Имарт Хайпермаркетын удирдлагууд болон Монголын үндэсний олимпын хорооны тэргүүн дэд ерөнхийлөгч, Олон улсын олимпын хороо /ОУОХ/-ны гишүүн Б.Баттүшиг нар “Токио-2020” зуны паралимпын XVI наадмын Пауэрлифтингийн тэмцээний 107 кг-ын жинд бяр чадлаа сорьж, алтан медаль хүртсэн тамирчин Э.Содномпилжээ, дасгалжуулагч багш Д.Баттулга нарыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Имартын зүгээс паралимпын аварга Э.Содномпилжээд 50 сая төгрөг, дасгалжуулагч багш Д.Баттулгад 10 сая төгрөгийн урамшуулал …
Tag Archives: нийгэм
September, 2021
-
23 September
Б.Батцэцэг: ОХУ, БНХАУ ойрын хугацаанд шатахуун нийлүүлэхээ мэдэгдсэн
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНУ-ын Нью Йорк хотноо болж буй НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганд оролцож байна. Тэрбээр чуулганаар яригдаж буй асуудал болон шатахууны нийлүүлэлтийн талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа. – Манай улсын хувьд сүүлийн дөрвөн жилийн хугацаанд төрийн тэргүүн НҮБ-ын чуулганд биечлэн оролцоогүй. Энэ удаад Монгол Улсын Ерөнхийлөгч оролцож байгаа нь оролцож байгаа нь ямар ач холбогдолтой вэ? – НҮБ-ын …
-
23 September
Их монгол улсын гудамжийг Зайсангийн гудамжтай холбох авто замын ажил 40 хувьтай үргэлжилж байна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Хан-Уул дүүргийн 11, 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших “Ривер гарден”, “Хан хиллс” хотхоныг хоёр гарцтай болгох үүргийг холбогдох албаныханд өгсөн. Учир нь тус хотхоны оршин суугчид зөвхөн зүүн тийшээ гарах гарцтай бөгөөд энэ нь түгжрэл үүсгэх шалтгаан болдог байна. Хотын даргын өгсөн үүргийн дагуу “Ривер гарден”, “Хан хиллс” хотхоноос баруун тийш авто зам барих ажлын гүйцэтгэгчээр “Даймонд рөүд” ХХК шалгарсан юм. Наймдугаар сарын 15-наас эхэлсэн …
-
23 September
Нийслэлийн 2021 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг өргөн барилаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар НИТХ-ын дарга Ж.Батбаясгаланд Нийслэлийн 2020 оны төсвийн гүйцэтгэл, 2021 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг өргөн барилаа. Энэ үеэр Хотын дарга “Монгол Улсын нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Төсвийн тухай хуульд заасны дагуу тогтоолын төслийг хууль, дүрмийн хүрээнд боловсруулан, өргөн мэдүүлж байна. Үүнд Нийслэлийн 2020 оны шуудын төсвийн гүйцэтгэлийг …
-
23 September
Баянхонгор аймагт 5.6 магнитудын хүчтэй газар хөдөллөө
Баянхонгор аймгийн Богд сумын нутагт өнөөдөр буюу 2021 оны есдүгээр сарын 23-ны 08:03 цагт газар хөдөллөө. Тодруулбал, газрын гадаргаас 10 километрийн гүнд газар хөдлөлт болсон бөгөөд хүч нь 5.6 магнитуд байжээ. Газар хөдлөлтийн чичирхийлэл Баянлиг, Баянговь сумдад болон Баянхонгор аймгийн нэгдүгээр багийн нутаг дэвсгэрт мэдрэгдсэн. Учирсан хохиролгүй гэж Баянхонгор аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ. кредит срочно на карту без отказа …
-
23 September
Ж.Уранцэцэг: Ажлын хэсгээс олны анхаарлыг татсан, хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан 24 хэргийг шүүхэд шилжүүлээд байна
Хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлсэн, мөн хуулийн байгууллагын ажилтнууд холбогдсон хэргүүдийг хянаж, шуурхай шалгаж шийдвэрлүүлэхээр УЕПГ-т ажлын хэсэг байгуулсан билээ. Уг ажлын хэсэг хэрхэн ажиллаж байгаа талаар УЕПГ-ын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн ахлах прокурор Ж.Уранцэцэгээс тодрууллаа. Юуны түрүүнд Улсын ерөнхий прокурорын тушаалаар байгуулсан ажлын хэсэг хэчнээн хэрэг хянаж шийдвэрлэлүүд байна вэ? Монгол Улсын Ерөнхий прокурор энэ оны гуравдугаар сарын …
-
23 September
Автобусны буудлуудад хөөстэй цэвэрлэгээ, ариутгал хийж байна
“Ковид-19” халдварын цар тахалтай холбоотойгоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нийтийн эзэмшлийн зам, гудамж, талбайд ариутгал, халдваргүйтгэлийг тогтмол хийх үүргийг холбогдох албаныханд өгсөн. Энэ дагуу Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас автобусны буудлуудад хөөстэй угаалга, цэвэрлэгээ хийж байна. Халдварын тархалт нэмэгдэх үеэр буюу дөрөвдүгээр сараас зургаадугаар сарын 30-ныг хүртэл хийсэн автобусны буудлын хөөстэй угаалга, ариутгалын ажил энэ сарын 1-нээс дахин эхэлсэн юм. …
-
23 September
Баянгол дүүрэг ЭЕШ-д 800 оноо авсан 12 сурагч, бэлтгэсэн 12 багш тус бүрт НЭГ сая төгрөгийн батламжийг гардууллаа
БГД-ийн Засаг даргын 2021 оны А/33 дугаар захирамж болон “Баянгол-Чадварлаг багш” хөтөлбөрийн хүрээнд элсэлтийн ерөнхий шалгалт/ЭЕШ/-ын дундаж оноог ахиулах, багшийн мэдлэг, мэргэшил, ур чадварыг нэмэх, сургалтын чанарыг дээшлүүлэх зорилгоор дүүргийн хэмжээнд “Элсэлтийн ерөнхий шалгалт-2021” болзолт уралдааныг зарлаж, 800 оноо авсан төгсөгч болон түүнийг бэлтгэсэн багш нарт тус бүр 1.000.000 төгрөг олгохоор болсон. Тэгвэл БГД-т 2020-2021 оны хичээлийн жилд нийт 2574 …
-
23 September
ХЭҮК:Хүний эрхийг хамгаалах үүргээ биелүүлээгүй Засаг дарга нарт хариуцлага тооцох санал хүргүүллээ
Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд хяналт тавих чиг үүргийн хүрээнд хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, ялгаварлан гадуурхалтаас ангид байх эрхийг хангах талаар аймгуудын Засаг дарга нарт хүргүүлсэн. Комиссын гишүүний Зөвлөмжийн дагуу тодорхой арга хэмжээ авч, биелэлтийг хангуулаагүй Баян-Өлгий, Говь-Алтай, Дорнод, Өвөрхангай, Өмнөговь, Ховд, Хөвсгөл аймгийн Засаг дарга нарт …
-
23 September
ТЦА: Аравдугаар сарын 1-нээс өмнө торгуулийн 50 хувиа төлөхгүй бол Өршөөлийн хуульд хамрагдахгүй
Тулгар төрийн байгуулагдсаны 2230, Их монгол улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан зарим гэмт хэрэг, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлага, зөрчлийн шийтгэлээс нэг удаа өршөөн хэлтрүүлэх өршөөл үзүүлэх тухай хуулийг УИХ батлан гаргасан. Хууль 2021 оны долдугаар сарын 6-ны өдрөөс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн билээ. Уг хуульд зааснаар 2017 оны долоодугаар сарын 1-ний өдрөөс 2021 …
-
23 September
ГХЯ:БНХАУ-аас шатахуун яаралтай тээвэрлэн авахад хятадын тал дэмжиж ажиллахаа илэрхийллээ
Монгол Улсад нийлүүлэх шатахууны тээвэрлэлтийг шуурхай зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр БНХАУ-ын Гадаад хэргийн яам болон Худалдааны яамны холбогдох албан тушаалтнуудтай уулзалт хийлээ. БНХАУ-ын Намрын дунд сарын баярын бүх нийтийн амралтын өдрүүд дуусч, ажилдаа орсон даруйдаа ЭСЯ-ны хүсэлтийг хүлээн авч, эдгээр уулзалтуудыг шуурхай зохион байгуулж байгаад талархал илэрхийлээд …
-
23 September
Улаанбаатарт өдөртөө 14-16 хэм дулаан байна
Малчид, иргэд, хадланчид, тариаланчдын зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар сэрүүхэн, говь, талын нутгаар салхи шуургатай байна.2021 оны 09 сарын 23-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн хойд хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, говь талын нутгаар секундэд 13-15 метр …
-
22 September
Нийтийн тээврийн шалгагч нар автобусны буудлуудад карт цэнэглэж эхэллээ
Нийслэлийн хэмжээнд автобусны “U money” карт цэнэглэх 1275 цэг байдаг. Гэвч Нийтийн тээврийн үйлчилгээний газарт автобусны карт цэнэглэх цэгийн хүртээмж, цагийн хуваарьтай холбоотой гомдлууд багагүй ирдэг. Тухайлбал, карт цэнэглэх цэг өглөө эрт онгойдоггүй, орой эрт хаах, эсвэл пос машин эвдэрсэн гэх мэтээр иргэдэд үйлчилгээ үзүүлдэггүй. Энэ нь иргэд бэлэн мөнгөөр зорчих, халдвар хамгааллын дэглэм зөрчигдөх нэг шалтгаан болж байна. Уг асуудлыг шийдвэрлэх, иргэдэд …
-
22 September
Олон улсын хүүхдийн гар зургийн уралдаанд нийслэлийн сурагчид амжилттай оролцлоо
БНСУ-ын Чүнчонь олон улсын хүүхдийн гар зургийн уралдаанд найман улсын 13 хотын 7-12 насны сурагчид нийт 684 бүтээлээрээ оролцсон. Улаанбаатар хотоос нийт 18 бүтээл оролцсоноос долоо нь шагналт байранд шалгарсан байна. Уралдааныг цар тахлын энэ үед харилцаат хотуудын хамтын ажиллагааны хүрээнд цахим хэлбэрээр зохион байгуулсан юм. Тус гар зургийн уралдаанд идэвхтэй оролцож, амжилт гаргасан сурагчдыг Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн …
-
22 September
Олон улсын химийн олимпиадад медаль хүртсэн сурагчдад шагналыг нь гардууллаа
Олон улсын Менделеевийн химийн 55-р олимпиад 2021 оны дөрөвдүгээр сарын 20-26-ны өдрүүдэд болсон. Тус олимпиадад “Орчлон” сургуулийн 11а ангийн сурагч О.Тэмүжин Монгол Улсын анхны мөнгөн медаль хүртсэн бол “Хобби” сургуулийн 11-р ангийн сурагч А.Ирмүүн хүрэл медаль хүртсэн юм. Түүнчлэн “Жаргалан” цогцолбор сургуулийн 11-р ангийн сурагч Б.Гэрэл, “Орхон Эмпати” сургуулийн 12-р ангийн сурагч С.Тулга-Эрдэнэ нар амжилттай оролцлоо. Олимпиадад шагналт байр эзэлсэн …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл