Tag Archives: нийгэм

August, 2020

  • 3 August

    Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулна

    Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг төрийн бус байгууллагуудын удирдлагуудтай уулзлаа. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоо, цаашдын хөгжилд нь нөлөө үзүүлдэг салбар бол яах аргагүй эрүүл мэндийн салбар. Тэдэнд чанар, хүртээмжтэй эрүүл мэндийн тусламж үйлчилгээ шаардлагатайгаас гадна тухайн хүний хөгжлийн бэрхшээлээс хамаарч нэмэлт хэрэгцээ шаардлага гарч байдаг. Өнөөдрийн байдлаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьд …

  • 3 August

    14 удаагийн тусгай нислэгээр 3500 орчим иргэнээ татан авна

    Улсын онцгой комиссын шийдвэрээр наймдугаар сард 14 удаагийн тусгай нислэг үйлдэн 3500 орчим иргэнээ татан авна. Энэ дагуу 08 дугаар сарын 01-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 260 иргэнийг татан авах ажиллагааг зохион байгуулаад байна. 08 дугаар сарын 05-нд Сиатл-Улаанбаатар 08 дугаар сарын 06-нд Шинэ Дели-Улаанбаатар 08 дугаар сарын 07-нд Токио-Улаанбаатар 08 дугаар сарын 08-нд Франкфурт-Улаанбаатар 08 дугаар сарын 10-нд …

  • 3 August

    А.Ариунзаяа: Халамжаас хөдөлмөр лүү шилжих ажлыг үе шаттайгаар хийнэ

    Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа Жайка-гийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга Тамура Эриког хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хоёр тал нийгмийн халамж, даатгалын чиглэлээр хэрхэн хамтарч ажиллах, юунд анхаарах болон бусад асуудлаар санал бодлоо солилцлоо. Энэ үеэр Жайка-гийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга Тамура Эрико “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн халамжийг дэмжих төслийн 1-р шат саяхан хэрэгжиж дууссан. Хоёрдугаар шатыг Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр хэрэгжүүлэхээр хоёр талын …

  • 3 August

    Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 260 иргэн эх орондоо ирлээ

    Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц наймдугаар сарын 1-ны өдөр 17:08 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа. Тус нислэгээр 260 иргэн эх орондоо ирлээ. Үүнд, хөгжлийн бэрхшээл 1, өндөр настан-асран хамгаалагчтай 45, эрүүл мэндийн шалтгаантай 25, бага насны хүүхэдтэй гэр бүл 38, жирэмсэн 20, бусад хүндэтгэн үзэх шалтгаантай 131 иргэн. Иргэдийг ХӨСҮТ, ЦТЭ, Мичид, Намуун, Зүчи, Боржигон зочид буудалд 21 …

  • 1 August

    БНСУ-аас 260 иргэн эх орондоо ирнэ

    Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу энэ наймдугаар сард нийт 14 удаагийн нислэгээр 3500 орчим иргэнээ татан авахаар болсон.   Энэ дагуу Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 08:40 цагт Улаанбаатараас хөөрлөө. Тус онгоцоор 260 иргэн эх орондоо ирэх бөгөөд 17:00 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардах хуваарьтай байна гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.

  • 1 August

    Д.Нямхүү: Өнөөдөр таван хүн эдгэрч дараагийн шатны сувилалд шилжиж байна

    ЭМЯ-наас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ.Энэ үеэр эмчилгээнд байгаа иргэдийн талаарх мэдээллийг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү өглөө. Тэрбээр“ХӨСҮТ, Дархан-Уул аймгийн лабораторит 306 хүний сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй.Үүнийг задалж хэлбэл, долдугаар сарын 30-нд тусгай үүргийн онгоцоор ирсэн 265 хүний сорьц, ХӨСҮТ-д тусгаарлагдсан дөрвөн хүн, ажиглах байранд тусгаарлагдсан хүмүүсийн сорьцод коронавирус илрээгүй байна. Өнөөдөр сайн мэдээтэй. Таван хүн эдгэрч ХӨСҮТ-өөс дараагийн шатны сувилалд шилжиж байна. Хоёр орос, гурван Монгол хүн эдгэрч …

July, 2020

  • 31 July

    БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл Элчин сайд Чай Веньруйг хүлээн авч уулзлаа

    Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Сарангэрэл БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд ЦАЙ ВЭНЬРУЙ-г хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд Элчин сайд ЦАЙ ВЭНЬРУЙ Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Сарангэрэлийг их хурлын гишүүнээр дахин сонгогдож, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар томилогдсонд  нь баяр хүргэж, ажлын амжилт хүслээ. Тэрээр манай хоёр орны байгаль орчин, аялал жуулчлалын салбарын найрсаг харилцаа хамтын ажиллагааг улам …

  • 31 July

    ХДХВ, ДОХ, БЗДХ болон сүрьеэгээс сэргийлэх, тархалтыг бууруулах арга хэмжээний өнөөгийн нөхцөл байдлын үнэлгээний урьдчилсан дүнг танилцууллаа

    Эрүүл мэндийн яамнаас ДОХ, сүрьеэ, хумхаа өвчинтэй тэмцэх Глобаль сангийн дэмжлэгтэйгээр “ХДХВ, ДОХ, БЗДХ болон сүрьеэгээс сэргийлэх, тархалтыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж байгаа үндэсний хариу арга хэмжээний тогтвортой байдлыг хангах шилжилтийн үеийн төлөвлөгөө” боловсруулах ажлын хүрээнд олон улсын Фарос байгууллагын гүйцэтгэсэн өнөөгийн нөхцөл байдлын үнэлгээний урьдчилсан дүнтэй танилцлаа.Уулзалтанд Эрүүл мэндийн яам, Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, сүрьеэгийн төсөл, олон улсын Фарос баг, …

  • 31 July

    Б.Сүхбаатар:“Хөгжлийн үүд” төслийн хүрээнд залуу гэр бүл, залуучуудад зориулсан орон сууцны хөтөлбөрийг хэрэгжүүлж байна

    Нийслэлийн орон сууц, дэд бүтцийг хөгжүүлэх дэд хөтөлбөрт тусгаснаар Улаанбаатар хотыг тойрсон таван байршилд шинэ суурьшлын бүсийг байгуулна. Энэ хүрээнд Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо Морингийн даваа орчмын шинэ суурьшлын бүсэд 10 мянган өрхийн орон сууц барих ажлын шав тавих ёслол өнөөдөр боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо, Нийслэлийн Засаг дарга …

  • 31 July

    Амралтын өдрүүдэд усархаг бороо орно

    Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөө шөнө Хөвсгөл, Булганы нутаг, Архангайн хойд хэсгээр, маргааш өдөр Сэлэнгийн нутаг, Булганы өмнөд, Төв аймгийн хойд хэсгээр их бороо орно. Өнөө маргаашдаа нутгийн төв хэсгээр, цаашдаа нутгийн зүүн хэсгээр усархаг бороо орох тул болзошгүй үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг ЦУОШГ-аас анхаарууллаа. САЛХИ СЕКУНДЭД 6-11 МЕТР ХҮРЧ ШИРҮҮСНЭ                                                                                         Хур тунадас: …

  • 31 July

    ГХЯ: УОК-ын шийдвэрийн дагуу 15,018 иргэнийг хилийн чанадаас татан авсан

    Өнөөдөр буюу 7 дугаар сарын 31-нд ГХЯ-ны ээлжит “Мэдээллийн цаг” арга хэмжээ болов. Энэ үеэр өнгөрсөн долоо хоногт Н.Энхтайван сайдын гадаадын Элчин сайд нартай хийсэн уулзалт, арга хэмжээ болон Монгол Улс өөрийн хөрш 2 оронтой хөгжүүлж буй харилцаа, эдийн засгийг сэргээх, экспортыг нэмэгдүүлэхэд тус яам ямар арга хэмжээ авч байгаа болон КОВИД-19 цар тахалтай холбогдуулан гадаадад байгаа монгол иргэдээ татан авах ажлын талаар товч …

  • 31 July

    Авто замын салбарын боловсон хүчнийг чадавхжуулахад онцгой анхаарна

    Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар Монголын Авто замчдын холбооны Ерөнхийлөгч Х.Бямбаа тэргүүтэй тус холбооны зарим гишүүдийг хүлээн авч уулзаж, Монгол Улсын Авто замын салбарт тулгамдаж буй асуудлуудын талаар санал солилцлоо. Монголын Авто замчдын холбооны Ерөнхийлөгч Х.Бямбаагийн зүгээс Монгол Улсын авто замын сүлжээний мэдээллийн нэгдсэн сантай болох, олон улсын тендерт дотоодын компаниудыг түншлэл болгон оролцуулах, авто замын салбарын хөдөлмөрийн аюулгүй байдал, …

  • 31 July

    Монголын Олон Суваг Дамжуулагчдын Холбооны “Анхдугаар хэлэлцүүлэг” амжилттай болж өндөрлөлөө

    Монголын Олон Суваг Дамжуулагчдын Холбооноос санаачлан зохион байгуулсан өргөн нэвтрүүлгийн хууль болоод бусад холбогдох асуудлуудын талаарх “АНХДУГААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ” энэ сарын 29-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа . Энэхүү хэлэлцүүлэгт “Ддэш”, “Скаймедиа”, “Монголын Цахилгаан Холбоо”, “Сансар Дижитал”, “Монголсат Нэтворкс”, “Талст Эрчим”, “Эн Би Си” ХХК-ийн төлөөллүүд оролцож, санал бодлоо солилцлоо.

  • 31 July

    Зүүн гурван аймагт энэ онд үер, усны ослоор 13 иргэн амь насаа алдсан байна

    Өнгөрөгч долоо хоногт Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатараар ахлуулсан ажлын хэсэг хангайн бүсийн өвөлжилт, тулгамдсан асуудалтай танилцан үүрэг чиглэл өгч ажилласан. Ажлын хэсэг өнөөдөр Хэнтий аймагт ажиллаж байна. Тус аймагт зүүн аймгуудын өвөлжилтийн бэлтгэл хангах, тулгамдсан асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулж байна. Тиймээс Сүхбаатар, Дорнод аймгийн засаг дарга, Онцгой байдлын газрын дарга болон холбогдох албаныхан уулзалтад оролцож байна. …

  • 31 July

    (COVID-19)-ын судалгаануудыг эрчимжүүлж үр дүнг богино хугацаанд гаргахыг үүрэг болголоо

    Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, ЭМЯ-ны удирдлагын  багийн хамт Улсын онцгой комиссын шийдвэр, Эрүүл мэндийн сайдын 2020 оны 04 дүгээр 27-ны А/262 тоот тушаалын Шинэ короновируст халдвар (COVID-19)-ын судалгааг зохион байгуулж, удирдах ажлын хэсэг, судалгааны багийн төлөөлөлтэй уулзаж судалгааны ажлын явцтай танилцлаа. Дараах судалгаануудыг үр дүн болон явцын талаар судалгааны багийн удирдагч нар мэдээлэл хийлээ.Судалгааны багийн удирдагч: Академич, АШУ-ны доктор профессор П.Нямдаваа; “Монгол илэрсэн SARS-CoV-2-ын омгуудын геномын бүтцийг тодорхойлж, молекул эпидмиологийн …