Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацааг сунгасантай холбоотойгоор Засгийн газрын тогтоол, УОК-ын даргын тушаал, УОК-ын тэмдэглэлийг үндэслэн Нийслэлийн Засаг дарга захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн хэмжээнд дархлаажуулалтын үйл ажиллагааг эрчимжүүлж, дүүрэг, хороо тус бүрээр иргэдийн бүртгэл, хуваарь, тээвэрлэлтийн маршрутыг нарийвчлан гаргаж, мэдээллээр ханган зохион байгуулалтын арга хэмжээ авч, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлж ажиллахыг үүрэг болголоо. Мөн гэрээр тусгаарлалт, ажиглалтад байгаа …
Tag Archives: нийгэм
April, 2021
-
26 April
98 чиглэлд 859 автобус үйлчилгээнд явж байна
Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацааг сунгасантай холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээний цагийн хуваарийг тусгай горимд шилжүүлсэн. Тодруулбал, нийтийн тээвэр өглөө 07:00-10:00, орой 17:00-20:00 цагийн хооронд хязгаарлалт тогтоохгүй төрийн байгууллага, хуулийн этгээдийн ажилтан, алба хаагч, иргэдийг халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэн зорчуулах юм. Энгийн үед 98 чиглэлд 964 автобус үйлчилгээнд явдаг бол өнөөдрөөс 98 чиглэлд 859 нийтийн тээврийн хэрэгсэлд …
-
25 April
Х.Нямбаатар:QR кодоор хөдөлгөөнд оролцогчид зөвхөн 07:00-09:00, 17:00-20:00 цагуудад зорчино
Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 2021 оны тавдугаар сарын 8-ны өдрийн 06:00 цаг хүртэл сунгасантай холбогдуулан Улсын Онцгой комиссоос гамшгийн үед цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээний багийн ажлыг эрчимжүүлэх хүрээнд төрийн болон нутгийн захиргааны байгууллага, иргэн, хуулийн этгээдийг авто машинаар замын хөдөлгөөнд QR кодоор зорчуулах тухай тушаал гаргасан билээ. Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар болон Зам тээврийн яамны …
-
25 April
Цас орж, хүчтэй салхи шуургатай байхыг анхааруулж байна
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөөдөр буюу 25-нд Завханы нутаг, Говь-Алтайн хойд хэсгээр цас орж, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд, Дундговь, Өмнөговь аймгийн баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр давж ширүүсэх төлөвтэй байна. Иймд: Мөн цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах, Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын …
-
25 April
Б.Ууганбаяр: 1264 хүнд (covid-19) халдвар илэрч, дөрвөн иргэн нас барлаа
Коронавируст халдвар (covid-19)-ын нөхцөл байдлын өнөөдрийн /2021.04.25/ 11:00 цагийн мэдээллийг ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр өглөө. ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр:Сүүлийн 24 цагт 13 мянга гаруй хүнээс шинжилгээ авахад, 1264 хүнээс халдвар илэрлээ. Нийт тохиолдлын тоо 30483 боллоо. 1264 тохиолдлыг задалбал, Улаанбаатар хотод 1127, орон нутагт 137 халдвар бүртгэгдлээ. Улаанбаатар -1,127 Завхан-29 Дархан-Уул -24 Орхон -9 Хэнтий -1 Сэлэнгэ -5 Төв -40 …
-
25 April
М.Анхцэцэг Азийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртлээ
“Ташкент-2021” хүндийг өргөлтийн Азийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 87 кг-ийн жингийн тэмцээнд ДАШТ-ий хошой хүрэл медальт ОУХМ Мөнхжанцангийн Анхцэцэг хүрэл медаль хүртлээ. Тэрбээр огцом өргөлтөөр 111 кг, түлхэлттэй өргөлтөөр 136 кг өргөж, нийлбэр дүнгээр 247 кг-ын амжилтаар мөн хүрэл медаль хүртсэн байна. Ингэснээр тэрбээр олимпын эрх авахад ойртоод байна. Энэ жинд БНХАУ-ын тамирчид тэргүүн байр булаацалдаж Ван Жоу Юй 126+160=286 …
-
24 April
Б.Ууганбаяр:1263 хүнд (covid-19) халдвар илэрч, таван иргэн нас барлаа
Коронавируст халдвар (covid-19)-ын нөхцөл байдлын өнөөдрийн /2021.04.24/ 11:00 цагийн мэдээллийг ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр өглөө. ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр:Сүүлийн 24 цагийн хугацаанд 13000 хүнээс шинжилгээ авахад, 1263 хүнээс халдвар илэрлээ. Нийт тохиолдлын тоо 29219 боллоо. Эмнэлэг болон гэрийн тусгаарлалтаас 487 хүн эдгэрч гарч, нийт эдгэрсэн 14745 хүн байна. Мөн сүүлийн 24 цагт 5 хүн коронавирусийн хүнд хэлбэрээр нас барлаа. Тодруулбал, …
-
24 April
“Жи тайм”-ын хэргийг давж заалдах шатны шүүх рүү буцаалаа
Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Э.Оюунчимэгт холбогдох хэргийг шүүгдэгч, түүний өмгөөлөгчид болон иргэний хариуцагчид, тэдний өмгөөлөгчдийн гаргасан гомдлын дагуу 2021 оны 4дүгээр сарын 23-ны өдөр хянан хэлэлцлээ. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээрх хэргийг 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдөр хянан хэлэлцээд Э.Оюунчимэгийг зохиомол байдлыг зориуд бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг …
-
24 April
Тусгай үүргийн хоёр онгоцоор нийт 239 иргэн ирлээ
Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өчигдөр “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд 19:30 цагт газардлаа. Тус онгоцоор 142 иргэн ирсэн бөгөөд иргэдийг “Кемпински”, “Новотэл”, “Сүнжин гранд”, “Туушин”, “ИБИС” зочид буудлууд, “Алтернатив” эмнэлэгт тусгаарласан байна. Түүнчлэн Алма Ата-Улаанбаатар чиглэлийн онгоц 22:40 цаг “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардаж, 97 иргэн ирлээ. Иргэдийг “Амар”, Топаз” зочид буудлуудад тусгаарлав гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.
-
24 April
Өөжин мед эмнэлэг хүчил төрөгч өтгөрүүлэгч аппаратыг Эрүүл мэндийн яаманд хандивлалаа
Өөжин мед үр шилжүүлэн суулгах эмнэлэг нийгмийн хариуцлагын хүрээнд Коронавируст халдвар (Covid-19)-ын эрсдэлээс сэргийлэх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний “Хүчил төрөгч өтгөрүүлэгч аппарат 1 ширхэг, N95 маск 200 ширхэг, 200 хос комбинзон, 200 ширхэг нүүрний хаалт” зэргийг Эрүүл мэндийн яаманд хандивлалаа. Эрүүл мэндийн дэд сайд М.Баттүвшин нөхцөл байдал хүндэрч байгаа энэ цаг үед хандив өгч буй “Өөжин мед” эмнэлэгт талархал илэрхийлж батламж олгов. Тус эмнэлгийн өгсөн хандивыг Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвд илгээхийг мөн үүрэг болголоо. …
-
24 April
ЕБС-ийн төгсөх ангийн 2000 сурагчид “Шинэ алхам” ном бэлэглэнэ
“Стартап маркетинг спэйс” ХХК-ийг үүсгэн байгуулагч Ж.Золзаяа нь жил бүрийн төрсөн өдрийн баяраа угтан нийгмийн сайн сайхны төлөө хандсан ажлыг 7 дах жилдээ хийж байгаа билээ. Энэ жил тэрээр Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчдад зориулан 2014 оноос хойш эрхлэн гаргаж байгаа “Шинэ алхам” гарын авлагыг улс даяар бэлэглэх аян өрнүүлж байна. Энэ жил 37000 сурагчид Элсэлтийн ерөнхий шалгалт өгнө. Цар …
-
23 April
Н.Түвшинбаярын цагдан хорих хугацааг 10 хоногоор сунгалаа
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх тус дүүргийн прокурорын газраас ирүүлсэн Найдангийн Түвшинбаярыг яллагдагчаар үргэлжлүүлэн 10 хоногоор цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах тухай саналыг 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцээд үргэлжлүүлэн хорихоор шийдвэрлэлээ. Яллагдагчийг цагдан хорих үндсэн хугацаа нэг сар хүртэл байдаг бөгөөд 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн шүүх …
-
23 April
Дөрөвдүгээр сарын 28-ныг хүртэл ихэнх нутгаар нойтон цас орно
Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр өнөө шөнө болон маргааш өдөртөө Говь-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар ахиухан хэмжээний нойтон цас орохыг онцгойлон анхаарууллаа. Дөрөвдүгээр сарын 23-ны 20:00 цагаас 24-ний өдрийн 20:00 цаг хүртэл: Улаанбаатар хот орчмоор үүлшинэ, хур тунадас орохгүй, салхи зүүн өмнөөс секундэд 7-12 метр, зарим үед секундэд 14-16 метр хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна. Шөнөдөө 0-2 градус, өдөртөө 14-16 градус дулаан …
-
23 April
Ц.Мөнхцэцэг:Сонгуулийн тухай хуульд олон улсын байгууллагатай гэрээ хийх, хамтран ажиллах, дэмжлэг туслалцаа авахыг хориглосон байдаг
Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил, Ц.Мөнхцэцэг, Г.Дамдинням нар өнөөдөр /2021.04.23/ Ардчилсан нам АНУ-ын лобби компанитай 50 мянган ам.долларын гэрээ хийсэн байж болзошгүй асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ асуудал Улсын Их Хурлын өчигдрийн чуулганы нэгдсэн хуралдаан дээр хөндөгдсөн юм. Улсын Их Хурлын гишүүн, Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Тувааны гарын үсэг бүхий гэрээг 2021 оны дөрөвдүгээр сарын 12-ноос зургаадугаар сарын 15-ны өдөр …
-
23 April
Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг тавдугаар сарын 08-ны 06:00 цаг хүртэл сунгалаа
Засгийн газрын ээлжит бус хурал өнөөдөр/2021.04.23/ болж бүх нийтийн бэлэн байдлын зэргийг тавдугаар сарын 08-ны 06:00 цаг хүртэл сунгах Улсын онцгой комиссын шийдвэрийг дэмжлээ. 2021 оны 04 дүгээр сарын 23-ны байдлаар 27,956 хүн халдвар авч 69 хүн нас барсан. 4,127 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд биеийн байдал хөнгөн 2,338, хүндэвтэр 1,374, хүнд 351, маш хүнд 64 иргэн байна. Улаанбаатар 24,242 …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл