Өнөөдөр Олон улсын сувилагчдын өдөр тохиож байна. Иймээс Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар цар тахлын хүнд нөхцөлд ажиллаж байгаа сувилагчдын төлөөлөлд шагнал гардууллаа. Хотын дарга арга хэмжээг нээж “Орчин цагийн сувилахуйн ухаан, сувилахын эрдэм гэдэг нь бусдын өвчин эмгэгийг илааршуулах сэтгэлийн дэм, асран сувилахуйн өр зөөлөн үйл үйлдэл байгаад зогсохгүй нарийн судлагдаж, тогтоогдсон шинжлэх ухааны ололт амжилт. …
Tag Archives: нийгэм
May, 2021
-
12 May
БЗД-ийн Засаг дарга Н.Баярмөнх, НИТХ-ын төлөөлөгч Д.Энхбаяр нар сувилагч нарт хүндэтгэл үзүүллээ
Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх, НИТХ-ын төлөөлөгч Д.Энхбаяр нар коронавирус цар тахлын үед галын шугаманд ажиллаж буй сувилагчдыг хүлээн авч уулзаж санал сэтгэгдлийг сонслоо. Уулзалтын үеэр Баянзүрх дүүргийн Засаг дарга, дүүргийн хэлтэс албадын удирдлагууд, Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төв хамтарч зочлон ирсэн сувилагчдад тус бүр 500.000 төгрөгийн мөнгөн шагнал олголоо. Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх хэлэхдээ “2020 оны 11-р сарын 11-ээс хойш өнөөдрийг хүртэл Орон нутгийн байгууллага, …
-
12 May
Хөнгөлөлттэй нөхцөлөөр 9 сувилагчид орон сууцны батламж гардууллаа
УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан, Баянзүрх дүүргийн ИТХ-ын дарга А.Баяр нар “Олон улсын сувилагчдын өдөр”-ийг тохиолдуулан Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн сувилагч, ажилтан алба хаагчидтай уулзаж санал бодлоо солилцлоо. Мөн хөнгөлөлттэй нөхцөлөөр орон сууцанд орох эрх бүхий батламжийг 9 сувилагчид, салбарын жуух, дүүргийн хүндэт, мөнгөн шагнал зэргээр нийт 30 гаруй сувилагч, ажилтан алба хаагчдыг шагнажээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан хэлэхдээ“Цар тахлын …
-
12 May
ХӨСҮТ-ийн хоёр сувилагч байрны урьдчилгаатай боллоо
Олон улсын сувилагчдын баярын өдрийг тохиолдуулан ХӨСҮТ-д хувь хүнээс ирсэн 20 сая төгрөгийн мөнгөн хандиваар хоёр сувилагч байрны урьдчилгаатай боллоо. Тодруулбал ХӨСҮТ-өөс нийт эмч ажиллагсдынхаа орон сууцны нөхцөлийг сайжруулах зорилгоор судалгаа явуулж 525 ажилчид хамрагдсан байна. Харин өнөөдөр сувилагчдын баярыг тохиолдуулан 10 жилээс дээш хугацаагаар тус төвд ажилласан нийт 36 сувилагч, тусгай мэргэжилтнүүдийн дунд сугалаа явуулж хоёр азтанг тодрууллаа. Азтануудын …
-
12 May
Архаг, суурь өвчтэй иргэдийг дархлаажуулах гурван цэг ажиллаж байна
Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь иргэдэд 24 цагийн турш үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна. Өчигдөр буюу тавдугаар сарын 11-нд иргэдээс нийт 373 дуудлага ирлээ. Нийт дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа 20 секунд, иргэнтэй ярьсан дундаж хугацаа 1.35 минут байна. Мөн “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудасны чатботод нийт 38 иргэн хандсанаас 18 иргэн автомат хариулагчаас мэдээлэл авч, 20 иргэнтэй оператор ажилтан холбогдож, …
-
12 May
Э.Бат-Үүл: Ц.Нямдорж С.Зоригийг бүрэлгэсэн хэргийн захиалагч байж болзошгүй
Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл өнөөдөр /2021.05.12/ ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдоржтой холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрээр “2019 оны дөрөвдүгээр сард би Хууль зүйн сайд болон Ерөнхий прокурорт С.Зоригийн хэрэгтэй холбогдуулан зохион байгуулалтай гүтгэж байна. Гүтгэж байгаа цаад эздийг олж өгнө үү гэсэн хүсэлт тавьсан. Ингээд Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Билгүүнээс таны хүсэлтийг прокурорын байгууллагад шилжүүлсэн гэсэн хариу ирүүлсэн. Сүүлийн …
-
12 May
Газрын харилцааны эрх зүйн орчныг сайжруулна
Монгол Улсын Шадар Сайдын ахалсан Газрын шинэтгэлийн Үндэсний хорооны ээлжит цахим хуралдаанаар 2020 оны ажлаа хэлэлцэж, энэ онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг баталлаа. Шадар сайд Орон зайн мэдээллийн суурь 18 өгөгдлийн стандартыг 45 хоногт багтаан батлуулахыг Газар, зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар болон Стандарт, хэмжил зүйн газарт үүрэг болгов. Мөн 24 арга хэмжээг 2021-2024 онд хэрэгжүүлэхээр болов. Ингэснээр төрийн байгууллагууд …
-
12 May
Б.Ууганбаяр:512 хүнд (covid-19) халдвар илэрч, 5 иргэн нас барлаа
Коронавируст халдвар (covid-19)-ын нөхцөл байдлын өнөөдрийн /2021.05.12/ 11:00 цагийн мэдээллийг ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр өглөө. ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр:Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт 512 хүнд коронавируст халдвар илэрлээ. Монгол Улсын хэмжээнд нийт батлагдсан халдварын тохиолдол 46448 болсон байна. Сүүлийн 24 цагт 1503 хүн эдгэрсэн. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 35733 боллоо. Шинээр илэрсэн 512 тохиолдлын 464 нь Улаанбаатар хотод, хөдөө …
-
12 May
Минж тав ихэрлэсэн нь Монголд анхны тохиолдол боллоо
Туул голын сав газрын экологийн нөхцөлийг сэргээх зорилгоор 2012 оноос манай улс минж нутагшуулж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 57 минжийг Туул голын эх болон түүний цутгал Заан, Тэрэлж голуудад нутагшуулаад байгаа юм. Нийслэлийн Байгаль орчны газрын харьяа Минж үржүүлэх төвд өнөөдрийн байдлаар 44 минж байгаагаас найман бүл хээл авч, тэдгээрээс хоёр нь дөрөв ихэрлээд байна. Харин тавдугаар сарын 10-даар тав ихэрлэсэн нь Монголд анхны тохиолдол боллоо. Энэ нь нэн ховор …
-
12 May
Дөлгөөн нуурын уулзварыг хаасантай холбоотойгоор нийтийн тээврийн есөн чиглэлд орсон өөрчлөлт
Дөлгөөн нуурын уулзвараас Өлзий төвийн уулзвар хүртэлх авто замыг тавдугаар сарын 11-26-ныг хүртэл хааж, шугам засварын ажлыг хийх болсонтой холбогдуулан нийтийн тээврийн есөн чиглэлд өөрчлөлт орж байна. Тодруулбал, Ч:4 “5 шар – 3,4 -р хороолол – Сансарын тойрог” Ч:5 “Гэмтлийн эмнэлэг – Их тойруу – Шар хад” Ч:17б “Баруун 4 зам – Нарны зам – Зүүн 4 зам – Их …
-
12 May
Багахангай, Сонгинохайрхан, Налайх дүүрэгт байрлах археологийн дурсгалт газруудыг хамгаалалтад авлаа
Шинжлэх ухаан, технологийн их сургууль болон Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн эрдэмтэн багш нар хамтран Нийслэл хотын их эрсдэлт археологийн дурсгалуудыг авран хамгаалах малтлага, судалгаа хийжээ. Улмаар Багахангай дүүргийн Бага уул, Налайх дүүрэг Гадан уул, Сонгинохайрхан Ар гүнт-2 гэсэн дурсгалт газруудыг хамгаалалтад авах шаардлагатайг тогтоож, дээрх газруудыг хамгаалалтад авах хүсэлтийг Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгаланд ирүүлсэн юм. Тодруулбал, Багахангай дүүргийн Бага баян ууланд (Өндөр дэл) …
-
12 May
Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр 126 иргэн эх орондоо ирлээ
Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өчигдөр буюу 11-ний өдрийн 21:55 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа. Тус нислэгээр 126 иргэн ирсэн бөгөөд иргэдийг “Новотел”, “Ибис”, “Туушин”, “Тоёоко Инн” зочид буудалд тусгаарласан юм. Дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдаад 14 хоносон иргэдийг гэрийн тусгаарлалтад шилжүүлэх журам мөрдөгдөж байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ. кредит на карту под 0 zaymi-bistro.ru займ на яндекс …
-
12 May
Вакцины эхний тун хийлгээд халдвар авсан бол хоёр дахь тунг 21 хоногийн дараа хийнэ
Эрүүл мэндийн сайдын тавдугаар сарын 07-ны өдрийн тушаалаар коронавируст халдварын эсрэг вакцины дархлаажуулалтад нэмэлт зохицуулалт хийж, вакцинд хамрагдаагүй иргэдийг хамруулахаар тусгажээ. Уг тушаалд: -Коронавируст халдварын эсрэг вакцинд хамрагдаагүй, уг халдвараар өвчилсөн иргэдийг I, II тунгийн вакцинаар дархлаажуулалт хийнэ. -Коронавируст халдварын эсрэг вакцины I тун хийлгээд уг халдвараар өвчилсөн хүнд батлагдсан өдрөөс хойш 21 хоногийн дараагаас II тунгийн вакцинаар дархлаажуулна. -Коронавируст …
-
12 May
Айлын хашаанаас байлдааны зориулалттай тэсрэх бөмбөг олджээ
Зэвсэгт хүчний алба хаагчид ард иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд нь учирч болзошгүй эрсдлээс авран хамгааллаа. Тодруулбал, Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн Тэсэрч, дэлбэрэх зүйлсийн хайгуул устгалын бүлэг ЗХЖШ-ын даргын тушаалаар Говьсүмбэр аймаг болон нийслэлийн Багахангай дүүрэгт ажиллаж, олон тооны сум, галт хэрэглэлийг илрүүлж, аюулгүй болгосон байна. Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын “Аяганы хонхор” хэмээх газраас 100 мм-ийн сумны …
-
12 May
Улаан-Үд хотод парад алхсан Зэвсэгт хүчний бүрэлдэхүүн эх орондоо ирж, тусгаарлалтад оржээ
Монгол Улсын Зэвсэгт хүчний алба хаагчид ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын нийслэл Улаан-Үд хотод Аугаа их Эх орны дайны ялалтын 76 жилийн ойд зориулсан цэргийн ёслолын жагсаалд амжилттай оролцоод эх орондоо ирлээ. Зэвсэгт хүчний 330-р ангиас бүрдсэн жагсаалын хайрцаг ОХУ-ын Төрийн далбааны дараа буюу ОХУ-ын Дорнод цэргийн тойргийнхны тэргүүнд сүр жавхлантайгаар алхсан билээ. ОХУ-ын Буриадын Бүгд Найрамдах Улсын тэргүүн Цыденов …