Tag Archives: нийгэм

October, 2020

  • 16 October

    Д.Цэнд-Аюуш: Сонгуулийн өдрүүдэд архи согтууруулах ундаагаар үйлчилсэн зөрчил илрээгүй

    Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын Агаарын чанар, хяналт, зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Даваажаргал, нийслэлийн Эрүүл мэндийн газрын Эрүүл мэндийн тусламжийн хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш нар өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Энэ сарын 01-13-ны өдрүүдэд агаарын чанарын хэмжилт хийхэд өнгөрсөн оны мөн энэ үетэй харьцуулахад PM 2.5 PM10 хэмжээтэй …

  • 16 October

    Хугацаат цэргийн албаа нэр төртэй хаасан залуус гэр гэрийн зүг мордлоо

    Төв аймгаас Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудад 2019 оны хоёрдугаар ээлжээр татагдан, Монгол Улсын Үндсэн хуулийн журамт үүргээ биелүүлж, цэргийн жинхэнэ албыг нэр төртэй хаасан түрүүч, байлдагч нарыг орон нутгийн удирдлагууд болон Төв аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабынхан хүлээн авч, баяр хүргэлээ. Цэргийн штабын дарга, дэд хурандаа Т.Төмөрчөдөр “Эрхэм түрүүч, байлдагч та бүхнээр бид бахархаж байна. Эх орныхоо өмнө хүлээсэн журамт үүргээ …

  • 16 October

    Ясны хорт хавдараар өвчилсөн эмэгтэйд тусалж, дөрвөн настай хүүгийн ээжид амьдрал бэлэглэе

    Энэ эмэгтэйг Б.Отгонжаргал гэдэг. Тэрбээр одоо 31 настай. Нөхөр дөрвөн настай хүүгийн хамт амьдардаг. 2017 оноос хойш түүний баруун эрүүний ясанд зовуургүй хавдар үүсч бага, багаар хавдаж явсаар 2017 оны аравдугаар сард Улсын нэгдсэн төв эмнэлэгт эрүүний ясанд гарсан хавдрыг хусаж авах мэс засалд оржээ. Үүнээс хойш жил хүрэхгүй хугацаанд буюу 2018 оны зургадугаар сараас хагалгаа хийсэн газраа хавдар нь дахиж, мөн баруун хөлний шилбэний ясанд үсэрхийлжээ. Б.Отгонжаргал …

  • 16 October

    Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан

    Малч­ид, иргэд, тариаланчдад зориулсан мэдээ: Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна. 2020 оны 10 дугаар сарын 16-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр ялимгүй хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, говийн аймгуудын нутгийн зарим газраар 12-14 метр …

  • 15 October

    ICT EXPO: Монголын анхны хиймэл оюун ухаант хөтлөгч “Марал” анхны ярилцлагаа хийлээ

    Намрын дунд сар шувтарч өвөл хаяанд ирснийг сануулан жавар хайрсан амралтын өдрийн өглөө хотын баруун хэсэг хөл хөдөлгөөн ихтэй. Гэр бүлээрээ, найз нөхдөөрөө цугласан олон хаа нэг тийшээ яарахыг хараад тэдэнтэй нэгдэх хүсэл өөрийн эрхгүй төрнө. Тэдгээр хүмүүс хаа нэгтээ их л чухал үйл явдалд оролцох эс бөгөөс баярын үйл ажиллагаа руу яарч яваа гэмээр. Залуучууд голдуу тэр зүг рүү …

  • 15 October

    Өнөөдөр автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

    Өнөөдөр аймаг, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуулийн санал хураалт явагдаж байна. Энэ өдөр бүх нийтээр амарна. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд сонгуулийн санал хураах өдрийг бүх нийтээр амрах өдөр хэмээн заасан байдаг.  Тиймээс энэ өдөр дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй гэж Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас мэдээллээ.

  • 15 October

    Легницийн тулалдааны 780 жилийн ойг ирэх онд тэмдэглэнэ

    БНПУ-ын Легницке Поле гминад Монголыг сурталчлах хэсэг байгуулагдаж, түүний нээлт 2020 оны 10 дугаар сарын 8-нд болов. Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсаас БНПУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дорж оролцов. Нээлтийн үйл ажиллагааны үеэр Легницийн тулалдааны 780 жилийн ойг 2021 оны 6 дугаар сарын эхээр тэмдэглэх тухай болон энэ үеэр хийхээр харилцан төлөвлөсөн арга хэмжээнүүдийн талаар Монгол Улсаас …

  • 15 October

    Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан

    Малч­ид, иргэд, тариаланчдад зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна. 2020 оны 10 дугаар сарын 15-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 1 хэм …

  • 14 October

    ОУХМ Д.Болдбаатар 100 хонь хандивлав

     Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж   авто мото спортын ОУХМ Д.Болдбаатар  100 хонь Улсын Онцгой комисст хандивлалаа.     Тэрбээр Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагааг тогтмол дэмжиж, нийслэлийн хэмжээнд гарсан томоохон ой, хээрийн түймрийг унтраах ажиллагаанд иргэний үүргийнхээ дагуу идэвхтэй байнга оролцдог юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

  • 14 October

    Томуугийн түргэвчилсэн оношлуурыг дүүрэг, өрхийн эмнэлгүүдэд тараана

    ЭМЯ-ны Тохиолдлын удирдлагын тогтолцооны багаас төрөлжсөн болон дүүргийн эмнэлгүүдийн удирдлагуудтай томуугийн оношлогоонд түргэвчилсэн тест ашиглах боломж, хэрэглээний талаар ярилцлаа.Хуралдааны эхэнд ТУТ-ны менежер О.Чимэдсүрэн “Жил бүрийн томуу, томуу төст өвчний тархалтын ид идэвхжил, тархалтын үед эрүүл мэндийн байгууллагууд ачаалал өндөртэй ажилладаг. Тиймээс шуурхай хариу арга хэмжээ авч ажиллахад нэгдсэн нэг мэдээлэл, ойлголттой ажиллах нь чухал. Эрүүл мэндийн сайдын тушаалаар ЭХЭМҮТ-ийн мэргэжлийн баг есдүгээр сараас эхлэн дүүргийн нэгдсэн эмнэлгүүд болон эрүүл …

  • 14 October

    Т.Мөнхсайхан: БГДЭМТ-д хавдрын мэс засал хийхэд шаардагдах тоног, төхөөрөмжөөр нь хангана

    Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан наймдугаар сарын 26-аас эхлэн лавлагаа шатлалын эмнэлгүүдийн хөгжлийн хөтөлбөр, тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэх хамтарсан цуврал уулзалтуудыг зохион байгуулж байгаа билээ. Өчигдөр  буюу аравдугаар сарын 13-ны уулзалтаар Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга, АНУ-ны Доктор, Дэд профессор З.Балдандугар 2020-2024 онд авч хэрэгжүүлэх хөгжлийн хөтөлбөрөө танилцууллаа.  Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн Ерөнхий мэс заслын тасаг 20 гаруй төрлийн …

  • 14 October

    Б.Баярдаваа: Бодлогын хүү найман хувь болсон нь сүүлийн 10 гаруй жил тохиогоогүй хамгийн бага түвшинд хүрээд байна

    Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваатай ярилцлаа.  Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг УИХ-аар хэлэлцүүлж эхэллээ. Төслийн танилцуулгад төлбөрийн тэнцлийн алдагдал өндөр байгаа нь анхаарах ёстой асуудал гэж дурдсан байна. Энэ хүрээнд ямар ажлууд хийгдэх вэ? Ковид-19 цар тахлын үед Монгол гэлтгүй бусад улс орнуудад 2020 оны хувьд хүндрэлтэй байна. Нэгдүгээрт, төсвийн алдагдал, Засгийн газрын өрийн …

  • 14 October

    Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, “Мобиком Корпораци”-тай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа

    Монгол Улс 2006 онд Хүүхдийн тусламжийн утасны Олон Улсын сүлжээнд бүрэн эрхт гишүүнээр элсч, тогтмол үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд 2014 оны зургадугаар сарын 01-ний өдрөөс хуучнаар Хүүхдийн төлөө үндэсний газар, Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллага, Мобиком корпораци хамтран ажиллаж, төсөл хэлбэрээр “Хүүхдийн тусламжийн утас-108” нь 24 цагаар үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлж эхэлсэн. 2016 онд батлагдсан Хүүхэд хамгааллын тухай …

  • 14 October

    “Морин хуур ” наадмын шилдэг дууны концерт болно

    “Морин хуур” 33 дахь удаагийн наадмын хоёрдугаар шатанд шалгарсан дууны уран бүтээлийн концерт энэ сарын 16,17-ны өдрүүдэд Улсын Филармонийн Концертын танхимд үзэгчидтэйгээр зохион явагдах гэж байна. Хоёрдугаар шатны шалгаруулалт буюу шилдэг уран бүтээлийн концертонд дуулагдах нийт 40 дуунаас дараагийн шатанд 10 дуу шалгарч 2020 оны 11 дүгээр сарын 14-нд Төв аймгийн Монгол туургатан театрт зохион байгуулагдах “Хөгжмийн баярын нэгдсэн гала” тоглолтод дуулагдаж төрөл тус бүрт эхний гурван байр болон гранпри шагналтан …

  • 14 October

    Улаанбаатарт өдөртөө 6 хэм дулаан

    Малч­ид, иргэд, тариаланчдад зориулсан мэдээ: Өнөөдөр баруун аймгуудын нутгаар цас орж, нутгийн зүүн хагаст бага зэрэг дулаарна. 2020 оны 10 дугаар сарын 14-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 7-12 метр. Алтай, Хангай, Хөвсгөлийн …