Tag Archives: нийгэм

May, 2021

  • 27 May

    ЗГ:Олимп, Паралимпийн эрх авсан тамирчдад 10 сая төгрөг олгохоор шийдвэрлэлээ

    Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар “Токио-2020” зуны олимп, Паралимпийн эрх авсан тамирчин тус бүрт 10 сая төгрөгийн нэг удаагийн мөнгөн урамшуулал олгохоор шийдвэрлэлээ. Үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүний цалинг 2021 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл сард 1,500,000 /нэг сая таван зуун мянган/ төгрөг, цаашид тамирчны цалинг сард 1,200,000 /нэг сая хоёр …

  • 27 May

    Хөхүүл болон жирэмсэн эмэгтэйчүүдийг Файзер вакцинд хамруулна

    Монгол Улс нийт 4.7 сая тун вакцин татан авсан бөгөөд урьд шөнө КОВАКС хөтөлбөрийн хүрээнд 100,620 мянган тун Файзер вакцин хүлээн авчээ. Жирэмсэн, хөхүүл эмэгтэйчүүд сайн дурын үндсэн дээр, эмчийн заалтаар зайлшгүй шаардлагатай гэсэн иргэдийг Файзер вакцинд хамруулахаар Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар шийдвэрлэлээ. Эрүүл мэндийн яамны Эх барих эмэгтэйчүүдийн мэргэжлийн салбар зөвлөл олон улсын судалгаа, мэдээлэлд үндэслэн “жирэмсэн эмэгтэйчүүдэд Файзер …

  • 27 May

    Л.Баттөр: Вакцины хоёрдугаар тунд хамрагдсан 3000, нэгдүгээр тунгаа хийлгэсэн 9000 гаруй иргэн халдвар авсан

    Коронавируст халдвар (covid-19)-ын нөхцөл байдлын өнөөдрийн /2021.05.27/ 11:00 цагийн нэгдсэн мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Л.Баттөр иргэд вакциндаа хамрагдсан ч халдвар хамгааллын дэглэмээ сайн барих хэрэгтэй гэдгийг зөвлөлөө. ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Л.Баттөр:Хөл хорио тогтоосны дараа хүн амын дунд хөдөлгөөн нэмэгддэг. Энэ зүй тогтлоор нууц хугацааны тав хоногийн дараагаас эргээд тохиолдлын тоо нэмэгдэх чиг хандлага байдаг. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэглэлд …

  • 27 May

    Вакцины бүрэн тунд хамрагдсан ч урьдчилан сэргийлэх шаардлагатай

    Коронавируст халдварын эсрэг вакцинжуулалтын II тунгийн тарилга ихэнх аймагт энэ долоо хоногоос эхэлж байна. Вакцины нэгдүгээр тунд орон нутгийн иргэдийн 80 гаруй хувь нь хамрагдаад байгаа бөгөөд товлолын хугацаандаа хоёрдугаар тунгаа тариулснаар коронавируст халдварын эсрэг бүрэн тунд хамрагдах юм. Хэдийгээр бүрэн тунд хамрагдсан ч вакцин тариулснаас хойш 14 -21 хоногийн хугацаанд халдвар авахаас урьдчилан сэргийлж, халдвар хамгааллын дэглэмийг баримтлах, амны …

  • 27 May

    Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 141 иргэн эх орондоо ирлээ

    Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өчигдөр буюу 26-ны өдрийн 23:19 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа. Тус нислэгээр 141 иргэн ирсэн. Иргэдийг “Новотел”, “Кемпински”, “Туушин”, “Ибис”, “Парк”, “Нарантуул” зочид буудал болон ОБЕГ-ын харьяа Давтан сургалт, сургалт сэргээн заслын төвийн 113 дугаар ангийн “Онцгой Жаргалант” сувилалд тусгаарлалаа. Дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдаад 14 хоносон иргэдийг гэрийн тусгаарлалтад шилжүүлэх журам мөрдөгдөж байна гэж …

  • 27 May

    “Эгэлхэн бүсгүй” НҮТББ, “Cool dent” шүдний эмнэлэг, “Булган нэг үeийн залуучуудын клyб” ТББ -ын хамт олон 55-р сургуулийн сурагчдад дэмжлэг үзүүллээ

    Бурхан багшийн их дүйчин буюу зуны тэргүүн сарын 15-ны билигт сайн өдөр өчигдөр /2021.05.26/ тохиолоо. Энэ өдөр буян хурааж, сайн үйл хийхэд арвиждаг гэж үздэг учир хүн бүр сэтгэлээ ариун байлгаж, буян хураах үйлд оролцдог юм. Тэгвэл зуны тэргүүн сарын 15-ны билигт сайн өдрийг тохиолдуулан “Эгэлхэн бүсгүй” НҮТББ, “Cool dent” шүдний эмнэлэг, “Булган нэг үeийн залуучуудын клyб”ТББ-ын хамт олон нийгмийн …

  • 27 May

    Улаанбаатарт өдөртөө 16 хэм дулаан

    Малчид, иргэд, тээвэрчид, тариаланчдад зориулсан мэдээ: Өнөөдөр зүүн аймгуудын нутгийн зарим газраар тунадас орно.2021 оны 05 дугаар сарын 27-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо орно. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүртэл ширүүсэж, шороон …

  • 26 May

    Дуучин С.Гантогоо ХУД-ийн Хүүхдийн элчээр сонгогдлоо

    Нийслэлийн Хүүхдийн төлөө зөвлөлөөс 2017 оноос эхлэн жил бүрийн тавдугаар сарын сүүлийн долоо хоногийн лхагва гарагийг нийслэлийн “Хүүхдээ сонсох өдөр” болгохоор шийдвэрлэсэн. Тэгвэл энэхүү өдөр өнөөдөр тохиож байна. Хүүхдийн оролцох эрхийг хангах, хүүхэд өөрийн эрх, ашигт нөлөөлж байгаа аливаа асуудлаар шийдвэр гаргах үйл явцад сайн дурын үндсэн дээр оролцох бололцоог бий болгохын тулд тус өдрийг санаачилжээ. Энэ ч хүрээнд хүүхдийн …

  • 26 May

    Бүжиг дэглээч С.Сүхбаатарт Хөдөлмөрийн баатар цол олголоо

    Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жил, Ардчилсан хувьсгалын 32 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга зарлиг гаргаж, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол, Ардын цол, Гавьяат цол, одон, медаль хүртээлээ. ХӨДӨЛМӨРИЙН БААТАР ЦОЛ ХҮРТЭЭХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГААР: Өдөр ирэх бүр …

  • 26 May

    Х.Баттулга:Хүүхдүүдийн сайн сайхны төлөө гаргаж буй сэтгэл зүтгэлийг нь хүндэтгэж, Ч.Ганжавхланг Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнаж байна

    Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жил, Ардчилсан хувьсгалын 32 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга зарлиг гаргаж, өнөөдөр /2021.05.24/ Төрийн дээд цол, одон, медаль гардууллаа. Энэ үеэр “Лантуун дохио” төрийн бус байгууллага, “ИД ШИДИЙН ОРОН” хүүхэд хамгааллын төвийн үүсгэн байгуулагч Ч.Ганжавхланг …

  • 26 May

    Д.Ганцэцэг: Түмэн олныхоо хайр итгэлийг даасан хариуцлагатай өндөр шагнал авлаа

    Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100жил, Ардчилсан хувьсгалын 32 жилийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж өнөөдөр /2021.05.26/ Төрийн дээд цол, одон, медаль гардууллаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Аримун” продакшны үүсгэн байгуулагч, жүжигчин, найруулагч Д.Ганцэцэгт Монгол Улсын Гавьяат жүжигчин цол хүртээлээ. Монгол Улсын …

  • 26 May

    Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг “Эрүүл, аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага” болзолт уралдаанд ТЭРГҮҮН байр эзэллээ

    Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний хороо, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар хамтран жил бүр уламжлал болгон “ЭРҮҮЛ АЮУЛГҮЙ АЖЛЫН БАЙРЫГ ЭРХЭМЛЭГЧ БАЙГУУЛЛАГА” болзолт уралдааныг зохион байгуулдаг билээ. Энэ жилийн хувьд шинэчилсэн журмын дагуу барилга, эрчим хүч, зам тээвэр, уул уурхай, боловсруулах үйлдвэрлэл, төрийн болон үйлчилгээний зэрэг …

  • 26 May

    Б.Ууганбаяр:680 хүнд (covid-19) халдвар илэрч, хоёр иргэн нас барлаа

    Коронавируст халдвар (covid-19)-ын нөхцөл байдлын өнөөдрийн /2021.05.26/ 11:00 цагийн мэдээллийг ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр өглөө. ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр:Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт 7831 хүнд шинжилгээ хийхэд 680 хүнд коронавируст халдвар илэрлээ. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд нийт батлагдсан халдварын тохиолдол 54414 болсон байна. Шинээр илэрсэн тохиолдлуудыг задалбал, Улаанбаатарт 634, хөдөө орон нутагт 46 тохиолдол бүртгэгдсэн байна. Харамсалтай нь сүүлийн 24 …

  • 26 May

    Зоос гоёлын уулзвараас цаг уурын уулзвар хүртэлх замыг Пүрэв, Бямба гарагт түр хаана

    Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Зоос гоёлын уулзвараас урагшаа цаг уурын уулзвар хооронд хоёр талын урсгал хөдөлгөөнийг 2021 оны тавдугаар сарын 27, 29 болон зургаадугаар сарын 2, 4, 10-ны өдрүүдийн 23:00 цагаас 01:00 цагийн хооронд хаахаар болжээ. Иймд Худалдаа хөгжлийн банкны барилгад бетон зуурмаг нийлүүлэх тул жолооч та бүхэн тухайн цаг үеүдэд бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу …

  • 26 May

    С.Амарсайхан:Монгол улс вакцинд хамрагдсан үзүүлэлтээр олон улсад нэгдүгээрт эрэмбэлэгдэж байна

    Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутам нээлттэйгээр хэлэлцэж, хяналт тавих шаардлагатай бол Улсын Их Хурлын холбогдох Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Түр хороо өчигдөр (2021.05.25) хуралдав. Шадар сайд С.Амарсайхан: Нийт иргэдийн 72 хувь нь вакцинд хамрагдсан үзүүлэлтээр олон улсад нэгдүгээрт эрэмбэлэгдэж байна …