Tag Archives: нийгэм

December, 2023

  • 22 December

    Улаанбаатарт өдөртөө 22 хэм хүйтэн

    Малч­ид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг суларна. 2023 оны 12 дугаар сарын 22-ны 08 цагаас 20 цаг хүртэлх: Нутгийн төв хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутгаар секундэд …

  • 21 December

    Д.Эрдэнэбат нарт холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцаалаа

    Нийслэлийн Прокурорын газраас яллагдагч Д.Эрдэнэбат, Д.Доржханд, Б.Минжбадам, Д.Ганбат, Л.Санжаадорж, Б.Болор, Г.Ганзориг, Д.Батжавхлан, Р.Мөнхтуул, Б.Мөнхсоёл, Д.Эрэвгийлхам, Д.Сугар, Д.Энхтунгалаг, О.Орхон, Н.Батбаяр, Ц.Пүрэвтүвшин, Ч.Энхболд, Ц.Нанзаддорж, Э.Шижир, С.Уранчимэг нарын 20 хүн, Төмөр замын зураг төслийн институт ХХК, Кью Эс Си ХХК  нарын 2 хуулийн этгээдэд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн. Тус шүүх эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн …

  • 21 December

    П.Сайнзориг:Гэр хорооллыг орон сууцжуулахдаа өмнөх алдаагаа давтахгүй

    Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийг арванхоёрдугаар сарын 7-нд УИХ-ын чуулганаар хэлэлцэн баталсан. Тус хуулийн хүрээнд хэрэгжүүлэх ажлын талаар Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзоригтой ярилцлаа. -Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хууль энэ сарын 15-наас хүчин төгөлдөр болсон. Хуулийн хүрээнд гэр …

  • 21 December

    ГССҮТ:Дархан-Уул аймгаас хүргэгдэж ирсэн бага насны 2 хүүхдийн биеийн байдал сайжирч байна

    2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Дархан-Уул аймгийн Хонгор сумын Салхит багийн  Эрхэт өртөөн дээр гурван айлын байшин, 1 дэлгүүрийн хамт шатсаны улмаас 1-4 насны хоёр хүүхэд түлэгдэж гэмтсэн харамсалтай хэрэг гарсан билээ. Эдгээр хүүхдүүдийг Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Салбар эмнэлэгт яаралтай хүргэсэн бөгөөд өдгөө тус эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасаг болон Түлэгдэлтийн төвд хэвтүүлэн эмчилж байна.  Үйлчлүүлэгчдийн хувьд …

  • 21 December

    УОК-ын Шуурхай штаб:Малчид, иргэдийн үүрэг оролцоог нэмэгдүүлэхэд анхаарч ажиллахыг үүрэг болголоо

    УОК-ын Шуурхай штабаас Хөвсгөл аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдлыг эрсдэл багатай даван туулах, байгууллага хоорондын уялдаа холбоог хангах, малчид, иргэдийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх, урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийг шуурхай хүргэх үүргийг өглөө. Тус аймгийн хэмжээнд нийт нутгаар цасан бүрхүүл тогтож, нутгийн баруун болон өмнөд хэсгээр дунд эрсдэлтэй, Цэцэрлэг, Жаргалант сумын нутаг, Галт, Бүрэнтогтох сумдын зарим багийн …

  • 21 December

    Улаанбаатарт өдөртөө 23 хэм хүйтэн байна

    Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр баруун аймгуудын нутгаар цас орж, ихэнх нутгаар хүйтэн хадгалагдана. 2023 оны 12 дугаар сарын 21-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун  хагаст  үүлшиж, баруун аймгуудын ихэнх нутгаар цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр. Увс нуур болон …

  • 20 December

    Прокурорын байгууллага авлига, албан тушаалын 9 хэргийг шүүхэд шилжүүлжээ

    Прокурорын байгууллага 2023 оны 12 дугаар сарын 11-нээс 15-ны өдрүүдэд 361 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ. Тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 156, Өмчлөх эрхийн эсрэг 111, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 30, Хүрээлэн байгаа орчны эсрэг 26, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 14, Авлига, албан тушаалын 9, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг …

  • 20 December

    Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх төлөвлөгөөг баталлаа

    Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулж өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчдын тоог нэмэгдүүлэх, дахин ирэх сэдлийг төрүүлэх, орон нутгийн иргэдэд түшиглэсэн төслүүдийг хэрэгжүүлэхээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас төлөвлөгөө гаргасан. Төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудыг ирэх оны нэгдүгээр сарын 01-нээс тавдугаар сарын 01 хүртэлх хугацаанд хэрэгжүүлэхэд анхаарч ажиллахыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга болон …

  • 20 December

    Малын тэжээлийн экспортыг 2024 он дуустал зогсоох шийдвэр гаргалаа

    Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан өвөлжилтийн нөхцөл байдал, Улсын онцгой комиссоос авч хэрэгжүүлж буй арга хэмжээ  болон Архангай, Завхан аймагт ажилласан талаараа Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээ. Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээгээр Монгол орны нийт нутгийн 81 хувьд цасан бүрхүүл тогтсон бөгөөд цаашид хүйтний эрч чангарах, их хэмжээний цас орох, хүчтэй цасан шуурга шуурах, цасны …

  • 20 December

    УБТЗ:Нефтийн бүтээгдэхүүний тээвэр 35 хувийн өсөлттэй байна

    “УБТЗ” ХНН арванхоёрдугаар сарын 01-20-ны хооронд ОХУ-аас 1759 цистерн-вагон буюу 76958 тонн нефтийн бүтээгдэхүүн татан авч тээвэрлээд байна. Үүнд, дизелийн түлш 1129, АИ-92 бензин 529, АИ-95 бензин 13, онгоцны түлш 88 цистернийг тус тус татан авчээ. Дээрх 1759 цистерн 110.817 тонн нефтийн бүтээгдэхүүнийг өмнөх онтой харьцуулахад 461 цистерн 29000 тонноор илүү буюу 35.5 хувийн өсөлттэй гарлаа.  Сүүлийн 7 хоногт 12-р …

  • 20 December

    У.Цэвэгмид: Эмчлүүлээд эмнэлгээс гарч байгаа хүүхдээ дулаан хувцаслаж, илчлэг сайтай хоол хүнс идүүлэхийг зөвлөж байна

    ЭНЭҮТ-ийн эмчилгээ эрхэлсэн орлогч захирал У.Цэвэгмид эцэг эхчүүдэд хүүхдээ ханиаднаас сэргийлэх зөвлөгөө өглөө. Ханиад хүрч, хатгаа аваад эмнэлэгт эмчлүүлээд гарсан хүүхдүүддээ онцгой анхаарал тавихыг зөвлөв. Тэрбээр “Эмчлүүлээд эмнэлгээс гарч байгаа хүүхдээ аль болох дулаан байлгах, шингэн зүйл халуун бүлээнээр нь сайн уулгаж вирусийн халдварыг биеэс бүрэн гадагшлуулах, мөн ойр ойрхон хооллох, аль болох илчлэг сайтай хоол хүнс идүүлэхийг зөвлөж байна. …

  • 19 December

    Цахим хичээлд хамрагдах боломжгүй хүүхдийн мэдээлэлд үндэслэн нөхцөл, боломжийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлнэ

    Цаг агаарын хэт хүйтрэлт, байгалийн эрсдэлтэй нөхцөл, томуу, томуу төст өвчний тархалт ихсэж байгаатай холбогдуулан өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуулийн хичээл, сургалтыг цахим хэлбэрээр зохион байгуулах тухай Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаал гарсан. Мөн үргэлжлүүлэн сурагчдын урт хугацааны амралт эхэлнэ. Энэ хүрээнд хүүхдийг ахуйн осол, гэмтэл, гэр бүлийн хүчирхийлэл, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын Нийгмийн …

  • 19 December

    Автобусны дулаан гараашийг яаралтай ашиглалтад оруулахыг Хотын дарга үүрэг болголоо

    Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Морингийн даваа орчмын 9.8 га газарт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийтийн тээврийн авто бааз байгуулж буй. Мөн Сонгинохайрхан дүүргийн  22 дугаар хороо, Тахилт орчимд байгуулж буй “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын авто баазын барилга угсралтын ажил үргэлжилж байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар тус бүтээн байгуулалтуудын явцтай танилцаж, холбогдох үүрэг даалгаврыг өглөө. Морингийн …

  • 19 December

    Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний их сургуулийн сургалтын 3 хөтөлбөр дэлхийд хүлээн зөвшөөрөгдлөө

    АШУҮИС-ийн төгсөлтийн өмнөх сургалтын 3 хөтөлбөр дэлхийн боловсролын стандартыг хангаж, олон улсын магадлан итгэмжлэлийн гэрчилгээгээ хүлээн авлаа. 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн ASIIN (Accreditation Agency for Study Programs in Engineering, Informatics, Natural Sciences and Mathematics) байгууллагын  хурлаар “Хүний их эмч” бэлтгэх сургалтын хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн хугацааг сунгалаа. АШУҮИС-ийн “Хүний их эмч”, “Сувилагч”, “Нийгмийн эрүүл мэнд судлаач” бэлтгэх сургалтын …

  • 19 December

    Зам цэвэрлэгээний ажилтнууд уртасгасан цагаар ажиллаж байна

    Хүйтний эрч эрс чангарч, олон өдөр дараалан цас орж, хөрсөн дээр -45 хэм хүрэн хүйтэрч байгаа тул давс, бодис хайлахгүй, халтиргаа, гулгаа их хэмжээгээр үүссэн. Нөхцөл байдалтай холбоотойгоор замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулах зорилгоор автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулахаар шийдвэрлэсэн. Энэ хүрээнд замын цэвэрлэгээ, үйлчилгээг эрчимжүүлэн ажиллаж байна. “Эрүүл мэнд нийгмийн бодлогын хүрээлэн” ТББ-ын тэргүүн А.Нямдорж:Ойрын өдрүүдэд …