Нөөцийн мах бэлтгэх ажилд махны үйлдвэрүүдийг сонгон шалгаруулж байгааг Хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ. Арилжааны банкны эх үүсвэрээр, стандартын шаардлага хангасан мал, мах бэлтгэн, нийслэлийн хүн амын 2021-2022 оны өвөл, хаврын улиралд махны хангамж, үнийн тогтвортой байдлыг хангах ажилд оролцох хүсэлтэй махны үйлдвэрүүд доор дурдсан баримт бичгийг 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 15:00 цаг хүртэл Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд /Хангарди ордны …
Tag Archives: нийгэм
October, 2021
-
14 October
“Сэргээгдэх эрчим хүч ба дулаан алдагдал” сэдэвт сургалт, өдөрлөг болно
Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газар МУИС, Шинжлэх ухааны академийн Физик, технологийн хүрээлэн, “Грийн Солар Энержи” ХХК-тай хамтран “Сэргээгдэх эрчим хүч ба дулаан алдагдал” сэдэвт сургалт, өдөрлөгийг зохион байгуулах гэж байна. Сургалт, өдөрлөг аравдугаар сарын 19-ний 10:30-13:00 цагт Баянхошуу бизнес инкубатор, сургалт үйлдвэрлэлийн төвд болно. Тус сургалтад “Сэргээгдэх эрчим хүчний халаалтын системийг ашиглах боломж”, “Амины орон сууцны дулаан алдагдал”, “Сэргээгдэх …
-
14 October
“Илүү сайхан дэлхийн төлөө хамтын зорилго” уриатайгаар дэлхийн стандартын өдрийг тэмдэглэнэ
Жил бүрийн аравдугаар сарын 14-ийг Дэлхийн стандартын өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай. Дэлхий нийтийг хамарсан цар тахлаас улбаатайгаар энэ жилийн Дэлхийн стандартын өдрийг “Илүү сайхан дэлхийн төлөөх хамтын алсын хараа” уриатайгаар тэмдэглэх юм. “Нийгмийн тэгш бус байдлыг арилгах, тогтвортой эдийн засгийг хөгжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийг багасгах зэрэг Тогтвортой хөгжлийн тэргүүн зорилгуудыг хэрэгжүүлэхэд олон улсын стандартууд хувь нэмрээ оруулсаар ирсэн. Өдгөө дэлхий нийтээрээ …
-
14 October
Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан
Малчид, иргэд, тариаланчдын анхааралд: Өнөөдөр Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн нутгаар ахиухан хэмжээний нойтон цас орж, нутгийн хойд хэсгээр, цаашдаа нутгийн зүүн хагаст хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна. 2021 оны 10 сарын 14-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн өмнөд хэсгээр багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи …
-
13 October
Вьетнам засварын газрууд ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн татвар төлж эхэлнэ
Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих, нийтийн эрх ашгийг хангах зорилгоор тодорхой ажлуудыг үе шаттайгаар хийж байгаа. Энэ ажлын хүрээнд Баянзүрх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг Вьетнам засварын газруудаар холбогдох алба, хэлтсийн удирдлагуудыг дагуулан очиж газар дээр нь ажилласан. Вьетнам засварын газруудын хувьд дотор, гадна тохижилт, цэвэрлэгээний асуудал их байгаагаас гадна …
-
13 October
Баянзүрх дүүргийн 28 дугаар хороонд дэлхийн стандартад нийцсэн 3х3 сагсан бөмбөгийн талбай байгуулна
Хүүхэд залуучууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломжтой орчныг шинээр бий болгох үүднээс Баянзүрх дүүргийн 28 дугаар хороонд 3х3 сагсан бөмбөгийн талбайг байгуулж байна. Дэлхийн жишигт нийцсэн талбайг байгуулахаар зорьж байгаа бөгөөд 0.07 га талбайд тохижилтын ажлыг хийж гүйцэтгэнэ. Мөн талбайн хажууд ногоон байгууламж байгуулах юм. Энэ үеэр Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх хэлэхдээ”Монгол Улсын хувьд багийн спортоор зөвхөн 3х3 …
-
13 October
У.Наранцэцэг:Вакцины гурав дахь тунд 198 мянга гаруй хүн хамрагдаад байна
Коронавирусийн халдвараас сэргийлэх гурав дахь тун буюу нэмэлт тунгийн дархлаажуулалтыг Эрүүл мэндийн сайдын 2021 оны наймдугаар сарын 12-ны А/517 дугаар тушаалаар эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар дархлаажуулалтын явц ямар байгааг НЭМГ-ын мэргэжилтэн У.Наранцэцэгээс тодрууллаа. -Дархлаажуулалтын явцын талаарх мэдээллийг өгнө үү? -Нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар суурин 49 цэгт 300 орчим эмч, эмнэлгийн ажилтан дархлаажуулалтын 80 гаруй багт ажиллаж байна. I тунгийн хамрагдалт 74 …
-
13 October
“Тавантолгой түлш”-ийн 51 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК эзэмшинэ
Монгол Улсын Засгийн газар өнөөдөр хуралдаж “Тавантолгой түлш” ХК-ийн 51 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК, 39 хувийг Эрчим хүчний яам, 10 хувийг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар эзэмших шийдвэр гаргалаа. “Эрдэнэс Тавантолгой” ХК 2018 оноос өнөөдрийг хүртэл нийгмийн хариуцлагын хүрээнд Улаанбаатар хотын утааг бууруулах, хүн амын эрүүл мэндийг дэмжих зорилгоор “Тавантолгой түлш” ХХК-д нийт 372 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд байгаа …
-
13 October
Б.Ууганбаяр: Эрүүл мэндийн салбарын нөөцийг анхаарах хэрэгтэй байна
УОК-ын Нэгдсэн шуурхай штабын дарга, бригадын генерал Б.Ууганбаяр өнөөдөр ДЭМБ-ын Суурин төлөөлөгч Сергей Диордица, Эрүүл мэндийн сайдын халдварт өвчин тандалт судалгааны асуудал хариуцсан зөвлөх, доктор А.Амбасэлмаа нарын төлөөллийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр коронавируст халдварын тухай цаг үеийн нөхцөл байдал, хариу арга хэмжээний талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл солилцлоо. Бригадын генерал Б.Ууганбаяр, нэгдсэн шуурхай штабын үйл ажиллагааны …
-
13 October
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд 320 орчим байгууллага, аж ахуйн нэгж нэгджээ
2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс хойш иргэд, байгууллага, аж ахуйн нэгжүүд Хан-Уул дүүрэг дэх “Ногоон хэрэм” төгөл, “Баянгол агро парк” болон “Шинэ Налайх”, СХД дэх “Бумбатын рашаан” цэцэрлэгт хүрээлэнд мод тарьжээ. Дээрх газруудад хамгаалалтын хашаа барьж, усалгаа, арчилгаа, тордлогоог нь шийдсэн байна. Моддыг Нийслэлийн Байгаль орчны газар, дүүргүүдийн Тохижилт үйлчилгээний газрууд хариуцах юм. Мөн иргэд, байгууллага, аж ахуйн …
-
13 October
НМХГ:Усны тоолуур худалдан авахдаа баталгааны гэрчилгээ, лац тэмдгийг шалгаж авах хэрэгтэй
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас Баянзүрх дүүргийн 5-р хороо “Happy town” хотхоны оршин суугчийн хүсэлтийн дагуу усны тоолуурын баталгаажуулалт, лац тэмдгийн бүрэн бүтэн байдал, тоолуурын заалт авалтыг шалгажээ. Шалгалтаар тус айлын усны тоолуур нь улсын баталгааны гэрчилгээгүй, 2013 оны баталгааны лацтай, тоолуурын баталгааны хугацаа дууссан ба баталгаагүй хэмжих хэрэгслээр төлбөр тооцоог гүйцэтгэсэн, тоолуурын заалтыг буруу авсан зэрэг зөрчлүүд илэрсэн байна. Стандарт, …
-
13 October
Батлан хамгаалах салбарынхан ирэх жилүүдэд 22 сая мод тарихаар зорьж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачлагын дагуу Батлан хамгаалах салбарынхан “Нэг тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэв. Ингэхдээ Батлан хамгаалах яамнаас санаачлан нийслэлийн шинэ хурдны зам дагуу 8 га газарт мод тарих ажил хэрэгжүүлж эхэллээ. Монгол Улсын нийт газар нутгийн 74,9 хувь нь цөлжилттэй байна. Харин 2080 он гэхэд энэ тоо 90 орчим хувьд хүрч магадгүй байгаа нь мал аж ахуй, газар …
-
13 October
1475 хүүхэд гэмт хэргийн улмаас хохирчээ
Энэ оны 3 дугаар улиралд прокурорын байгууллагаас хяналт тавьсан хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 50155 гэмт хэргийн улмаас 39275 хүн хохирсны 1475 буюу 3.7 хувь нь хүүхэд байна. Үүнээс 265 буюу 17.9 хувь нь хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдэх, 17 буюу 1.1 хувь нь хүн худалдаалах, 57 буюу 3.8 хувь нь Эрүүгийн хуулийн 16 дугаар бүлэгт заасан “Хүүхдийн …
-
13 October
Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдөр-“Зөвхөн хамтдаа…Бид эх дэлхийгээ аварч чадна”
Өнөөдөр Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдөр. Энэ өдрийг НҮБ-ын Ерөнхий ассамблейн шийдвэрээр дэлхий нийтээр 2009 оноос эхлэн жил бүр тэмдэглэж ирсэн уламжлалтай. Олон улсын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх зорилго нь Гамшгийн эрсдэлийг бууруулахад иргэд, олон нийтийн оролцоог хангах, олон нийтийг аюулгүй амьдрах арга ухаанд сургаж, дадлагажуулах, гамшгийн эрсдэлийг бууруулахын ач холбогдлыг хүүхэд, залууст таниулан мэдүүлэхэд чиглэгддэг. Энэ жилийн хувьд хөгжиж …
-
13 October
Есөн давхрын тагтнаас унах гэж байсан дөрвөн настай хүүг аварчээ
Бага насны хүүхдэд тавих анхаарлаа дээшлүүлэхийг зөвлөж байна. Тодруулбал, өчигдөр нийслэлийн Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороонд байрны есдүгээр давхраас хүүхэд унах гэж байна гэсэн дуудлага Онцгой байдлын газарт 16:24 цагт бүртгэгджээ. Дуудлагын дагуу нийслэлийн аврах ангийн алба хаагчид дөрвөн километр зам туулан 16:30 цагт очиход тус байрны оршин суугч иргэн дөрвөн настай, эрэгтэй хүүхэд тагтны цонхоор унах гэж байсныг барилгын дээврээс аврах олс ашиглан тагтаар …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл