод суурин 54 цэгт, явуулын 70 автобусаар 175 багийн 979 эмч, ажилтан ажиллаж, 40395 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөсөн. …
-
18 May
Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн тэргүүлэх чиглэл болох соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарыг бүх талаар дэмжинэ
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Соёлын өвийн үндэсний төвд соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарын төлөөлөлтэй уулзаж энэ салбарын хөгжлийн талаар ярилцлаа. Тэрбээр түүх, соёл, зан заншил, өв уламжлал, ахуй амьдрал зэргийг харуулсан соёлын аливаа бүтээлийг гадаад зах зээлд гарахад нь хууль эрх зүйн таатай орчин, татварын бодлого гээд бүх талаар дэмжихээ илэрхийллээ. Үүний төлөө бүтээлч, уламжлалтай, уялдаа холбоотой, нэг стратеги барьж …
-
18 May
Элчин сайд Майкл С.Клеческийг Ерөнхийлөгчийн сонгуулийг ажиглахыг урилаа
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийг ажиглах асуудлаар АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд, ноён Майкл С.Клеческийн хүсэлтээр Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран тус Элчин сайдын яамны холбогдох ажилтнуудтай уулзлаа. Уулзалтад АНУ-ын Элчин сайдын яамнаас Улс төрийн хэлтсийн дарга Андреа Гүүдмэн болон албаны хүмүүс байлцав. Уулзалтаар сонгуулийн бэлтгэл ажлын явц, сонгууль зохион байгуулах цаг хугацааны хуваарьт багтсан цаашид хийх …
-
18 May
АТГ:Эрүүгийн 536 хэргийг шалгаж байна
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс тавдугаар сарын 10-14-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 24 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 67 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 5 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 15 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 46 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна. Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 546 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас …
-
18 May
НОК:ААН-үүд дархлаажуулалтын II тундаа хамрагдаагүй хүн ажиллуулах зөрчил гаргаж байна
НОК-ын Шуурхай штабаас УОК-ын даргын 41 дүгээр тушаал, Эрүүл мэндийн сайдын “Түр журам батлах тухай” А/310 дугаар тушаал, нийслэлийн Засаг даргын А/365 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор хоёр Ажлын хэсэг гарган, аж ахуйн нэгж байгууллагад хяналт шалгалт хийлээ. Цагдаагийн хурандаа Э.Бөхбат, НМХГ-ын улсын ахлах байцаагч Д.Жаргалсайхан нараар ахлуулсан хоёр Ажлын хэсэг энэ сарын 15-наас үйл ажиллагаагаа эхлүүлсэн сургалтын төв, кофе …
-
18 May
Дархлаажуулалтад хамрагдсан гэрчилгээг ТҮЦ машинаас авах боломжтой
Иргэд дархлаажуулалтад хамрагдсан гэрчилгээгээ е-mongolia.mn сайтаас авах боломжтой. Харин тус сайтаас авах боломжгүй тохиолдолд төрийн үйлчилгээний цахим /ТҮЦ/ машинаас авч болох юм. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд нийт 110 /ТҮЦ/ машин ажиллаж байгаагаас 70 гаруй хувь нь нийслэлд, үлдсэн нь хөдөө орон нутагт байдаг байна. Мөн Төв шуудангийн нэгдүгээр давхарт байрлах E-mongolia иргэд, олон нийтэд заавар, зөвлөгөө, тусламж үзүүлэх төвд хандаж, …
-
18 May
Гадаадын 93 орноос 34,553 иргэн эх орондоо иржээ
Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу гадаад улсад байгаа эх орондоо ирэх хүсэлтэй иргэдийг татан авах ажиллагааг 2020 оны 01 дүгээр сарын 28-аас эхлэн зохион байгуулж, 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар 34,553 иргэнийг агаарын, газрын, төмөр замын тээврээр татан аваад байна. Тодруулбал, гадаадын 93 орноос 170 удаагийн тусгай үүргийн нислэгээр 27,753 иргэн, автозамаар 6788 …
-
18 May
Олон улсын музейн өдрийг “Музейн ирээдүй: Сэргээе, шинээр төсөөлье” сэдвийн дор тэмдэглэнэ
Олон улсын музейн өдөр тохиож байна. Энэ өдрийг “Музейн ирээдүй: Сэргээе, шинээр төсөөлье” сэдвийн дор тэмдэглэнэ. Энэ өдрийг Олон улсын музейн зөвлөл (International Council of Museums) нийгмийн хөгжилд гүйцэтгэх музейн үүргийн талаарх олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэхийн тулд 1977 онд бий болгон жил бүр шинэ сэдвийн дор дэлхий даяар зохион байгуулж байна. Олон улсын музейн зөвлөл (ОУМЗ) 1946 онд байгуулагдсан, байгаль, соёлын өвийг судлах, хадгалан хамгаалах, …
-
17 May
Отроор яваа иргэдийг вакцинжуулалтад хамруулахад аймгийн удирдлагууд анхаарч ажиллахыг үүрэг болголоо
Ковид-19 цар тахлын үед аймаг, орон нутагт авч хэрэгжүүлж буй арга хэмжээг үнэлж дүгнэх, тухайн бүс нутгийн онцлогт тохирсон мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, вакцинжуулалтын ажлыг эрчимжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор орон нутаг хариуцсан Ажлын хэсгүүдийг бүсчлэн байгуулжээ. Төвийн болон Баруун, Зүүн, Хангайн бүсийг хариуцсан Ажлын хэсгийнхэн маргаашнаас орон нутагт ажиллахаар болсныг Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан өнөөдөр аймгуудын …
-
17 May
PCR шинжилгээний суурин гурван цэгийн байршил өөрчлөгдлөө
Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарт тавдугаар сарын 14-16-ны хооронд иргэдээс нийт 741 ирлээ. Нийт дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа 23 секунд, иргэнтэй ярьсан дундаж хугацаа 1.24 минут байна. Мөн “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудасны чатботод нийт 82 иргэн хандсанаас 36 иргэн автомат хариулагчаас мэдээлэл авч, 46 иргэнтэй оператор ажилтан холбогдож, иргэний асуусан асуултад мэдээлэл өгч ажиллалаа. Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт суурин …
-
17 May
Таван эрдэмтэнд “Академич” хэргэм хүртээлээ
Монгол Улсын Шинжлэх ухааны Академийн ээлжит Их чуулган 2021 оны хоёрдугаар сарын 25-ны өдөр болж, Ж.Даваасамбуу, Ц.Нанзад, Ж.Норовсүрэн, Н.Тогтохбаяр, Ц.Батбаяр нарыг Академийн гишүүнээр сонгосон байна. Шинжлэх ухааны Академийн Ерөнхийлөгчөөс дээрх эрдэмтдэд “Академич” хэргэм олгуулахаар өргөн мэдүүлсний дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга “Академич” хэргэм хүртээх тухай зарлигийг 2021 оны тавдугаар сарын 14-ний өдөр гаргасан. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу “Академич” …
-
17 May
Үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөөдөр буюу 17-ны өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Үүр, Хэнтий нурууны баруун хажуугийн Тэрэлж, Ерөө, Алтай нуруунаас усжих Ховд, Булган, Увс нуурын савын Хангилцаг зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-20 см нэмэгдэж, олон жилийн дунджийг 5-65 см давсан байдалтай байна. Мөн Сэлэнгэ мөрний нийт уртын дагууд усны түвшин аажим буурсан хэдий ч олон жилийн …
-
17 May
Эрүүл мэндийн үйлчилгээ оношлогооны стандартыг шинэ шатанд гаргана
Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр Засгийн газрын тохируулагч агентлаг Стандарт, хэмжил зүйн газарт ажиллалаа. Монгол Улсад нийт 6540 стандарт мөрдөгдөж буйгаас 38 хувь буюу 2434-ийг нь олон улсын түвшинд хүргэжээ. Мөн Ковид-19 цар тахалтай холбоотойгоор олон улсын 16 стандартыг үндэснийх болгож, Үндэсний 4 стандартыг шинээр боловсруулж баталсан байна. Өдгөө тэд цахилгаан шатны болон барилгын дотоод хийцлэлд ашиглах материалын чанарын стандартыг шинэчлэн …
-
17 May
“Хятад хэлний гүүр” тэмцээнд ОТИС-ийн сургуулийн оюутан Б.Сувд III-р байр эзэллээ
Монгол улсад суугаа БНХАУ-ын элчин сайдын яам, Улаанбаатар дахь Хятадын соёлын төв , МУИС-ийн Күнзийн институт хамтран Их дээд сургуулийн оюутнуудын дунд жил бүр зохион байгуулдаг олон улсын “Хятад хэлний гүүр” тэмцээний сүүлийн шатны шалгаруулалт тавдугаар сарын 14-нд “Нэг гэр бүл” сэдэв дор цахимаар болж өндөрлөлөө. Энэхүү 20 дахь удаагийн тэмцээний шүүгчээр Хятад, Монголын соёл, боловсролын мэргэжилтнүүд ажилласан байна. Оролцогч …