Tag Archives: нийгэм

October, 2021

  • 12 October

    Н.Баярмөнх: Төвлөрлийг сааруулах, түгжрэлийг бууруулахын тулд дүүргээс алслагдсан хороодыг хөгжүүлэх шаардлагатай

    Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх, холбогдох удирдлагууд дүүргийн 23,28 дугаар хороонд хийгдэж буй авто зам, гэрэлтүүлэг, бүтээн байгуулалтын ажлын явцыг шалгалаа. 28 дугаар хороонд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 1, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар 3 хэсэг, нийтдээ 6 хэсэг авто замын ажил хийгдэж байна. Шинээр хийгдэж буй замуудын хувьд иргэдийн хамгийн их зорчдог хэсэг. Тиймээс гүйцэтгэгч компаниудын зүгээс 2021 ондоо багтаан …

  • 12 October

    Б.Ууганбаяр: Халдвар авсан хүмүүсийг эмчилж байгаа эрүүл мэндийн байгууллагууд тусламж, үйлчилгээг ижил түвшинд үзүүлнэ

    УОК-ын Нэгдсэн шуурхай штабын дарга, Бригадын генерал Б.Ууганбаяр Нийслэл, дүүргийн шуурхай штабын алба хаагчидтай уулзаж цаг үеийн нөхцөл байдлын талаар санал солилцлоо. Тэрбээр “Коронавирусийн халдварын тархалт нэмэгдэж, нас баралтын тоо буурахгүй байгаа энэ үед цар тахлыг эрсдэл багатай даван туулахын тулд нэгдсэн нэг удирдлагын системээр ажиллах нь чухал. Халдвар авсан хүмүүсийг эмчилж байгаа нийслэл, дүүрэг, аймаг, орон нутгийн эмнэлгүүд ижил түвшинд эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх …

  • 12 October

    Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан

    Малч­ид, иргэд, тариаланчдад зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаан байна. 2021 оны 10 сарын 12-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар ялимгүй хур тунадас орно. Салхи баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан …

  • 11 October

    В.Үнэнбат: Улаанбуудайн хураалт 50, төмс, хүнсний ногооных 75 хувьтай байна

    ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга В.Үнэнбатаас цаг үеийн асуудлаар тодрууллаа. –Ургац хураалтын явц ямар байна вэ? -Энэ онд Монгол Улс 660 орчим мянган га-д тариалалт хийсэн. Үүнээс 389 мянган га-д улаанбуудай тариалсан. Өнөөдрийн байдлаар улаанбуудайн хураалт газар дээрээ 50 орчим хувьтай байна. Төмс, хүнсний ногооных 75, тэжээл, тосны ургамлын хураалт 27 хувьтай байна. Энэ жилийн тухайд ургац …

  • 11 October

    УЕПГ:Эрүүгийн 195 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ

    Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу 2021 оны 10 дугаар сарын 04-нөөс 08-ны өдрүүдэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдоос гаргасан 210 гомдол, хүсэлтийг шийдвэрлэж, мөрдөгч болон зөрчлийн хэрэг бүртгэх эрх бүхий албан тушаалтанд тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр 426 даалгавар бичгээр өгсөн байна. Гэмт хэрэг, зөрчил гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар байгууллага, албан тушаалтанд 16 мэдэгдэл бичиж хүргүүлжээ. Түүнчлэн мөрдөн байцаалтын 2022 хэрэгт …

  • 11 October

    Эмнэлгүүдийн 41 хувьд эмчилгээний орны хүчин чадал хэтэрсэн байна

    Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас коронавируст халдварын батлагдсан тохиолдлын хэвтэн эмчлүүлж байгаа эмнэлгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн байна. УОК-ын Нэгдсэн штабын дарга, бригадын генерал Б.Ууганбаяр НМХГ-ынхныг өнөөдөр хүлээн авч уулзаж, дээрх хяналт шалгалтын дүн мэдээлэлтэй танилцлаа. Шалгалтыг коронавируст халдварын батлагдсан тохиолдлыг хүлээн авч эмчилж байгаа 23 эмнэлэгт явуулжээ. Шалгалтаар эмнэлгүүдийн 41 хувь нь эмчилгээний орны хүчин чадал хэтэрсэн, 23 хувьд …

  • 11 October

    Нэмэлт санал хураалтын ирц, саналын тоог эхний санал хураалтын ирц, саналын тоон дээр нэмж тооцно

    Улсын Их Хурлын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдөр нөхөн сонгуулийн санал авах ажиллагааг зохион байгууллаа. Тус санал хураалтад оролцсон сонгогчдын өгсөн саналын хуудсыг санал тоолох төхөөрөмжид уншуулахаас гадна 100 хувь гараар тоолж, хяналтын тооллого явуулан нягталлаа. Улсын Их Хурлын сонгуулийн 18 дугаар тойргийн 89 хэсгийн хорооноос ирүүлсэн мэдээллээр тус тойрогт 18,759 сонгогч санал …

  • 11 October

    Гурван шүүгчдэд Монгол Улсын гавьяат хуульч цол хүртээлээ

    Шүүхийн байгууллагад олон жил идэвх зүтгэл, санаачилгатай ажиллаж, шүүх эрх мэдлийг хариуцлагатай, бүтээмжтэй хэрэгжүүлсэн шүүгчдэд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын гавьяат хуульч цол хүртээлээ. МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ХУУЛЬЧ ЦОЛЫГ: Монгол Улсын эрүүгийн хууль, тогтоомжийг тайлбарлах, шүүн таслан ажиллагааны практикт үнэтэй хувь нэмэр оруулсан Даваажавын Батсайхан,Шүүхийн шинэтгэл, шүүхийн бус хэрэг маргааныг шийдвэрлэх, эвлэрүүлэн зуучлах тогтолцоонд үнэтэй хувь нэмэр оруулсан Дагвадоржийн Тунгалаг,Шүүгчийн хараат …

  • 11 October

    Сайн дурын жолооч нарт 10 сая төгрөгийн шатахууны эрх хандивлалаа

    Коронавирусийн тандалт, хариу арга хэмжээний багт хувийн машинтай иргэд сайн дурын жолоочоор ажиллаж байгаа. Өнөөдрийн байдлаар 36 жолооч сайн дураараа ажиллаж байгаа юм. Эдгээр жолоочтой НЭМГ гэрээ хийн, өдрийн 50 мянган төгрөгийн урамшуулал, 20 мянган төгрөгийн шатахууны эрх өгч байгаа. Тэгвэл өнөөдөр “Юбикаб” ХХК-ийн зүгээс нэг сарын турш хэрэглэх 10 сая төгрөгийн шатахууны эрхийг сайн дурын жолооч нарт хандивлалаа. “Юбикаб” …

  • 11 October

    О.Дашпагма: Коронавирусийн халдварын эсрэг нэмэлт тунг харьяалал харгалзахгүй хийж байна

    Нийслэлийн хүн амын 17 хувь нь дархлаа сэргээх нэмэлт тун буюу III тундаа хамрагдаад байна.  Дархлаа сэргээх III тунгийн ач холбогдол, хариу урвалын талаар ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагмаас тодрууллаа. -Өнөөдрийн байдлаар дархлаажуулалтын III тунгийн хамрагдалт хэдэн хувьтай үргэлжилж байна вэ? -Улсын хэмжээнд хоёр тундаа бүрэн хамрагдсан 2.1 сая иргэн байгаагаас 16 хувь нь III тундаа хамрагдсан байна. Харин нийслэлийн хэмжээнд нэг, хоёрдугаар тунд хамрагдсанаас хойш гурван сар болсон нэг сая гаруй …

  • 11 October

    СЕХ:Нэмэлт санал хураалтыг энэ сарын 16-ны өдөр явуулна

    Улсын Их Хурлын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт явагдсан нөхөн сонгуульд сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн нийт сонгогчдын тавь буюу түүнээс дээш хувь нь санал хураалтад оролцоогүй тул Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 78 дугаар зүйлд заасны дагуу нэмэлт санал хураалт явуулах асуудлыг Сонгуулийн ерөнхий хорооны 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэлээ. Улсын Их Хурлын …

  • 11 October

    Иргэдийн хариуцлагыг дээшлүүлэх замаар халдварын тархалтыг бууруулах нь зүйтэй гэж үзжээ

    Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Улсын Онцгой комиссын Нэгдсэн шуурхай штабын дарга, бригадын генерал Б.Ууганбаяр нар, ЭМЯ, НЭМГ, НОБГ-ын холбогдох албан хаагчдыг байлцуулан Коронавируст халдвар (КОВИД-19)-ын өнөөгийн нөхцөл байдлыг талаар ярилцлаа. Коронавируст халдвар (КОВИД-19)-ын тархалт нийтийн дунд тархсан үед хүн амын хөдөлгөөнийг бууруулах, дархлаа сэргээх тунгийн хамрагдалтыг нэмэгдүүлэх, амны хаалтын хэрэглээг шинэ түвшинд хүргэх, иргэдийн хариуцлагыг дээшлүүлэх замаар халдварын тархалтыг бууруулах …

  • 11 October

    У.Хүрэлсүх:“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд ойгоос мод авчирч суулгахгүй

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн орон даяар үргэлжилж байна. 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар, Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрууд, олон улсын байгууллага, “Токио-2020” олимпын наадмын медальтан болон шагналт байр эзэлсэн тамирчид, шашны байгууллагын төлөөлөл “Шинэ Налайх цэцэрлэгт хүрээлэн”-д мод тарилаа. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эх дэлхий, байгаль орчиндоо эзний …

  • 11 October

    Оюутнууд сайн дураараа III тунд хамрагдаж байна

    Коронавирусийн халдвар нэмэгдэж байгаа энэ үед нэмэлт дархлаажуулалтыг идэвхжүүлэхээр Эрүүл мэндийн сайдын тушаал гарсан. Үүний дагуу дархлаажуулалтын явуулын баг оюутны дотуур байруудад ажиллаж эхэллээ. Нийслэлийн хэмжээнд оюутны 54 дотуур байр бий. Оюутны дотуур байранд амьдарч байгаа оюутнуудыг сайн дурын үндсэн дээр нэмэлт дархлаажуулалт буюу вакцины III тунд хамруулж эхлээд байгаа юм. Өнөөдрийн байдлаар Анагаахын шинжлэх ухааны их сургууль, Дотоод хэргийн …

  • 11 October

    Өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, авто оношилгооны төв орчмын цахилгааныг хязгаарлана

    Төв цэвэрлэх байгууламжийн шинэчлэлийн ажлын хүрээнд 110кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын тулгуурыг шилжүүлэн зөөх тул 2021 оны аравдугаар сарын 11-13-ны өдрүүдэд зарим газар цахилгааны хязгаарлалт хийхээр болсныг УБЦТС ТӨХК-аас мэдэгдлээ. Тодруулбал өнөөдөр буюу аравдугаар сарын 11-ний өдрийн 10:00-18:00 цагийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, авто оношилгооны төв орчмын цахилгааныг хязгаарлах юм байна. Аравдугаар сарын 12, 13-ны өдрүүдийн 09:00-18:00 цагийн хооронд: Сонгинохайрхан дүүргийн 20, …