ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Л.Баттөр иргэд вакциндаа хамрагдсан ч халдвар хамгааллын дэглэмээ сайн барих хэрэгтэй гэдгийг зөвлөлөө. Тэрбээр“Иргэд вакциндаа хамрагдсан ч халдвар хамгааллаа сайн барих ёстой хэмээн ДЭМБ-аас байнга анхааруулж байна. Өнөөдрийн байдлаар вакцины хоёрдугаар тунгаа хийлгэсэн 80 гаруй хүн халдвар авсан нь бүртгэгдсэн, мөн нэгдүгээр тунд хамрагдсан 6000 гаруй иргэн халдвар аваад байна. Тиймээс вакцин хийлгэлээ гэж тайвшрах боломжгүй. Хэдийгээр …
Tag Archives: нийгэм
April, 2021
-
29 April
А.Тлейхан:980 мянган хэрэглэгчийн цахилгаан, дулаан, уурын төлбөр 290 тэрбум төгрөгийг төрөөс төлөөд байна
Эрчим хүчний тухай хуульд заасны дагуу Эрчим хүчний зохицуулах хороо 2020 онд гүйцэтгэсэн ажлын тайлан, эрчим хүчний салбарын 2020 оны үйл ажиллагааны дүнг нэгтгэн Эрчим хүчний яам болон тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудад танилцуулжээ. Энэ талаар Эрчим хүчний зохицуулах хорооны дарга, Удирдлагын ухааны доктор, Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан А.Тлейхантай ярилцлаа. -Эрчим хүчний салбарт өнөөдөр хичнээн хүн ажиллаж, хэдэн компани …
-
29 April
Б.Ууганбаяр:1015 хүнд (covid-19) халдвар илэрч, таван иргэн нас барлаа
Коронавируст халдвар (covid-19)-ын нөхцөл байдлын өнөөдрийн /2021.04.29/ 11:00 цагийн мэдээллийг ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр өглөө. ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр:Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд 11,145 хүнд шинжилгээ хийхэд 1015 хүнд коронавируст халдвар илэрлээ. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд нийт батлагдсан халдварын тохиолдол 34 623 болсон байна. Шинээр илэрсэн тохиолдлуудын 1013 нь дотоодын халдвар байгаа бол эрүүл мэндийн нэг ажилтан, зөөвөрлөгдөн орж ирсэн …
-
29 April
Франкфурт-Улаанбаатар чиглэлийн онгоцоор 157 иргэн эх орондоо ирнэ
Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр Франкфуртээс хөөрч, маргааш өглөөний 06:00 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардах хуваарьтай байна. Тус онгоцоор 157 иргэн ирэх бөгөөд иргэдийг “Парк”, “Новотел”, “Тайж”, “Мөнх хустай”, “Кемпински”, “Туушин” зочид буудалд тусгаарлана. Гадаадаас ирсэн иргэд 7 хоног тусгаарлан ажиглах байранд 7 хоног гэртээ тусгаарлагдана. Мөн вакцины 1,2 тун буюу бүрэн тундаа хамрагдаад 14 хоног болсон …
-
29 April
Ерөнхийлөгч Х.Баттулга сар бүр хүүхдэд олгож буй 100,000 төгрөгийг хугацаа заахгүйгээр үргэлжлүүлэн олгох зарлигийн төслийг Засгийн газарт хүргүүлэв
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга хүүхэд бүрд олгож буй 100 мянган төгрөгийн тэтгэмжийг хугацаа заахгүйгээр үргэлжлүүлэн олгох тухай зарлигийн төсөл боловсруулж, Монгол Улсын Засгийн газарт хүргүүллээ. ЗАСГИЙН ГАЗАРТ ЧИГЛЭЛ ӨГӨХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГИЙН ТӨСӨЛ: “Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалт, Гучин дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн …
-
28 April
Л.Оюун-Эрдэнэ:Халдвар хамгааллын дэглэмээ сахин дархлаажуулалтад идэвхтэй хамрагдахыг уриалж байна
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ вакцинжуулалтын цэгүүдэд ажиллав. Баянзүрх дүүргийн 8 дугаар хороонд байрлах “Амгалан цогцолбор сургууль”-ийн дархлаажуулалтын цэг болон 84 дүгээр сургуулийн вакцинжуулалтын цэг дэх ажлын явцтай танилцлаа. Дархлаажуулалтын цэгүүдийн ачаалал харилцан адилгүй байна. Өнөөдрөөс эхлэн нийслэлд 18 ба түүнээс дээш насанд хүрэгчдийн насны хязгааргүйгээр нэгдүгээр тунд хамруулж байгаа юм. Тавдугаар сарын 8-10-ны хооронд нийслэлийн зорилтот 1.1 сая хүнийг …
-
28 April
Б.Ууганбаярт “Бригадын Генерал” цол хүртээх зарлиг гаргалаа
Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Халтмаагийн Баттулга 2021 оны гуравдугаар сарын 18-ны өдөр Цэргийн дээд цол хүртээх тухай зарлиг гаргасан. Зарлигийн дагуу цэргийн дээд цол гардуулах ёслолын үйл ажиллагааг цар тахлын нөхцөл байдлын улмаас түр хойшлуулсан болно. Өнөөдөр тохиож буй Монгол Улсад генерал цол олгож эхэлсний …
-
28 April
МСНЭ-ээс цаг үеийн асуудлаар МЭДЭГДЭЛ гаргалаа
Монгол Улсын Үндсэн хуулиар төрийн нууцад хамаарахаас бусад мэдээллийг хайх, хүлээн авах, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үгээ хэлэх, хэвлэн нийтлэх эрх, эрх чөлөөг иргэн бүрт олгосон. Гэтэл төр засгийн зүгээс цар тахлын үеийн түр хууль, дагалдах журам зэргийг гаргаж, сэтгүүлч, хэвлэл мэдээллийнхний мэргэжлийн үйл ажиллагаа явуулах орчин, нөхцөл, хараат бус чөлөөт хэвлэл оршин тогтнох бололцоог улам бүр хумьсаар байгаад харамсаж …
-
28 April
Б.Ууганбаяр: Улаанбаатар хотод 1092, орон нутагт 72 халдварын тохиолдол бүртгэгдэж, есөн иргэн нас барлаа
Коронавируст халдвар (covid-19)-ын нөхцөл байдлын өнөөдрийн /2021.04.28/ 11:00 цагийн мэдээллийг ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр өглөө. ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр:Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд 11381 хүнд шинжилгээ хийхэд 1171 хүнд коронавируст халдвар илэрлээ. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд нийт батлагдсан халдварын тохиолдол 33608 болсон байна. Улаанбаатар хотод 1092, орон нутагт 72, тусгай үүргийн онгоцоор ирсэн 6 хүнд халдвар илэрлээ. Сүүлийн 24 цагт …
-
28 April
Монгол Улсад генерал цол бий болсны 77 жилийн ойн өдөр тохиож байна
БНМАУ-ын Ардын сайд нарын Зөвлөлийн тогтоолоор цэргийн гарамгай 11 зүтгэлтэнд 1944 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр генерал хэмээх цэргийн дээд цол олгосон түүхтэй. Тухайн үеэс хойш буюу жил бүрийн энэ өдрийг “Генералуудын өдөр” болгон тэмдэглэж ирсний 77 жилийн ойн өдөр өнөөдөр тохиож байна. Онцгой байдлын байгууллагаас хурандаа генерал С.Равдан, хошууч генерал Ч.Мижид, хошууч генерал Э.Цэрэндорж, хошууч генерал Д.Лхагвасүрэн, дэслэгч генерал Ч.Түмэндэмбэрэл, …
-
28 April
Нийслэлийн 18 ба түүнээс дээш насны бүх иргэнийг өнөөдрөөс дархлаажуулж эхэлнэ
Засгийн газрын дөрөввдүгээр сарын 28-ны хуралдаанаар Коронавируст цар тахлын нөхцөл байдал, хариу арга хэмжээний талаар Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нар танилцуулав. 2021 оны дөрөввдүгээр сарын 27-ны 19.00 цагийн байдлаар улсын хэмжээнд 744,564 хүн (зорилтот бүлгийн 36 хувь) вакцины нэгдүгээр, 262,466 хүн хоёрдугаар тунд хамрагдаад байна. Нийслэлд 592,362 хүн нэгдүгээр тунд, 253,321 …
-
27 April
Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 155 иргэн эх орондоо ирнэ
Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц 10:40 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлаас хөөрсөн бөгөөд 19:40 цагт газардах хуваарьтай байна. Тус онгоцоор 155 иргэн ирэх бөгөөд иргэдийг “Ибис”, “Новотел”, “Тэмүүжин”, “Ти Жи Эс”, “Монголика”, “White house” зочид буудалд тусгаарлана. Гадаадаас ирсэн иргэд 7 хоног тусгаарлан ажиглах байранд 7 хоног гэртээ тусгаарлагдана. Мөн вакцины 1,2 тун буюу бүрэн тундаа хамрагдаад 14 хоног …
-
27 April
0-18 насны 6161 хүүхэд “ковид-19” халдвараар өвчилжээ
Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Коронавируст халдварын дэгдэлттэй холбогдуулан эрүүл мэндийн байгууллагын бэлэн байдал, эмчилгээ, хүний нөөцийн хүрэлцээ, вакцинжуулалтын хангалт, нийлүүлэлтийн нөхцөл байдлын талаар мэдээллийг сонслоо. Байнгын хорооны дарга М.Оюунчимэг Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутам нээлттэйгээр хэлэлцэж, хяналт тавих, шаардлагатай бол …
-
27 April
АН-ын даргаар О.Цогтгэрэл, М.Тулгат нарыг бүртгэхээс Дээд шүүх татгалзав
Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан 2021 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр болж, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.8.8-д заасны дагуу зарим намуудын бүртгэлтэй холбоотой асуудлыг хэлэлцлээ. Хуралдаанаар Ардчилсан намын үндсэн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах, тус намын хувийн хэрэг дэх мэдээлэлд өөрчлөлт оруулах буюу намын даргаар О.Цогтгэрэл, М.Тулгат нарыг тус тус бүртгүүлэх тухай хүсэлтүүдийг хэлэлцээд Улс …
-
27 April
Ж.Дамдинцэрэн: Соёл, урлагийн салбарыг менежментийн эргэлтэд оруулах хэрэгтэй
Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед соёл, урлагийн салбар зогсонги байдалд орсон. Нийслэлийн Соёл, урлагийн газраас ямар бодлого баримтлан ажиллаж байгаа талаар тус газрын дарга Ж.Дамдинцэрэнтэй ярилцлаа. -Нийслэлийн Соёл урлагийн газар бүх нийтийн бэлэн байдлын үед хэрхэн ажиллаж байна вэ? -Төрийн байгууллагуудын ажилчдын 10 хувь нь албан байгууллага дээрээ, 90 хувь нь цахимаар ажиллаж байгаа. Хэдийгээр төрийн алба …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл