ЭМЯ, ХӨСҮТ, СЭМҮТ-өөс хамтран коронавируст (COVID-19)-ын халдварын талаарх 11 цагийн нөхцөл байдлын ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл: Коронавирус халдвар дэлхийн 218 улс оронд бүртгэгдэж өнөөдрийн байдлаар 53.7 сая хүн халдвар авч 1.3 сая хүн эндсэн байна. Дэлхийн дахинд 24 цагийн дотор 594 мянган хүн шинээр халдвар авч, 6221 хүн нас барсан байна. Манай …
Tag Archives: нийгэм
November, 2020
-
16 November
“КОВИД-19” халдварын ойрын болон дам хавьтлын шинжилгээг нэр бүхий 18 цэгт авна
Нийслэлийн Эрүүл мэндийн газраас 2020.11.14-ний өдрөөс эхлэн нийслэлийн хэмжээнд коронавируст “Ковид-19” халдварын шинжилгээний төвийг 11 цэгт байгуулан, халдварын эрсдэл бүхий ойрын болон дам хавьтлуудыг харьяа дүүрэгт нь шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулж байна. Мөн өнөөдрөөс эхлэн дахин 7 цэг нэмэлтээр ажиллуулахаар боллоо. Энэ дагуу Нийслэлийн Онцгой комиссын шуурхай штабаас Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв-Дүнжингарав салбарт зохицуулалт хийж, 75751200 дугаарын утсаар зөвлөгөө …
-
16 November
Нийтийн тээврийн 740 автобусыг ариутгаж, халдваргүйжүүлэв
Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй автобуснуудад ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна. Энэ сарын 14-ний өдөр нийт 410 автобус, өчигдөр /2020.11.15/ 320 автобусанд ариутган халдваргүйжүүлжээ. Тодруулбал, нийтийн тээврийн үйлчилгээний Офицеруудын ордон, ТЭЦ-3, Вокзал, Зайсан, Шар хад, Мишээл экспо, Дүнжингарав, Ард кино театр, Нисэхийн эцэс, Халдвартын эцэс гэсэн 10 зогсоолд тусгай зөвшөөрөл бүхий байгууллагуудтай хамтран уг …
-
16 November
Эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа 14,309 хүнд урамшуулал олгоно
Засгийн газрын ээлжит бус 11 дүгээр сарын 14-ний өдөр болж эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа 14,309 хүнд урамшуулал олгохоор боллоо. Улаанбаатар хот, Сэлэнгэ, Дархан-Уул аймагт цар тахлын онцгой, өндөр эрсдэлтэй нөхцөлд үүрэг гүйцэтгэж байгаа эрүүл мэнд, онцгой байдал, мэргэжлийн хяналт, тагнуул, цагдаа, хил хамгаалах зэрэг байгууллагын ажилтан, албан хаагчдад нэг сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал олгохоор боллоо. Мөн тусгаарлах байранд …
-
16 November
У.Хүрэлсүх:Өөрийгөө болон гэр бүлээ хамгаалах хамгийн сайн вакцин бол Сахилга бат хариуцлага шүү
Монгол Улсын Засгийн газрын өргөтгөсөн хуралдааныг зарлан хуралдуулж, УОК-ын шийдвэрийг дүгнэн хэлэлцэж, Гамшгаас хамгаалах Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 14 хоногоор сунгаж, Засгийн газрын тогтоол, хуралдааны тэмдэглэлийг тус тус гаргасан. Хурлын дараа ерөнхий сайд Засгийн гишүүд, төрийн захиргааны байгууллагын дарга, аймаг нийслэлийн засаг дарга нарт дараах албан даалгаврыг өглөө. – Дотоодод гарсан багц коронавируст халдварын тандалт судалгааг эрчимжүүлэх, голомтын хүрээг …
-
16 November
Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 14 хоногоор сунгалаа
Монгол Улсын Засгийн газар ээлжит бусаар өргөтгөсөн хуралдаан боллоо. Хурлын эхэнд УОК-ын хуралдаанаас гаргасан шийдвэрийг авч хэлэлцэн Гамшгаас хамгаалах тухай хуулийн 11.3.3-ыг үндэслэн коронавируст халдварын цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээг эрчимжүүлэх, эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор улсын хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, иргэн хуулийн этгээдийг гамшгаас хамгаалах Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг …
-
16 November
Улаанбаатарт өдөртөө 5 хэм дулаан
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 17, 18-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр ахиухан хэмжээний цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна. 2020 оны 11 дүгээр сарын 16-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, явган шуурга шуурна. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс баруун …
-
13 November
КОВИД-19 Лавлах утсанд холбогдох “Шуурхай 119”аппликейшн
Эрүүл мэндийн яам, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар хамтран “COVID-19”-тэй холбоотой зөвлөгөө, мэдээлэл өгөх 119 лавлах утсыг иргэдэд зориулан ажиллуулж байгаа билээ. Тус үйлчилгээг илүү хүртээмжтэй болгох үүднээс “Shuurkhai 119” мобайл аппликэйшныг хөгжүүлж хэрэглээнд нэвтрүүлсэн байна. Энэхүү аппликэйшнээр Монгол Улсын иргэд дэлхийн аль ч өнцөг булангаас үнэ төлбөргүйгээр COVID-19-ийн лавлах төвтэй шууд холбогдож, зөвлөгөө мэдээлэл авах боломжтой. Өөрийн гар утаснаасаа …
-
13 November
Теле хичээлийг үндэсний олон нийтийн телевизийн дөрвөн сувгаар давтан үзүүлнэ
Бүх шатны боловсролын байгууллагын хичээл, сургалтын үйл ажиллагааг түр зогсоосонтой холбогдуулан Боловсрол, шинжлэх ухааны яам, Монголын телевизүүдийн холбоо хамтран теле хичээлийг эхлүүлсэн бөгөөд дараах хуваариар гаргаж байна. Сургуулийн өмнөх боловсрол (Цэцэрлэг) NTV телевиз 1 дүгээр анги 25 дугаар суваг телевиз 2 дугаар анги C1 телевиз 3 дугаар анги Эх орон телевиз 4 дүгээр анги UBS телевиз 5 дугаар анги ETV …
-
13 November
Нийтийн тээвэр амралтын өдрүүдэд батлагдсан цагийн хуваарийн дагуу үйлчилнэ
Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан нийтийн тээвэр өглөө 06:00-10:00, орой 17:00-22:00 цагийн хооронд үйлчилж байна. Энэ амралтын өдөр болон албан ёсны бүх нийтийн амралтын өдөр /11.16/ дээрх хуваарийн дагуу иргэдэд үйлчлэх юм. Мөн Харилцаа холбоо, эрчим хүч, хүнс хангамж, шатахуун түгээх газар болон стратегийн зориулалттайгаас бусад төрлийн тээврийн хэрэгслүүд замын хөдөлгөөнд оролцохгүй болохыг анхааруулж байна.
-
13 November
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байна
Бүх нийтийн бэлэн байдалд шилжүүлж хатуу хөл хорио тогтоосон энэ цаг үед Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас дараах чиглэлүүдээр үйл ажиллагаа явуулж байна. Нийслэл дүүргүүдэд 24 цагаар Шуурхай штаб ажиллаж байна. НМХГ-ын газарт удирдах дээд байгууллагаас ирж буй тушаал шийдвэрийг хэрэгжүүлэх, хяналт шалгалтаар ажиллаж буй албан хаагчдаа мэдээ мэдээллээр хангах, тэднээс ирүүлсэн мэдээллийг нэгтгэх, тусгай утсанд иргэдээс ирүүлж санал гомдолд хариулт, …
-
13 November
Эрчим хүчний салбарын зарим үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлнэ
Гамшгаас хамгаалах Түлш, эрчим хүчний Улсын албаны ээлжит хурал 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 09:00 цагт боллоо. Хурлын үеэр Улаанбаатар хотын хэмжээнд хөл хорио тогтоосонтой холбогдуулан тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх гарц, цаашид авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар хэлэлцлээ. Тээврийн цагдаагийн албанаас Улаанбаатар хотын хөдөлгөөнд оролцож буй хувийн тээврийн хэрэгслийн зорчих хэсгийг хязгаарлахаа мэдэгдсэн. Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн …
-
13 November
ҮАБЗ: Мэргэжлийн байгууллагын заавар зөвлөгөөг дагаж мөрдөхийг нийт ард иргэддээ хандан уриалж байна
Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлөөс уриалж байна. Шинэ төрлийн коронавируст халдвар /Ковид-19/ дэлхий даяар тархаж, цар тахлын хэмжээнд хүрч хүн төрөлхтөн хүнд сорилтыг даван туулж байна. Цар тахал дэгдэх шинж тэмдэг илэрсэн цаг үеэс Монгол Улс шуурхай арга хэмжээ авч, иргэдээ хамгаалах үйл ажиллагааг хэрэгжүүлж байна. 2020 оны 01 дүгээр сараас эхлэн дэлхий дахинд тархсан коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлын аюулаас …
-
13 November
ЗӨВЛӨГӨӨ: Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн УТАСНЫ ЖАГСААЛТ
Нийслэлийн Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн коронавируст халдварын талаарх зөвлөгөө, мэдээлэл өгөх утасны жагсаалтыг танилцуулж байна. Шаардлагагүй тохиолдолд эмнэлгийн байгууллагад очихгүй байж 119, 8008-6829 дугаарын утсаар зөвлөгөө авч халдвараас сэргийлээрэй.
-
13 November
Э.Мөнх:”Халдвар авчих бий”хэмээн санаа зовох нь хүний сэтгэцийн эрүүл мэндэд илүү сөрөг нөлөөтэй
СЭМҮТ-ийн сэтгэл заслын багийн ахлагч, сэтгэл засалч эмч Э.Мөнх “Коронавируст халдвар (COVID-19)-ын үед сэтгэлзүйгээ хэрхэн хамгаалах вэ” талаар зөвлөгөө мэдээлэл өглөө. Тэрбээр “Өнөөдрөөс эхлэн бүх нийтийн бэлэн байдалд шилжсэнтэй холбоотойгоор ард иргэдийн дунд айж, түгших, сандрах зэрэг үзэгдлүүд нэлээн ажиглагдаж байна. Мөн яаралтай тусламжийн дуудлагууд маш ихээр нэмэгдэж байна. СЭМҮТ-ийн 1800-2000 зөвлөгөө, мэдээлэл өгөх утсанд өчигдөр ердийн үеэс харьцуулахад дөрөв дахин их дуудлага ирсэн. Нийт дуудлагын …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл