Tag Archives: нийгэм

August, 2020

  • 4 August

    А.Амбасэлмаа: Наймдугаар сарын 3-ны өдөр 611 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй

    ЭМЯ-наас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ.Энэ үеэр эмчилгээнд байгаа иргэдийн талаарх мэдээллийг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өглөө. ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Наймдугаар сарын 3-ны өдөр дөрвөн лабораторид нийт 611 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй. Үүнд: Долдугаар сарын 15-нд Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн иргэдийн давтан шинжилгээ, Долдугаар сарын 27-нд Франкфуртын онгоцоор …

  • 4 August

    Дундговь аймагт зам тээврийн ослын улмаас хоёр хүн амь насаа алдлаа

    Наймдугаар сарын 3-ны өдрийн 18:20 цагийн орчимд Дундговь аймгийн Адаацаг сум “Сэрээтэрийн ар” гах шороон замд Тоёота Королла маркийн автомашины жолооч жалга мөргөж, жолооч 52 настай, эмэгтэй С, зорчигч 55 настай, эмэгтэй Н нарын 2 хүний амь нас хохирсон хэрэг гарлаа. Иймд жолооч та бүхэн орон нутгийн замын хөдөлгөөнд оролцохдоо зам, орчны байдалд хурдаа зөв тохируулж, жолооч, зорчиг нар хамгаалах …

  • 4 August

    ГХЯ: Их Британи, Танзани, БНТУ-ын иргэд ОХУ-руу нэвтрэх эрхтэй

    ОХУ-ын Засгийн газар 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 635 дугаар тогтоолоор 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдрөөс хойш гадаадын иргэдийн ОХУ-д нэвтрэх эрхийг түр хугацаагаар хязгаарлаж, мөн 3 дугаар сарын 27-ны өдрийн 763 дугаар тогтоолоор 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн автомашин, төмөр зам, явган болон бусад боомтын дамжин өнгөрөх хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарласан билээ. …

  • 4 August

    Б.Мөнхбаатар:Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих ажлыг чанарын өндөр түвшинд гүйцэтгэх хэрэгтэй

    “Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төсөл”-ийн зураг төслийн хэлэлцүүлэг долдугаар сарын 31-ны өдөр боллоо. Хэлэлцүүлэгт Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо, яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн болон холбогдох албаныхан оролцсон юм. Хэлэлцүүлгийг нээж Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар үг хэлэв. Улаанбаатар хотын иргэдийг ая тухтай амьдруулах, хот байгуулалтад жинтэй …

  • 4 August

    ГХ-ны сайд Н.Энхтайван Унгар Улсын Элчин сайдын яамны Хэргийг түр хамаарагч Борбала Обрушанскиг хүлээн авч уулзав

    Гадаад харилцааны сайд Н.Энхтайван 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Унгар Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Хэргийг түр хамаарагч Борбала Обрушанскиг хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр Монгол, Унгарын хамтын ажиллагааны бэлэг тэмдэг болсон “Биокомбинат” УТҮГ-ын шинэчлэлийн төсөл ажил хэрэг болж байгаад талууд баяртай буйгаа илэрхийлж, хоёр улсын худалдаа, эдийн засаг, соёл, боловсролын хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэх талаар …

  • 4 August

    НОБГ: Голын эрэг дагууд амарч зугаалж байгаа иргэдэд сэрэмжлүүлэг мэдээллийг хүргэн ажиллаж байна

    Онцгой байдлын байгууллагаас гол, усанд иргэдийг осолдохоос урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг хангах зорилгоор улсын хэмжээнд томоохон гол, нуурын эрэг дагуу гол, усанд орохыг хориглосон тэмдэг тэмдэглэгээ байрлуулж, голын эрэг дагууд амарч зугаалж байгаа иргэдэд сэрэмжлүүлэг мэдээллийг тогтмол хүргэн ажиллаж байна. Энэ хүрээнд Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсээс иргэд, олон нийтийн ихээр амарч зугаалдаг нуур, цөөрөм, тогтоол устай газар, голын сав …

  • 4 August

    “Чингис хаан” музейн барилгын ажлыг эрчимжүүлэх үүрэг өгөв

    Соёлын сайд С.Чулуун, Дэд сайд М.Батбаяр нар “Чингис хаан” музейн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж, холбогдох албан тушаалтнуудад үүрэг чиглэл өглөө. Өнөөдрийн байдлаар тус музейн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байгаа ч интерьер, экстерьер болон дотор шугам сүлжээний төлөвлөлтийн зарим шийдэл хүлээгдэж байгаагийн зэрэгцээ гадаадаас импортоор оруулж ирэх материалын захиалга хүлээгдэж, улмаар барилга угсралтын ажил төлөвлөсөн хугацаанаас хоцорч болзошгүй байгаа тухай …

  • 3 August

    Г.Одонцэцэг: Хийг тэнцвэртэй байлгавал аливаа өвчнөөс урьдчилан сэргийлж чадна

    Уламжлалт анагаах ухаан дахь хий, шар, бадган гэх ойлголт нь чухам юу болох талаар манай уншигчид олонтоо асуудаг. Тиймээс энэ удаагийн “Дугаарын зочин” буландаа Манба Дацан Нэгдсэн эмнэлгийн зөвлөх эмч, Оточ Манрамба Их Сургуулийн дэд захирал, АУ-ы доктор, дэд профессор Г.Одонцэцэгийг урьж энэ талаар ярилцлаа. -Уламжлалт анагаах ухаанаар эмчлүүлж, илүү их ойлголт мэдлэгтэй болохыг хүссэн хүмүүс юун түрүүнд хий, шар, …

  • 3 August

    Сансарын ШТС-аас тунель рүү зүүн эргэхийг хориглов

    Сансарын шатахуун түгээх станцаас Сансарын тунель руу зүүн эргэхийг хоригложээ. Ийнхүү өөрчлөлт орсноор: 1. Хойноос урагш бүх чиглэлд уулзварт нэвтрэн өнгөрөх тээврийн хэрэгслийн тоо 610 байсан бол зүүн эргэхийг хориглосноор 675-700 тээврийн хэрэгсэл болж уулзвар нэвтрэх чадвар 10-14.7 хувиар нэмэгдэнэ. Гэрлэн дохионы нэг үеэр хойноос урагш чиглэлд хуучин горимоор 14-15.3 тээврийн хэрэгсэл нэвтэрдэг байсан бол шинэ горимоор 20-22.3 тээврийн хэрэгсэл …

  • 3 August

    100 айлд үйл ажиллагаа явуулдаг 20 гаруй үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоожээ

    Өнөөдөр 100 айлын барилгын захыг нүүлгэх ажлын хэсэг хуралдлаа. Тодруулбал 2018 оноос эхлэн 100 айлын барилгын захыг нүүлгэх ажил үе шаттайгаар эхэлсэн юм. 100 айл орчмоор 1970-аад оноос хойш дэд бүтэц, хөрөнгө оруулалтын ажил хийгдээгүй байсан аж. Тэгвэл өнгөрсөн онд үерийн усны далан, газар доорх байгууламж, явган хүний замыг шинэчилж, дөрвөн эгнээтэй зам, дугуйн зам тавих зэрэг ажлыг хийгээд байна. …

  • 3 August

    ХНХЯ: Хүүхэд хамгааллын асуудалд АНУ-тай хамтарч ажиллана

    Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, АНУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Майкл Клеческиг хүлээн авч уулзлаа. Хоёр тал хүүхэд хамгаалал, хүүхдийн хөдөлмөр эрхлэлт, АНУ-д амьдарч байгаа монголчуудын нийгмийн хамгаалал болон бусад асуудлаар санал солилцлоо. АНУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Майкл Клечески цар тахлын үед хүүхдийн асуудал, жендэрт суурилсан хүчирхийллийн асуудал нэлээд …

  • 3 August

    Андрей Михнев: Төслийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд чадварлаг боловсон хүчнээр багаа бүрдүүлэх хэрэгтэй

    Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа Дэлхийн банкны Монгол Улсыг хариуцсан менежер бөгөөд суурин төлөөлөгч Андрей Михневийг хүлээн авч уулзлаа.  Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Дэлхийн банктай хамтарч “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл”хэрэгжүүлдэг. Мөн “Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх нь” төслийг Сангийн яам голлон хэрэгжүүлж байгаа бөгөөд манай яамтай холбоотой бүрэлдэхүүн хэсэг орж ажиллаж байгаа. Өнгөрсөн дөрөвдүгээр сараас хөдөлмөр эрхлэлтийн төслийг өргөжүүлсэн. Уг …

  • 3 August

    Т.Мөнхсайхан: Эрүүл мэндийн салбарын хөгжлийг богино хугацаанд дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын жишигт хүргэхийг зорьж байна

    Эрүүл мэндийн сайдТ.Мөнхсайхан Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд ноён Майкл Клеческиг хүлээн авч уулзлаа.Уулзалтын эхэнд сайд Майкл Клечески Монгол Улсын Эрүүл мэндийн сайдын албан тушаалд томилогдсонд Сайд Т.Мөнхсайханд баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүслээ. Тэрээр хоёр улсын хооронд тогтоосон стратегийн түншлэлийн харилцааны хүрээнд эрүүл мэндийн салбарын түншлэл хурдацтай хөгжиж байгааг онцлон тэмдэглэлээ. Мөн цаашид …

  • 3 August

    Үерийн улмаас эвдрэл үүссэн Улаанбаатар-Чойр чиглэлийн авто зам болон Бөхөгийн голын гүүрийг бүрэн засварлаж дуусжээ

    Байгалийн давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр улсын чанартай авто зам, замын байгууламжид үүссэн эвдрэлийг сэргээн засварлаж байна. Тухайлбал, Улаанбаатар-Чойр чиглэлийн А0101 дугаартай авто замд 2020 оны зургадугаар сарын 21-ний өдөр орсон аадар борооны улмаас 160-102 дахь километр, 132 дахь километрт зорчих хэсэгт лаг шавар, шороо, чулуу тогтож, далан, хөвөө эвдэрсэн байсныг уг авто замыг хариуцагч “Налайх АЗЗА” ТӨХК 100 хувь засварлаж дуусгажээ. …

  • 3 August

    Улаанбаатар-Баруун-Урт чиглэлд бага оврын онгоц нисгэнэ

    Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ /2020.07.30/ Иргэний нисэхийн ерөнхий газрын удирдлагуудыг хүлээн авч уулзаж, “Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого”-ын хэрэгжилтийн талаар санал солилцлоо. Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Л.Бямбасүрэн Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусган, боловсруулсан “Агаарын тээврийн зайлшгүй үйлчилгээний хөтөлбөр” амжилттай хэрэгжиж байгаа талаар танилцуулав. Тухайлбал “Ерөнхий зориулалтын нисэхийг хөгжүүлэх …