“Ташкент-2021” хүндийг өргөлтийн Азийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 87 кг-ийн жингийн тэмцээнд ДАШТ-ий хошой хүрэл медальт ОУХМ Мөнхжанцангийн Анхцэцэг хүрэл медаль хүртлээ. Тэрбээр огцом өргөлтөөр 111 кг, түлхэлттэй өргөлтөөр 136 кг өргөж, нийлбэр дүнгээр 247 кг-ын амжилтаар мөн хүрэл медаль хүртсэн байна. Ингэснээр тэрбээр олимпын эрх авахад ойртоод байна. Энэ жинд БНХАУ-ын тамирчид тэргүүн байр булаацалдаж Ван Жоу Юй 126+160=286 …
Tag Archives: нийгэм
April, 2021
-
24 April
Б.Ууганбаяр:1263 хүнд (covid-19) халдвар илэрч, таван иргэн нас барлаа
Коронавируст халдвар (covid-19)-ын нөхцөл байдлын өнөөдрийн /2021.04.24/ 11:00 цагийн мэдээллийг ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр өглөө. ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр:Сүүлийн 24 цагийн хугацаанд 13000 хүнээс шинжилгээ авахад, 1263 хүнээс халдвар илэрлээ. Нийт тохиолдлын тоо 29219 боллоо. Эмнэлэг болон гэрийн тусгаарлалтаас 487 хүн эдгэрч гарч, нийт эдгэрсэн 14745 хүн байна. Мөн сүүлийн 24 цагт 5 хүн коронавирусийн хүнд хэлбэрээр нас барлаа. Тодруулбал, …
-
24 April
“Жи тайм”-ын хэргийг давж заалдах шатны шүүх рүү буцаалаа
Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Э.Оюунчимэгт холбогдох хэргийг шүүгдэгч, түүний өмгөөлөгчид болон иргэний хариуцагчид, тэдний өмгөөлөгчдийн гаргасан гомдлын дагуу 2021 оны 4дүгээр сарын 23-ны өдөр хянан хэлэлцлээ. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээрх хэргийг 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдөр хянан хэлэлцээд Э.Оюунчимэгийг зохиомол байдлыг зориуд бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг …
-
24 April
Тусгай үүргийн хоёр онгоцоор нийт 239 иргэн ирлээ
Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өчигдөр “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд 19:30 цагт газардлаа. Тус онгоцоор 142 иргэн ирсэн бөгөөд иргэдийг “Кемпински”, “Новотэл”, “Сүнжин гранд”, “Туушин”, “ИБИС” зочид буудлууд, “Алтернатив” эмнэлэгт тусгаарласан байна. Түүнчлэн Алма Ата-Улаанбаатар чиглэлийн онгоц 22:40 цаг “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардаж, 97 иргэн ирлээ. Иргэдийг “Амар”, Топаз” зочид буудлуудад тусгаарлав гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.
-
24 April
Өөжин мед эмнэлэг хүчил төрөгч өтгөрүүлэгч аппаратыг Эрүүл мэндийн яаманд хандивлалаа
Өөжин мед үр шилжүүлэн суулгах эмнэлэг нийгмийн хариуцлагын хүрээнд Коронавируст халдвар (Covid-19)-ын эрсдэлээс сэргийлэх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний “Хүчил төрөгч өтгөрүүлэгч аппарат 1 ширхэг, N95 маск 200 ширхэг, 200 хос комбинзон, 200 ширхэг нүүрний хаалт” зэргийг Эрүүл мэндийн яаманд хандивлалаа. Эрүүл мэндийн дэд сайд М.Баттүвшин нөхцөл байдал хүндэрч байгаа энэ цаг үед хандив өгч буй “Өөжин мед” эмнэлэгт талархал илэрхийлж батламж олгов. Тус эмнэлгийн өгсөн хандивыг Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвд илгээхийг мөн үүрэг болголоо. …
-
24 April
ЕБС-ийн төгсөх ангийн 2000 сурагчид “Шинэ алхам” ном бэлэглэнэ
“Стартап маркетинг спэйс” ХХК-ийг үүсгэн байгуулагч Ж.Золзаяа нь жил бүрийн төрсөн өдрийн баяраа угтан нийгмийн сайн сайхны төлөө хандсан ажлыг 7 дах жилдээ хийж байгаа билээ. Энэ жил тэрээр Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчдад зориулан 2014 оноос хойш эрхлэн гаргаж байгаа “Шинэ алхам” гарын авлагыг улс даяар бэлэглэх аян өрнүүлж байна. Энэ жил 37000 сурагчид Элсэлтийн ерөнхий шалгалт өгнө. Цар …
-
23 April
Н.Түвшинбаярын цагдан хорих хугацааг 10 хоногоор сунгалаа
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх тус дүүргийн прокурорын газраас ирүүлсэн Найдангийн Түвшинбаярыг яллагдагчаар үргэлжлүүлэн 10 хоногоор цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах тухай саналыг 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцээд үргэлжлүүлэн хорихоор шийдвэрлэлээ. Яллагдагчийг цагдан хорих үндсэн хугацаа нэг сар хүртэл байдаг бөгөөд 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн шүүх …
-
23 April
Дөрөвдүгээр сарын 28-ныг хүртэл ихэнх нутгаар нойтон цас орно
Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр өнөө шөнө болон маргааш өдөртөө Говь-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар ахиухан хэмжээний нойтон цас орохыг онцгойлон анхаарууллаа. Дөрөвдүгээр сарын 23-ны 20:00 цагаас 24-ний өдрийн 20:00 цаг хүртэл: Улаанбаатар хот орчмоор үүлшинэ, хур тунадас орохгүй, салхи зүүн өмнөөс секундэд 7-12 метр, зарим үед секундэд 14-16 метр хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна. Шөнөдөө 0-2 градус, өдөртөө 14-16 градус дулаан …
-
23 April
Ц.Мөнхцэцэг:Сонгуулийн тухай хуульд олон улсын байгууллагатай гэрээ хийх, хамтран ажиллах, дэмжлэг туслалцаа авахыг хориглосон байдаг
Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил, Ц.Мөнхцэцэг, Г.Дамдинням нар өнөөдөр /2021.04.23/ Ардчилсан нам АНУ-ын лобби компанитай 50 мянган ам.долларын гэрээ хийсэн байж болзошгүй асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ асуудал Улсын Их Хурлын өчигдрийн чуулганы нэгдсэн хуралдаан дээр хөндөгдсөн юм. Улсын Их Хурлын гишүүн, Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Тувааны гарын үсэг бүхий гэрээг 2021 оны дөрөвдүгээр сарын 12-ноос зургаадугаар сарын 15-ны өдөр …
-
23 April
Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг тавдугаар сарын 08-ны 06:00 цаг хүртэл сунгалаа
Засгийн газрын ээлжит бус хурал өнөөдөр/2021.04.23/ болж бүх нийтийн бэлэн байдлын зэргийг тавдугаар сарын 08-ны 06:00 цаг хүртэл сунгах Улсын онцгой комиссын шийдвэрийг дэмжлээ. 2021 оны 04 дүгээр сарын 23-ны байдлаар 27,956 хүн халдвар авч 69 хүн нас барсан. 4,127 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд биеийн байдал хөнгөн 2,338, хүндэвтэр 1,374, хүнд 351, маш хүнд 64 иргэн байна. Улаанбаатар 24,242 …
-
23 April
COVID-19 ERSDEL системийг гурав хоногт 300,000 хүн гар утсандаа суулгаж, тохируулжээ
Коронавируст халдварын өртөлтийн эрсдэлийг эрт мэдээлэх COVID-19 ERSDEL системийг гурав хоногт 300,000 хүн гар утсандаа суулгаж, тохируулжээ. Бусад улстай харьцуулахад богино хугацаанд илүү хурдтай нэвтэрч байна гэж Google болон Apple мэргэжилнүүд онцоллоо. Манай улсад ойролцоогоор 1 сая орчим хүн ашигласан үед энэ системийг нэвтрүүлсний үр дүн гарч, иргэд өөрсдийгөө хамгаалах боломж үүснэ. Ингэснээр эрүүл мэндийн салбарын ажилд томоохон тус нэмэр …
-
23 April
Сэрэмжлүүлэг: 1-3 насны 6 хүүхэд усанд живж, амиа алджээ
Хаврын цагт гол, мөрөн, нуур цөөрөм гэсэж, шар усны үер бууж тогтоол ус үүсэх энэ цаг үед иргэд усанд живж амь насаа алдах тохиолдол цөөнгүй бүртгэгддэг. Хэдийгээр энэ жил халдарт цар тахлын улмаас хатуу хөл хорио тогтоосон ч сүүлийн дөрвөн хоногт буюу дөрөвдүгээр сарын 19-22-ны өдрүүдэд 1-3 насны 6 хүүхэд гол, тогтоол усанд живж амиа алджээ. Дээр тохиолдлууд Завхан аймгийн …
-
23 April
Голын усанд осолдсон иргэдийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Тээл багийн “Тэгш булан” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 100 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 35 км-т 10 хүн “Сэлэнгэ мөрөн”-ийг завиар гатлах явцад завь нь хөмөрч 7 хүн голын усанд осолдсон тухай дуудлагыг 04.21-ний өдрийн 20:23 цагт хүлээн авсан. Ослын голомтод Хөвсгөл, Орхон, Булган аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, Цагдаагийн газар, Шүүхийн шинжилгээний албаны …
-
23 April
Дархлаажуулалтад хамрагдах иргэд рүү ярих тул цэгт очиж, дараалал үүсгэхгүй байхыг хүсье
Нийслэлд дархлаажуулалтын ажлыг өнөөдрөөс эрчимжүүлсэн. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд дархлаажуулалтын II тунд хамрагдах хугацаа өнгөрсөн иргэдийг бүрэн хамруулж дуусахаар төлөвлөөд байна. Өөрөөр хэлбэл, дөрөвдүгээр сарын 9-нөөс хойш дархлаажуулалтын II тунд хамрагдах байсан иргэдийг дөрвөн өдөрт багтаан хамруулж дуусах юм. Ингэхдээ Дөрөвдүгээр сарын 9-11-нд II тун хийлгэх байсан иргэдийн 25 хувь буюу нийт 35 мянган иргэнийг дөрөвдүгээр сарын …
-
23 April
Гааль, НӨАТ-ын албан татвараас хөнгөлөх, чөлөөлөх хуулийг баталлаа
Короновируст халдварын цар тахлын нөхцөл байдал, эдийн засгийн хямрал, валютын өсөлттэй байгаа энэ үед хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд нэн шаардлагатай байгаа шинэ трактор, комбайн, машин механизм, усалгааны тоног төхөөрөмж, ойн болон шувууны аж ахуйн техник, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодисын гаалийн албан татварыг хөнгөлж үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих зорилгоор Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай болон Гаалийн албан татварыг хөнгөлөх …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл