Tag Archives: нийгэм

November, 2020

  • 11 November

    М.Энхсайханд дөрвөн жилийн хорих ял оногдуулав

    Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар М.Энхсайханд холбогдох хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлын дагуу 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хянан хэлэлцлээ. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээрх хэргийг 2020 оны 5 дугаар сарын 7-ны өдөр хянан хэлэлцээд прокуророос М.Энхсайханд Эрүүгийн хуулийн 19.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн …

  • 11 November

    Х. Баттулга: Төр засаг яаралтай арга хэмжээнүүдийг авч байна.Одоо бүх зүйл хувь хүнээс, танаас, өөрөөс тань шалтгаална

    Дэлхий даяар тархсан коронавируст цар тахлын халдвар олон нийтийн дунд илэрсэнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнөөдөр Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийг 13:00 цагт хуралдууллаа. Хуралдааны дараа Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд ард түмэндээ хандан доорх мэдэгдлийг гаргав. МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨЛИЙН ТЭРГҮҮН, МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХАЛТМААГИЙН БАТТУЛГА: “Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаан 2020 оны арваннэгдүгээр сарын 11-ний …

  • 11 November

    Төрийн үйлчилгээг цахимаар авахыг зөвлөж байна

    Сүүлийн хоёр хоногт “Covid-19” халдвар авсан иргэдийн тоо нэмэгдэж байгаа учраас иргэд, аж ахуй нэгж байгууллагууд төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр авахыг зөвлөж байна. Төрийн 181 үйлчилгээг www.e-mongolia.mn системээр авах боломжтой юм. Тус системийг цахим сайт болон гар утасны аппликейшн хэлбэрээр ашиглах боломжтой. Аль ч үүрэн холбооны операторын хэрэглэгч  E-Mongolia цахим системд нэвтрэх, ашиглахад үнэ төлбөргүй.

  • 11 November

    Д.Нямхүү: Халдвар авсан эхнэр, нөхөр хоёрын ээж, дүү хоёроос коронавирус илэрлээ

    Эрүүл мэндийн яамнаас коронавирусын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийлээ. Коронавирус илэрсэн эхнэр, нөхөр хоёрын ойрын хавьтлын 24 хүний эхний шинжилгээний хариуг танилцууллаа. ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү” Халдвартай илэрсэн хоёр хүнтэй ойрын хавьтал болсон 24 хүнд шинжилгээ хийсэн. Шинжилгээ хариу гарч, хоёр хүнээс коронавирусийн халдвар илэрсэн. Энэ хоёр хүний харьцсан хүмүүсийн судалгааг хийж байна. Нэг нь дүү оюутан, нөгөө нь ээж нь халдвар авсан …

  • 11 November

    Д.Содном: Гэрийн хэлбэртэй майхнаа брэнд болгох зорилготой байгаа

    Удам дамжин гар урлалын бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, хөгжүүлж буй олон хүн дүүрэг, аймаг, сумандаа аж төрсөөр байна. Тэдний нэг бол Баянзүрх дүүрэгт өрхийн үйлдвэрлэл эрхэлж буй Д.Содном, Ц.Наранцэцэг нар юм. Тэд гэр бүл бөгөөд асар, майхныг зонхилж оёод 23 гаруй жилийг үджээ. Ирэх даваа гарагт болох “Монгол бахархал-2020” үндэсний шилмэл урчуудын нэгдсэн үзэсгэлэнд оролцохоор бүртгүүлж байх үед нь онцолж ярилцсан юм. -“Монгол бахархал-2020” үндэсний шилмэл урчуудын нэгдсэн үзэсгэлэнд оролцох болсон …

  • 11 November

    ХӨСҮТ-д аавыгаа сахиж байсан хүн цонхоор унаж нас барсан хэрэг гарчээ

    Өнөөдөр буюу 11 сарын 11-ний өдрийн 7 цаг 28 минутад БЗД-ийн 14 дүгээр хороонд байрлах ХӨСҮТ-ийн 5 давхрын цонхоор хүн үсрээд нас барчихлаа гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад  бүртгэгджээ. Тус дуудлага мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад БЗД-ийн 23 дугаар хороонд оршин суух хаягтай 36 настай эрэгтэй “У” өндрөөс унаж нас барсан нөхцөл байдал тогтоогдож шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. Амь хохирогч …

  • 11 November

    Өнөөдөр нөөцөөс 50 тонн мах гаргаж зах зээлд нийлүүлсэн байна

    Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо.  Монгол Улсын Засгийн газар “Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх, дотоодод халдвар алдсан тохиолдолд авч хэрэгжүүлэх “Хариу арга хэмжээний төлөвлөгөө”-г 2020 оны гуравдугаар сард баталсан. Энэ төлөвлөгөөг өнөөдрөөс хэрэгжүүлж эхэллээ. Энэ хүрээнд  нийслэлийн хэмжээнд бүх шатны сургууль, цэцэрлэг, үзвэр, баар, цэнгээний газар болон хотоос гарах хөдөлгөөнийг гурав хоногийн хугацаанд хаалаа. Нийтийн тээвэр 06.00-10.00, 17.00-21.00 цагийн хооронд буюу …

  • 11 November

    Алтанбулаг автозамын боомтоор ачаа тээвэрлэхийг хоёр сарын хугацаагаар зогсоох шийдвэр гаргалаа

    Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Тус хуралдаанаар   Монгол Улс, ОХУ-ын хилийн Алтанбулаг боомтоор ачаа тээвэрлэхийг 2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл зогсоох Улсын онцгой комиссын саналыг дэмжив. Цагааннуур боомтыг 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн сар бүрийн хоёр, дөрөв дэх долоо хоногт ажиллуулж зөвхөн шатахуун тээврийн машин …

  • 11 November

    Ж.Амгалан: Шууд хавьтлын 24 иргэнийг тогтоож тусгаарласан

    Улсын онцгой комиссын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар  албаныхан мэдээлэл хийлээ. Энэ үеэр ЦЕГ-ын Нийтийн хэв журмыг сахиулах, хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга Ж.Амгалан  мэдээлэл хийлээ. ЦЕГ-ын Нийтийн хэв журмыг сахиулах, хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга Ж.Амгалан “Өнөөдөр манай улсад дотооддоо халдвар илэрсэнтэй холбогдуулан Улаанбаатар хотын хэмжээнд тандалт судалгаа хийхээр гурав хоногийн хугацаатай хязгаарлалт тогтоох арга хэмжээг авч …

  • 11 November

    Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгүүдийг тодорхойгүй хугацаагаар хойшлууллаа

    Коронавируст халдвар (COVID-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор Улсын онцгой комиссын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 33 дугаар хуралдаанаас гарсан шийдвэртэй холбогдуулан Сөүл-Улаанбаатар чиглэлд 2020 оны 11 дүгээр сарын 12, 13-ны өдөр тус тус үйлдэхээр төлөвлөж байсан тусгай үүргийн нислэгийг тодорхойгүй хугацаагаар хойшлууллаа. Нислэгийн шинэчилсэн тов тодорхой болмогц олон нийтэд зарлах болно.

  • 11 November

    З.Мэндсайхан: Хүнсний хангамжийн нөөц хангалттай байгаа тул хүнсний дэлгүүрт зохиомол дараалал үүсгэхгүй байхыг уриалж байна

    Улсын Онцгой комиссын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 12 дугаар тушаалаар коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор нийслэлээс гарах хот хоорондын зорчигч тээвэр болон хувийн тээврийн хэрэгсэл, орон нутгийн хуваарьт нислэг, суудлын галт тэрэгний хөдөлгөөнийг 11 дүгээр сарын 11-ний өдрийн 02:00 цагаас 11 дүгээр сарын 13-ны 23:00 цаг хүртэл түр хугацаагаар зогсоолоо. Мөн энэ үеэр Хүнс, хөдөө аж ахуй, …

  • 11 November

    Үзвэр, үйлчилгээний газрууд, цэнгээнт үйлчилгээний аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг өнөөдрөөс эхлэн ГУРВАН хоног хаах шийдвэр гаргалаа

    Улсын онцгой комисс өнгөрсөн шөнө яаралтай хуралдаж, нийслэлээс орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлаж, 3 хоногийн хугацаанд бүх төрлийн соёл, урлагийн байгууллагууд, үзвэр, үйлчилгээний газрууд, цэнгээнт үйлчилгээний аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг хаах шийдвэр гаргасан тухай дөнгөж сая буюу өглөөний 06:00 цагт хэвлэлийн хурал зарлан мэдээллээ. Мөн сургууль, цэцэрлэгийг хаахаар болсон байна.  Тодруулбал олон улсын тээврийн жолооч 21 хоног тусгаарлалтад байж байгаад …

  • 11 November

    Солонгост эмчлүүлсэн иргэд Телемед үйлчилгээгээр хяналтанд орох боломжтой

    Солонгос Улсад эмчлүүлэх иргэдийн тоо жилээс жилд өсөн нэмэгдэх болсон. Гэтэл өдгөө Ковид- цар тахлын улмаас хоёр улсын хооронд чөлөөтэй зорчиход бэрхшээлтэй байгаа билээ. Тэгвэл Солонгос профессороос онлайнаар зөвлөгөө авах телемед үйлчилгээг Сөүл дэх Ханян их сургуулийн эмнэлгийн Монгол дахь эмчилгээний дараах хяналтын төв санал болгож байна. Солонгос Улсад эмчилгээнд орсон иргэд зайнаас эмчлэх Телемед системийг ашиглан хяналтанд орвол эмчийн …

  • 11 November

    ШӨХТГ-аас зохиомол хомсдол үүсгэхгүй байхыг анхааруулав

    Улсын онцгой комиссын тогтоол гарсантай холбогдуулан бүх аж ахуйн нэгжүүдэд “Зохиомол хомсдол үүсгэхгүй байх, үндэслэлгүйгээр үнийн хөөрөгдөл үүсгэхгүй байх” албан шаардлагыг хүргүүлж, утсаар мэдэгдэж эхлэж байна. Зохиомол хомсдол бий болгож, үнийн хөөрөгдөл явуулсан аж ахуйн нэгжид хатуу арга хэмжээ авна. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар

  • 11 November

    Хотоос гарах хөдөлгөөнийг гурав хоног хааж, бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг түр зогсоолоо

    Улсын Онцгой комиссын 11 дүгээр сарын 11-ний өдрийн 12 дугаар тушаалаар коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор нийслэлээс гарах хот хоорондын зорчигч тээвэр болон хувийн тээврийн хэрэгсэл, орон нутгийн хуваарьт нислэг, суудлын галт тэрэгний хөдөлгөөнийг 11 дүгээр сарын 11-ний өдрийн 02:00 цагаас 11 дүгээр сарын 13-ны 23:00 цаг хүртэл түр хугацаагаар зогсоолоо. Мөн нийслэлийн бүх шатны боловсролын байгууллага, сургалтын төвийн үйл …